Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Неандертал хүний хамгийн эртний геномыг илрүүлжээУншсан3,959

1950-иад оны эхээр Чехийн Алтан морь агуйгаас олдсон, өдгөө Прагийн Үндэсний музейд хадгалагдаж буй бүтэн гавлын ясны геномын судалгааг явуулсан олон улсын судлаачдын багийн өгүүлэл Nature Ecology & Evolution сэтгүүлд саяхан нийтлэгджээ.

1950-иад оны эхээр Чехийн Алтан морь агуйгаас олдсон, өдгөө Прагийн Үндэсний музейд хадгалагдаж буй неандерталь хүний бүтэн гавлын ясны геномын судалгааг явуулсан судлаачдын багийн өгүүлэл Nature Ecology & Evolution сэтгүүлд саяхан нийтлэгджээ. 

Неандерталь хүн нь орчин үеийн хүнээс ангид орших хамгийн дээд хөгжилт хүний төрөл зүйл байсан бөгөөд Европт 350,000 жилийн өмнө амьдарч 50,000-35,000 жилийн өмнө буюу орчин үеийн (Homo sapiens) хүмүүс Европт нүүн очсоноос хойш шахагдан тоо толгой нь цөөрсөөр 24,000 жилийн өмнө устаж үгүй болжээ.

Неандерталь хүний олдворыг анх 1829 онд Бельгийн Энгис, 1848 Гибралтарийн Форбсийн орчим чулууны ил уурхайгаас олж байсан аж. Улмаар XVII зууны Германы геологич, пастор Иоахим Неандерийн нэрээр нэрлэгдсэн Неандерийн хөндийгөөс дахин нэг олдвор олсноор энэ хүмүүсийн тухай шинжлэх ухаан судалж эхэлсэн.

Олон улсын судлаачдын судалгаа шинжилгээний дүнд Африкаас гаралтай орчин үеийн хүмүүс урт удаан нүүдлийн явцад Европт очиж неандерталь хүмүүсийг шахсан гэдэг боловч сүүлийн үед бүр өмнө нь Европ орох нүүдлийнхээ замд Ойрхи Дорнод орчимд неандертальчуудтай эвцэлдэж, эрлийзжсэн хэмээх дүгнэлтэд хүрээд байна.

Энэ бол одоогоос 50000 орчим жилийн өмнөх цаг үе бөгөөд 25000 орчим жилийн дараа Европт неандертальчууд бүрмөсөн мөхсөн юм. Гэхдээ тэд орчин үеийн хүний геномд ул мөрөө сайтар үлдээж чаджээ.

Nature Ecology & Evolution сэтгүүлд хэвлэгдсэн шинэ судалгаагаар олон улсын эрдэмтдийн баг өнөөг хүртэлх хамгийн эртний орчин үеийн хүний геномыг дахин сэргээжээ. Анх Чехээс олдсон, эрдэмтдийн дунд Zlatý kůň (Чехээр алтан морь гэсэн утгатай үг) нэрээрээ алдаршсан эмэгтэйг өнөөг хүртэл дэлхийн хамгийн эртний орчин үеийн хүний геномд тооцогдсоор ирсэн 45000 жилийн өмнө амьдарч байсан Сибирийн Уст’-Ишимийн хүнээс илүү неандертальчуудын гентэй байгааг тогтоожээ.

Судалгаагаар түүнийг өнөөгийн Европ, Азийг хоёр хуваагдахаас өмнө нэгдмэл байсан хүн амын нэг эд эс байсан болов уу гэж таамаглаад байгаа юм байна. Zlatý kůň-ий гавлын ясны хэлбэр дээр үндэслэсэн антропологийн судалгаагаар түүнийг Сүүлийн их мөстлөгийн үеэс өмнө буюу хамгийн багадаа 30000 жилийн өмнө Европт амьдарч байсан хүмүүсийнхтэй ижил гэж урьдчилан дүгнэсэн ч цацраг идэвхит бодисоор насыг нь тогтооход нэлээн сүүл үед амьдарч байсан буюу 15000 жилийн өмнө гэж гарчээ.

“Европ дахь хамгийн эртний орчин үеийн хүмүүс эцэстээ амжилтад хүрээгүй нь үнэхээр сонирхолтой. Уст-Ишим, Европ тивээс олдсон гавлын яснуудын нэгэн адилаар Zlatý kůň ч 40000 жилийн өмнө Европт амьдарч байсан орчин үеийн хүмүүстэй генетикийн холбоогүй нь харагдсан” гэж эволюцийн антропологийн Макс планкийн хүрээлэнгийн захирал, судалгааны ажлын үндсэн автор Йоханнес Краусе ярьсан байна. 39000 жилийн өмнө болсон галт уулын дэлбэрэлт нь дэлхийн бөмбөрцгийн хойт хэсгийн цаг агаарт асар хүчтэйгээр нөлөөлж, неандертальчуудыг бүрмөсөн мөхөхөд нөлөөлж, эртний орчин үеийн хүмүүсийн тоо толгойг огцом бууруулсан гэж үздэг ажээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]