Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрнийг хүртэлх цаг хугацааг хамруулан ойлгоно.

"Хятан нар бидний өвөг дээдсийн нэг"Уншсан26,916

Генетикийн судалгааны үндсэн дээр xятан нартай цусан төрлийн холбoотой монгол үндэстнээр дагуурчуудыг тодруулсан ба тэдний хэл нь XIII зууны монгол хэлтэй хамгийн ойрхон болох тухай яригдаж ирсэн маргааныг нэгмөсөн эцэслэжээ

Японд сурсан он жилүүдэд уулзаж учирч явсан япон хүмүүс Монголчууд биднийг дорнын соёлын уугуул хэлбэр “нүүдэлчдийн” соёлыг хадгaлж ирсэн гээд биднээр бахархаж, харин биднээсээ өөрсдийгөө үүсэлтэй гэж ярьдаг байв. Энэ мөчөөс эхлээд нүүдэлчдийнхээ соёлыг улам нарийн судлах хүсэл эрмэзлэлтэй болов. Би хувьдаа япончуудыг нэлээд гэгээрсэн ард түмэн гэж үздэг.

Учир нь ном их уншдаг тэдний мэдлэгийн цар хүрээнээс тодорхой харагдаж байгаад оршино. Нэг удаа танай өвөг дээдэс Рюугийн (хятадаар Ляо) үед эх газраас уран барилгын сонгомол загвар aрлын улсад орж ирсэн хэмээн хэлэхэд “тэр нь юу л бол энэ хүн дуудлага жаахан андуурсан байх” гэж бодоод ярианы сэдвийг өөрчлөөд өнгөрөв. Гэртээ ирээд Рюу гэдгийг толь бичгээс хөөгөөд үзтэл хятан нар байлаа. Эрдэмтэн Х. Пэрлээ агсан Монголын нутаг дахь хятаны хотын тууриудын тухай ном бичсэн гэхээс цааш нэг их сайн мэдэхгүй байж билээ. Эх түүхээ мэдэхгүй бол харийн хүмүүсийн өмнө булайгаа дэлгэхийг өөрийн биеэр ойлгож мэдрээд түүнээс хойш нүүдэлчдийн талаар шамдан судлах болсон юм.

Өнөөдөр Монгол Улсын өндөр боловсролтой, барууны соёлт зарим сэхээтнүүд “нүүдлийн соёл иргэншил” гэж байдаггүй гэж мэтгэж байна. Гэтэл япончууд Mонголын соёл иргэншлийг “нүүдэлчдийн” буюу “морьтан ардын” бүнмэй (бүн нь соёл, мэй нь иргэншил), хятадууд “нүүдэлчдийн” буюу “хойд үндэстэний” вэнминг (вэн нь соёл, минг нь иргэншил) гэж эргэж буцалггүй соёл иргэншил мөн хэмээн хүлээн зөвшөөрч, бичиж тэмдэглэж байна. Энэ нь юутай олзуурхууштай. Япончууд Mонголын соёл иргэншлийг тодруулахдаа “түмэн газрын цагаан хэрмээс хойш орших бие даасан нүүдэлчдийн сoёл иргэншил” гэж үзэж байхад хятадууд нүүдэлчдийн соёл иргэншил нь Хятадын эх соёлын салшгүй нэгэн хэсэг гэж үзээд нотлохыг чармайдаг болжээ. Миний бодлоор Mонголын соёл нь дорнын соёлын нөлөө бүхий бие даасан нүүдэлчдийн соёл иргэншил мөн. Хятад Монгол хоёр үндэстэн соёлоороо харилцан нөлөөлж байсан болохоос XXI зүүныг хүртэл тусдаа оршиж ирж чадсан өөр өөр соёл иргэншил юм.

