Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хойд туйл хайлж байнаУншсан12,862

Энэ оны нэгдүгээр сард Хойд мөсөн далайн мөс хэзээ ч ийм бага болж хайлж байсангүй. Бүр өвөл дуусах яагаа ч үгүй байхад л мөс хайлж эхэлсэн газрууд ч бий.

 

Цаг уурын өөрчлөлтийн тухай нэг янзаар бичиж болохгүй. Цаг агаарын нэг удаагийн үзэгдэл болон хэт хүйтэн эсхүл хэт дулааныг ямар нэг зүйлийн баталгаа болгохыг оролдож ч болохгүй. Энэ нь зарчмын хувьд одоогийн цаг агаарын онцгой нөхцөл байдлын хувьд ч гэсэн ялгаагүй, гэхдээ энд нэг тийм шалтгааныг тайлах хүсэл төрүүлээд байгааг тэвчихгүй өнгөрч болмооргүй байгаа юм. Одоо Европт болон Хойд туйлд нэг үзэгдэл зэрэг явагдаж байна. Европт болон Америкт гуравдугаар сарын эхээр цас их орж, хүчтэй цасан шуурга тавьж, их хүйтэрч байхад Хойд туйлд Хойд мөсөн далай хайлж, агаарын хэм цельсийн нэмэх хэмийг зааж байна.

Европын ихэнх хэсэгт Хойд туйлд байгаа мэт хүйтэн мэдрэмж төрж байна. Унгарт л гэхэд цельсийн хасах 15 хэмээс доош орж хүйтэрч. Ром, Лондонд цас орж, Испанид хүйтэрч хүмүүс даарч, зутруу байна. Норвегийн өмнөд хэсэгт гуравдугаар сарын 1-нд цельсийн -42 хэмд хүрчээ.

Зургийн тайлбар: Ром дахь цаг агаарын онцгой үзэгдэл. Foto: Angelo Carconi\MTI\ EPA

Хойд туйлд цаг агаарын температурыг хэмжих станц байхгүй. Хиймэл дагуулын авсан зургуудад задлан шинжилгээ хийж энд байгаа агаарын хэмийг мэдэж болдог. Энэ бүхнээс үзэхэд дэлхийн хамгийн Хойд талын цэгт цельсийн нэмэх 2 хэмийн дулаан байгаа ажээ. Уг нь олон жилийн дундаж үүнээс 30 хэмээр бага байдаг буюу цельсийн -28 байдаг гэнэ. Гэтэл энэ оны нэгдүгээр сард Хойд мөсөн далайн мөс хэзээ ч ийм бага болж хайлж байсангүй. Бүр өвөл дуусах яагаа ч үгүй байхад л мөс хайлж эхэлсэн газрууд ч бий.

Энэ бүхэн цаг уурын өөрчлөлттэй холбоотой юу гэсэн асуулт гарч ирнэ. Ер нь бол Хойд туйлын мөс 1970 оноос хойш мөсний тархалт нь багасаж эхэлсэн. Мөсний тархалтын багасалтын рекорд тогтоосон жил нь урт хугацааны чиг хандлагын (тренд) шугамтай нийцэж байж сая ач холбогдолтой болно. Хойд туйлын ийм дулаан уур амьсгал Европ, Америкт болж байгаа огцом хүйтрэлттэй ямар холбоотой вэ, цаг уурын дэлхий нийтийг хамарсан шинжийг одоогийн цаг агаараар яаж илэрхийлэх вэ гэдэг нь сонирхолтой асуулт юм.

Энэ бүх нөхцөл байдлын гол хариуцагч нь Хойд туйлын байнгын хуйларсан салхи (циклон-polar vortex) юм. Дэлхийн туйлууд дээр их тархалттай, агаарын бага даралттай талбай байдаг. Энэ талбай нь хүйтэн, жин ихтэй агаарыг туйлууд дээр тогтоон барьдаг. Хойд туйлын байнгын хуйларсан салхины (циклон-polar vortex) хүч нь үргэлж өөрчлөгдөж байдаг. Өвөл нь зунаас илүү хүчтэй байдаг, жилээс жилд өөр болдог.

