Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сибирь, Алс Дорнод дахь хятад нөхөртэй орос хүүхнүүд эрс ихсэх болсон шалтгааныг тайлбарлажээУншсан54,373

Хятадууд "хятад хүний толгой дээр нар жаргадаггүй" хэмээн ажилсгаа гайхуулдаг бол орос эрчүүд, залуучууд Европын хэсэгт багтах Оросын төвийн хотууд руу шилжин суурьшиж, сурахаар яваад эргэж ч ирдэггүй.

Саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин телевизийн шууд ярилцлагад оролцож, иргэдийнхээ асуултад хариулт өгсөн. Энэ үеэр дэлгэцнээ гарч байсан асуултуудаас Путины хариулахаас зайлсхийсэн асуултуудыг зарим хэвлэлийнхэн багцалж харуулсан. Энэ дотор "Байгал нуурыг Хятадуудад бүү өг", "Сибирь, Алс Дорнод Хятаджиж байна" зэрэг асуулт байжээ.

Энэ сэдэв Оросын бас нэгэн эмзэг асуудал болоод байгаа, байдал энэ хэвээрээ үргэлжилвэл болсоор ч байх болно гэдгийг дээрх явдал харуулав.

Эхлээд түүх ярья.

 

Орост хамгийн анхны хятад цагаачид хэзээ очсон талаар яг таг мэдээлэл байдаггүй ч 1862 онд Орос-Хятадын худалдааны гэрээ байгуулагдсаны дараа, 1899 онд Ихэтауны бослогын дараа хятад цагаачдын давалгаа Орост ажиглагдах болсон байна. Улмаар 1905 онд Орос улс Японд ялагдан, Манжуурыг орхин гарахад нутгийн хятадууд олноороо орос цэргүүдийг даган явсан байдаг. Гэхдээ хятадууд хамгийн олноор Орост очсон нь Дэлхийн I дайны үе юм. Хамаг эрчүүдийг нь цэрэгт татсан тул ажиллах хүч дутагдан, Хаант Засгаас хямд цалинтай хятад ажилчдыг хөлслөх болсон байна. Мурманск-Петроградын төмөр зам, Мурманскийн усан боомт, Урал, Донецкийн нүүрсний уурхай, Карель, Беларусийн модны үйлдвэрт хятадуудыг дайчлан ажиллуулж байв. Ингээд Орос дахь хятадуудын тоо геометрийн прогрессоор өсөж, 1915 оны эцэст Орост 40 мянган хятад байсан бол 1916 онд 75 мянга, 1917 оны хавар гэхэд хэдийнэ 200 мянгад хүрсэн байв. Харамсалтай нь Орост иргэний дайн дэгдэхэд эдгээр хятадууд оросуудын бие биенийхээ эсрэг барьсан харгис зэвсэг болж хувирсан байдаг. Алс Дорнодод хэн илүү мөнгө төлснийх нь талд хятадуудын цэргийн ангиуд зэвсэглэгдэн дайчлагдаж байсан бөгөөд аймшигтай харгислал үйлдсэн гэдэг. Улаантнууд дайнд ялж ирсэн тул хятадууд коммунистуудын талд эргэлт буцалтгүй тулалдаж харгислал үйлдэх болсон ба бүр сүүлд нь Жан Зо Лин Манжуурын нутгаар дайрдаг Дорнод Хятадын төмөр замыг булаан авснаас шалтгаалан Зөвлөлт засаг Орос оронд байгаа хятадуудад ширүүлхэж эхэлжээ. Оросын хаант засгийн мөнгөөр барьсан төмөр замаа Хятадад алдсаны хариуд нь Москвагийн бүх хятадуудыг орон даяар цөлж, Сибирьт харгислал үйлдсэн Пау Ти-Саныг өөр олон хятадуудын хамтаар баривчлан хороож, Алс Дорнодын хятадуудыг Хятадын Коммунист намд туслуулах хүчин болгохоор нутагт нь хөөж орхив.

Өмнөх түүх ийм.