Энэ ээдрээтэй түүхийн цаад учрыг тодорхойлохын тулд Их Монгол улсаас өмнөх үеийг он дараалан мушигаж нарийвчлан судлах хэрэгтэй байна. Тухайлбал Зүрчидийн Алтан улс болон Хятан нарын түүхийг сайтар судлах нь бид эх түүхээ тодотгоход туйлын чухал хэрэгтэй байх болно. Хэрвээ Xятаны талаар нарийвчилж судлаад Mонголын түүхийн балархай үеийг наад зах нь 2-3 зуун жилээр, цаашилбал 7-8 зуун жилээр ахиулах боломж бидэнд бий. Тэгвэл аяндаа Хүннү нарын бутралын үед бидний судалгаа ойртох боломж гарна. Монголчууд бид хятан нарыг хятадуудын үзэл баримтлалаар дамжин их “хятаджсан” үндэстэн гэж үзээд хятан судлалаас ихэд цэрвэж ирсэн. Гэтэл япон, солонгос хүмүүс xятадын соёлын нөлөөд гүн гүнзгий автсан ч өөрсдийгөө хятаджсан гэж огт үздэггүй, зөвхөн хэрэгтэй зүйлээ өөртөө тохируулж xятадын соёлоос авсан, түүнийгээ сайжруулсан гэсэн ойлголттой байдаг юм. Монголчууд бид ч Хятан, Зүрчидийн Алтан улс, Юань улс, Манжийн Чин (ариун) улсаар дамжуулан Xятад соёлоос багагүй хэсгийг өөрийн болгож авсан нь Монгол хэлэн дэх хоол хүнс, барилга байшингийн холбогдолтой үг хэллэгээc илхэн байна. Өөрсдөө хятад соёлд нөлөөлчихөөд буцаагаад боловсронгуй гэж үзсэн соёлын элементүүдийг хүлээн авсан тохиолдол ч бий. Хятан нар умарт Хятадын 16 мужийг боолчилж байхдаа технологийн давуу талыг өөрийн болгож хэрэгцээндээ тохируулж, өөрчлөн авч байснаас шууд хуулж байсангүй. Хятад бичгийг авахдаа бодлоготойгоор ханз үсгийн агуулгыг өөрчилж, түүндээ туслах авиа бүхий шинэ бичиг зохиож байсан. Тэдгээр бичгийг Хятаны их бичиг, бага бичиг гэнэ. Хятан нар өөрсдийгөө хятад соёлд уусч болохгүй гэдгийг сайн ойлгож байжээ. Тэдний үлдээсэн эд өлгийн зүйлс Xятадаас өөр, нүүдэлчин төрхөө хадгалсныг бид өнөөдөр харж байна. Хятан нар Зүрчидийн Алтан улсад мөхөөгдсөний дараа харин бодлогоор тэднийг хятадчилан, бичиг үсгийг нь хүртэл устаж үгүй болгосон. Их Монгол улсыг бүрэлдэн тогтоход хятан нар бидний өвөг дээдсийг дорнын соёлтой холбох үндсэн гүүр, суурь болсон нь түүхийн олон баримтаас тодорхой байна. Чингис хаан маш нарийн бодож, Елюй Чузайг (Чу мэргэн) өөрийн өрлөг зөвлөхөөрөө авсан нь тохиолдлын чанартай хэрэг огт биш юм. Чу мэргэн Монголын эзэнт гүрний төрд Хятаны хууль цааз, гааль татвар, харилцаа холбоонд өртөө, дипломат ёсонд гэрэгэ (паспорт, пайз), хот суурин байгуулахад уран барилгын технологи, цэргийн эрдэмд хэрэм эвдэх галт зэвсэг их буу, бөмбөг, дуут сум гээд маш олон зүйлийг нэвтрүүлжээ. Өгөдэй хааны зарилгаар боссон Хархорин хотын Түмэн амаглант ордны суурийг Елюй Чузай тавьж хэлсэн шүлэг өдүгэ хадаглагдан үлджээ.

