Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түмэн баатрын түрүүч болсон Урианхай түмэнУншсан32,016

Урианхайн бусад хэсэг нь Хэнтийн нуруунд байсан ба тэд 16-р зууны эхээр Хангайн нуруу руу нүүн очсон ч удалгүй цаашлан Алтайн нуруунд очин одоогийн Алтайн Урианхай болжээ.

 

Урианхай нь хэл, соёл, угсаа гарал нэгтэй Монголын олон ястны нэг болохын дээр гарал үүслийн хувьд Монгол угсаатан дотроосоо одоогийн нэрээрээ тэмдэглэгдэж ирсэн хамгийн эртний гарал үүслийн түүхтэй ястны нэг юм. Зарим түүхэн сурвалжид уг аймгийн нэрийг Урианхан гэж тэмдэглэсэн байдаг бөгөөд дайн байлдааны тэргүүнд уриалан дайтдаг зоригт баатар эрстэй овог аймаг байсан тул Уриа аймаг гэх болсон бол сүүлд олон тулаанд байгуулсан ялалт, гавьяаг үнэлэн Хан өргөмжилж УРИАНХАН аймаг болсон гэдэг.

2010 оны Монгол Улсын хүн амын тооллогоор 26654 урианхай иргэд бүртгэгджээ. Сяньби, Хятан нартай удмын холбоотой Монгол угсааны энэ аймгийн өвөг дээдэс нь Монгол нутгийн хойд болон баруун хойд захын ой хөвчид эрт үед амьдран сууж байсан ойн гөрөөчин аймаг юм. X зууны үеэс Баруун хойд урианхай, XII-XIII зуунаас Ойн урианхай хэмээн нэрлэгдсэн бөгөөд тэднийг мянгат болгон хуваахад 5 хэсэг мянга болж байжээ. Тэдгээр таван мянганы нэг нь Хэнтий ууланд Монгол хаадуудын “Их хориг” газрыг хамгаалдаг байжээ. Урианхай нэрт аймгууд нь удам гарлын хувьд Монгол, Түрэг хоёр гаралтай байсны дээр Монгол урианхай нь дотроо халх, ойрад хоёр янз байв.

Юань гүрэн мөхсөнөөс хойш Урианхай аймаг энд тэндгүй тархаж, зарим нь Дөрвөн Ойрадын дотор багтаж, зарим нь Зүүн Монголын бүрэлдэхүүнд орж, хожим нь тэд Халх, ӨвөрМонголын дунд шингэжээ. Дөрвөн Ойрадын дотор багтсан урианхай цорос буюу өөлд аймагтай ихэд ойр дөт байсан тул тэднийг хамтад нь Өөлд урианхай гэж нэрлэдэг.

Урианхай угсаатны түүхийг Хүннү гүрний дараах үе, Сяньби улсын үеэс эхлэлтэй гэж үздэг. Урианхай нь 7-р зууны үеэс анхны Монгол аймгийг Хиад, Дарлиган аймгуудын хамтаар үүсгэн байгуулсан гэж үздэг бөгөөд энэ талаар Эргүнэ Хүний домогт тодорхой өгүүлсэн байдаг.

Алтайн Урианхай аймгийн эзэн захирагч Зэлмэ жанжин бол Их Монгол Улсын Чингис хааны хамгийн алдартай цэргийн жанжин байсан ба Монголын зонхилох том аймгийн нэг байв.

Урианхайчууд Алтайн нурууны 13 оргилын дагуу суурьшин амьдарч Монгол улсынхаа баруун хил хязгаарыг манан сахих үүрэгтэй, хагас цэрэгжсэн харуул аймаг байсан юм.

Сүүлд Монголын бутралын үед 500 гаруй жил Урианхайчууд нь тэр үеийн Алтайн Урианхай аймаг, Тагна уулын Урианхай айг, Тэлэнгэд аймгийн хамт (одоогийн Уулын Алтай БНУ болон Тува БНУ, Хакас БНУ, Алтайн хязгаар) Монголын Халхын Засагт Хааны харьяанд байж байгаад хожим Зүүнгар улсын харьяанд орсон Хотгойд аймгийн ноёны харьяат газар нутаг, хүн ард түмэн нь байв.

