Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монгол соёлын үнэт зүйл ба бөө мөргөлУншсан20,926

Энэ мэдлэг ухаан тухайн соёлд байдаг зан заншил, ёс дэг, дүрэм горим гэхчилэн бүх л харилцааг зохицуулж тайлбарлан утга төгөлдөр болгодог байна. Тухайлбал, өнөөгийн хүн төрөлхтний мэдлэг, шинжлэх ухаан байдаг бол харин манай ардын мэдлэг ухаан саяхныг болтол бөө мөргөл байсан гэж хэлж болно.

Бөө мөргөлийг товчхоноор монголын соёлын хамгийн үнэт зүйл буюу амин сүнс нь гэж үнэлэн тодорхойлж болно. Ийнхүү чухалчлахын учир нь олон ишт утгаар тайлбарлагдана. Олон шалтгаанаас хамгийн чухал нь бөө мөргөл бол монголын соёлын агуулга буюу утга санааны гол тээгч юм. Учир нь антропологийн ухаанд үздэгчлэн аль ч үндэстэн угсаатны шашин суртахуун гэдэг бол тэдний соёлын мэдлэг ухаан (knowledge) юм.

Энэ мэдлэг ухаан тухайн соёлд байдаг зан заншил, ёс дэг, дүрэм горим гэхчилэн бүх л харилцааг зохицуулж тайлбарлан утга төгөлдөр болгодог байна. Тухайлбал, өнөөгийн хүн төрөлхтний мэдлэг, шинжлэх ухаан байдаг бол харин манай ардын мэдлэг ухаан саяхныг болтол бөө мөргөл байсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан ардын мэдлэг ухааныг орлож гарч ирсэн өрнө дэхины бүтээл гэдэг нь хэн бүхэнд тодорхой. Ингээд XX зуунд хүчтэй хөгжсөн Европ төвтэй шинжлэх ухаан гэдэг зүйл манай ард түмний олон мянган жилийн түүхтэй соёлын мөн чанарыг бүрэн дүүрэн зөв зүйтэй тайлбарлаж чадахгүй байгаа нь өдгөө улам бүр тодорхой болж байна. Нэгэнтээ тайлбарлаж чадахгүйд хүртэл тухайн соёлын зүйлс утга учиргүй хоосон мэт болж улмаар мартагдан үгүйрэх явдал бий болдог бөгөөд үүний үр дүнд уламжлалт соёлоо гээж өөрийн үнэт зүйлээ алдахад хүрдэг байна. Тиймээс монголын соёлын мөн чанарыг шинжлэх ухаанаар эрэлхийлэхээс гадна бас бөө мөргөлөөс хайх нь нэн чухал ач холбогдолтой болоод байна.

 

Үүний жишээ болгон нэгэн баримт дурдъя. Хамгийн энгийн, бидэнд ойрхон жишээ гэхэд “үүд голлож болохгүй” гэсэн манай ахмад настнуудын сургааль үг байдгийг хэн бүхэн мэднэ. Харин “яагаад” гэдэг асуултын хариултыг өдгөө тайлбарлах хүн цөөн болжээ. Би энэ үгийн агуулгыг анх 1995 онд Дорнод аймгийн Баян-Уул сумнаа хээрийн судалгааны ажил хийж байхдаа олж мэдсэн билээ. Буриад бөөгийн чанар хийж зэрэг дэв ахих зан үйл болж байсан үе бөгөөд том асар барьж гурван өдөр шөнө бөөлсөн юм. Манай судалгааны баг дүрс бичлэг хийж миний бие үүнд гол үүрэг гүйцэтгэж байлаа. Нэгэн үдэш заарин маань хоймор сууж онгодоо удтал дуудаж байснаа “монхор хар юм барьсан азгар хүбүүн үүд голлоод байна гээд онгод орж ирэхгүй байна даа” хэмээн над руу хандан өгүүлсэн юм. Энэ бол тухайн цагийн VHS дүрс бичлэгийн камер барьсан урт ширэлдсэн үстэй залуу хүн буюу миний бие байсан нь онгодын нүдэнд тийнхүү “монхор хар юм барьсан азгар хүбүүн” болж үзэгдсэн ажээ. Заарин хойморт заларч би аятайхан өнцгөөс түүний бичлэгийг хийчих санаатай чанх өмнөөс нь буюу үүд голлон хоймор өөд чиглэн зогссон дүр зураг. Үүдээр зөвхөн биетэй бодитой хүн орж гарч байдаг хэрэг биш харин хий биетэй хийсгэлэн дүртэй олон сүнслэг зүйлс мөн нэвтэрч байдаг гэсэн санаа эндээс ажиглагдаж байна. Тиймээс тэднийг нүдэнд үзэгддэгүй тул оршдоггүй хэмээн мухраар бодолгүй оршихуйг нь хүлээн зөвшөөрч хүндэтгэл үзүүлэн орох гарахад нь саад хийхгүйн үүднээс “үүд голлодоггүй” юм байна.

