Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хөгшин арсланг давахгvй бол хохь чинь шүү, бууж өгнө гэж битгий бодоорой!Уншсан62,868

Гэтэл тэр эргүүлж болдоггүй хуудас дээр нь Баянаа аваргын хоолой руу Мөөеө аварга мөргөөд зогсчихсон нэг зураг байх юм гэнэ. Аварга түүнийг хараад цааш эргүүлэхээ мартсан хэрэг байж.

Хоёр Мөнхийн тухай ард түмний дунд үлдсэн хууч яриа их бий. Тэдний зарим нэгээс уншигчдадаа эргэн сануулья.

ДЭРС РҮҮ САРЬЖ БАЙГАА НОХОЙ ШИГ . . .

Хүмүүс бөхчүүдийн зураг үзэж байна гэнэ. Баянаагийн засуул дээрээ баруун гар, баруун хөлөө нэг эвгүйхэн өргөөд дэвж буй зураг. Хүмүүс гайхаад л “Үгүй энэ гуяыг нь хараач, мөн ч лутаа” гэцгээгээд байж. Мөөеө аварга тун дургүй бололтой, нүд нь алаглаад л сууж.

Тэгж тэгж “Манай муу хар ч лут л даа. Гэхдээ наадахь чинь дэрс рүү сарьж байгаа нохой шиг гарсан зураг байна” гэсэн аж. Хүмүүс магтаад байхад нь бодож бодож муулах юмаа олсон нь энэ.

Баянмөнх аварга эцэст нь “Нээрээ ч Мөөеө намайг олон жил тогтоосон шүү. Хоолой руу мөргөөд зогсчихно. Эс тэгвэл би ганцхан олиод аваад явчих гээд байгаа юм” Мань эрийн хүзүү ч бүдүүн гэж нөхцөлгүй. Ийш нь болгох гэхээр тийш нь болгочихно. Тийш нь болгох гэхээр ийш нь болгочихно. Нэг удаа бид хоёр үзэж үзэж би давлаа. Маргааш нь босоод цээжээ угаатал хоёр үс нь шигдээд наалдчихаж. Аваад үзтэл Мөнхбатын үс мөөн” хэмээн хуучилсан юм.

ХАРЬСАН АВАРГЫН ШАВХРУУ ДИЙЛЭХГҮЙ

Б.Ганбаатар арслан улсад түрүүлж арслан цол хүртээд гэртээ ойр дотныхоо цөөн хэдэн бөхийг урин цайлжээ. Арсланг долоогийн даваанд авч заан болгосон бараг нутгийн аварга Ж.Мөнхбат хоймор нь ханхайна биз дээ?

 

Цай хоол болох зуур гэрэл зургийн альбом үзэж сууж. Аварга хэсэг хуудас эргүүлж үзсэнээ цааш эргүүлэхээ болиод гацчихав гэнэ. Мөнгөн аягатай ундааны дээж ирэхэд босч Ганбаатарыгаа зад магтаж, баахан яриад нөгөөхөө тогтоочихоод суужээ.

Альбомоо эргүүлэхгүй, мөнөөх л хуудсаа харсаар, зөндөө уджээ. Бөхчүүд “Аварга та яагаад цааш нь эргүүлэхгүй байна” гэхэд “Бөхийн зураг харж байна” гэж. Бөхчүүд “Наана чинь дүүрэн бөхчүүд бий шүү дээ” гэхэд “Бусдыг нь ямар бөх гэдэг юм гэж” байна гэнэ.

Гэтэл тэр эргүүлж болдоггүй хуудас дээр нь Баянаа аваргын хоолой руу Мөөеө аварга мөргөөд зогсчихсон нэг зураг байх юм гэнэ. Аварга түүнийг хараад цааш эргүүлэхээ мартсан хэрэг байж.

Тэгснээ “Энэ муу харыг чинь би л тогтоож байсан юм. Гэтэл та нар харьсан аваргын шавхрууг дийлэхгүй” гэж ирээд л түрүүн нөгөө их магтаад байсан шинэхэн арслан Ганбаатараа хүртэл загнах янзтай болсон гэдэг.

МОНГОЛ БӨХИЙН УЛАМЖЛАЛ

Сэтгүүлч: Тэр жил Х.Баянмөнх аварга Г.Цоодол арслангаар начин болсон. Өвгөн арслангууд та хоёрт юу гэж захисан бэ?

П.Дагвасүрэн арслан: Одоо бодоход Монгол бөхийн уламжлал бахархмаар сайхан байж. С.Самданжигмид гуай, Г.Цоодол гуай хоёр хоорондоо яриад "Чи бид хоёр нэг нэгийгээ амлаад тав даваад яахав. Биднийг залгамжлах сайхан залуучууд олон байна" гээд Х.Баянмөнхийг Г.Цоодол гуай, намайг "Дэрэн бор" арслан авсан.
Х.Баянмөнх бид хоёр хоёулаа 18 настай. С.Самданжигмәд арслан амлачихаад "Хөгшин арсланг давахгvй бол хохь чинь шvv. Бууж өгнө гэж битгий бодоорой" гэчихээд яваад өгөв. Би айхдаа олигтой дэвж ч чадсангvй. Арслан гарч ирээд тоос бужигнуулан мөн ч сvртэй байна. Гэнэт хагалж цохиод намайг гурван хөллvvлчихдэг юм. Би цочихдоо баруун хөлийг нь бариад автал суучихлаа. Тахимаа өгөхдөө "За миний хvv ахынхаа цолыг аваарай" гээд баруун хацар дээр минь vнсэж билээ. Монгол бөхөд ийм гайхамшигтай тvvхэн улалжлал байж.

Ж.МӨНХБАТ АВАРГЫГ САЛАМ ЗОДНО

Ж.Мөнхбат аварга ид байхдаа улсын баяр наадамд Булганы “дүүгүүр” хэмээх Д.Гомбосүрэн начинг 2-3 удаа амлаад хаячихсан гэдэг юм.

Хамгийн сүүлд гэхэд 1965 онд ардын хувьсгалын 44 жилийн ойгоор 6-гийн даваанд начинг амлаж хаячихаад тахимаа авсан чинь “чамайг салам зодно доо” гээд тахимаа өгч гэнэ. Тэгтэл тэр жилийн наадамдаа аварга мөн л түрүүлж нөгөө ална зодно гээд байсан Д.Гомбосүрэн начин жаахан халчихсан Ж.Мөнхбат аваргыг татаж үнсэн баяр хүргээд: “ийм сайхан амьтныг хаана нь зодох билээ” гээд: “өвгөнийгөө уучил, уучил!” гэж байсан гэдэг.

Бөх хүн гэж ийм л талбиун сайхан улсуудыг хэлдэг аж.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 5 сар 16. 21:43
Зочин

Хуучны бөхчүүд сайхан нь ч сайхан шүү. Муухай нь ч л бий. бяраараа дийлхгүй болохоороо өнгөрсөн хойно нь элдвээр муулж амаараа дийлдэг хөгшчүүл ч байдаг л юм

2018, 12 сар 2. 7:35
Зочин

Тэр үеийн хүмүүс үнэхээр уужуу бодолтой сайхан хүмүүс байж дээ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]