Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Бэгз ээ, чи хэлэхгүй яасан хүний мөсгүй өгөр вэ"Уншсан70,393

Пүрэв заан ч үг хавчуулан өдөөн яриулсаар л байжээ. Өглөөний цайны дараа тэд барилдан хүчээ сорихоор болж.

Монгол Улсын заан Ундрахын Пүрэв.

1960-аад оны сүүлчээр улсын заан Пүрэв Ховд аймагт ачаа тээвэрлэн явсаар Чандмань сумын Талын булаг бригадад нэгэн айлд хоногложээ. Гэрийн эзэн хоёр залуу мах татах зуур нэгэн хүрлэгэр эр орж ирсэн нь Пүрэвтэй хамт явсан уртын дууч Бэгзийн сайн танил бололтой дуу халхай алдан тэврэлдэн золгожээ. Өнөөх эр ,улсын заантай мэндлэх аядсанаа Бэгзэд хандан:

-За хөө хүрэн Бэгээ хүч их үү? Чи чинь сумандаа (Хөх морьт) үзүүрлэсэн дуулдав уу? Яс сайт яван чангарна гэгчээр насаа ахих тутам бяр нэмдэг лут эрээ чи гээд мөрийг нь алгадан тооно өөд харснаа

- Бүрэнхий болчихож, түүнээс биш хүч бяр хэр байгааг нь шалгаад өгдөг байж гээд хүг, хүг хөхөрчээ. Тэр хүн сумын заан Алтангэрэл гэгч байж. Алтангэрэл ч ам нэлээд халав бололтой үг нь сум аймгаас аль хэдийн хальж улсын дэвжээнд шилжив гэнэ.

-"За тэр Бээжин мээжин чинь надаас намхан, бяраар бараг ижил юмнууд байх юм билээ, байнгын бэлтгэл нь арай л илүүдээ улсынх болон алдаршдаг биз" гэх мэтээр ёстой л хамар доорхи хагархайны хэргийг бүтээж шөнөжин жүжиглэжээ.

Пүрэв заан ч үг хавчуулан өдөөн яриулсаар л байжээ. Өглөөний цайны дараа тэд барилдан хүчээ сорихоор болж. Пүрэв, Алтангэрэл хоёр барилдахаар өртөл Пүрэв зүүн гараа ардаа хавчуулаад баруун гараа дээр өргөтөл Алтангэрэл ч гялсхийн гүйгээд орж явчихаж. Пүрэв Алтангэрэлийн толгойг тумлайлан баглаж тэврээд дээш өргөвөл бахинд хавчуудагдсан мэт болсон хөөрхий Алтангэрэл унаж ч болдоггүй амьсгал давчдан тэвджээ. Пүрэв заан баахан тоглоом хийн даажигнаад хаялгүй барьц тавив. Тэгтэл Алтангэрэл хаяа налан суусан Бэгзийг шурдхийн хөтлөөд гэрийн араар тойрчээ.

- Энэ чинь хэн гэдэг хүн бэ?

- Улсын заан Пүрэв

- Чи хэлэхгүй яасан хүний мөсгүй өгөр вэ гэж Алтангэрэл Бэгзийг чин үнэнээсээ зандран загнажээ. Хөөрхий нүүр хийх газаргүй ичээ байлгүй.

 

МОНГОЛ БӨХИЙН УЛАМЖЛАЛ

- Сэтгүүлч: Тэр жил Х.Баянмөнх аварга Г.Цоодол арслангаар начин болсон. Өвгөн арслангууд та хоёрт юу гэж захисан бэ?

- П.Дагвасүрэн арслан: Одоо бодоход Монгол бөхийн уламжлал бахархмаар сайхан байж. С.Самданжигмид гуай, Г.Цоодол гуай хоёр хоорондоо яриад "Чи бид хоёр нэг нэгийгээ амлаад тав даваад яахав. Биднийг залгамжлах сайхан залуучууд олон байна" гээд Х.Баянмөнхийг Г.Цоодол гуай, намайг "Дэрэн бор" арслан авсан.

Х.Баянмөнх бид хоёр хоёулаа 18 настай. С.Самданжигмэд арслан амлачихаад "Хөгшин арсланг давахгүй бол хохь чинь шүү. Бууж өгнө гэж битгий бодоорой" гэчихээд яваад өгөв. Би айхдаа олигтой дэвж ч чадсангvй. Арслан гарч ирээд тоос бужигнуулан мөн ч сvртэй байна. Гэнэт хагалж цохиод намайг гурван хөллүүлчихдэг юм. Би цочихдоо баруун хөлийг нь бариад автал суучихлаа. Тахимаа өгөхдөө "За миний хүү ахынхаа цолыг аваарай" гээд баруун хацар дээр минь үнсэж билээ. Монгол бөхөд ийм гайхамшигтай түүхэн уламжлал байж.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]