Энэ бол монголчууд хүний оршихуйг танин мэдээд энэ ертөнцөд ганцаараа биш гэдгээ ухамсарлаж улмаар зэрэгцэн орших хий биетэй хийсгэлэн дүртэй төрөл садангуудаа хүлээн зөвшөөрч эв зүйтэй харьцаж байгаа ухагдахуун юм. Эс тэгвэл тэднийг үл хүндэлсэн болж хилэгнүүлэн нөгөө “дайрлага дайрна” гэдэг шиг зүйл болох буюу хий юмны зам дээр хөндөлсөж байж дайрагдсан хэрэг болно. Үлгэрлэвэл машин зам дээр сууж байгаад машинд дайруулсантай жишиж болох юм. Ингэж үзвэл бидний сонсож дуулсан монгол ардын олон сургаал үгс, ухамсаргүйгээр үйлддэг зан заншил хичнээн гүн гүнзгий учир утгатай болохыг энэ жишээнээс харж болно. Харин тэдний учир утгыг тайлах олон түлхүүр бөө мөргөлд агуулагдаж байгааг мөн энэ баримт өгүүлж байна.

Тиймээс бөө мөргөлийг зөвхөн бөө хүн гэдэг өөрийн биед онгод тэнгэр буулган ирж, эсвэл өөрийн сүнсээ онгод тэнгэрийн орноор аялан тогуулдаг мэргэжилтнээр хязгаарлан ойлгож болохгүй бөгөөд харин монголын уламжлалт мэдлэг ухаан, ёс заншлын гүнд далд эчнээ нуугдан шигдсэн мөн чанар нь гэж хэлж болно. Энэ утгаараа бөө мөргөл гэдэг байгаль дэлхий, сав, шимийн аливаа бүхнийг сүнстэй эсвэл эзэн сахиустай гэж үздэг анимист (animist) сэтгэлгээ байгаад зогсохгүй хүнийг ертөнцтэй хэрхэн зөв зохистой харьцах ёстойг номлосон ардын гүн ухаан гэдэг өргөн агуулгаар тодорхойлогдох учиртай. Байгаль  ертөнцтэй зөв харьцана гэдэг бол өнөөгийн олон зүйлийн байгалийн гамшиг эл бүхнээс урьдчилан сэргийлэх улмаар энэ ертөнцийн болоод өөрийн аж амьдралыг өнөд амар жимэр байлгах үндэс болж байжээ. Өөрөөр хэлбэл, өнөөгийн монголд бөө олширч байгаа нь эерэг сөрөг олон талтай ч энгийнээр бол түүний ард байгаль ертөнцтэй зөв харьцагсад тэр хэмжээгээр нэмэгдэж байх сайн талтайг дурьдах нь зүйтэй. Гэтэл нөгөө талд бөө мөргөлийн энэ эерэг мөн чанар бодит амьдрал дээр хэрхэн биелж байгааг бас нэг шүүн тунгааж дүгнэн цэгнэх ёстой болоод байгааг мэргэн уншигчийн оюунд хандуулбал зохино.

