Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

И.В.Сталиныг чиглэсэн "Баавгай" ажиллагааУншсан59,970

Люшков Зөвлөлтийн Алс Дорнодыг хариуцсан ДХАК (Дотоодыг хамгаалах Ардын комиссариат)-ын дарга, УАХГ (Улсыг Аюулаас хамгаалах газар)-ын 3-р дэсийн комиссар байлаа.

Зөвлөлтийн удирдагч И.В.Сталины амь насанд дайснууд нь халдах оролдлого 10 гаруй удаа хийж байсан боловч тухай бүртээ бүтэлгүйтэж байжээ. Тэдгээр оролдлогуудын нэг нь Японы талаас зохион байгуулсан “Баавгай” ажиллагаа юм.

Еврей үндэстэн Генрих Люшков.

Люшков Зөвлөлтийн Алс Дорнодыг хариуцсан ДХАК (Дотоодыг хамгаалах Ардын комиссариат)-ын дарга, УАХГ (Улсыг Аюулаас хамгаалах газар)-ын 3-р дэсийн комиссар байлаа. Украин, Германд тагнуулын үйл ажиллагааг 1930-аад оны эхээр явуулж байсан. Кировын аллагыг мөрдөж, Ежовын дэргэд ажиллаж, 1935-1936 онд Кремлийн хэрэг, Троцкий-Зиновьевийн төв гэх мэт өндөр ач холбогдолтой хэргийн мөрдөн байцаалтад оролцсон. Азов-Хар тэнгисийн нутагт НКВД-ийн даргаар 1937 он хүртэл ажиллаж байжээ.

Тэрбээр 1937 оны зун Хабаровскт ирсэн даруйдаа “боловсон хүчний цомхотгол” хийж эхэлсэн юм. Түүний тушаалаар НКВД-ийн 40 орчим ажилтан баривчлагджээ. Тэдгээрийг Алс Дорнодын дотоод хэргийн байгууллагуудад "баруун троцкист" байгууллагыг үүсгэн байгуулсан гэж буруутгажээ. Үүнээс Люшков нь Алс Дорнодоос солонгосчуудыг албадан гаргах, мөн бусад үндэстнүүдийн төлөөлөгчдийн эсрэг хэлмэгдүүлэлтийн гол зохион байгуулагч байв. 1937 оны 12 дугаар сард Алс Дорнодын нутгаас ЗХУ-ын Дээд Зөвлөлд сонгогдож, 1938 онд анхны хуралдаанаар Москвад ирэхдээ өөрийг нь мөрдөж байгааг анзаарч дээд дарга нартаа мэдэгджээ. Гэсэн хэдий ч НКВД сэжиг бүхий зүйл байхгүй гэж итгүүлж, харин эсрэгээр тэд Люшковыг үндэслэлгүй буруутгахаас хамгаалах арга хэмжээ авсан байна.

Люшковын явуулсан үйл ажиллагааны үр дүнд Алс Дорнодын НКВД мэргэжлийн боловсон хүчний хомсдолд орж өөрөө ч албан тушаалаасаа огцорлоо. Түүнийг Москва руу дуудав. Бүх зүйл ойлгомжтой. Москвад очвол шууд л устгалд орно. Зугтахаасс өөр арга байсангүй. Хаашаа? Хамгийн ойр боломжтой нь Манжуурт зугтан гарах байлаа. Люшков явахаасаа өмнө хил дээрх До яамны тулгуур цэгүүдийг татан буулгаж, агентуудтай ажиллах бүх үүргийг хилийн отрядуудад даалгасан байна.

Люшков 6 дугаар сарын эхээр чухал агенттай уулзахаар хилийн Посьет цэг рүү явлаа гэж мэдэгдэв.