1990-ээд оноос оросууд "шар аюул" хэмээн ярьж бичих болж. Судлаач Виктор Дятлов, Яна Гуза нар “Шар аюул” гэдэг нэр томъёог XIX-XX зуунд үүссэн хэмээжээ. Гэхдээ тэр үед Хаант Орос л дорно зүгт газар нутгаа тэлэх бодлого явуулж байснаас биш хятадууд өрнө зүгт халдаж байсангүй. Манжтай л оросууд газар нутгийн асуудалтай, хэлэлцээр хийж ирснээс хятадууд бол Түвд, Монголын нэгэн адил Манжид эзлэгдсэн байсан. Түүхэн сурвалжаас харахад Хятадын газар нутаг монголчуудын ачаар Цагаан хэрэмнээс хойш бараг хальж байгаагүй тул Сибирь, Алс Дорнодод очих үндэс ч байгаагүй. XX зууны эхээр Чин улс мөхөхөд “хятад үндэстэн” гэсэн ойлголт гарч ирсэн бөгөөд хувьсгалчид үүнд Манж гүрний эрхшээлд байсан бүх үндэстэн ястныг оруулжээ. Ингээд манжууд устсан тул алдсан газар нутгийн маргааныг өвлөн үлдсэн улс нь БНХАУ болж үлдсэн. Гэхдээ БНХАУ алдсан газар нутгаа эргүүлэн авах талаар албан ёсоор ЗХУ-д ч, ОХУ-д ч хандаж байгаагүй юм. Хоёр орны харилцаа хүйтэрсэн үед Мао Зэ Дун “1.5 сая шоо км газар нутгаа алдсан” гэж ярьж байсан ч яг буцааж өг хэмээн шаардаж байгаагүй. 2008 онд хоёр улсын хилийг дахин нягталж, тогтоосны дараа энэ талаархи яриаг эцэс болгосон билээ.

Гэтэл оросын иргэд юунаас болоод "шар аюул"-аас айна вэ? Яагаад тэд Ерөнхийлөгчийгөө энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүсэв?

1990-өөд оны үед хятадууд Орост олноор ирж, ажиллах болсон тэр үеэс ард түмэн тэднийг хэдэн саяараа орж ирлээ гэж ярьж эхэлсэн. Тэр үеэс хятадуудыг бохир заваан, хашгарч чарласан хар ажилчид хэмээн тодорхойлж эхэлсэн юм. Үнэндээ бол бид хөдөөний хятадуудыг хараад л нийт хятадуудыг тийм гэж бодсон хэрэг. Тэр хөдөөнийхнийг Бээжин, Шанхай зэрэг том хотын хятадууд хараад бидэн шиг л дургуйцэн жигших болно. Улс орны хяналт шалгалт муу байх үед огт өөр соёл иргэншилтэй улсууд бөөнөөр орж ирэх нь үл ойлголцол, айдас төрүүлсэн нь мэдээж.

2008 онд гарсан Александр Лариний “Орос дахь Хятадын цагаачид” номонд ОХУ-д байнга оршин суудаг хятад иргэн 35 мянга, богино хугацаагаар оршин суугаа нь 25 мянга гэж албан ёсны тоо баримтад тулгуурлан гаргасан байдаг. 2000 онд Виля Гельбрас хамгийн ихдээ хагас сая хятад Орост байж магадгүй гэж хэлж байв. Тэр үеэс хойш арван жил өнгөрлөө. Хятадуудын тоо нэмэгдсэнгүй. Нэгдүгээрт, гадаад иргэдийг хянах бодлого хатуу болж, гадаад ажилчдын тоонд хязгаар тавин, ганзагын наймааг хориглож, хэд хэдэн том захыг хаасан явдал нөлөөлсөн. Хоёрдугаарт, Хятад орон өөрөө өөрчлөгдөж, цагаачдынх нь хүсэл мөрөөдөл ч өөрчлөгдсөн хэрэг.