Монголын Хотгойдын ноён Шолой Уваш хунтайжийг оросууд Алтай хан, Алтан Хан гэх мэтээр сурвалж бичигт тэмдэглэсэн байдаг. Уваш хунтайжтай Оросууд анх гэрээ хэлэлцээр хийж, харилцан элч төлөөлөгчөө солилцсон байдаг. Тэр үед Шолой Уваш хунтайжийн оросуудад зарим газар нутаг түрээслэж болно гэх захидалыг үндэслэл болгон Оросууд Монголын нутагт эзэн суусан юм. Сүүлд Манж-Оросын Нэрчүгийн хилийн гэрээг хийхэд Шолой Уваш ханы дур мэдэн бичсэн тэр захидал шийдвэрлэх үндэс болсон юм.

Зүүнгарын Галдан Бошигт хаан Халхтай эв эвдрэлцэн Засагт Хааны харьяат Хотгойдын Шолой Уваш хунтайжийг цэрэг хөдөлгөн дарсан ба Шолой Уваш хунтайж ихэнх харьяат ард иргэдээ аван өмнө зүг нүүж Манжид дагаар орсон юм. Энэ дайнаас болж хязгаар нутаг хүнгүй, эзэнгүй болсныг далимдуулан Оросууд Монгол нутагт түрэн орж ирж, Байгаль нуур хүртлэх өргөн уудам нутгийг өөрийн болгосон түүхтэй билээ. Зүүнгар улсын Цэвээнравдан хаан, Галданцэрэн, Даваач хааны үед Урианхайчууд Зүүнгарын улсад харьяалагдаж байв.

Манжийн колончлолын үед 200 гаруй жил Урианхайчууд нь Урианхайн Хязгаар гэдэг засаг захиргааны нэгжид харьяалагдан Манжаас томилсон Халхын Амбан захирагчид Алтайн Урианхай, Тагна уулын Урианхайн хошуудын хамтаар харьяалагдаж байсан.

Профессор А.Очир урианхан хэмээх нэрийг урианхан нь уриа (н), хан гэсэн хоёр үгээс бүтсэн бөгөөд эхний уриа нь уриа дуудлагын уриа, хан нь эзэн гэсэн утгатай үг бололтой. Эл хоёр үг нийлээд уриан эзэн, уриан хан буюу онгодын эзэн гэсэн утга илтгэсэн байж мэднэ гэж үзсэн байна. [1]

Алтайн урианхайчуудын түүхээр дорвитой бүтээл хийсэн эрдэмтэн бол Ц.Гантулга юм. Тэрбээр урианхайчуудын гарал, үүслийн талаар тодорхой мэдээлэл авахад “Эргүнэ хунгийн домог”, “Монголын нууц товчоо” хоёр онцгой ач холбогдолтойг дурджээ. Эхний домгоос авч үзвэл лавтай 2000 жилийн асуудал яригдах юм. Тэгэхээр гарцаагүй язгуурын Монгол аймгийн тухай яриа гарна гэсэн үг.

Тэр үеийн аймгууд үргэлжийн дайн, дажинтай байсан бөгөөд нэгэн дайнаар хоёрхон хүн амьд үлдсэн нь эр, эм хос бүлгээ гэжээ. Тэд амь гарахын тулд хүн байтугай араатан хүршгүй газар зайлан одсон байна. Дүрслэн хэлбэл, нэгэн нарийхан жимийг эс тооцвол явахад нэн бэрх хад асга, ой модтой газар гэх.

Энэ нутгийг Эргүнэ Кун гэмой. Тэр хоёр хүнийг Нукуз, Киян хэмээнэ. Тэр хоёроос төрсөн үр сад нь дөрвөн зууны турш өсч үржээд олон овог болжээ. Тэдэнд нутаг ус нь давчдах болжээ. Ингээд тэндээс гарч ус ургамал, ан гөрөөс элбэгтэй газар бараадахаар шийджээ. Ингэхийн тулд далан толгой шар үхэр, адуу нядалж ширийг нь туламлан хөөрөг хийгээд нүүрс, тосоор дүүргэн их хэмжээний гал өрдөн төмрийн хүдэртэй хавсарган дэлбэлж их уулыг сэтлэн зам харгуй гаргасан байна. Тэр замаараа гаран салбар болон салж одоцгоожээ.

