Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Украины өнөөгийн байдлыг харуулсан гэрэл зургуудУншсан11,363

Олон улсын хурцадмал нөхцөл байдлын гол төв цэг болчихоод байгаа Украинд байдал ямар байгаа талаар өрнөдийн томоохон мэдээллийн хэрэгслүүд болох Си Эн Эн агентлаг, Атлантик сэтгүүлийн сурвалжлах багийнхан газар дээр нь ажиллажээ.

Олон улсын хурцадмал нөхцөл байдлын гол төв цэг болчихоод байгаа Украинд байдал ямар байгаа талаар өрнөдийн томоохон мэдээллийн хэрэгслүүд болох Си Эн Эн агентлаг, Атлантик сэтгүүлийн сурвалжлах багийнхан газар дээр нь ажиллажээ. Өрнөдийн орнуудын зүгээс ОХУ, Украины хооронд үүсээд буй хямралт байдалд мэдээллийн дайныг өргөн утгаар нь хийж байна хэмээн Кремль мэдээлээд байгаа юм. Доорх гэрэл зургууд нь мэдээллийн дайны нэгэн хэсэг ч байж мэдэх боловч бид ямар нэгэн цензургүйгээр уншигчдадаа хүргэж байна. 

Зүүн талаас: Киевийн Динамо цэнгэлдэх хүрээлэнд мужааны ажил эрхэлдэг Лобановский Украины зүүн талын газар нутаг дахь түгшүүртэй цэгүүдэд эргүүл хийх сайн дурын хүчинд элсчээ. Викингүүдийн холбоо хэмээх байгууллагын гишүүн эмэгтэй оюутан, мөн сайн дурын отрядад элссэн Львов хотын мэдээлэлзүйн инженер мэргэжилтэй залуу
Украины Маринка дахь эрчүүд чөлөөт цагаараа бильярд тоглож байна. Хаа сайгүй хүмүүсийн царай баргар
Хил дээр, харуулын байрандаа байгаа Украины мэргэн бууч
Украины Маринка хэмээх суурин. Цагийн байдал түгшүүртэй ч хүмүүс өдөр тутмынхаа амьдралд зүтгэсээр
Украины Словьяносербск хотод цэргүүд машинтайгаа хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ
Украины армийн дэслэгч, хүүхдийн эмнэлгийн эмч 42 настай Жанна. Авдиевка хэмээх жижгэвтэр хотод ажиллаж амьдрах бөгөөд нөхөр нь ч мөн цэргийн албаны офицер. Эмч эмэгтэй сайн дураар цэргийн албанд оржээ.
Гол дээр мөрөг, алгана загас барьж буй эрчүүд, хүүхдүүд. Хэдийгээр телевизээр түгшүүртэй байнга гарч байгаа ч ялангуяа хүүхдүүд үл анзааран өдөр тутмын хийдэг зүйлсээ хийнэ.
2015 онд Украины арми болон Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчдын дунд болсон тулалдаанаар зүүн Украины хот суурингуудын барилга байшин иймэрхүү л төрхтэй болсон юм.
Широкинегийн ойролцоох Украины цэргийн багийн тогооч
Маринка дахь тулааны хөлд сүйдсэн барилга байшингуудад Украины цэргүүд, сайн дурынхантай хамт байрлан эргүүлд гардаг
66 настай Зоя Краля хэмээх эмэгтэй Донецк орчмын Водяне хэмээх жижгэвтэр суурингийн оршин суугч. "Хэрэв дайн гарвал би хонгилд хоргодож, шаардлагатай бол бусад хүмүүсийг хоол, хүнс, усаар хангахыг хичээнэ" хэмээн тэрээр Си Эн Эн агентлагийн сурвалжлагчид ярьжээ
Украины армийн албан хаагч эмэгтэй. 30 настай Анна Ивлева зургаан хүнтэй баг цэрэг захирдаг аж. Батальоны офицерын эхнэр бөгөөд дөрвөн хүүхэдтэй. Дөрвөн жилийн өмнө цэрэгт сайн дураар элссэн бөгөөд өмнө нь багш байжээ.
Украины зүүн талын салан тусгаарлагчдын мэдэлд байгаа нутгуудаас Украин руу нэвтэрч буй иргэд. Новотроицкое боомт дээрх шалган нэвтрүүлэх цэг.
Украины тэнгисийн цэргийн ахмад цолтой офицер. Ахмад Олександр Хригоревский Мариуполь дахь боомтын зогсоолд буй Донбасс нэртэй хөлөг онгоцонд алба хаадаг. Тэрээр сурвалжлагчид ярихдаа Украин улс ОХУ хоёр дайнд орно гэдэгт итгэхгүй байгаагаа ярьжээ.
Донецк мужийн нэгэн оршуулгын газар. Ахмад дайчдын булш энд олноор байдаг аж.
Зүүн талаас: Хуульч мэргэжилтэй Кирил ахмад дайчдад хууль зүйн зөвлөгөө өгөх төв ажиллуулдаг аж. Салан тусгаарлагчдын мэдэлд байгаа Луганскаас ирсэн мэгтэй. Викторын хувьд Луганскт салан тусгаарлагчидтай тулалдаж байхдаа шархдан, олзлогдож байжээ. Олзныхныг солилцох журмын дагуу түүнийг Киевт буцаасан байна. 
Зүүнээс: Украины тэнгисийн цэргийн 128-р бригадын радио инженер Александр их бууны суманд хүнд шархадсан ч одоогоор Засгийн газраасаа тэтгэвэр авч амжаагүй байгаа гэнэ. Хүүхдээ тэвэрсэн эмэгтэй Луганскаас исрэн украин эмэгтэй бөгөөд одоо Киев дэх нэгэн хоргодох байранд хүүхдийн хамт амьдарч байна. Виталийн хувьд ч 2015 онд тулаанд оролцож байхдаа танк нь суманд оногдоход шархдаж хөдөлмөрийн чадвараа алдсан. Дайн тулаан тэдний амьдралд юугаар ч нөхөшгүй хохирол учруулж байна. 
Өөрийгөө хамгаалах сайн дурын отрядын гишүүд болох Маруся, Аня нар галт зэвсэгтэй бэлтгэл хийж байна. Тэд хоёул эмч нарын бүлэгт багтдаг аж. 
Өөрийгөө хамгаалах сайн дурын багийн гишүүн бэлтгэлийн үеэр
Украины цэргүүд хаягдсан барилгад бэлтгэл хийж байна. Украины цэргүүдийн хувьд дайнд үрэгдэхээс илүүтэй салан тусгаарлагчдад олзлогдох айдас ихтэй байдаг аж.
Азовын тэнгисийн эрэг дэх нэгэн бэлтгэлийн бааз.
Украины цэргүүд ихэнх нь хуучны Зөвлөлтийн үеийн зэвсэглэлтэй бөгөөд сүүлийн үеэс л барууны орнуудад үйлдвэрлэсэн зэвсэг техник хэрэглэх болсон гэнэ. Мөн тэдгээр шинэ төрлийн зэвсэг техникийг хэрэглэх үеийн сургалтад ажиллах гадаадын сургагч нар Украинд сүүлийн үед олноор ирж байна.
Сайн дурынхан
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]