Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Зайсан ба ПоталакаУншсан17,315

1969 он буюу Халх голын ялалтын 30 жилийн ойгоор Зайсан толгой дээр Зөвлөлтийн дайчдад зориулсан хөшөө барих шийдвэр гарсан ба цогцолборыг 1971 он буюу Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор хүлээн авахаар төлөвлөжээ.

Нийтлэлч А.Баатархуяг бичиж байна.

1969 он буюу Халх голын ялалтын 30 жилийн ойгоор Зайсан толгой дээр Зөвлөлтийн дайчдад зориулсан хөшөө барих шийдвэр гарсан ба цогцолборыг 1971 он буюу Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор хүлээн авахаар төлөвлөжээ.

 

Тэр үед Зайсан толгойн оройд 1956 онд босгосон суварган хөшөө байжээ. БНМАУ-ын эрх чөлөө, тусгаар тогтнолыг харийн түрэмгийлэгчдээс хамгаалах удаа дараагийн байлдаанд алтан амиа өргөсөн Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан тэрхүү гэрэлт хөшөөг “тахисан шүтээн” буюу “Чоддин” гэх төвд нэртэй суваргын маягаар барьсан байв. Чоддин хэлбэрт хөшөө нь бага хаадын үеийн цайз хэрэм, бэхлэлтийн уламжлалыг хадгалсан байгууламж байсан юм.

Энэ шүтээн хөшөөг байгуулах газар сонгох болоход л амар амгалан нийслэлд дайны хөшөө босгох сайн бус гэж хэлэлцэж учир мэдэх хүнээс асуулгажээ. Дайны ялалтын хөшөөг ялсан газарт нь босгодог. Тэгээд Сэцэн ханы нутагт байгуулсан аугаа ялалт мөн тул хөшөөг мөн Сэцэн ханы нутагт босговол зөв гэж заасны дагуу Зайсан толгойд анх хөшөө байгуулсан байжээ. Учир нь Богдоос төрд гавъяа байгуулсан сэцэн ханы нэгэн зайсанд энэ толгойг бэлэглэсэн гэдэг учиртай юм гэнэ. Түүнээс “Зайсан толгой” гэдэг нэр гарчээ.

Уг ёс уламжлалыг бодож Зайсан толгойн оройд цогцолбор барих болж, суварган хөшөөг буулгаж, оронд нь цогцолбор байгуулахдаа Зайсан толгойн оройг тэгшилж зургаан метр намсгаж, хөшөө босгосон байна.
Өнөөгийн байгаа цогцолбор нь зөвхөн Халх голд төдийгүй дэлхийн дайнд ялсан Зөвлөлтийн дайчдын хөшөө юм. Тухайлбал цогцолборын нэгэн хэсэгт Зөвлөлтийн Брест цайз ба баатар хотууд гэсэн бичиг бүхий хавтан ч бий. Өргөн агуулгаараа дэлхийн II дайны ялалт нь Монгол Улсын тусгаар тогтнолыг авчирсныг дурсан тэмдэглэсэн хэрэг ажээ. Цогцолборыг барих талбай гаргахын тулд толгойн оройг дэлбэлж 6-8 орчим метр намсгасан байна.

Мөн Зайсан толгойн хормойд “Энд Зөвлөлтийн дайчдын дурсгалыг тэнгэрт нартай хамт мөнхлөв, газарт галтай цуг дархлав” гэсэн үгтэй самбарын ойролцоо “Хувьсгалт Монгол” танкийн цуваанд зориулсан хөшөөг 2003 нүүлгэн аваачсан билээ.

Анзаарсан хүнд Зайсан толгой нь Лхас дахь Потала ордныг барьсан Поталака толгойтой тун төстэй, тодорхой хэлбэл Кьичү голын эрэг дээрх Потала ордон яг ийм толгой дээр байрладаг юм. Арын уул ба өмнөх голын байршил тун төстэй. Үүнийг Будаалинг үзсэн хүмүүс зөвшөөрөх байх. Поталака гэдэг нь буддын домог ёсоор Жанрайсиг бурхны орныг нэрлэсэн үг юм. Далай ламууд Жанрайсигийн хувилгаан гэгддэг билээ. Тиймээс Далай ламын ордныг Потала гэж нэрлэж. Монголчууд Будда лин буюу аман ярианд Будалин "Бурхны орон" гэж ойлгогдохоор хэлж байж!

