Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хөөгдсөн хятад иргэд Д.Солоон начинг хортой зүүгээр ар нуруунд нь шивж байжээУншсан103,372

Миний хань 1966 онд нийслэлд байсан хятадын улаан хамгаалагч нарын бослого, үймээн самууныг дарах, тэднийг Монголоос хөөж гаргах ажилд тангараг өргөсөн албан хаагчийн хувиар үүргээ гүйцэтгэсэн.

Дөрвөн жилийн өмнө Д.Солоон агсны гэргий Ч.Цэрмаагийн "Зууны мэдээ" сонинд өгсөн ярилцлагыг уншигчдадаа сэргээн хүргэж байна.


Монгол бөхийн түүхэнд “Увсын долоон хар” хэмээн тэмдэглэгдсэн алдарт  бөхчүүдийн нэг, 1964 оны наадмаар улсын начин болж, наадамчин түмэн болон нутгийн олныхоо магнайг тэнийлгэж байсан Увс аймгийн Зүүнговь сумын харъяат Дүгэрийн Солоон агсны нэрэмжит 256 бөхийн барилдаан ирэх ням гаригт “Монгол бөхийн өргөө”-нд болох гэж байна. Түүний хань Ч.Цэрмааг “Баасан гаригийн зочин”-оор урьж ярилцлаа.

-Та сайхан өвөлжиж байна уу. Д.Солоон агсны нэрэмжит барилдаан болох гэж байгааг сонсоод таныг зорьж ирлээ. Бэлтгэл хэр байгаа вэ, хүмүүс хэр дэмжиж байна?

-Энэ жил сайхан өвөл боллоо. Цаг агаар ч дулаахан сайхан байна. Шинэ оны эхэнд, Цагаан сарын өмнөхөн ханийн маань нэрэмжит  бөхийн барилдаан болох гэж  байгаад эгч нь их баяртай байна. Манайх зургаан хүүхэдтэй, тэд маань ч аавыгаа дурсаад энэ ажлыг сайхан зохион байгуулахсан гэж  их чармайсан. Бүх ажил бүтэмжтэй,  Увс нутгийнхан маань, үндэсний бөхийн хамт олон, нутгийн дэвжээнийхэн болон  хүмүүс их дэмжлээ.

-Та ханьтайгаа хэзээ анх  танилцаж, гэр бүлж байв?

-Миний хань Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, аав ээжээс 11-үүлээ. Олон хүүхэдтэй айлын тав дахь хүү байсан юм. Бага байхад аав нь бурхан болж, ээж, ах, эгч нартайгаа өссөн. Харин би Ховд аймгийн Дарвийн хүн. Хань маань  1959 онд цэрэгт татагдаж, тэр үедээ үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн юм билээ. Тэгээд цэргээс халагдаад  Улаанбаатарт суурьшиж    Төмөр замын сэргийлэхэд хойд, урд зам хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр 33 жил ажиллсан. Бид 1963 онд анх танилцаж, тэр жилээ гэр бүл болсон. Манай хүн сэргийлэгч, би Багшийн дээд сургуулийн хими-биологийн  ангийн оюутан байлаа.

-Улсын начин болохын урд жил гэр бүл болсон юм байна, тийм ээ?

-Тэр үед залуу байж, анхны охиноо төрүүлээд  байсан юм. Охиноо тэврээд наадмын талбайд очтол хүмүүс “Нөхөр чинь начин болчихлоо” гэж байна. Гэтэл цагаан хоолойгоор  манай хүнийг казах гэж зарлаж  байгаа нь сонсогддог юм. Зарим нь гайхаж “Увсынх биз дээ” гэцгээгээд л. Би оюутны ангийнхантайгаа бужигнаж нэлээн явж байгаад гэртээ иртэл аав маань  радиогоор сонсчихоод хаа байсан Баянхошуунаас манайд ирчихсэн мах чанаж, айраг зэхчихсэн  “Миний охин бөх хүний гэргий байж эрт ирэхгүй яаж байгаа юм” гэсээр угтаж байлаа.

