Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сансарт нууцаар диско бөмбөлөг хөөргөжээУншсан4,562

Humanity Star хиймэл дагуулын өндөр нь 1 метр, жин нь 10.3 кг. Энэ хиймэл дагуул өдөр харагдахгүй, харин үдшийн бүрий, үүрийн гэгээгээр үүлгүй үед сайн харагдах гэнэ.

Шөнийн тэнгэрт хамгийн ихээр гэрэлтэн харагдах нэг объектыг өнгөрсөн нэгдүгээр сарын 21-ний өдөр Шинэ-Зеландаас Electron пуужингаар сансарт нууцаар хөөргөж, нэгдүгээр сарын 24-ний өдөр дэлхийг тойрсон тойрог замд оруулжээ.

Зургийн тайлбар: Сансарт хөөргөсөн дискобөмбөлөг ба түүнийг хөөргөсөн эзэн Peter Beck

 

Electron пуужинг зохион бүтээсэн, Rocket Lab компанийг үүсгэн байгуулагч Peter Beck хэлэхдээ “хүмүүс шөнө тэнгэр рүү хараад энэ хэмжээлшгүй том орчлон ертөнцөд бид нэгэн хадан дээр амьдарч байгаагаа санаасай гэж би хүссэн юм” гэжээ. Энэ Humanity Star гэсэн хиймэл дагуул нь нэг томхон усны бөмбөгөөс арай том ба геодезийн бөмбөг шиг хэлбэр дүрстэй, нүүрсний мяндсан утсан материалаар (carbon fibre) хийжээ. Түүний гадаргууг гэрэл ойлгодог 76 хавтангаар бүржээ. Энэ хиймэл дагуул дэлхийг тойрч байхдаа хурдан эргэлдэж Нарны гэрлийг ойлгож Дэлхий рүү цацаж байхаар бүтээжээ. Humanity Star гэсэн хиймэл дагуул нь зуйван (ellipse) замаар ойролцоогоор 1,5 цагийн дотор, дууны хурднаас 27 дахин их хурдаар дэлхийг нэг бүтэн тойрох ба ингэж есөн сарын турш ажиллаад буцаж дэлхий рүү эргэж агаар мандалд шатах юм.

Зургийн тайлбар: Rocket Lab компанийн Electron пуужин. Fotо: Rocket Lab / Facebook

Энэхүү хиймэл дагуул нь Rocket Lab компанийн Electron пуужингаар хөөргөсөн анхны хиймэл дагуул юм. Ингэж Rocket Lab компани худалдааны пуужингийн бизнест анх хөл тавьжээ.

Худалдааны пуужингийн бизнес санаа нь хүмүүс өөрсдийн хиймэл дагуулуудыг хөөргөхийг хүсдэг хэдий ч энэ нь ямар нэг зүйлийг шуудангаар илгээхтэй адилгүй юм. Томхон пуужингууд байдаг хэдий ч захиалагчийн ачааг сансарт хөөргөх нь харьцангуй ховор байдаг. Энэ бол том бизнес аж.

Томхон захиалагч нарын хэрэгцээ шаардлагыг хангасны дараа жижиг, овор багатай зүйлүүдийг сүүлд нь пуужинд ачдаг. (хэрэв зай байвал) Ийм асуудалд Rocket Lab компани шийдэл санал болгож байгаа юм. Жишээ нь талх шарагч шиг хэмжээтэй ачааг Rocket Lab компани хялбархнаар сансарт гаргаж чадах юм. Rocket Lab компанийн Electron пуужинд дээд тал нь 150 кг ашигт ачааг ачиж болох ба энэ пуужингийн урт нь 17 метр.

Зургийн тайлбар: Humanity Star хиймэл дагуулыг угсарсан байдал

Humanity Star хиймэл дагуулын өндөр нь 1 метр, жин нь 10.3 кг. Энэ хиймэл дагуул өдөр харагдахгүй, харин үдшийн бүрий, үүрийн гэгээгээр үүлгүй үед сайн харагдах гэнэ.

thehumanitystar.com сайтаас тодорхой заавар авч болно.

Судлаач, орчуулагч Лувсангийн Пүрэвхүү

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 5 сар 27. 3:34
S.GBGoogle-р нэвтэрсэн

Бараг энэ пуужингаар нь өөрөө нисчихмээр болжээшд гоё юмаа кк

2020, 2 сар 3. 19:40
Зочин

Сансарын хог хаягдал цэвэрлэгч технологыг монгол эрдэмтэд

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]