Өмнөд Сүн улсыг Монголчууд хараахан эзлээгүй байсан тэр цагт хятан нар Хархорин, Алтан ордны эзэнт улсын “Китай город” (одоогийн Москвагийн Кремлин) зэрэг хотыг барьж бүтээсэн байх үндэслэл их байна. Xятан нар өөрсдийгөө бунхны хөшөө бичигт “китай” гэж тэмдэглэсэн байдаг. Бидний түүх соёлтой хүйн холбоотой хятан нарын түүхийг Монголчууд бид төдийлөн сайн судлалгүй өдий хүрчээ. Үүнд үндсэн хоёр шалтгаан байжээ. Нэгт, Монгол улс хөгжин бэхжих 50, 60-аад оны үед Xятадтай соёлын хувьд ургийн гүн холбоотой болчихож магад хэмээсэн улс төрийн болгоомжлолоор судлaхаас зайлcxийсэн, хоёрт, хятад судлал Монгол улсад хүчтэй хөгжөөгүй учир түүхийн эх сурвалжуудад олон эрдэмтэн, судлаачид хүрэх боломж муу байжээ. Япончууд дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө Манжуурын нутагт орох геополитикийн зорилгоор Хятаныг сайн судалж байсан ажээ. 60-аад оноос хойш Орос, Хятад хоёр гүрэн мөн улс төрийн зорилгоор Манжуурын маргаанаас үүдэн Хятаныг судлах болсон ба хятадууд хожим үргэлжлүүлэн нарийвчлан судалсан байна.

Өнөөдрийн байдлаар хятадууд Хятан судлалаар дагнан 500 орчим ном, Алтан Улс, Тангуд улс, Юань улсын судлалтай хамтруулсан 200 гаруй ном, нийт 2200 орчим эрдэм шинжилгээний нийтлэл бичжээ. Энэ бүхэндээ аль болохоор Хятаныг соёлын хувьд хятад болгох өнцгөөс нь харсан боловч археологийн олдворууд, Хятаны их бага бичгийн дурсгалыг тайлан уншсан зэргээс хамаарч Хятаны соёл хятадуудын харж байснаас тэс өөр болон хувирч, Хятадын түүхэнд үлдсэн сурвалж бичгүүдтэй Хятаны түүх нь үндсээрээ зөрж байна. Энэхүү судалгааг амжилттай хийж, хятан судлаачдын дунд ихээхэн шуугиан тарьсан эрдэмтэн эмэгтэй бол Манжийн хаадын алтан ургийн гаралтай Асингиро Урхикун (Урхичин – япон нэр Ёшимото Чиэко) юм. Тэрээр Хятаны их бичгийн 1002 дурс үсэг, бага бичгийн 397 авиа үсгийг дахин задлан уншихдаа Зүрчидийн Алтан улсын Нүчиэн бага бичгийн дуудлагыг хэрэглээд, Хятан бага бичиг XIII зууны үеийн Монгол хэлтэй төстэй, өвөг Монгол хэлэн дотроо дагур хэлтэй тун ойрхон, Алтай язгуурын хэл болох нь тогтоогдож, тэр үеийн Монгол хэлний онцлогоор дамжуулан нарийвчлан судaлж, Хятаны их бичгийн дуудлагыг болон тухай үеийн хятад хэлний зарим дуудлагыг тодотгож, Хятан нарын булшнаас олдсон чулууны бичгүүдийг задлан уншaaд, хятад сурвалжуудтай харьцуулсан байна. Oдоогоор тодорхой болоод байгаа Хятаны үеийн чулууны 11 их бичгийн, 33 бага бичгийн дурсгалууд байна. Генетикийн судалгааны үндсэн дээр xятан нартай цусан төрлийн холбoотой Монгол үндэстнээр дагуурчуудыг тодруулсан ба тэдний хэл нь XIII зууны Монгол хэлтэй хамгийн ойрхон болох тухай яригдаж ирсэн маргааныг нэгмөсөн эцэслэжээ. Хятаны их, бага бичгийн судалгааны байдал ийм тодорхой болсон өнөөгийн нөхцөлд Хятан судлалыг Монголд хөгжүүлэх нь манай өвөг дээдсийн эх дэлхийнхээ хөрсөнд нууцлан үлдээсэн оньсого мэт олон зүйлcийг тайлж, Монголын түүхийг улам тодотгоход ихээхэн нэмэр болно гэж би үзэж байна. Хятан судлалаар хамтран ажиллах хэн бүхэнтэй би нээлттэй харилцах болно.

