Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ирэх 10 жилийн дотор хүн төрөлхтөний хүрч болох хамгийн өндөр хөгжил дэвшилУншсан53,138

Ирээдүйд биднийг юу хүлээж байна вэ? Үүнийг хүн бүр мэдэхийг хүсч байгаа. Маргаашийн өдрийн тухай мөрөөдөж, бас болох үйл явдлыг төсөөлөх нь хүний араншин байдаг гэлтэй.

 

Ирээдүйд биднийг юу хүлээж байна вэ? Үүнийг хүн бүр мэдэхийг хүсч байгаа. Маргаашийн өдрийн тухай мөрөөдөж, бас болох үйл явдлыг төсөөлөх нь хүний араншин байдаг гэлтэй. Манай эрчимтэй хөгжлийн зуун дэлхийд асар их өөрчлөлт авчрах нь мэдээж. Хиймэл оюун ухаан, гариг хоорондын аялал гээд...

Жишээлэхэд, 2025 оны тухайд? Ирэх арван жилд бид ямар ямар өөрчлөлтийг өөрийн биеэр харах бол? Бизнес, мэргэжлийн хүмүүст дүн шинжилгээний мэдээлэл нийлүүлдэг тэргүүлэгч компани болох “Thomson Reuters” компанийн шинжээчид үнэний хувь хамгийн өндөртэй таамаглалыг саяхан нийтлүүлжээ. Шинжлэх ухаан, технологийн хамгийн чухал чухал чиг хандлагыг тодруулахад зориулсан эрдэм шинжилгээний болон патентын ном зохиолд нарийн дүн шинжилгээ хийснээр шинжлэх ухааны эдгээр “зөн таамаглалыг” олж авсан байна. Энэ дүн шинжилгээний хүрээнд шинжээчид хамгийн их иш татдаг болон хамгийн “эгзэгтэй” сэдвүүдийг онцлон дурджээ. Тийнхүү 2025 он гэхэд хүлээж болох хөгжил дэвшлийн хамгийн өндөр магадлал бүхий есөн үр шимийн жагсаалтыг танилцуулж байна.

 
Хөгширснөөс болж зөнөглөх тохиолдлын тоо эрс цөөрнө

Дундаж наслалт уртсахын хэрээр эрдэмтэд настай холбоотойгоор тархины дээд үйл ажиллагаа буурахын эсрэг тэмцэхэд чиглэсэн илүү эрчимтэй судалгаа явуулах болно. Эцэст нь буурах механизм болон түүнийг эсэргүүцэх аргыг нээх нь лавтай. “Thomson Reuters” компанийн таамаглаж байгаагаар, эрт оношлож, урьдчилан сэргийлэх аргыг цаашид боловсронгуй болгохтой хослуулснаар, зөнөглөлд хүргэдэг генететикийн өөрчлөлтийн судалгаа 2025 онд энэ өвчинд шаналагсдын тоог эрс цөөрүүлэх ажээ.

 
Нар энергийн № 1 эх сурвалж болно

Нарны батарей гэрлийн туяаг цахилгаан эрчим хүч болгож, үүний үр ашиг сүүлийн хорин жил хэлбэрэлтгүй нэмэгдэнэ.“Thomson Reuters” компани ойрын арван жилднарны эрчим хүчний хөгжил хурдасна гэж үзэж байна. Эрчим хүч гаргаж авах салбарт төдийгүй, батерейн технологид гарах хөгжлийн дүнд эрчим хүчийг хуримтлуулан, хадгалахад дэвшил гарах ажээ. 2025 он гэхэд нар нь экологийн хувьд ухамсартай цөөнхийн хувьд төдийгүй, өргөн хэрэглэгчийн хувьд эрчим хүчний гол эх үүсвэр болно” гэж тус компанийн тайланд дурджээ.

 
Нэг дэх хэлбэрийн чихрийн шижин өвчнөөс сэргийлэх аргыг олно

Инсулиний эсэргүүцэх чадварын хам шинжээр тодорхойлогддог хоёр дахь хэлбэрийн чихрийн шижин өвчинтэй тэмцэх арга бидэнд нэгэнт тодорхой болсон билээ. Нэг дэх хэлбэрийн чихрийн шижин өвчний үед инсулин ялгаруулдаг нойр булчирхайн эс гэмтдэг бөгөөд үүний шалтгааныг одоогоор хараахан тогтоогоогүй байгаа юм. Гэвч 2025 он гэхэд энэ нууцыг тайлах ёстой гэж “Thomson Reuters” компанийн шинжээчид таамаглаж байна.Генийн инженерчлэлд үлэмжхэн ахиц дэвшил гарснаар лабораторийн нөхцөлд хүний геномын суурийг бүрдүүлнэ.