Тэгэхэд уриа дуудлагаар оройлон оролцож зам гаргасан Нукузын үр сад овог аймаг болохдоо урианхайчууд болжээ. “Судрын чуулган”-д өгүүлснээр бол эртний Монгол аймгуудыг дурдахдаа эхэнд нь нукуз, урианхай хэмээн өгүүлээд явсан нь бий. “Эргүнэ хунгийн домог” 2000 жилийн түүхтэй хэмээвээс Хүннүгийн үетэй холбогдох юм. Тэгэхээр урианхайчууд тэр үед ч бие даасан аймаг байсан нь таарч байгаа билээ. Рашид-ад-дин ч “Судрын чуулган”-даа зүгээр нэг дурдаагүй болов уу. Тэрхүү суут хүн тухайн үеийнхээ шилдэг баримт дээр тулгуурлан алдарт бүтээлээ туурвисан нь мэдээж билээ. “Монголын нууц товчоо”-нд чухам юу гэж өгүүлснийг одоо товчхон хүргэе. Тэнд урианхайчуудыг “Бурхан Халдуны эзэн, бурхан босгосон Шинчи баян урианхай” хэмээн өгүүлжээ. Хорь Түмэдийн нутгаас Хорилардай мэргэн удам төрлөө дагуулж Бурхан Халдуны эзэд болох Шинчи баян урианхайг түшихээр ирлээ гэсэн нь ч буй. Чингис хаан төрөхөд урианхай үндэстэн Жарчудай өвгөн булган өлгий бэлэг болгосон түүх ч буй.

XIII зуунд буюу Их Эзэн Чингис хааны үед Урианхай аймгаас Зэлмэ, Сүбэдэй зэрэг олон баатарлаг жанжин төрөн гарч байсан тухай Монголын нууц товчоонд өгүүлсэн байдаг. Чингис хааны есөн өрлөг жанжины нэг Зэлмэ нь Чингис хааны амийг гурвантаа аварч, цэргийн их жанжин Сүбэдэй нь Чингис хааны байлдан дагуулалтад онцгой үүрэг гүйцэтгэж байжээ. Дундад Ази, зүүн Европын улс орнуудыг Сүбэдэй жанжины удирдсан их цэрэг байлдан эзэлж байжээ.

Өдгөө мэдэгдэж байгаагаар урианхан (урианхай) нэр зүүсэн хэдэн бүлэг байна. Урианхай хэмээх адил нэр зүүсэн тэдгээр угсаатны бүлгүүд нь нийтлэг нэг гаралтай юм уу, эсвэл нэр ижил боловч түүхэн гарал нь өөр аймагууд байсан уу гэдэг нь одоо болтол тодорхой болж чадаагүй байна. Үүнээс үүдээд урианхай нэр зүүгсэдийн түүх, угсаа-хамаарал, нутагшилт зэрэг нэлээд асуудал нь маргаантай байна. Одоо бидэнд мэдэгдэж байгаагаар урианхай хэмээх нэр манай тооллын Х зууны эхэн үеийн хэрэг явдалтай холбогдон түүхэнд тэмдэглэгдсэн бололтой.[2]

Тэр цагаас хойш түүхийн янз бүрийн үед урианхай хэмээх нэрийг хятад дүрс үсгээр хэдэн янз тэмдэглэсээр иржээ. Ираны түүхч Рашид-ад-диний "Судрын чуулганд" Хэнтийн нурууны Урианхай, Ойн Урианхай нэр ижил боловч шууд холбоогүй, Ойн урианхай нь урц овоохойд суун ан агнан амьдардаг гэж бичсэн байдаг. Ойрадын Алтайн Урианхай, Хөвсгөлийн Халх Урианхай нар урианхай гэсэн нэрнээс өөрөөр өөрсдийгөө нэрлэдэггүй харин тувачуудыг тагна урианхай, тува, якутчуудыг саха урианхай, саха, якут гэсэн гурван янзын нэрээр нэрлэж байсан учир эрдэмтэд якут, тувачууд урианхай гэсэн нэрээр сүүлд нэрлэгдэх болсон гэж таамагладаг. Зарим якут хүмүүс одоо болтол урианхайтай өөрийн гарлыг холбон тайлбарладаг.

