Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

Богд хаан: Өөртөө эс тогтновоос гөрөөчид олзлогдохоос хэлтэрхүеэ бэрхУншсан22,627

ДИУлс Богд хаант Монгол улсын тусгаар тогтносон явдлыг ихэд буруушаан Дундад Иргэн улсын Дотоод хэргийн яамны бүгдийн тэргүүнээс элдэв янзаар ятгасан захидал бичиг илгээсэнд, Богд хаант Монгол улсын дотоод явдлын яамны сайдаас хариу няцаасан бичиг илгээсэн тул сүүлдээ асуудал улам даамжирч Юань Ши Кай өөрийн биеэр Богд хаанд нэгэн захидал бичиг илгээв.

ДИУлс Богд хаант Монгол улсын тусгаар тогтносон явдлыг ихэд буруушаан Дундад Иргэн улсын Дотоод хэргийн яамны бүгдийн тэргүүнээс элдэв янзаар ятгасан захидал бичиг илгээсэнд, Богд хаант Монгол улсын дотоод явдлын яамны сайдаас хариу няцаасан бичиг илгээсэн тул сүүлдээ асуудал улам даамжирч Юань Ши Кай өөрийн биеэр Богд хаанд нэгэн захидал бичиг илгээв.

Тэрхүү захидалд "Монгол газар хэдий уудам боловч хүний тоо даанч цөөн, олон Монголыг нийлүүлэн бодвоос дотоод газрын нэгэн мужийн тоонд хараахан үл хүрэхийн дээр, Монголчуудын аж ахуй ядуу зүдүү, эд агуурсын орлого нь бага, Гадаад Монголын эр өдөрт нэг цадахыг эрэвч хараахан үл болох атлаа эдүгээ харин түшмэл байгуулах, цэрэг тэжээх, зэвсэг худалдан авах олон зүйлийн сүйтгэл тулгаж, гаргуулсугай хэмээн шахамдуулах болхул урвахгүй боловч гуу сувгийг дүүртэл унаж үхнэ. Түүнийг хаанаас олох билээ. Хэрэв хүнээс зээлвэл хутганы ишийг урвуулан барьсан мэт, зочид дуудан ирүүлвэл эзэн эрхээ зайлшгүй булаагдана. Олон Монголчууд хятад лугаа зах нийлэн сууж харилцан түшилцвээс харин улс төрд тустай бөгөөд нийлэлцвээс хоёр этгээдэд хохирол буй. Эрхэм ламын оюун билэг нэвтэрхий тул эрхгүй зовлон буяныг хянан ялгаж чадна." хэмээсэн байв.

Энэхүү захидал, цахилгаан 1912 оны 3-р сарын 16-нд ирсэн бол Богд хаан 1912 оны 3-р сарын 25 нд доорх хариу бичгийг илгээв. "Гадаад Монгол энэ удаа журмыг үүсгэсэн нь язгуураас үндсээ баталж, шашнаа баталж харьяат газар орноо бүрэн бүтэн болгохын санаа болой. Ер өөр горилох зүйл бүхий нь бус, мөн ч гажуу үгст баширлагдсан явдал бус, үнэхээрийн харгис засагт зовж зүдэрсний учир болой. Хэрэв өөртөө эс тогтновоос гөрөөчид олзлогдохоос хэлтэрхүеэ бэрх нь үнэхээрийн байдал бүхий дүрс болой. Хэрэв ганцаар тогтнохыг эвдүсүгэй гэхүл харин ч элсэн шаахайг огоорох мэт. Гагцхүү Чин улсын хуандийг засгаас ангижрахын урьд нэгэнт өөрөө эзэн болохыг Дундад ба Гадаад улсад зарлан ухуулсан бөгөөд нэгэнт үүсгэсэн тул зогсоохыг яахан зоргоор аваачиж чадах бэ? Хэрэв үнэхээрийн чингүсүгэй хэмээвээс даруй олон гадаад улсын хурал лугаа зөвлөлдөж олны өгүүллээс хэлтрүүлвээс ямар болов?" гэжээ.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 6 сар 4. 17:13
Зочин

Хэлтрэхүйеэ...

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]