6 дугаар сарын 13-ны өдөр Люшков хилийн 59 дүгээр отрядад ирэв. Хээрийн дүрэмт хувцастай байсан ч одон тэмдгээ зүүсэн түүнийг хил рүү заставын дарга хүргэж өгчээ. Люшков нууц даалгавартай хэмээгээд агенттай уулзахаар цааш ганцаараа явж хил давав. Гэхдээ тэр эргэж ирсэнгүй. Заставын дарга хоёр цагийн дараа түгшүүр зарласан юм. Тэрнийг бүтэн 7 хоногийн турш амь үрэгдсэн эсвэл сураггүй алга болсон гэцгээж байв. Гэхдээ тэр Манжуурын хилчдэд бууж өгөн улс төрийн орогнол хүссэн нь хожим илэрсэн. Люшков дайсны талд урвах төлөвлөгөөгөө бүр хэдэн сарын турш боловсруулсан байжээ. Өөрийг нь дэмжин хамгаалж байсан До яаманд \ДХАК\ үндэслэлгүйгээр, харгис гэмээр их цэвэрлэгээ явуулж нэр хүндээ уландаа гишгээд байсан 3 дугаар хэлтсийн дарга Леплевскийг баривчлагдсаны дараагаар өөрийг нь адил хувь тавилан хүлээж байгааг ойлгосон аж. Люшков урвахаасаа өмнө эхнэртээ баруун Европын аль нэг эмнэлэгт явж эмчлүүл хэмээн захижээ. Бичиг баримтыг нь ч Люшков урьдаас бэлдсэн байв. Люшковийг урвасан тухай Сталинд шууд мэдэгдэв. Учир нь Алс Дорнодын ДХАК-ын УГ-ын дарга онц чухал мэдээллээр хангагдсан байдаг.

Тэрээр тухайн бүс нутагт байсан анги нэгтгэлүүдийн шилжилт хөдөлгөөний төлөвлөгөөг сайтар мэдэж байв. Хоёрт, цэргийн техникийн байр байдал, үзүүлэлтүүдийг сайн мэдэж байлаа. Яахав зарим нэг зүйлийг тодорхой хэмжээнд мэдэхгүй байсан байж болно. Гуравт, удирдах бие бүрэлдэхүүн, нөөц боломжийг нь сайн мэдэж байсан. Хилийн чанад дахь тагнуулын сүлжээг ч мэдэж байв. Зарим суурин тагнуулчдыг ч мэдэж байсан. Ер нь өөрөө бол асар том мэдээлэл байжээ.

Ингээд япончууд Люшковыг хэдэн долоо хоног байцаав. Тэд ийм “бэлэг” авна гэж төсөөлөөгүй юм. 1938 оны зун Генрих Люшков Манж-го руу зугтсан нь тухайн үеийн ЗХУ-ын Алс Дорнодын батлан хамгаалах чадамжид  хүнд цохилт болсон нь мэдээж хэрэг. “Урвалтын” түүх ингээд дуусах нь бүү хэл харин ч ноцтойгоор үргэлжилсэн юм. Г.Люшков Алс Дорнодод томилогдохоосоо өмнө бараг бүтэн жилийн турш Азов-Хар тэнгисийн хязгаар хариуцсан До яамны \ДХАК\ даргаар ажиллаж, Иосиф Сталиныг Сочийн дагуур хот болох Мацестад очих үеэр аюулгүй байдлыг нь хариуцаж байжээ. Тэнд Сталин рашаан эмчилгээ хийлгэж байсан билээ. Япончуудын мэдэлд орсон  Люшков Сталины аминд халдахыг санал болгов. Энэ санаа нь япончуудад ч боломжийн санагджээ.

Ингээд энэ ажиллагааг "Баавгай" гэж нэрлэсэн байлаа. Ажиллагааг Люшков, Угаки гэх япон тагнуулчтай хамт хариуцав. Харбины ойролцоо Мацестын рашаан сувиллын газрыг дууриалган загвар барьж, Хаант Оросын үеийн цагаан гвардийн офицеруудаас хорийг сонгон авчээ. Тэд эргэж ирэхгүй гэдгээ сайн мэдэж байсан ч Зөвлөлт засгийг үзэн ядах үзэл санаанд хурцлагдсан өшөө авах хүсэлтэй хүмүүс байсан тул япончуудын даалгавраар юу ч хийхэд бэлэн байлаа. Тэд дууриалган барьсан барилга дээр бэлтгэлээ базааж эхлэв.

Ажиллагаанд минут хүрэхгүй хугацаа зарцуулах ёстой байв. Халдлага зохион байгуулагчид ажиллагааны үе шат бүрийг ягштал бэлдэв. Төлөвлөгөөг нарийн боловсруулсан бөгөөд бэлтгэлийн 10 оролдлогын 9 нь амжилттай болсон байна. Удалгүй хорин хүнтэй бүлгийг Люшковын хамт Туркийн Трабзонд буулгалаа. 1939 оны 1 дүгээр сарын 25-ны шөнө Люшков хамсаатнуудынхаа хамт завиар Зөвлөлтийн нутаг дэвсгэрт цөмөрч, дараагаар нь гүн хавцал даган урагшилж эхлэв. Гэнэтхэн тэднийг пулемётын ширүүн галаар шүршлээ. Тэднийг хүлээж байсан нь тодорхой болов. Энэ нь зүгээр ч нэг бүтэлгүйтэл биш отоонд орсон явдал байлаа. Зургуул явснаас гурав нь газар дээрээ үрэгдэж, үлдсэн гурав нь зугтжээ. Халдлага бүтэлгүйтэв.