Оросын нэрт дорно дахиныг судлаач Н.В.Кюнер хятад сурвалжид Улянха хэмээх угсаатны нэр гардаг нь Урианхай аймгийн нэр мөн гэж үзсэн байна.[3]

XVIII зууны үеийн хятад түүхэнд, XV зуунаас Хянганы нуруугаар нутагласан урианхай нарыг эртний Кумоси нарын удам хойчис гэж өгүүлсэн байна.[4]

Кумоси нар IV зууны үед түүхэнд нэр нь гарсан том аймаг аж. Урианхай хэмээх угсаатны нэр Х зууны эхээр түүхэнд мэдэгдэх болсон. Тэд 902, 963 онд Хятан улсад алба барьж, хөтөч хүн, алаг гөрөөс зэргийг хүргэж байв. Монгол сурвалж мэдээгээр, Чингис хааны дээд өвөг Добу мэргэний үед урианхайн зарим нь бурхан халдунд нутаглаж байжээ.[5]

XII зууны үед урианхай нарыг дотор нь ойн урианхай, тал хээрийн урианхай хэмээн ялгадаг байжээ. Ойн урианхадын нутгийн өмнөд тал нь Хэнтийн уул, хойд тал нь Баргужин төхөм хавиар суугч хори түмэд, барга нартай зах залгаж байжээ.[6]

Талын буюу язгууртны Монголчуудын доторхи урианхай нар хойд талаараа ойн урианхайтай хаяа нийлэн Хэнтийн уулсаар нутаглан сууж байжээ. [7] Элжигидэй ноён XIII зууны эхнээс Хянганы нуруу, Их цагаан хэрмийн араар нутаглаж байжээ.

14-р зуунд Урианхай Ляонин, Хэнтийд хуваагдан сууж байв. Одоогийн Хятадын Ляонин мужид нутаглаж байсан Урианхайн Нагачу ноён 1388 онд Хятадын Мин улсад бууж өгөхөд түүний харъяат урианхайчуудыг Доён, Тайнин, Фү-юй гэсэн 3 харуулд хуваан Хятадын хил хамгаалуулах болсон байна. Эл урианхай нар бол XIII зууны эхээр Чингис хааны алтан ургийн ноён Элжигидэйд очсон урианхай нар мөн бололтой гэж зарим судлаачид үзжээ. Хэдийгээр дээрх 3 харуулын Доён харуулд урианхай нар сууж, нөгөө хоёрт нь Үжээд, Онглигууд байсан боловч зарим бичиг зохиолд Урианхайн гурван харуул, Урианхайн гурван хязгаар гэхчлэн тэмдэглэсээр иржээ. Монгол улс 14-р зуунд Хятадтай дайтан алдсан нутгаа эргүүлэн авсны дараа Урианхай түмнийг сэргээн байгуулжээ. Урианхайчууд Даян хааны үед бослого гаргасан тул Батмөнх Даян хаан Урианхай түмнийг бүрмөсөн тарааж хүн ардыг нь бусад түмэнд хэсэг хэсгээр нь тараажээ.

Урианхайн бусад хэсэг нь Хэнтийн нуруунд байсан ба тэд 16-р зууны эхээр Хангайн нуруу руу нүүн очсон ч удалгүй цаашлан Алтайн нуруунд очин одоогийн Алтайн Урианхай болжээ. Харин Хөвсгөлийн уулс руу нүүсэн хэсэг нь Хөвсгөлийн Урианхай болсон байна. Алтайн Урианхайн зарим нь Ойрад Монголчуудтай хамт Или, Тарвагатайн нуруу руу нүүсэн байна. Зүүнгарын хаант улсын үед Галдан Бошигт хааны удирдлаган дор дайн тулаанд оролцож явжээ.

Энэ олон жилийн нүүдэл, суудлын үеэр Урианхай аймаг нь нутагшин суурьшсан газар усныхаа нэрээр Хэнтийн Урианхай, Хөвсгөлийн Урианхай, Алтайн Урианхай гэж нэрлэгдэн иржээ. Одоогоор Хэнтийн нуруунд нутаглаж байсан Урианхайчууд Говь-Алтай аймгийн 5-6 сумдаар тархан нутаглаж, Халх ястны Урианхай овог гэж нэрлэгдэн аж төрж байна. Харин Хөвсгөлийн Урианхайчууд Хөвсгөл аймгийн нутгаар, Алтайн Урианхайчууд Алтайн нуруу даган нутаглаж байна.

