Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Украинд Оросын танкуудын эсрэг "ид шид"-ээ үзүүлж байгаа FGM-148 JavelinУншсан3,602

Укрианд Оросын танкуудыг цөмөөд байгаа Жавелин гээч "этгээд" нь нэлээд сүүлд зэвсэглэлд авсан Advanced Anti-Tank Weapon System – Medium буюу Дэвшилтэт танк эсэргүүцэх систем гэгч.

Ж.Өсөхбаярын нийтлэл:  Украинд Оросын танкуудын эсрэг "ид шид"-ээ үзүүлж байгаа FGM-148 Javelin

Укрианд Оросын танкуудыг цөмөөд байгаа Жавелин гээч "этгээд" нь нэлээд сүүлд зэвсэглэлд авсан Advanced Anti-Tank Weapon System – Medium буюу Дэвшилтэт танк эсэргүүцэх систем гэгч.

1983 онд АНУ-ын армид анх AAWS-M системийг танилцуулсан бөгөөд багагүй хугацааны дараа буюу 1983 оноос уг төслийг хэрэгжүүлэхээр болжээ. 1986 оны 8-р сараас эхлэн судалгааны шатны ажил хийгдэж эхэлжээ. Судалгааны шатанд 30 сая долларын өртөгтэй тендер зарласан бөгөөд үүнд Форд Аэроспэйс, Хюгэс Айркрафт Миссил болон Техас Инструмент компаниуд өрсөлдсөн бөгөөд Техас Инструмент ялж гэрээг авч 1989 оны 6-р сард судалгааны шатны ажил дуусч бүрэн хөгжүүлэлтийн гэрээг Техас Инструмент болон Мартин Мариатта (одоогийн Raytheon болон Lockheed-Martin компаниуд) эхэлжээ. Төслийн нэрийг FGM-148 гэж нэрлэсэн бөгөөд анхны туршилтаа 1991 оны 4-р сард амжилттай хийсэн байна. Харин 1993 оны 3-р сард харвах төхөөргөөс хийсэн анхны туршилт амжилттай болсноор энэ аюумшигт зэвсэг бий болжээ. Ингээд 1994 онд туршилтын шугамаар цөөн тооны Жавелин үйлдвэрлэхээр болсон байна. АНУ-ын арми зэвсэглэлдээ 1996 онд албан ёсоор хүлээн авсан байна. Хэд хэдэн сайжруулалт хийсний дараа 1997 оноос л бүрэн хэмжээгээр үйлдвэрлэх болжээ.

FGM-148 Javelin гээч энэ зэвүүн залуурт пуужингийн зөөврийн систем нь "Галлаад март" гэдэг горимоор ажилладаг бөгөөд пуужин нь дээрээс болон шууд дайралтаар устгах горимоор ажилладаг юм байна. Дээрээс дайралт хийх гэдэг нь хуягт техникийг хараалаад байгаа тохируулж түгжингүүт пуужин нь дээш хөөрч автоматаар байны дээр очоод огцом доош дайрч хуягийн нимгэн хэсгээс цохилт өгч устгадаг бол шууд дайралтын горим нь хараалсан бай руу шууд шулуун нисэж очоод устгадаг бөгөөд нисдэг тэрэгний эсрэг болон барилга байгууламж доторх бай руу энэ горимоор галладаг.

Үндсэн бүтэц нь хоёр хэсэгтэй CLU буюу хараалах хэсэг (хамгийн чухал хэсэг нь) пуужин харвах хоолойн хэсэг. Пуужинг тусгай хоолойд байрлуулсан байх бөгөөд 1 удаагийн уг харвагч хоолой пуужинг гадны зүйлээс гэмтэл авахаас хамгаалах болон харвахад зориулсан байдаг.