Гэхдээ Орост нүүрлэж буй хамгийн том сорилт бол төрөлтийн тоо цөөрсөн, наслалт буурч буй явдал. Байдал ийм байхад ойролцоогоор зургаан сая оросын иргэн Алс Дорнод, Дорнод Сибирь буюу Алс Дорнодод амьдардаг бол Хятадын хойд мужуудад 90 саяас олон тооны хятад амьдардаг. Тэднээс зөвхөн 40,000-750,000 орчим нь Оросын Алс Дорнодод амьдарч байгаа гэдэг боловч тоон мэдээ гаргахад хэцүү учраас энэ тоо бодит байдал дээр илүү ч байж магадгүй хэмээн оросууд үздэг аж. Сибирь нь Хятадын хувьд хүн амын ачаалал, хэт өсөлтийнхөө заримыг хөнгөлөхөд яг тохирсон газар мэт. Үүний дээр, ихэнх шинжээчид 50-70 сая хятад тариачинд хөдөө аж ахуйн газар дутагдаж байна гэсэн тооцоо гаргажээ. Тэдэнд хэрэгтэй тэр хэв шинжийн газрыг Орост оросууд нь өөрсдөө ажиллахыг төдийлөн хүсдэггүй өмнөх үеийн хамтралын аж ахуйнуудаас олж болох юм.           

2006 онд “Хятадууд ирж явна” хэмээх гарчиг бүхий Asia Times-ын мэдээнд “одоо хоёр хятад тутмын нэг нь” Хятад руугаа буцах санаагүй ирдэг бөгөөд тэдний ихэнх нь “чөлөөт цагаач” гэдэг ангилалд байх хэрэггүй болсон гэж бичжээ. Хятад улс Оросын Алс Дорнодод өөрийн иргэдийн шилжин суурьших явдлыг бодлоготойгоор дэмжиж байгаа нь 2025 он гэхэд “Хятадын Сибирь”-ийн тухай ярих боломжтой болно гэх зовинолыг улам бүр төрүүлж байгаа юм.         

Москвагийн их сургуулийн профессор, хятадуудын шилжин суурьшилтын тухай судалгаа хийж буй Виля Гелбрас "цагаачид орон нутгийнхантай ижилсэн ууссан бол ажиллах хүчний хөдөлгөөн нь асуудал биш байв. Гэвч энэ нь өөр тохиолдол бөгөөд нөхцөл байдал Баруун Европ дахь лал шашинт цагаачидтай адилтгахуйц гэдгийг үгүйсгэх аргагүй" хэмээн тодорхойлжээ.

Бас нэг асуудал. Хятад цагаачдад хамаатай асуудлууд дотор Хятад руу түүхий эд хулгайгаар гаргах явдал бий. Ойн бүтээгдэхүүн ба хууль бусаар огтолсон сая сая шоо метр мод, гуалингуудыг Чита хотын зүүн өмнө орших, олон зуун мод боловсруулах үйлдвэр бүхий Хятадын хот Манжуур руу экспортолдог. Хятадууд татвар төлөхөөс үр дүнтэй зайлсхийдэг ба үнэн хэрэгтээ хүнс нийлүүлэлтэд монополь тогтоосон хэд хэдэн компанийг хянаж чаджээ. Орос, Хятадыг зааглаж буй 1755 миль (2820 км орчим) урт усан зам Амар мөрний эрэг дээрх Оросын хот Благовещенскт хөх тарианаас гарган авдаг Оросын алдартай ундаа Квасын үйлдвэрийг одоо хятадууд эзэмшиж байна. Хятадууд хамгийн үнэтэй зочид буудлуудыг ажиллуулдаг. Читад Хятадын хөрөнгө оруулагчид өмнө нь танк үйлдвэрлэдэг байсан үйлдвэрийг худалдан авч, түүнийгээ ачааны тэрэгний үйлдвэр болгон хувиргажээ.

Хятадууд "хятад хүний толгой дээр нар жаргадаггүй" хэмээн ажилсгаа гайхуулдаг бол орос эрчүүд, залуучууд Европын хэсэгт багтах Оросын төвийн хотууд руу шилжин суурьшиж, сурахаар яваад эргэж ч ирдэггүй. Тэдэнд Алс Дорнодод аятайхан орчин үеийн маягаар амьдрахад хэцүү байдаг гэнэ. Хуучны Зөвлөлтийн хамтралжсан суурингууд, балгас шахам болсон тосгодуудад орос эрчүүдээс ажилгүй, архичид нь л үлдэж байна хэмээн Виля Гелбрас бичжээ. Тиймийн тул хятад эрчүүдтэй гэрлэх явадл Алс Дорнод, Сибирийн хүүхнүүдэд их тохиолдож байгаа аж.

Тэгэхээр оросууд зах хязгаар нутагтаа санаа зовнихоос ч яах вэ дээ?