Эдгээр Монголын Урианхайчуудаас гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад буй Тувачуудыг мөн Тагнын Урианхай гэж нэрлэж ирсэн байна. Эдгээр нь Түрэг хэл, соёлтой угсаатан бөгөөд XIV-XV зууны үед Урианхайчууд Хөвсгөл нуурын нутаг руу нүүж нутагласан үеэс эхлэн Хөвсгөлтэй зэргэлдээ орших Тагнын нурууны Тува иргэд Урианхайн нэрийг авч Тагнын Урианхай гэж нэрлэгдэх болсон юм. Тэдний уугуул нэр нь Тува болно.

Одоо Урианхайг Монгол Урианхай (Алтайн Урианхай, Хөвсгөлийн Урианхай), Тагна Урианхай гэсэн хоёр үндсэн бүлэгт хуваадаг. Алтайн Урианхай, Хөвсгөлийн Урианхай нь хэл аялгуугаараа ялгардаг бол Бурхан Халдунд үлдсэн цөөн урианхайчууд хэл, соёлоор халхаас ялгагддаггүй. Хөвсгөлийн Урианхайн аялга Халх, Алтайн Урианхайнх Ойрад аялганд орно. Алтайн Урианхай, Хөвсгөлийн Урианхайчуудын овгууд нь бүхэлдээ Монгол байдаг. Харин Тувачуудын дунд Монгол, түрэг овог холилдон оржээ.

Чингисийн жанжин Зэлмийн нэртэй Зэлмэ урианхай овог Монголд байгаа нь урианхайчуудын түүх гарлыг тов тодорхой илэрхийлж буй хэрэг юм. Өвөр Монголын Түмэд зүүн хошуу, Харчин хошууны захирагч ноёд нь Зэлмэ Урианхайн угсаа байдаг, Манж Чин улсын үед Урианхайчуудыг Тавнан гэж нэрлэдэг байжээ. Одоо Өвөр Монголын Улаанхад хотын Харчин хошуу, Ляонин мужийн Фушиний Монгол үндэстний өөртөө засах хошуу буюу Монголжин хошуу зэрэг газруудад Зэлмийн удамт Урианхай овогтнууд амьдардаг юм. 20-р зууны эхээр Харчин Түмэд оронд хятадууд Монголчуудын газар нутгийг булааж Монголчуудыг ихээр алж хядсанаас болж урианхайчууд Хянган давааны энгэр уруу хорчинуудын нутаг уруу нүүсэн байдаг.

Манж Чин улсын үед урианхайчуудыг засаг захиргааны нэгжээр баруун, зүүн гарт хуваасан байдаг. Тэр нь дотроо долоон хошуу, 27 сумтай байжээ.

Зүүн амбаны хошуу, Алтайн урианхайн гол хошуу бөгөөд Сагсайн сүмд төвлөрч байсан гэдэг. Ах, Түмт, Сан, Урианхай, Гонзгой, Оорцог гэсэн зургаан сумтай байжээ.

Мээрэнгийн хошуу,  Ах, Шаазгай, Ятуун, Онгуда гэсэн дөрвөн сумтай. Алтанцөгц нуураар төвлөрөн сууж байв. Сүүлчийн ноён нь Цагаанбилиг гэдэг хүн байжээ.

Цагаан соёны хошуу, Бургуут, Сарыглар хоёр сумтай. Цагаан соён, Тэлэнгэд, Саглагар, Хувлаар гэх мончоогуудын хошуу нутаг юм. Цэнгэлхайрхан, Цагаан голоор нутагтай гэжээ.

Сэндэн гүний хошуу, Оршин суудаг овгоороо нэрлэгдсэн эл хошуу хоёр сумтай гэх. Харганатын голоор нутагладаг байжээ. Энд дурдагдсан дөрвөн хошуу нь Зүүнгарын Монголчууд болно. Дор дурдагдах гурван хошуу Баруун гарынхан авай.

Баруун бээсийн хошуу, Ах, Цэрвээ, Мянгад, Сан, Оорцог сумтай. Булган голоор нутагтай гэв.

Саруул гүний хошуу, Саруул гүний хүрээнд төвлөрсөн, Толбо нуураар нутагтай байжээ. Ах, дунд, хойд сумтай гэх.

Шар даагийн хошуу,Ховд гол, Шинжаанаар нутагтай, дөрвөн сумтай, мончоог хошуу билээ.