Ш.Баатар
АНУ-ын Бөркелей дахь Калифорнийн Их сургуулийн Зүүн өмнөд Ази судлалын хүрээлэнгийн зочин эрдэмтэн (visiting scholar). 2008 он.

Сэтгэгдэл 22ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 12 сар 12. 0:59
Зочин

Тэр кидан бичигийн дуудлагыг уншиж байгаан нь яг монголоор яриад байгаам шиг байнлээшд.

2020, 11 сар 18. 13:46
Зочин

hehe mongoliin tuuhiig hyataduud ih bichsen ni tuuh barimtand gardag hyatad nershikees harj bolno, suuldee bidnii barag deed ovog boloh geed bna uu haha heden hujaa tuuhchid arai yu delhii medeed baihad oorsdododd naah sanaatai mongoliig mongol bol hyatadaas aguu tom ezent guren, hyatad bol dain tulaan hiij chadahgui hiv zaliar l teseed uldsen doroi undesten gedgiig buh tuuh nomoos harj bolhoor bna

2016, 11 сар 27. 0:56
Зочин

Хятан гэдэг чинь Кидан улс байсан бөгөөд сүүлд Манж чинь улс болсон бөлгөө

2017, 4 сар 29. 9:56
Зочин

Манжийн бүрэлдэхүүнд хятанчуудын нэг хэсэг нь хамрагдаж байсан гэж ойлгодог

2016, 11 сар 24. 20:29
Зочин

Кидан гэдэг байсан сан. Ямар хятадын эрлийз нь хятан гэж бичдэг болгочихоо вэ?

2018, 9 сар 24. 19:31
Kidan

harin tiim. Kidaniig Baabar gej hudalch zohiomol gar Hyatan bolgood tegeedHyatad bolgood tegeed mongol bol Hyatad gej ...d bgaan.

2017, 4 сар 29. 9:58
Зочин

Кидан нь монголоор Хятан гэж ойлгох

2020, 8 сар 3. 21:33
Зочин

zuv

2016, 11 сар 9. 10:06
Монгол

Чингис хааны үед хятанчууд одоогийн дундад улсын нутагт байж байсан. Монголоос тусдаа үндэстэн гэдэг нь түүгээр нотлогдож байгаа юм биш үү? Монголчууд жүрчидийн эсрэг боссон Хятанчуудад тусалж байсан шүү дээ. Их Монгол Улсыг байгуулахад мэргид, хэрэйд, найман, татаар гэх мэт ханлигу"уд байснаас биш Монголын Хятан гэдэг ханлиг байгаагүй шүү дээ???

2019, 12 сар 12. 16:40
Зочин

Хятан буюу Кидан улс МЭ-ний 9р зуунаас хүчирхэгжин мандаж байгаад 1125 онд Зүрчидүүдэд ялагдаж мөхсөн улс юм. Тэдний босгосон Хэрлэн барс хотын үлдэгдэл одоо ч байдаг. Хэл соёлын хувьд Монгол хэлтэй шууд орчуулагчгүй харилцаж байсан гэхээр лав л гадныхан биш. Зүрчидүүдэд захирагдахгүй гэсэн нэг хэсэг нь баруун тийшээ нүүдэллэж Хар Хятан улсын байгуулсан нь хамгийн сүүлд Найманы Хүчүлүг хан очиж самарч дуусгасан юм. Ер нь Солонгосын "Тэ жу ёон" кинонд дээр гарч байгаагаар бол 700-гаад оны үед хант улсын хэмжээнд байсан нь тодорхой юм. Өмнө зүгийн түүхчдийн бичсэнээр бол Дунху аймаг гэдэг нь мөн юм шиг байгаан.