CLU буюу Жавелиний нүд нь энгийн хараалах горимоор (FOV) 4 дахин томруулан тулааны талбайг ажигладаг бөгөөд шөнийн цагт бол WFOV горимоор хэт ягаан туяагаар байгаа мэдэрч ажигладаг. Мөн бай нь сайн харагдахгүй байвал NFOV горимоор харж болдог бөгөөд энэ нь 12 дахин томруулдаг хэт ягаан туяаны дуран юм байна. Хоёр бариул бүхий удирлагаар (зураг харвал сайн ойлгогдоно) талбайг хэт ягаан туяаны дурангаараа ажиглахад ногоон дэвсгэр дээр тод цагаан өнгөөр хүн болон байлдааны техникүүд ялгаран харагддаг бөгөөд хичнээн сайн өнгөлөн далдлалт хийсэн байсан ч уг дурангаас зугтах боломжгүй шахуу байдаг юм байна. Овоо харааны эхний товчийг дарахад Seeker FOV буюу хараалах горим идэвхжиж ажиллаж эхлэх бөгөөд чиглүүлсэн байн дээр автоматаар фокусыг тааруулж тодорхой хэмжээнд татаж томруулж түгжиж өгнө.

Ингээд түгжигдсэн байны байршил болон хурд зэргийг хоолой дахь пуужингийн толгой дахь IR чиглүүлэгч рүү илгээнэ. Пуужин бэлэн болмогц хараалах төхөөрөмжинд дохио өгнө. Оператор 2 дахь товчыг дарснаас хоолойноос пуужин харвагддаг байна. Байны байршил, хурд, төрөл зэргээс шалтгаалан пуужин өөрөө ямар төрлөөр нисэхээ сонгочихдог гэж ойлголоо. Пуужин харвангуут оноосон байгаа харж нислэгийн чиглэлээ засах хэсэг нь пуужингийн толгой дахь хараалах систем рүү шилждэг бөгөөд нислэгийн явцад IR хараалах систем нь байндаа төвлөрч байны хурд өөрчлөгдөх, эргэлт хийх, зогсох зэрэг үйлдлээс шалтгаалан өөрийн нислэгийн өнцгөө тааруулснаар байгаа оновчтой онодог болсон байна. Анх нь нилээд овортой 3 салаа хөлөн дээр байршуулах, байлдааны техникт байршуулах зэргээр ашиглахаар хийгдсэн байсан бөгөөд удалгүй зөөврийн CLU төхөөрөмж гарч ирсэн нь анхны загвараасаа 70 хувиар жижиг, 40 хувь хөнгөн, 50 хувь зай (батерей) ашиглалт удаан байсан ба явган цэргүүд дурын газраа авч явж тулалдахад дөхөм болсон нь хэрэглээг төгс болгож өгчээ. Мэдээж зөөврийн жижиг пуужин учир тулааны алслалт бага байна. Гэхдээ нөгөө талаар Стингер шиг агаар эсэргүүцэх биш газрын болон агаарын бай руу аль алин луу нь буудаж болдог зэвүүн эд болжээ.

Техникийн үзүүлэлт

Төрөл – Танк эсэргүүцэх пуужингийн систем

Жин – Бүрэн угсарч галлахад бэлэн болсон үед 22,3 кг, CLU 6,4 кг, Пуужин галлах хоолойн хамтаар 15,9кг жинтэй

Урт – Пууэин 1,1м, харвагч хоолой 1,2м

Пуужингийн диаметр - 127мм

Харвагч хоолойн диаметр – 142мм

Багын гишүүд – 2 хүн

Пуужингийн тусгал – Анхны загварын CLU 2500м, хөнгөрүүлсэн CLU 4000м, байлдааны машинд бэхэлсэн загвар 4750м

Пуужингийн толгойн төрөл – Tandem-Charge HEAT буюу Танк эсэргүүцэх өндөр чадалтай дэлбэрэгч цэнэгт хошуу гэж орчуулагдах юм. 2 шатлалаар дэлбэрч байгаа устгадаг. Эхний дэлбэрэлт гадна хуягийг нэвтлээд 2 дахь тэсрэлтээр байгаа устгадаг гэж ойлголоо. Манайхан гоё тайлбарлаад өгчих байх аа энэ тал дээр хэлнээс гадна техникийн мэдлэг дутаад байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]