Тайлбар

1. Олон ястны өлгий-Ховд

2. Х.Пэрлээ: Онон Хэрлэнгийн Монголчууд, 1959 он, хуудас 78

3. Н.Б.Кюнер, 1961, т.65-66

4. Н.Б.Кюнер, 1961,т.65-66

5. Монголын нууц товчоо, 1975, т. 20-21

6. Рашид-ад-дин, 1952, т.121, 156-160

7. Одон, 1988, т.201-202

Ном зүй: А.Очир, Ц.Баасандорж. “Ойрад хуримын ёсон”, Ч.Буянбадрах "Монгол орны лавлах"

Эх сурвалж: https://mn.wikipedia.org/wiki/%D0%A3%D1%80%D0%B8%D0%B0%D0%BD%D1%85%D0%B0%D0%B9

Сэтгэгдэл 41ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 8 сар 3. 20:34
Халх урайнхай

Сда сда халх урианхай байгаагүй байсан бол тэр халх гээд өрийгөө нэрлээд байгаа хужаанууд хамараа раа унах байсан уур хүрчихлээ

2019, 8 сар 8. 11:24
Зочин

олон түүхийн баримт судалж бичсэн байна. манайх Хэнтий аймгийн уугуул Халх ч гэлээ буурлууд угсаа гарлаа Урианхан гэж ярж байсан шүү

2019, 2 сар 25. 14:23
Зочин

Урианхай язгуурын Монгол мөн. Өөр юмтай холиод, будилиулах санаатай хүмүүс өөрөө Монголын тусгаар тогтнолд ямар хор уршигтай юм бичээд байгаагаа сайн ойлгоод гадныхны олз бололгүй эвтэй байхаа бодсон нь дээр байх. Монголчууд бид түүхээ баталгаажуулах ёстой! Харин өөрсдөө түүхээ мэдэхгүй царайлаад маргаад байвал өөр үндэстэнд бөөн олз болох нь дамжиггүй тул бодолтой бичиж , дуугарах хэрэгтэй байх. Чингис казах-орос болох гээд байгаа шиг Урианхайг түрэг/ турк, хятад, орос болгох гэж зүтгэх шаардлага огт байхгүй!!!! Энэ бол гадна цустай , зорилготой хүний яриа шүү нийт Монголчуудаа!!!!

2019, 9 сар 10. 13:59
ЗочинЗэлмэ

Дэмжиж байна. Өөрсдийгөө хольж хутгах шаардлага хэнд байх нь тодорхой.

2018, 3 сар 21. 21:31
Зэлмэ овогт

Хөвсгөл аймаг гэснээс Хөвсгөлийн яг Чандмань-Өндөр сумаар Урианхайн үр сад байдгаа. Тэрээр Зэлмэ овогтой болмой.

2019, 2 сар 25. 17:39
Зочин

Tiim shuu, Chandmani-Ondor, Tsagaan-Yyr, Eguur sumd Urianhaichuudiin nutag.Endees Burhanhaldun ruu Urianhaichuudaa baraadan nuuj ochson baidag.

2019, 2 сар 22. 22:49
Зочин

G...

2018, 3 сар 3. 14:41
Зочиншонх

УРАМДАХ ДУУГ УРААЛЖ АВСАН УРИАНХАИ ТҮМЭН ГЭДЭГ ЮМ халхын хураи оросын ура чинь УРИАНХАИН УРААГ хэл аялгуундаа тааруулсан УРИА дуудлага юм угтаа урианхаи гэж орилж буи хэрэг. ХАМНИГАН БУРИАДУУД гэдэг чинь урианхан овогтон ОЛОНХИ НЬ болсон БУРХАН ХАЛДУНЫ УРИАНХАН НАРЫН ТАСАРХАИ БОЛОИ тэр хамниган нарын дунд цөөнх болдог ТУНГУС ГАРАЛТАНГУУД БАС монголжиж урианхаижиж хамтаар хамниган буриад болсийм гэдгийг нэмээд хэлчий.ХАМНИГАН БУРИАД ОРОСЫН ХАСАГ ЦЭРГИЙН АЛБА ХААДАГ БАИСАН АВАИ. атаман сёмонов тэр зүгийн эхийн талаасаа гарвалтаи болои

2018, 3 сар 21. 1:06
Зочин

Huts!Shaaa al mine

2018, 3 сар 22. 13:57
Зочин

сайтын мэдээ хэсэж сөрөг сэтгэгдэл бичиж явдаг лалрын хужаа нар байнаа байна

2018, 2 сар 24. 18:54
Зочин

Subeedei janjniihaa sur suldiig magtaya! Uria!!!!!!