2019, 12 сар 13. 10:42
Зочин

Чингис хаан Киданыг эзлэхдээ Киданы цаана байсан Солонгостой найрамдаад 2 талаас нь нийлж зүүн зүгийн Киданыг мөхөөсөн байдаг. Дараа нь Чингис хаан Солонгостой найрамдалт харилцаатай байж байгаад таалал төгссөн харин хүү Өгөдэй Солонгосыг вассел улс болгох зорилгоор цэрэг илгээж Солонгосыг эзэлсэн байдаг . Ингэж бодохоор Солонгосын Чингис хааны үед үнэнч холбоотон байж, Өгөдэй хааны үед боол нь болжээ. Одоо Солонгосууд Монголын хувьд хэн болоод байна. Цаг, цаг өөр юм даа. Киданы үр удам Манж, Монгол, Хойд Солонгос Казак, Узбекийн дунд шингэсэн.

2020, 11 сар 15. 0:14
Зочин

ЭРГҮҮ хүүр минь ЧИНГИС хаан КИДАНЫГ биш АЛТАН УЛСЫГ эзэлсэн. КИДАНЫГ ЖҮРЧИДҮҮД аль өмнө нь эзэлсэн.

2019, 1 сар 15. 18:36
Зочин

mongol gj neg ym haanaas genet garaad irtsiinbe ??????? chingisiin udamiinhaniig heldiin bol nuuts tovchoon deer ted nar alah gel yvaad bdg shuudee ???? mongol gj yg hen ym be ain ???? Gur haanii l humuus bololtoidog !!!!! chingisiin ah duus bol alah sanaa l ovortolj yvsandag mongol gj yu gsn ch ug ym be dee chaavaas

2019, 12 сар 11. 10:45
Зочин

чи монгол гэж юу вэ гэдгийг ойлгохгүй учир нь энийг ойлгоход чиний уураг тархи жижигдэж ухаан бодол чинь буалчирдана тийм болхоор дугай л мөрөөрөө мөөмөө унжуулаал явсан дээр шүү гэж зөвлөе!!!!!!!!

2017, 4 сар 29. 10:00
Зочин

Монгол нутагт байсан ханилиг бус монгол язгуур нэгтэй Хятанчууд

2016, 10 сар 3. 13:39
Зочин

хятад гэдэг чинь хятан гэсэн үг биздээ. манай өвөг дээдэс биднээс илүү удам судраа гадарлаж байсан байж таарна. үнэмшилгүй байна.

2017, 4 сар 29. 10:02
Зочин

Оросууд Хятанг Хятад гэж ойлгоод тийм нэршил бий болгосон гэж ойлгодог

2021, 1 сар 6. 22:59
Зочин

Зөв.киданууд бол монгол угсаат үндэстэн.хятадууд бол нанхиад үндэстэн,дундад иргэн улс

2016, 9 сар 27. 13:41
үхэр тэрэг

хятан гүрэн мөхсөн ч нэрийг нь нанхиадууд хятад хэмээн дуудаад өөрийн улсын нэр бологсон гэж баабарын номноос уншсан юм бна.ер нь энэ хятадуу дандаа бусадын юмийг хуулж хулгайлж өөрийн гэж шаадаг одоо ч гэсэн хуулж дуурайхдаа л гарамгай гэдэг тодорхой бгаа шүүдээ

2016, 9 сар 17. 2:22
Зочин

хэдэн жилийн өмнө кабелиар Солонгосын arirang тв ээр солонгосын түүхийн баримтат кино үзсэн Кинонд Кидан солонгосын дайны тухай гардаг Киданыг ялсан нь солонгосын төдийгүй дэлхийн шинэ түүхийн эхлэл болсон юм гэж хуцаж билээ Монголд эзэнт гүрнээ байгуулж байсан хөх Түрэг Уйгар Кидан Хүннү Сянби Их Нирун улсын түүх соёлыг Монголчууд эзэмшинэ шүү дээ

2016, 9 сар 16. 21:04
Зочин

Зөв сэжүүр байна

2019, 6 сар 1. 10:46
Зочинхятад

хятададжисан монгол гэж ойлгож байна одоогбнхоор бол ѳвѳрмонгол

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]