Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зүүнгарын хаант улс ойрад буюу монгол угсааны улс бөгөөд түүхчид Зүүнгарын хаант улсыг талын монголчуудын сүүлчийн эзэнт гүрэн гэж түүхчид үзэх нь бий. Цагаан хэрмийн баруун үзүүрээс одоогийн Казахстаны зүүн хэсэг, Киргизстаны хойд хэсгээс өмнөд Сибирь хүртэлх газар нутагт оршиж байлаа.

Хойдын хан Амарсанаагийн цэргийн туг, сүлд олджээУншсан22,250

Алтайн уулсаас олдсон жад хэлбэртэй сүлд туг нь маш сайн хадгалагдаж ирсэн бөгөөд байлдааны тугийн үлдэгдэл хэсэг нь 35 см урт аж.

Зүүнгарын хаант улсын сүүлчийн удирдагч, Хойдын хан Амарсанаагийн сүлд, туг ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай улсын нутаг дэвсгэрээс олдсон тухай мэдээлэл цацагдаж байна. Одоо хөрш улсын нутаг дэвсгэрт тооцогдож байгаа Ил, Тарвагатай, Богд уул, Эрээн хавирга, Борхөл, Цонж гээд өвгөдийн төрсөн нутаг шигээ дурсдаг газрууд олон бий. Үүний нэг нь Илийн Алтай. Тэртээ XҮIII зуунд баруун Монголчууд хуралдайгаа хийж, айраг чигээгээ сөгнөж суусан Ил голын нэрээр энэ их уулсыг нэрлэжээ. Илийн Алтайд Хойдын Амарсанаа хан, тугаа эвхэн биеэ тэнхрүүлж суусан тэр үе бол 1756 оны үе байлаа. Тиймээс эндээс Амарсанаагийн цэргийн туг сүлд олдлоо гэхэд гайхаад байх зүйл алга бололтой.

Ингээд мэдээлэлд хэрхэн дурдагдсаныг түүх сонирхогч уншигчдадаа хүргэе.

Амарсанаагийн 10 мянган хүнтэй армийн сүлд тугийг Бүгд Найрамдах Алтай улсын нутаг дэвсгэрээс олжээ

 

БНАлтай улсын буддын шашинтнуудын “Ак-Буркан” байгууллагын төлөөлөгч Солтой Тугудины ярьснаар бол, Ойрадын хаан Амарсанаагийн ариун сүлд туг нь түүний овгийн хэрэглэж байсан шүтээний эд зүйлсийн хамт 200 гаруй жилийн туршид Алтайн уулсын дунд хадгалагдсаар ирсэн байна. Түүхэн эх сурвалжийг үзвэл, Амарсанаа Орос руу зугтан явахынхаа өмнө гэр бүлийнхээ нандин шүтээний зүйлс, тэдгээрийн дотор цэргийн сүлд тугаа нүүдэллэж явсан газрынхаа нэгэн бууринд нуужээ. Домогт өгүүлснээр, алтайчуудын шүтээн болох Ӱч-Сӱмер гэдэг уулан дахь гурван толгод нурах үед буюу луу жил болоход эргэн ирнэ гэж Амарсанаа амласан аж. Амарсанаа Алтайд дахин төрөхөөр ирэх гэж буйг түүний “цагаан туг” гэдэг овгийн нэгэн бүсгүй дуулгах ёстой бөгөөд “чагандык” гэдэг нэртэй овог өдгөө Алтайд байдаг гэнэ.  

Амарсанаагийн овгийг “Цагаан тугийн хойдууд” гэдэг. Түүний холын садан болох Хойдын ноён Инэлчи гэгч Чингис хааны охин Сэцэйхэнтэй гэрлэжээ. Сэцэйхэн эцгийнхээ гэрээс инж болгон “цагаан сүлд”-ийг авчирсан бөгөөд үүнээс хойш Чингисийн сүлд туг хойдуудын ариун шүтээн болсон байна. Өдгөө хойдууд Алтай, Халимаг, Тува ба баруун Монголд амьдардаг.

Алтайн уулсаас олдсон жад хэлбэртэй сүлд туг нь маш сайн хадгалагдаж ирсэн бөгөөд байлдааны тугийн үлдэгдэл хэсэг нь 35 см урт аж. Тугийг төмрөөр давтаж хийсэн бөгөөд түүний дээд хэсгийг доод талтай нь холбож буй саран хэлбэртэй хадуурыг зэсээр хийж, төмөр таваар суурьтай нь бэхэлжээ. Тугны хэсгүүдийг нэлээд зузаанаар алтадсан байна. Сүлд тугны доод хэсгийг зэсээр хийсэн ба түүн дээр бэхлэн тогтоосон адууны дэл сүүл нь ихэд өгөршсөн байжээ.

Алтайн уулсаас олдсон сүлд туг нь Амарсанаагийнх мөн гэдгийг нотлох хэд хэдэн баримт бий. Тухайлбал, уг олдворыг Амарсанаагийн эзэмшилд байсан Алтайн уулсын өмнөд хэсгээс илрүүлсэн бөгөөд энэ нутаг нь Манжийн цэргийн эсрэг хийж байсан түүний тэмцэл тулааны түүхтэй шууд холбоотой юм. Энд алтайчуудын ярьдгаар “Амыр-Санаанын шибеези” буюу “Амарсанаагийн цайз” өнөөг хүртэл бий.

Ойрдуудын уламжлал ёсоор, зөвхөн түмтийн ноён эсвэл цэргийг удирдаж буй хаан хүн л сүлд тугийг залж явах эрхтэй байсан аж. Түүхэн баримтуудыг үзвэл, Уулын Алтай, Тарвагатай болон Или голын сав газарт 1757 онд зөвхөн Амарсанаагийн удирдсан цэргүүд л томоохон тулаан хийж байсан бөгөөд тэдний тоо 10 мянгад хүрч байв.

Ойрадын хаант улсын бүхий л түүхэнд, одоогийн БНАлтай улсын нутаг дэвсгэрт хааны сүлд тугийг залж явах эрхтэй хүн Амарсанаагаас өөр байгаагүй юм. Тэрбээр Алтайд байсныг гэрчлэх олон баримт Орос, Хятад, Казахстанд бий.

Буриадын угсаатны зүйч Эдуард Демин Амарсанаагийн цогцсыг оршуулсан газрыг баримжаагаар тодруулаад байгаа бөгөөд “Ак Буркан” шашны байгууллагын төлөөлөгчид хэдэн жилийн өмнө уг газарт очиж байжээ. Одоо Амарсанаагийн сүлд тугийг эрдэмтэд судалж байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]