Хүрээнд байсан Төвд ламд нар, худалдаачин Төвдүүд Зайсан толгой бол дөрвөн уулын сангийн нярав уул, шүтэж явбал мөнгө төгрөг тасрахгүй гэж их тахидаг байсан ажээ. Өөр нэг домогт уг толгойг Хималайн Марчинбомбарай хэмээн их догшин уулнаас тасалж Богд хан уулын бичээчээр илгээж, “зайсан” цол өгсөн гэдэг.
Өөр нэгэн сонирхолтой домог ч бий. Энэ толгой буй газар уг нь тэгш тал байжээ. Нэг өдөр Богд хаан нарлаж байх үедээ ажиглавал одоогийн Зайсан толгой буй газар нэг жижиг дов овойсон байхыг үзэв. Үүнийг гайхсаар хоёр хоноход дов улам томорч газраас дээш ургасаар байв. Удалгүй өнөөх дов довцог болж томрох тусам Богд уулын мод бага багаар нүүдэллэн шинээр ургаж буй бяцхан уулыг чиглэн ургах болжээ.

Үүнийг харж гайхсан Богд хаан шадар сайдуудаа цуглуулан өнөөх довцгийн тухай ярихад нэгэн цэцэн түшмэл: “Төвдийн их хувилгаад монголын модыг эх орондоо авчир хэмээн газрын хэвлийгээр нэгэн уулыг явуулжээ. Энэ уул тэндээ алдар цолгүй энгийн нэг уул аж. Иймд нэр цолд их дуртай учир алдар сууг нь өргөн цол хэргэм олговол эндээ үлдэж ч магадгүй юм” гэсэнд бүгд зөвлөлдөн Зайсан хэмээх цол өгөн нутагтаа тогтоов гэжээ.

Ийнхүү Зайсан толгой өндөрсөхөө ч больж уулын мод ч түүн уруу хошууран нүүхээ ч больжээ гэсэн ч домог бий. Энэ домгийг хожмын түүхчид тайлахдаа “Богдыг шүүмжилсэн далд утгатай. Төвөд их олон ламтай. Тэндээ ямар ч нэр хүндгүй, цол хэргэмгүй лам Монголд ирээд Богд хэмээх эрхэм алдрыг хүртдэг. Энэхүү санааг ард түмэн, газар дэлхий ёгтлон ийнхүү домог гарсан байх гэсэн байдаг.

Богдыг гамингийн гараас сулласны дараа Саж лам тэргүүтэй олон Төвөдүүд нэг өдөр олон хонины мах, боов жимс, хоёр лүү архи авч очоод Зайсан толгойг тахижээ. Зайсангийн овоог тахина гэж Саж ламаас Богдод айлтгахад Богдоос Саж ламд өөрт нь 100 лан, нэг дээлийн торго, идээ жимс, бас овоонд зориулж тусад нь идээ жимс өгсөн гэнэ. Богд Цэвээн тэргүүн, Саж лам хоёроос битүүдээ айж, тэдний юу гэснийг "За" гэж дагадаг юм гэж хүмүүс ярилцдаг байжээ.

Хожим Зайсангийн амыг Хөшөөтийн ам гэж нэрлэх шийдвэр гарсан боловч ард иргэд хүлээн зөвшөөрөөгүй уг нэрээрээ үлдсэн түүхтэй.

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 7 сар 6. 13:49
Зочин

zandalchin orosuudiin hushuug nuraagaad saihan suwrag bosgoh heregtei

2021, 6 сар 16. 21:16
Зочин

Хуц пизда минь. Монголоор дүүрэн суварга лам боллоо. Оросууд байгаагүй бол чи өдийд хужаагийн баас идэж байгаа пизда минь.

2019, 10 сар 15. 12:01
Зочин

Lamiig tongoruulj unshval MAL

2019, 10 сар 15. 8:53
Зочин

Bitgii malt

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]