Охиноо тэвэрчихээд наадам үзэж, зайрмаг идэж халтартсан хоёр юм очиж байгаа нь тэр л дээ. Манай хүн надаас зургаан насаар ах, би залуу жаахан байж. Тэгээд хадам ээж минь “Хөк тэнгэр, нөкөр чинь улсын цол авч байхад каагуур алга болчиков оо. Ийм кань байх гэж” гээд л үглэж байсан удаатай. Бид хоёрын гэр бүл болоод угтсан анхны наадам, хань маань улсын цол авсан дурсамжтай үе, авангуутаа  шууд хийсэн цолны найр  тэр, тийм болохоор  одоо ч саяхны явдал шиг санагддаг.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүдээс чинь бөхийн спортоор хичээллэдэг үү?

-Манайх гурван хүү, гурван охинтой. Хөвгүүд маань аавынхаа мэргэжлийн өвлөж, үйлсийг нь  үргэлжүүлж  цагдаагийн байгууллагад  ажилладаг. Хоёр охин миний мэргэжлийг өвлөж багш болсон,нэг охин харилцаа холбооны салбарт ажилладаг.  Хүүхдүүдээс маань аавыгаа өнгөрөхөд зургаан  настай үлдсэн бага хүү маань чөлөөт бөхөөр хичээллэж, тэмцээн уралдаанд амжилттай оролцож медаль хүртэж  байсан. Бас үндэсний бөхөөр барилдаж цол хүртсэн.

Тухайн үед нийслэлийн 73 дугаар сургууль бөхийн сургалттай байсан учраас би хүүгээ тавдугаар ангид байхад нь  хадаг, сүүтэй тийш нь дагуулаад очиж байлаа. Багш нар нь ч  их сайхан хүлээж авч байсан даа. Аминдаа гурван хүүгийн нэг нь ч гэсэн бөх болог. Мундаг сайн явахгүй ч  спортын зөв төлөвшил олж аваг  гэж бодсон нь тэр.

-Солоон начин үндэсний бөхөөс гадна чөлөөтөөр бас барилдаж байсан уу?

-Тэр үед байсан хоёр төрөл нь л тэр шүү дээ. Манай хүн чөлөөтийн +90 кг-ийн жинд барилдаж, чөлөөтийн анхны  улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан.

-“Солоон начныг ид явахад би унаж л явлаа” гэж Ж.Мөнхбат аварга дурссан байдаг.  Бөхчүүдээс хэнтэй ойр нөхөрлөж  байв?

Зүүн талаас гурав дахь нь Улсын начин Д.Солоон агсан. Увсын долоон хар энэ зургаа аймгийнхаа 60 жилийн ойгоор авахуулжээ.

-Манай хүн нийтэч, нөхөрсөг, олонтойгоо хүн байлаа. Завтай үедээ тарвагачлах дуртай. Боодог сайхан хийнэ. Бөхчүүд тэрэнд нь их дуртай. Манайд Намжим, Артаг, Баатар гээд бөхчүүд бараг бүгдээрээ л орж гарч, ирж очдог, манай хүнтэй сайхан нөхөрлөдөг байсан. Ц.Лхамаа начин хөдөө байсан болохоор ирж байгаагүй. Манай хүн ч  тэр, энэ гэлтгүй бүгдтэй нь дотно сайхан харилцаатай  явсан.  Мөөеө  аваргатай бол их зузаан байсан. Ямар сайндаа Мөөеө аварга   “Хоёулаа ганц гож юм уучихъя. Цаад Баянаа чинь харвал үглээд унана”,  “Манай Солоон чинь их зөөлөн, хүний аяар хүн юм шүү дээ. Хүний үгнээс зөрнө гэж үгүй. Барилдахдаа зүүн өрнө. Баруун суганд сэжиж хонгоддог мэхтэй.

Тэр мэхэнд нь орж, ид явахад нь би унаж л явлаа” гэхчлэн хэлсэн, ярьсан нь домог болж номд хүртэл орсон  байдаг юм. Манай хүн сайхан барилддаг, тэнхээтэй хүн байлаа. Тэгэхдээ даваанд шунадаггүй, их  дэлгэр сэтгэлтэй эр хүн байсандаа. Ямар сайндаа төмөр замын 40 жилийн ойн баяраар барилдахад нь Д.Хадбаатар аварга “За Солоон чи ойгоороо түрүүлмээр байна уу” гэж асууж л дээ. Тэгэхэд  “Түрүүлье гэсэн бодол алга. Сайхан барилдах л  сайхан” гэсэн байдаг. Тэгээд барилдсаар шөвгийн наймд  эрэмбээрээ Хадбаатар манай хүнийг амласан ч  нэг мэдсэн Хадаа аварга уначихсан байсан гэдэг. “Хөөе Солоон чи түрүүлэх бодол алга гээд байсан, яаж байна аа” гэхэд нь “Чамайг ямар хүний  хүзүүг мушгих билээ гэж байхад чинь би хаячихлаа, за бос, бос” гэсэн гээд бөөн наргиан болж байсан сан.

