Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ховор үзмэр: Богд хааны жасэр хоргой өнгөтэй, булган дотортой дээлУншсан3,188

Богд хааны төрийн ёслолын хувцас нь жасэр хоргой өнгөтэй, булган дотортой, сав шим ертөнцийг дүрсэлсэн хээтэй, хар хилэн хөвөөтэй, булга, торгон давхар захтай, 136 булганы арьсаар доторлосон, булган нударгатай дээл юм.

Богд хааны ордон музейд хадгалагдаж буй ӨВЛИЙН ЁСТ ДЭЭЛийг сонирхуулж байна. 

Уг дээлийг 1911 онд Богд хааны ордны урчууд оёжээ.

Богд хааны төрийн ёслолын хувцас нь жасэр хоргой өнгөтэй, булган дотортой, сав шим ертөнцийг дүрсэлсэн хээтэй, хар хилэн хөвөөтэй, булга, торгон давхар захтай, 136 булганы арьсаар доторлосон, булган нударгатай дээл юм.

Сав шим ертөнцийг дүрсэлсэн хээнд ертөнцийг бүрдүүлэгч таван махбод хийгээд сүн далай, сүмбэр уул, хөвөн үүл, хязгааргүй огторгуй багтах ба хязгааргүй огторгуйн дээр хааны эрдэнэс болох цогт чандманийг хамгаалан сүр хүчийг үзүүлэх таван хумстай есөн лууг дүрсэлсэн байна.

1911 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Богд хаант Монгол Улсаа тунхаглаж Олноо өргөгдсөн хаан сууринд өргөмжлөгдөх их ёслолд өмсөж байжээ.

Эх сурвалж: Богд хааны ордон музей

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]