Г.Люшковыг дутуу үнэлэх нь учир дутагдалтай байлаа. Тэр бол Зөвлөлтийн сайтар бэлтгэгдсэн чекист байсан. Тэр зальтай бас ухаантай, шархадсан ч Туркийн нутаг руу буцаж чадсан байна. Хэн халдлагыг илчлэв?

Японд хууль бусаар оршин сууж, ажиллаж байсан Лео гэгч нууц тагнуул яг цагийг нь олж Зөвлөлтийн сөрөг тагнуулынханд мэдээлэл хүргэсэн байв. Лео гэж яг хэн байсан нь тодорхой бус бөгөөд түүний тухай мэдээлэл одоог хүртэл нууцын зэрэглэлд байгаа юм. Зарим нь Рихард Зорге ч гэж цуурдаг. Харин Люшковыг чекистүүд 1945 он хүртэл хараанаасаа бүрэн алдсан байна. Түүний сураг гарахгүй л байлаа. Тэрний хувь заяа, бусад урвагчдынхтай адил их гунигтай. Тийм ч байх ёстой юм.

1945 оны Японы эсрэг байлдааны ажиллагааны үед түүний араас СМЕРШ-ийн нэжгээд тооны баг ангуучилсан. Сураг нь эхлээд Харбинд дараа нь Дайрэнд гарсан байдаг. Гэхдээ эцэст нь тэрний хувь заяа хэрхсэнийг 1945 онд Японы олзлогдсон хурандаа Такиока ярьж өгсөн юм. Г.Люшков тодорхой бус байдлаар алагдсан бөгөөд цогцсыг нь чандарлан япон цэргийн нэрээр оршуулжээ.

1945 оны 08 дугаар сарын 19-нд Японы тал тагнуулын нууцаа нуухын тулд Люшковыг амиа хорлохыг тулгасан гэх бөгөөд татгалзсан түүнийг япончууд буудан хороосон. Өөр нэг таамгаар түүнийг Зөвлөлтөд олзлогдсон Японы Ерөнхий сайд Фумимаро Коноэгийн хүүгээр солих гэж буйг мэдээд зугтааж яваад япончуудад алагдсан гэж үздэг.

Урвагчдын хувь заяа ямагт гунигт байдлаар дуусдаг нь сайхан юм даа.

БХЭШХ-гийн цэргийн түүх судлалын секторын дарга, ахмад Т.Сүхбаатар

Сэтгэгдэл 9ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 9 сар 7. 23:26
Зочин

odoo harin mongold bol urvagchidiin divaajin geltei bna shuudee. yasan ch yahav namaig barij horih bish. za horiloo ch 2. 3 sar l bizdee tegeed erh choloo shdee . tegeed odoo yahav duraaraa muu pizda ve l bolj bnashdee naana chin.

2020, 1 сар 28. 9:28
z

z

2020, 12 сар 19. 17:02
Зочин

Тэнэгүүдээ Хүн амьдрах гэж төрдөг юм Гэтэл эх орон н чинь чамайг алах гэж байгааг мэдвэл чи яах вэ?

2020, 3 сар 7. 14:10
Ээгий байнаа

...тиймээ,хэзээнээсээ л урвагчидад сайхан төгсгөл байдаггүй л байжээ...

2019, 8 сар 10. 13:43
ЗочинINGA

SAIN TAGNUULCH BJ ODOOGIIXOOR BL MANAI TAL NIIGMIIN XARGISUUDIIN
ESREG TEMTSEJEE

2019, 9 сар 11. 17:50
Зочин

Эх оныхоо баялагыг гадаадынханд хахуулиар өгч Монгол улсаас урвасан Баяр,Баярцогт, Сайханбилэг нарын хувь заяа яг адил болно. Урвагчдад үхэл

2019, 8 сар 11. 13:41
Зочин

Аль ч улсад урвагчийг муулж шийтгэж байдаг харин манайд эх орончдоо устгаж байсан харийн урвагч Цэдэнбалыг магтаад байаг нь гайтай. Иймд одоо урвагчид лон болж эх орноо зарж байна

2020, 1 сар 27. 18:10
Зочин

Тийм ээ .Цэдэнбалын үе залгамжлагчид олон байгаа.

2019, 11 сар 29. 17:18
Зочин

Урвагчыг жигшигчдээ Эх орон чинь таныг алах гэж байгааг мэдвэл та яахав

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]