Гэхдээ 40 жилийн тэр ойгоор манай хүн түрүүлээгүй, шөвгөрсөн. Орой нь Хадаа аварга нэлээн согтуу, хромон гутлаа гармуушиглаад өмсчихсөн,  кителийнхээ нэг халаасанд “Хоргой дээлт”, нөгөөд нь “Ямаахай” архи хийчихсэн ирлээ. Бид хоёрын унтдаг 200-ийн цагаан орон дээр  суутал ивээс нь мултарч манай хүү “Яасан мангар  ах вэ,  манай орыг эвдэлчихлээ” гэж уйлж бид инээлдэж баяраа хамт тэмдэглэж байлаа.

-Та түрүүнд ханиа төмөр замын сэргийлэхэд 33 жил ажилласан гэж байсан. Тэгэхээр үндэсний бөхөөр ч бас 33 жил  барилдсан гэсэн үг үү?

-Төмөр замын сэргийлэхэд ажиллаж байсан болохоор тэр болгон   барилдаж  чадахгүй байх үе бий.  Ажлын ачаалал их,  чөлөө зав олддоггүй байсан юм. Тэгэхдээ улсын наадамд бол тасралтгүй барилдсан.

-Наадмын бэлтгэлд хаана гардаг байв?

-Тэр үед наадмын бэлтгэлд гардаг ганц газар нь Сонгинын амралт байлаа.  Манай хүн “Хүч” спорт хороонд харъяалагддаг байсан болохоор тэнд Ч.Өвгөнхүү начны мэдэлд очдог. Бэлтгэл, сургуулилт гээд бүх зүйл тэр хүний удирдлагад  явдаг байлаа. Бэлтгэлд гарахад нь би  хааяа эргэж очно, манай хүн хүүхдүүдээ салхинд гаргая гээд дагуулаад явдаг байсан юм. Харин сүүлд Чулуутын аманд бэлтгэлд гарахдаа “Та хэдийгээ эргэж явна” гээд алхаад ирдэг байсан.

-Хүүхдүүдээ юуг онцолж захиж хэлдэг байв?

-Тухайн үед бид  хүүхдүүддээ сайн суралц, хичээл номдоо шамд. Сайн сурч байж ухаантай хүн болно. Ажилд хичээ гэж хэлдэг байлаа. Тэр үеийнхэн тийм л зүйлийг нийтлэг хэлдэг байсан даа. Харин нөхрөөсөө хойш би гурван хүүгээ аавынх нь мэргэжлийг өвлүүлье, тэгээд ч хөвгүүдийг өсгөнө гэдэг чанга юм байна гэж бодогдсон. Гэхдээ хүүхдүүд  маань намайг зовоогоогүй, гурван хүү маань цагдаа болж энэ салбарт  сайн ажиллаж  явна.

-Таны ханийг журмын нөхөд нь  эрт тэнгэрт хальсан гэлцдэг юм билээ. Танд ямар захиас гэрээслэл үлдээсэн бэ?

- Миний хань  1966 онд нийслэлд байсан хятадын улаан хамгаалагч нарын бослого, үймээн самууныг дарах, тэднийг Монголоос хөөж гаргах ажилд тангараг өргөсөн албан хаагчийн хувиар үүргээ гүйцэтгэсэн. Тэднийг вагонд суулгах ажлыг хариуцуулсан юм билээ. Гэтэл түүнийг эсэргүүцсэн хятадууд зүү, үзүүртэй юмаар ар нуруу, бөөр орчим нь шивж миний ханийг. Тухайн үед юу болсныг өөрөө мэдээгүй, хятад хүүхнүүд хазаад байх шиг байсан  гээд инээж явсан гэдэг юм. Тэгээд тэр даруйд нь эмнэлэгт хэвтүүлсэн юм билээ.