Энэ жилийн хувьд энэхүү хуйларсан салхи нь нилээд суларсан тул хүйтэн агаарыг туйлууд дээр олигтой тогтоон барьж чадахгүй байгаа юм. Үүний шалтгааныг эрдэмтэд хэлэлцэж байна. Гэхдээ одоо Сибирьт цас бараг байхгүй байна. Хойд туйлын мөсний тархалт хэзээ ч ийм бага байгаагүй. Энэ бүхэн нь хуйларсан салхийг сулруулж байгаа юм.

Зургийн тайлбар: Зүүн талд - Хойд туйлын агаарын хэмийн, ердийн бус нөхцөл байдлууд. Баруун талд - Хойд туйлын агаарын хэмийн ердийн нөхцөл байдлыг дүрслэн харуулжээ. Fotо: NOAA

Судалгаануудын дийлэнх нь, цаг уурын өөрчлөлт нь урт хугацаанд туйлын хуйларсан салхийг сулруулж байдаг гэдгийг харуулдаг. Үүнээс болж туйлын нутаг дэвсгэр дулаарч байхад тэнд хадгалагдсан хүйтэн агаар хааяа хааяа чөлөөлөгдөж байдаг. Хоёр том хуйларсан салхи болж салах хандлага ч бий болдог байна. Энэ жилийн Хойд Америк, Европт бий болсон ердийн бус хүйтэн цаг агаар үүнтэй холбоотой юм.

Зургийн тайлбар: Хүйтэн агаарын урсгалд туйлын тогтвортой ба тогтвортой бус хуйларсан салхины нөлөөний дүрслэл. Зүүн талын зурагт туйл тогтвортой хуйларсан салхитай байгаа үед хүчтэй, тийрэлтэт агаарын урсгалыг туйлыг тойруулан үлээж, хүйтэн агаарыг туйл дээр тогтоон барьж байгаа байдал харагдаж байна. Баруун талын зурагт туйл тогтворгүй хуйларсан салхитай байгаа үед суларсан тийрэлтэт агаарын урсгал хүйтэн агаарыг туйл дээр тогтоон барьж чадахгүй болж хүйтэн агаар өмнө зүгрүү урсаж, харин дулаан агаар хойт зүг рүү урсдаг болохыг харуулж байна. Fotо: NOAA

Европт одоо жинхэнэ өвөл үргэлжилж байгаа нь туйлын хуйларсан салхи суларсантай холбоотой юм гэж Агаарын давхрага, хүрээлэн байгаа орчны судалгааны албанд (Atmospheric and Environmental Research) ажилладаг судлаач Judah Cohen Америкийн New York Times сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Тэр энэ системийг нэг тийм хаалгыг нь онгорхой орхиод мартчихсан хөргөгчтэй адилхан байна гэж хэлжээ. Хөргөгч ердийн хэвийн ажиллаж байх үедээ хүйтэн агаарыг хөргөгч дотор тогтоон барьж дулаан агаар хөргөгчийн гадна талд, хөргөгч дотор орж чадахгүй үлддэг, харин хөргөгчийн хаалга онгорхой байх үед дотор нь (одоо хойт туйл дээр) хангалттай хүйтэн агаар хадгалагдаж чаддаггүй, харин гал тогооны өрөөнд агаарын хэм хөрч байдаг гэжээ.

Судлаач, орчуулагч Урианхан овогт Лувсангийн Пүрэвхүү

Үргэлжлэлтэй.

Сэтгэгдэл 9ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 3 сар 15. 20:49
Зочин

Хойд Мөсөн далайн мөс хайлснаар далайн усны төвшин нэмэгдэж хуурай газар багасч олон сая хүн далайд живэх болно.

2018, 4 сар 17. 18:30
Зочин

хятадуудаа живүүл

2019, 12 сар 16. 10:25
Зочин

Бид хятадуудад живэх байх шүү

2020, 9 сар 13. 17:06
Зочин

.

2018, 3 сар 16. 2:05
Зочин

Ehleed solongosuud jiveh boltugai

2018, 3 сар 16. 8:03
Зочин

Эхлээд хятадууд живээсээ гээч

2018, 3 сар 16. 12:15
Зочин

Бид нар сүүлд живнээ хэ хэ

2019, 12 сар 16. 10:28
Зочин

Түм буман Солнгос,Хятад, Зүүн өмнөд азийнхан Монголруу далай мэт цутгаад ороод ирэх байлгүй!!!!!!

2018, 3 сар 16. 12:53
Зочин

Бид далайд живэх биш дэлхийн тэнцвэр алдагдан галав юүлэх биз

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]