2018, 2 сар 27. 0:04
Зочин

Битгий хадуур...! мал аа... чи ямар балуугаа мэддэг новш вэ?хужаагийн шээсээ хол очиж гийнаарай муу гөлөг өө,..!!!

2018, 2 сар 28. 17:34
Зочин

Jinhene hujaa nar ni mongolchuudaar baharhahaasaa tatgalzdag. Olj yadah yum alga

2018, 2 сар 24. 18:44
Зочин

Urainhan gedeg nernii tuhaid bol Han ene ter bish tedniihen edniihen gedeg neg buleg humuusiig nerlesen utgaar l tailbarlagdah baih.

2021, 11 сар 20. 1:31
Bat

батмөнх даян хаан монгол түмнээ 6 түмэн болгож нутаг дэвсгэрийн захиргаа тогтоохдоо жалайр, урайнхай хоёрыг нэг түмэн болгож ураинхан гэсэн юм. Энэ бол засаг захиргааны нэгжийн нэр. Халх гэдэгтэй адил.

2019, 8 сар 24. 18:07
Зочин ан

Илүү үнэмшилтэй тайлбар байна

2019, 2 сар 25. 17:43
Зочин

Medehgui bol duugui baij sur!!!!

2018, 2 сар 24. 13:06
Зочин22

Говь-Алтайн 5-6 суманд урианхайчууд байдаг гэлээ. Ямар ямар сумдууд вэ, мэдээлэл өгөөч

2021, 1 сар 13. 13:06
Urianhan Owogt Jargalsaihan

Manai emee Altain urianhai hun bsiin odoo minii etseg eh bolon doosh ue maani Uriahan owogtoi boloi

2018, 2 сар 27. 0:08
Зочин

Мэдэхгүй бол хохь чинь.

2018, 2 сар 23. 20:28
Зочин

Ёстой нэг дураараа шаах юмаа. Тэр иш болгоцон байгаа түүх бичгүүдийг нь хараарай. Зүгээр л домог, уран зохиол. МНТ бол түүхийн дурсгал бичиг биш агдууд аа. Эргүнэ Хөнгийн домог бол зүгээр л үлгэр. Хэрэв үүнийг түүхийн сурвалж гэвэл "Байхгүй юмгүй"- номоор баримжаа хийгээд мухар олгойн хагалгаа хийж болох бизээ. Энэ домгийн агуулгаар баримжаалбал үүнд монголчуулын уг гарвал огт хамаагүй. Зүгээр л Алтайн нурууны Түрэгчүүд зүүн талд нь нутаглаж байсан нүүдэлчдийг зүүн тийш шахсантай холбогдож магадгүй гэж үздэг. Тэгвэл хугацаа нь нт- 6-р зуунаас цааш явахгүй. Урианхайчууд ч тийм эртний омог биш. Цэвэр монгол ч биш. Ерөөсөө монгол гэдэг нэршил, монголын үүсэл 8-р зуунаас цааш явдаггүй юм аа, ардуудаа. Бидний өвөг дээдэс бол 9-10-р зууны үед Хятан улсын хойд хилийг сахих үүрэгтэй байсан , тэдний васал тарвагачин, гөрөөчин хүмүүс юм. Тэнд л монголын тухай анхны мэдэгдэхүүн, сураг чимээ бий болсон. Тэхээр бид эх нутгийнхаа түүхийг бодитой болгоё гэвэл энэ асаасан танк шиг монгол гэх тотъёмыг хойш нь тавих хэрэгтэй. Энэ бидний мэлмийг таглачихаад байна. Өөр өнцгөөс, өөр нэрээр хайлтаа хий.

2021, 11 сар 20. 1:35
Bat

санал нэг бна. Монголчуудын өвөг уйгар, цаашлаад хуйху гээд явж өгнөдөө.

2020, 12 сар 21. 10:08
Зочин

Мэдрэлт

2019, 2 сар 25. 17:43
Зочин

Amaa medej buraarai aldas bolov!!!!!

