Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Академич Чулууны ДалайУншсан6,044

МУИС, Бээжингийн их сургууль төгсчээ. Түүхч, дорно дахиныг судлаач мэргэжилтэй. “Юань гүрний үеийн Монгол” сэдвээр 1970 онд түүхийн ухааны дэд доктор, “БНМАУ, БНХАУ-ын харилцаа /1959-1984/” сэдвээр 1986 онд түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, 1991 онд Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогджээ.

Чулууны ДАЛАЙ  /1930/ Ховд аймгийн Зэрэг сум. ШУА-ийн Зүүн хойд Ази судлалын төвийн захирал байхдаа Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн /1996-12-18.№242/.

МУИС, Бээжингийн их сургууль төгсчээ. Түүхч, дорно дахиныг судлаач мэргэжилтэй. “Юань гүрний үеийн Монгол” сэдвээр 1970 онд түүхийн ухааны дэд доктор, “БНМАУ, БНХАУ-ын харилцаа /1959-1984/” сэдвээр 1986 онд түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, 1991 онд Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогджээ. Профессор цолтой. 1958-1960 онд МУИС-д багш, 1960 оноос Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1962-1968 онд БНХАУ-д суугаа БНМАУ-ын Элчин сайдын Яамны

 

нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1986-1989 онд мөн яаманд зөвлөх, 1968 оноос Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1990-1999 онд Зүүн хойд Ази судлалын төвийн захирал, Олон улс судлалын хүрээлэн, Түүхийн хүрээлэнгийн захирал зэрэг алба ажлыг хашжээ. Монголын түүхийн бараг бүхий л үеийг хамарсан өргөн судалгаа хийж “Монголын бөөгийн мөргөлийн товч түүх”, “Юань гүрний үеийн Монгол”, “Хамаг Монгол Улс 1101-1206”, “Монголын түүх”, “Их Монгол Улс”, “Өгөдэй хаан”, “Ойрдын түүх” зэрэг 20 гаруй ном, БНМАУ-ын түүх /3 боть/, “Эртний аймаг”, “Юань гүрэн”, “БНМАУ-ын түүх” /нэг боть/, “Монгол Татарууд Ази Европод”, “Монгол, Хятадын харилцаа”, “Хятад, Япон дахь Монгол судлал”, “Монгол, Солонгосын эртний харилцаа” зэрэг 10 гаруй тулгуур бүтээлд хамтран зохиогчоор оролцсоны гадна эрдэм шинжилгээний 100 гаруй өгүүлэл, илтгэл нийтлүүлжээ. Монголын үндэсний түүхчдийн холбооны ерөнхийлөгч, Монголын АНУ судлалын төвийн тэргүүлэгч, Монголын Япон судлалын холбооны тэргүүлэгч, НҮБ-ын дэргэдэх Олон улсын мэдээлэл зүйн академийн гишүүнээр сонгогдон ажиллаж иржээ. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагджээ.

Сэтгэгдэл 7ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 3 сар 3. 13:20
халх

энэ ч.далай гэгч халхын түүхийг ихээхэн гуйвуулсан хүн дээ. хөөрхий цэдэнпил болон орос сургагчдынхаа заавраар түүхийг гуйвуулж бичсээр насыг барав

2020, 7 сар 29. 0:37
Turmunkh

Hooe chi yadaj 50 tuuhiin nom unshaj uzched solior ur achan gej baidishu

2018, 12 сар 18. 23:36
Зочин

дөрвөдийн биш монголын томоохон түүх ч лдээ тэгээд дөрвөд биш захчин хүн хамгийн сүүлд бичсэн бүтээл нь ойрад монголын түүх нармай монголын үзэл санааг шингээсэн байлээ

2018, 8 сар 31. 19:12
Балгалдан

Ойрад бол Монгол биш түрэг гаралтай гэж баталдаг хүн дээ.

2018, 8 сар 16. 16:42
GALDANBAL

ДӨРВӨДИЙН ТҮҮХЧ ДАЛАЙ ГЭДЭГ БИЛ ҮҮ. ХАХА МОНГОЛЫН ТҮҮХИЙГ ДӨРВӨДИЙН ТАЛААС НЬ ТАЙЛБАРЛАСАН БАЙДАГ ХҮН ДЭЭ.

2018, 8 сар 23. 18:55
Зочин

Ядаж ганц номыг нь уншиж үзчихээд дуугарч үз дээ....

2020, 4 сар 19. 3:22
Зочин

Mash mundag hytad heltei hun bsan ymar erool bsan um anud seruun ahuid ni uulzaj ayga tagsh umnaas ni hurtej bsan bolhoor ooriigoo aztaid tootcdog shuu

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]