Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бадархундага нуураас иргэдийн өргөсөн мөнгөн эдлэлийг тонох оролдлого гарсаар байнаУншсан9,430

Сэжигтнүүд гурвуулаа байсан бөгөөд иргэд нуураас үнэт эдлэл хулгайлж, хүний санаанд багтамгүй зүйл хийж байгаа залуусыг хараад зүгээр явуулчихаж болохгүй хэмээн бодож саатуулах гэж оролдоод буудуулсан нь тэр аж.

Отгонтэнгэр уулын өвөр бие, далайн түвшнээс дээш 2000 метр өндөрт эргэн тойрон том том морин чулуу, хад асгаар хүрээлэгдсэн, мөнгөн аяга мэт үзэгдэх мэлтэлзэн долгиотох нуурыг өвөр Бадархундага гэнэ. Мөнх цаст Очирваань уулын “энгэр түлхүүр” гэх нь ч бий. Бадархундага нуураас Энэтхэгийн Ганга мөрөн газар доогуураа хүйн холбоотой гэж эртний ном сударт тэмдэглэсэн байдаг. Тэр л ариун дагшин рашаан уснаас хүртэх гэж алсаас зорьж ирсэн мянга мянга хүн Чулуутын голыг хэдэнтэй өгсөж уруудна.

 

Бадархундага нуурын усаа рашаан хэмээн сүсэгтэн олон хүртэж, нуураа аргадан алт, мөнгө, зэс гэх мэт эрдэнээр урласан эдлэл өргөдөг уламжлал эртнээс тогтжээ.

Домогт өгүүлснээр хэрэв нуур өргөлийг хүлээн авбал тухайн хүний хүсэл биелж, өргөснөөсөө хэд дахин ихийг эргүүлэн авдаг аж. Харин нүгэл хилэнц ихтэй хүний өргөсөн ембүү живдэггүй гэх ба энэ нь Очирваань бурхан түүнийг таалахгүй буйг илтгэдэг гэнэ. Мөн намар орой Бадархундага нуураас цэнхэр адуу гарч ирэн янцгаадаг тухай нутгийн иргэд домог мэт зүйлийг ярьдаг. Ерөөс Бадархундага нуурын уснаас хүртэхэд сүү шиг зөөлөн амт ам дүүрэн тархаад хоолой мөнгөлөн урсах. Өнө эртнээс нааш энэ нууранд алт мөнгөн аяга, мөнгөн эд эдлэлээ өргөсөөр ирсэн нь нуурыг цалин цагаан мөнгөний зөөлөн уусмал амттай болгосон нь тэр юм. Нуурын ёроолд хэчнээн цэн лан алт, мөнгө байгааг хэн мэдэх. Цуцан цуцан очиход цул мөнгөн Бадархундагын рашаан уснаас цангаагаа тайлан хүртвээс нүд нээгдэх шиг болдог хэмээх.

Гэтэл иргэдийн өргөсөн алт, мөнгөн эдлэлийг нуураас гаргаж авдаг, ашиг хонжоо харсан цэвдэг сэтгэлтнүүд гарсаар байна. Тодруулбал, энэ сарын 9-нд Бадархундага нуураас хэд хэдэн шуудай үнэт эдлэл авч байгаад иргэдэд баригдахдаа галт зэвсэг хэрэглэн нэг иргэний хүзүүн тус газар нь буудаж шархдуулаад, машиныг нь унаад зугтсан хэрэг гарсан. Мэдээж гэмт этгээдүүд хол явалгүй хуулийнхны гарт  орсон.

Сэжигтнүүд гурвуулаа байсан бөгөөд иргэд нуураас үнэт эдлэл хулгайлж, хүний санаанд багтамгүй зүйл хийж байгаа залуусыг хараад зүгээр явуулчихаж болохгүй хэмээн бодож саатуулах гэж оролдоод буудуулсан нь тэр аж.  Сэжигтнүүдээс эд мөрийн баримтаар хоёр шуудай мөнгөн эдлэл хурааж авсан байна. Иргэд рүү гал нээж гэмтээн, автомашин унаж зугтсан сэжигтэн Д нь өмнө нь хоёр удаа ял шийтгэл эдэлж байсан, Улаанбаатар хотын онцгой байдлын 105-р ангид усанд шумбагч, аврагчаар ажиллаж байгаад 2016 онд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн нэгэн байжээ. Тэд шумбагчийн хувцастай байсан бөгөөд нуурын гүнд удтал шумбаж хоёр шуудай мөнгөн эдлэл цуглуулсан байжээ.

Хангайн нурууны ноён оргил болох мөнх цаст Отгонтэнгэр уулын бэлд Бадархундага хэмээх үзэсгэлэнт нууранд Монголчууд эрт цагаас хүслээ шивнэн, мөнгөн ембүү өргөдөг байсан нь өнөө цагт алт, зэс, бүр цаашлаад машиныхаа түлхүүрийг хүртэл өргөж, нуурын усанд шиддэг заншил тогтчихжээ. Ямар сайндаа нутгийн иргэд нууранд зөвхөн мөнгөн эдлэл өргөе, илүү дутуу түлхүүр, төмөр, хадаг самбай, цаас өргөхөө больё хэмээн нуурыг зорьж ирсэн аянчдад уриалсан аж.

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 9 сар 20. 16:07
Зочинgg

Нэг хэсэгт нь илүүдээд нууранд өргөсөн юмыг нөгөө нь авч бор ходоодоо тэжээх гэсэн юм байгаа биз. Буудуулан барин болиулах гэх ямар хэрэг байна аа!

2021, 5 сар 15. 20:22
Зочин

1 нь өргөж нөгөөн аваа л биз наадахь чинь байгалийн баялаг биш

2020, 8 сар 13. 23:09
Зочин

tiim shdee

2020, 8 сар 14. 15:36
МС

Харин ч нуурын хог новшийг нь цэвэрлэсэн юм бишүү

2021, 9 сар 25. 16:57
Зочин

ухамсаргүй комментчид. Монгол уламжлал, ёс заншлаа мартсан залуус, байгал орчинтой ингэж ч харьцаж болохгүй дээ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]