2018, 3 сар 21. 21:32
Хятадууд үх цаашаа

Алчмаар сда вэ!!!!!! чамайг хонцын шээс..........

2018, 2 сар 24. 12:54
MOLOR shar

ZOV HOOE NEEREEL ASAALTTAI TANK SHIG TAD MORGOOD BNA ERUUL SETGEDEG ZALUUS BNA BNA ULGER ALAGLUULAGCHID BOOOR IH BNA

2018, 2 сар 27. 0:13
ЗочинХөхТолбо

Хаанахаа мэдэхгүй хонцын шээснүүд та нар дэлхийгээс зайл!!!Энд удамаа мэддэг агуу хүмүүс оршидгийм за,..!

2018, 2 сар 23. 21:13
Зочин

Монголыг үгүйсгэсэн хужаа юу чи ? ??

2018, 2 сар 23. 21:12
Зочин

Өөрөө харин дураараа наадаг дурак бна даа

2018, 2 сар 24. 19:53
Зочин

Зөв бид нар монгол биш !!! та муусайн зандалчин манжийн халхууд ч монгол биш !!! хараал идсэн татар, мэргид, найман, хонгирад, баяд, буриад, хатгин энэ тэр аймгиын үлдэгдэл төдий монголчууд юуаны дараа урагшаа нууж өвөрмонгол нэртэй болсон тэр гайхуулаад өөрсдийгөө гэж боддог монголчууд чинь цахаруудыг хэлдэг юм. тэглээч үхээц муусайн монголчууд юу хийсэн гэж Бидний байгуулсан Эзэнт Гүрэнг монгол гэж нэрлэв ???

2021, 11 сар 20. 1:38
Bat

цахар бол жалайр

2020, 12 сар 20. 21:41
Зочин

Tsahar gedeg chini tuwdvvdiig heldiin malaa

2018, 2 сар 26. 18:31
Зочин

mongol hun uls baiguulaad mongol gj nerlellee bools buhimdaad yahav ta nariin nertei hudag ch bhguigees goish. aitugai bishertugei!!!

2018, 2 сар 23. 19:05
Зочин

Манайх хэдэн үeэрээ Хэнтий нутгийнх. Өвөг дээдэс маань Хэнтийн нурууны үргэлжлэл хавийн газраар нутаглаж ирсэн. Гарал үүслээ Урианхад гэдэг

2019, 7 сар 13. 16:41
Зочин

Бурхан халдуны эзэн Шинчи баян урианхай

2018, 2 сар 23. 20:00
Halh

Urianhainuud bol mongoljson ( oiradjson) tureguud kirgizuud bilee. Margah hun baival marga. Oirad mongol bish.

2019, 7 сар 13. 16:43
Зочин

бурхан халдуны эзэн урианхай, Туулын хар шугуйд Торгуудын Тоорил хан байсан бус уу, Их халх гээд байгаа юу нь ч мэдэгдэхгүй хүмүүс хаана байсийм бол

2019, 2 сар 25. 17:41
Зочин

Tuuhee sain sudalj baij duragaarai amnii aldas bolov!!!!!

2018, 2 сар 24. 19:55
Зочин

Хаха монгол, түрэг гээд хоёрхон нэр л цээжилсэн юм байхдаа хөөрхий өөр аль нь ч биш тусдаа хүмүүс бас байдгымшдээ халх(манж) минь

2018, 9 сар 22. 10:53
цагаан тугийн түдэвийн энхбаатар

алдарт цуут урианхан түмэн болбасу язгуурын монголчууд ба харин тува хэмээгч нь монгол ба түрэгүүдиын дундаас үүссэн бѳгѳѳд урианхан ба тува нар хоорондоо ойлголцохгүй.урианханууд ээж хэмээж байхад тува нар авамэ хэмээнэ.монголын эзэнт улсын бүх алдарт суут баатрууд урианханууд ба урианханууд монгол улсын гол тулгуур багана болой

2021, 11 сар 20. 1:47
Bat

Тува бол урайнхай биш. Харин язгуурын энэ нутаг оршин ирсэн эртний монгол угсааны аймаг. Түүхэнд 5-6 зуунаас уйгар, баргууд гэхмэтийн аймгуудын 9-ийн холбоонд багтаж ирсэн.

.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]