 
Сэтгэгдэл 15ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 11 сар 24. 16:37
хурдан морь

Яагаад гэдэг асуултад Оросууд хариу өгч дүгнэх гэж оролдож байгаа. Ерөнхийдөө Монголтой адил нөхцөл гэж үзэж байна улс орон нь ядуу нийгэм нь харанхуй гол шалтгаан нь эрчүүд нь амьдралын төлөө тэмцдэггүй гэр бүлийнхээ өмнө хариуцлага хүлээдэггүй. Нийгэмийн дийлэнх донтолтод дийлдмэн энэ зөвхөн архи хар тамхи гээд зогсохгүй мөрийтэй тоглоом хэт зугаа цэнгэл хөөх гээд ...

2020, 8 сар 9. 22:02
ХАМАС

Орос ах нар гэдэг хүмүүс яс юманд дээрээ чаддаг бол мануусыг залгина харин Хятад улс залгиж байгаа юм байна 2 хөрш хэн хэндээ Монголыг залгихыг зөвшөөрөхгүй гэдэг тэгвэл нэг нь нөгөөгөө залгичвал яах вэ? бодох цаг ирж дээ

2021, 3 сар 4. 22:01
Зочин

Тэнэг пизда шүү чи

2018, 11 сар 7. 21:48
Зочин

Богд хаан биш харин манжууд л хятад хүн монгол эхнэр авч болохгүй гэсэн хууль гаргаж байсан юм шүү. Түүх уншиж бай

2020, 4 сар 15. 16:04
ЗочинДэлгэрмаа

Богд хааны лүндэн цадиг гэж ном бий. Та өөрөө тэр номыг уншаарай. Тэндээс өөр олон зүйлийг та мэдэж авах болно доо

2018, 12 сар 17. 21:34
Зочин

Тэр тийм шүү!

2018, 8 сар 24. 11:25
Зочин

140 сая хүнтэй улс 500 ,000 хятад орж ирэхэд ингэж санаа зовинож байхад манай монголчууд хажууд нь тэнэг байна даа аль эсвэл засгаас уусгах бодлогыг дэмжээд байна уу Богдын үеийн хуулиас ч дор хууль гаргаж байна даа энэ засаг Богд хаан хятад хүн монгол эхнэр авч болохгүй гэж байсныг эрх биш м эдэх л БАЙМААР

2018, 8 сар 24. 11:14
Зочин

Oрос яах вэ,том улс учираа олно. Харин өөрийн улсаа яах билээ гэж бод. Хаа сайгүй Хятадтай суусан хүүхнүүд, Хятадын эрлийз хүүхдүүд, ялангуяа Өмнөговь. УИХ-н дарга нь Хятадын хольцтой байхаар яалтай ч билээ.

2018, 6 сар 20. 22:16
Зочин

Путин ганцаардлаасаа айж Зиньпин тэй шадарлаж цаадах яаж ашиглахаа мэдэж байгаа яанадаа гэхдээ нэг их удахгүй Путин уурлаж таарах байхаа.

2018, 6 сар 20. 19:05
zochin

oros oron maani ch balarch bga yum bnada yanadaa bidni ireedui hetsuu bnaa

2018, 8 сар 24. 10:10
Зочин

бусдыг гайхаад яах вэ. Монгол ийм болоод эхэлсэн.

2018, 6 сар 24. 13:57
Зочин

Хүссэн хүсээгүй Хятадын үе ирж байнаа.100 жилийн дараа Оросын алс дорнод хятаджсан Оросын нэг муж болсон байхад гайхах зүйлгүй.

2020, 8 сар 9. 23:34
Зочин

манайх ч гэсэн хятадтай ойр байдаг хилээ хамгаалж байхгүй бол хужаа нар үүрлэж магадгүй л юм байна 76 юу байна

2018, 8 сар 24. 10:44
Зочин

het shunaj ideh ayultai gedeg bizdee hemjee hetervel hagarch ZAD usrene ...oorsdoo hun amaa tsooloh bodlogo barihgui bol delhii ehleed tanaihaas ehelj segserene ter boltol sanaa amar bij bolno

2018, 8 сар 24. 11:46
Зочин

путин хятдуудыг хөөгөөд явуулна биздээ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]