 
Хүнсний хомсдлын асуудлыг шийдвэрлэнэ

Ирээдүйн хөдөө аж ахуйн талаар бүх нийтээр сэтгэл түгшиж, гутранги бодолтой байх явдал ихсэж байгаа ч, “Thomson Reuters” компани үйл явдал огт эсрэгээр өрнөнө хэмээн таамаглаж байна. Хүний хүнс тэжээлийн салбар дах шинжлэх ухаан, технологийн хөгжил нь цаг уурын өөрчлөлт хийгээд дэлхийн хүн амын өсөлт зэрэг өнөөгийн “саад тотгорыг” давж гарна. “2025 онд генетикийн хувьд өөрчлөгдсөн таримлуудыг хоногийн турш гэрэлтэй битүү орчинд эрчимтэй, аюулгүйгээр ургуулах болно. Ингэхдээ тариалж байгаа генийн өөрчлөлттэй ургамлын ДНК-гийн онцлогт тохируулснаар ургалтыг хурдасгахад тус дэм үзүүлдэг бөгөөд урт долгионы нарийн үелзлээр гэрлийн цацраг гаргадаг эрчим хүчинд хэмнэлттэй гэрэлтүүлгийн диодон тоног төхөөрөмж ашиглах ажээ. Үүнээс гадна, таримал ургамлуудын янз бүрийн өвчинд тэсвэртэй байх чадвар нэмэгдэнэ. Эцэст нь, урт долгионы тодорхой үелзэлд гэрэлтүүлсэн нөхцөлд ер бусын арвин ургац өгдөг онцгой сортуудыг гаргаж авна.

 
Цахилгаан машин, нисэх онгоцны эрин үе ирнэ

Өнөөдөр цахилгаан машин зах зээлийн өчүүхэн хэсгийг эзлэж, харин цахилгаан нисэх онгоц дөнгөж эхний гараагаа хийж байна. 2025 он гэхэд бүх зүйл үндсээрээ өөрчлөгдөнө. “Машин, нисэх онгоц байсаар байх ч, илүү “ухаалаг” болж, аккумуляторын батарейгаар ажиллан, хол зай туулж, түүнчлэн хавьгүй хөнгөн болно”.

Лити-ионы батарейг оролцуулан эрчим хүчний нүүрс устөрөгчийн биш эх үүсвэрийг үйлдвэрлэж, устөрөгчийг буцаан хадгалах арга хэрэглэж, тоосормогийн технологид суурилсан батарей болон түлшний бүрдэл хэсгүүдийг хийхэд наноматериал ашигласнаар гарах ахиц дэвшил нь энэ шинэ бодит байдлын үндэс болно.

 
Дэлхий нийтээрээ харилцаа холбооны нэгдмэл тоон сүлжээнд холбогдоно

2025 он гэхэд Дэлхийн бүх гадаргуу, тухайлбал Африк тивийн алслагдсан нутгууд хүртэл тоонхолбоонысүлжээгээр бүрхэгдэнэ. Интернэт одоо байгаагаасааөөр, гэхдээхүний амьдралын салшгүй нэгэн хэсэг хэвээр байх болно. Шинэ үеийн хагас дамжуулагч, графен-нүүрстөрөгчийн нанотрубкад суурилцсан конденсатор, антеннд үйлчилгээ хийх батарейгүй сүлжээ болон 5G технологи өргөн дэлгэрснээр утасгүй харилцаа газар сайгүй зонхилох болно.

 
Бидний мэддэг хуванцар байхгүй болно

Целлюлозд суурилсан биологийн задардаг хуванцар үйлдвэрлэлийн ололт амжилт нь нефтийн бүтээгдэхүүнээр хийдэг орчин үеийн хуванцрыг хэрэглээнээс шахна. Ургамлын эдийн бүтцийн үндэс болдог бодис болох целлюлоз нь энэ үе гэхэд хавьгүй хямд, үйлдвэрлэхэд хялбар болно.

“Целлюлозыг боловсруулж хийсэн бүтээгдэхүүнээр хүнсний бүтээгдэхүүн, эм, электроник, даавуу болон бусад хэрэглээний барааны баглаа боодлыг голдуу үйлдвэрлэнэ” гэж Thomson Reuters” компанийн шинжээчид нотлож байна.

 
Эмийн сөрөг нөлөөг цаашид бууруулна

2025 он гэхэд эмийн эмчилгээ маш сайн нөлөөтэй болно. Хорт хавдартай тэмцэхэд туяаны юмуу химийн эмчилгээ хийх зэрэг арга үеэ өнгөрөөнө. Аль нэг өвчнийг эмчлэхэд хүндрэл юмуу дагалдах сөрөг нөлөө үзүүлдэггүй шинэ эм, бэлдмэл бий болох нь энэ салбарын гол шинэлэг зүйл болно гэж “Thomson Reuters” компанийн шинжээчид үзэж байна. Шинэ эмүүд нь маш нарийн, цэгчилсэн нөлөө үзүүлэх ажээ.

 
Төрөхөд нь хүний ДНК-гийн картыг зохионо

2025 онд хүүхдийг төрөхөд нь ДНК-гийн судалгаа хийх нь хүйс огтлохтой адилхан тийм ердийн зүйл болно. Энэ нь ирээдүйд өвчлөх болон өсөлт хөгжлийн бусад согог гарах эрсдлийг эрт илрүүлэх боломж олгоно. Өөр юу байна? Цусны шинжилгээ хийлгэх нь бараг л улирч баларсан зүйл болох бөгөөд учир нь өвчтөний биед суулгасан нанозонд нь илүү удаан хугацааны туршид илүү нарийн мэдээлэл цуглуулах ажээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]