Проф. Др. Д.Бум-Очир,

МУИС-ийн НШУС-ийн Нийгэм, соёлын антропологийн тэнхим

Сэтгэгдэл 17ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 10 сар 31. 11:08
Зочин

Сайн бну энэ захидал очих өдрийн мэнд хүргэе. Бөөгийн зөвлөгөө авах гсэн юм. 99378495

2018, 10 сар 12. 16:30
Зочин

баяраллаа

2018, 10 сар 6. 7:41
Зочин

Yalt ch ugui Mongol tumnii ooriin soyoliin neg heseg. Ard tumen tor zasag anhaaraldaa avch hamgaaldag baih heregtei. Humuus maani boog soyol ulamjlal gedeg talaas ni hamgaalj odor bolgon omsdog hirtei oimstoigoo buu holij anduuraasai!

2018, 10 сар 13. 15:47
Зочинзочин

Монголын соёл уламжлалыг доромжлож болохгүйээ Өвөг дээдсээ минь гомдох байлгүйдээ.Хөх мөнгөн Тэнгэр өршөөг ээ

2018, 1 сар 17. 16:04
Зочин

хүмүүсээ бөөд ёстой итгэж болохгүй шү зүгээр л ганданд хэдэн мэддэг номоо бичүүлээд л явж бхад болноо

2019, 7 сар 6. 23:22
Mongol hun

Lam-n shashin Mongol ulsad yamar ih gai doroitol avch irsen-g tuuh sain sudalval oilgono

2018, 1 сар 17. 16:03
Зочин

бөө ёстой худлаа ард олныг мунхруулж эд хөрөнгө мөнгө төгрөгийг нь залгисан луйвар шүү сүүлийн үед бөөтөй айлаас л хүн үхэж үрэгдэх, аль эсвэл мөнгө төгрөгөө алдах хүнд өвчин тусах, хүн алга болох гээд л аль болохгүй бүхэн бөөтөй айлд тохиолдож бнааа

2019, 7 сар 7. 17:52
Зочин

uuchlaaraii ta enduurch bna daaa

2018, 10 сар 6. 7:36
Зочин

Tanaihnaas neg ch hun uhej uregdeegui yu? Hamgiin hogshin ni heden nastai ve?

2016, 11 сар 18. 17:17
Жалайр Зоригоо

Бум-Очир таны Үнэн мөнийн эрэлд явах их зам тань олз омог ихтэй өлзийтэй байг Мөнх хөх тэнгэр өвгөдийн минь сүр сүлд өршөөг

2016, 11 сар 14. 19:43
бөө

маш үнэн монголын язгуур шашин бөө мөргөл гэдэгийн дэлхийн олон улс хүлээн зөвшөөрч /марка поло,рубед/ нарын баримт нотолгоо олон байгаа шүү дээ? мөнх тэнгэр өршөөг?

2016, 11 сар 10. 8:49
Зочин

Хөх толбот монголчууд уг язгуурын шүтээнээ залж дээдэлсэн дээрдээ.Ядаж байгаль дэлхийдээ ойрхон хүйн холбоо нь сэргэх биздээ.

2016, 11 сар 10. 1:23
Зочин

Бөө мөргөл үү ? эндүүрч байна даа

2016, 11 сар 9. 16:28
Зочин

Bayarlalaa oor zondoo saixan yum oryylaarai

2018, 9 сар 12. 10:32
Баавай

Бөө мөргөл бол монголчуудын үүтгэл. Үүтгэлээ өшиглөөд хаа очихын чи

2020, 12 сар 3. 17:17
Зочин

ertneesee mongolchuud buug neg ih taashaadgui bsan,Sudlaachaa ta ydahdaa MNT-goo unsh l da.

2020, 12 сар 3. 17:44
Зочин

Chingis haan bolohguig n medeed buu murguliig halj, huh tenger uul usaa Shutej irsen.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]