Гэвч түүнээс хойно ч гэсэн уруул нь хөхөрч унаж тусдаг, удаан сууж чадахгүй ядардаг болчихсон. Хор шингээсэн зүүгээр л шивсэн шиг байгаа юм. Тэр нь яваандаа миний ханийн амь насанд  хүрч, цагаасаа эрт тэнгэрт хальсан. Хамгийн сүүлд бие нь муухан байхдаа надад “Хүүхдүүдээ сайхан өсгөж хүмүүжүүлээрэй”  гэсэн дээ. Одоо зургаан хүүхэд маань өсч, ач зээ 20 гаруй  өнөр өтгөн  боллоо.  Өнөөдөр ханийнхаа нэрэмжит барилдааныг хийх гэж байгаад баярлаж сууна. Бөхийн спортыг сонирхдог, дэмждэг уншигч олныг, найз нөхөд болон Увс нутгийнхнаа хүрэлцэн ирэхийг урья.

 
Д.Төрмөнх: СОЛООН  ИХ БЯРТАЙ АТЛАА ЗӨӨЛӨН ХҮН БАЙСАН

 

Ч.Цармаа гуайтай  ярилцаж суух зуур Увс аймгийн Улаангом хотын спорт хорооны дарга, улсын начин Д.Төрмөнх холбогдож утсаар хөөрөлдсөнөө сонирхуулъя.

-Д.Солоон начны  тухай сонирхолтой дурсамжаас хэлнэ үү?

-Аав нь Дүгэр гэж бөхийн удамтай хүн байсан. Өндөр болохоор нь нутгийнхан Ац Дүгэр гэж хочилно. Бас Солооны ах  Жинэр  гэж нуруулаг, их бяртай залуу байлаа. Уулнаас мод бэлтгээд түүртсэн юмгүй явж байдагсан.

-Ингэхэд “Увсын долоон хар” хоорондоо хэр ойр байсан бэ?

-Ойр байлгүй яахав. Нэг сонин түүх хэлэхэд, долоон харын хоёр нь, тухайлбал Ц.Лхамааг  1971 онд, Ж.Хайдавыг 1965  онд  улсын начин болоход Солоон начин дөрвийн даваанд амлаж авч, тунаанаас гаргаж байсан юм шүү дээ.

Зууны мэдээ

Д.Жавхлан, Ч.Олдох

Сэтгэгдэл 8ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 10 сар 13. 23:39
Зочин

Artag nachin hyatduudad aluulsan

2021, 11 сар 9. 10:26
Зочин

Хятадууд дандаа Монголчуудыг хорлож ирсэн. Хятад дагавал бүгдээрээ хорлогдоно

2021, 9 сар 26. 17:49
Зочинbishk

delgets har bolchood bn yahuu

2020, 2 сар 9. 21:37
Зочин

Хөөгдсөн хятадуудын үр сад, монголын эсрэг байнга ажилладаг. Тэднийг монголоос хөөж гаргахаас аргагүй болж, хатуу бэрхийг нуруундаа үүрсэн эгэл жирийн иргэн Солоон цагдаагийн үйлс мөнх. Монголын цагдаагийн алдар бадраг.

2020, 2 сар 10. 1:02
Зочин

БАТ ЗАНДАНГИЙН ПРАКЦИЙХАН

2020, 2 сар 10. 3:58
Зочин

Хятадууд хүний адгууд гэж үнэн юм даа.Коронвирусаар өвдсөн нь бусад эрүүл хүмүүсдээ албаар халдаад бгаа бичлэгүүд нет ээр дүүрэн бх юм.Хүннү хархнууд

2019, 7 сар 25. 13:59
Зочин

Eh ornoo hujaagaas tseverleh ajild zutgen amia ogson orchin tsagiin baatar Uvsiin doloon hariin 1 Soloon tanii suns ni ariun tengeriin orondoo amar amgalan orshig! Ar ger ur huuhduud ni aaviinhaa uilsiig urgeljluulen udam sudraa martalgui urgeljluulj yavaarai!

2020, 8 сар 28. 22:04
Зочин

Bayrlalaa

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]