Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Хятадчилах бодлогын эсрэг хийсэн Ю.Цэдэнбалын тэмцэлУншсан36,903

Ю.Цэдэнбал БНХАУ-ын удирдагчдаас БНМАУ-ын тусгаар тогтнолыг үйл ойшоон явуулж байсан бодлогын эсрэг ямарч гуйвалт дайвалт, эргэлзэх зүйлгүй тууштай тэмцэж байсан юм.

Ю.Цэдэнбал БНХАУ-ын удирдагчдаас БНМАУ-ын тусгаар тогтнолыг үйл ойшоон явуулж байсан бодлогын эсрэг ямарч гуйвалт дайвалт, эргэлзэх зүйлгүй тууштай тэмцэж байсан юм.

Ю.Цэдэнбалын гадаад бодлогын бас нэг чухал чиглэл нь тэр үеийн “хүйтэн дайны” нөхцөл, ЗХУ, БНХАУ-ын хооронд нэн хурдацмал байдал үүссэн түгшүүртэй цаг мөчид улсынхаа тугсаар тогтнолыг улс төр, дипломатын аргаар Хятадын санаархлаас хамгаалах асуудал байлаа. Хятадын санаархал гэдэг нь Манжийн дарлалаас Монголтой хамт ангижирсан тэр цагаас эхлэн улмаар, Мао Зедүний үед болон дараа нь манай улсыг Хятадад нэгтгэн авах бодлого тууштай явуулж байсан явдал юм. ЗХУ-ын дээд удирдлагуудад энэ асуудлыг нэг бус удаа тавьж гэрээ хэлэлцээр хийж зөвшөөрүүлж амжсан удаатай ч тэр нь бүтэлгүй болсон ба сүүлдээ олон улсын байдал Монголд нэн ашигтай өөрчлөгдсөн сүүлийн үеийн нөхцөлд ч тэр асуудлаа тавьсаар байлаа. 1960-аад оны үед ЗХУ, БНХАУ-ын харилцаа эрс муудаж Даманск арлын төлөө зэвсэгт мөргөлдөөн хийж байдал ихээхэн хурцадсан нөхцөлд Ю.Цэдэнбал ЗХУ-д хандан зөвлөлтийн цэрэг, байлдааны техникийг Монголд оруулах хүсэлт тавьж хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь Монгол, Орос (ЗХУ)-ын түүхэнд болсон гуравдахь удаагийн онцгой ажиллагаа байлаа.

ЗХУ-ын нам, төрийн тэргүүнүүд ойр ойрхон нас нөхчөж дотоод байдал нь нилээд түвэгтэй болж өөрчлөн байгуулалт хийх, гадаад бодлогодоо эрс шийдвэртэй өөрчлөлт хийх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж байх үед М.С.Горбачев тэргүүтэй шинэ лидерүүдэд Ю.Цэдэнбалын Хятадын эсрэг хатуу байр суурь төдий л таашаагдаагүй гэдгийг Элчин сайд асан миний бие ямар нэг хэмжээгээр гадарлаж байсан. БНХАУ-тай харилцаагаа хэвийн байдалд оруулахын тулд тэд нар Ю.Цэдэнбалаас зөөлөн байр суурьтай удирдагчтай ярих, өөрийнхөө дотоодын зүтгэлтнүүдийн заримыг нь халж солих алхам хийсэн болов уу гэж би хувьдаа боддог. 1984 онд Монголын дээд удирдлагад хийсэн өөрчлөлт үүнтэй ямар нэг холбоотой байж ч мэдэх юм.1


Монголчууд тусгаар улс болохоо санал хураалтаар дуу нэгтэй баталгаажуулсан даруйд Мао Зэдун монголчуудыг хятадчилах бодлого явуулж, Монгол Улсын тусгаар тогтнолын эсрэг олон ажил зохиож эхэлжээ.

1949 онд БНХАУ-ыг тунхагласан өдөр БНМАУ-ын Засгийн газраас баяр хүргэсэн цахилгаан утас явуулах эхийг Ю.Цэдэнбал бариад маршал Х.Чойбалсангийн өрөөнд ороход “Наадуулын чинь цаад санаа өөрчлөгдөөгүй байгаа шүү. Гэхдээ дипломат ёс юм хойно цахилгаан явуулна аа” гэж их л бодлогоширсон байдалтай байсан гэдэг. Ю.Цэдэнбал тэргүүтэй Монголын Засгийн газрын төлөөлөгчдийг Мао Зэдун Бээжинд хүлээж аваад “Танай улсыг бид олон зуун жил дарлаж байсан. Түүнийхээ төлбөр болгож төмөр замын асуудлыг шийдэж байгаа юм” гэжээ. Ю.Цэдэнбал ч хариуд нь “Манай монголчууд ч бас танайхыг эзэлж олон жилээр дарлан зовоосон. Энэ талаар ярих юм бол бид бүгдээрээ төөрөлдөх болно. Зөвхөн урагшаа харж, хамтын ажиллагаагаа хөгжүүлцгээе” гэж часхийсэн хариу хэлж байжээ.

Үнэхээр ч Х.Чойбалсангийн болгоомжлол зөв болох нь хэдхэн жилийн дараа батлагдсан билээ. 1950-иад оны сүүлээр Хятад, Монгол хоёр улсын харилцаанд ан цав гарч хятадууд Монголын үндэсний бахархлаар оролдож эхэлжээ. 1950-иад оны эхээр гэхэд хятадууд Өвөрмонголд Чингис хааны онгоныг барих ажил өрнүүлжээ. Тэр сүр бадруулсан ажлыг нь манай зохиолч, академич Ц.Дамдинсүрэн очиж харсан байна. Хятадад хувьсгал ялаад удаагүй, улс орныхоо өчнөөн асуудлыг шийдвэрлэж чадахгүй, Зөвлөлт Холбоот Улсаас зээл тусламж авч байхдаа л монголчуудад нөлөөлөх зорилгоор уг ажлыг өрнүүлж байв. Тэгэхэд 1960 онд Ю.Цэдэнбал Хятадын хоёр дахь хүн болох, арай аядуу тайван Жоу Эньлайг урьж, Монголын эртний нийслэл Хархорумд дагуулж очжээ. Монголчууд Манжийн эрхшээлд ороод зэвсэг барин тэмцсэнд эртний нийслэлийг нь шашны төв болгож, монголчуудыг номхон дуулгавартай байлгаж устгах гэсэн зальт арга байсан юм гэж мэдэгдсэн байдаг.

Жоу Эньлай ч түүний үгийг зөвшөөрч “Тийм ээ, тэр үед, зах хязгаар нутагт тийм бодлого явуулдаг байсан” гэж хэлсэн байна.

Цагтаа манай улс 10 мянган хятад ажилчин урьж, тэд Улаанбаатарт төдийгүй хөдөөд улс даяар янз бүрийн барилга байгууламж барьж байв. Гэтэл 1973 онд манай зүүн хязгаарт Халх голоос холгүй асар их газар нутгийг “Энэ бол Хятадын газар нутаг мөн” гэсэн хятад бичигтэй төмөрлөг тэмдгийг нэг метрийн гүнд булсан байв. Энэ нь газар нутгийн маргаан болоход гаргаж ирэх зорилготой Хятадын тагнуулын хийсэн ажил байлаа. Хятадууд 1957 онд ирж 1964 он хүртэл ажиллахдаа бүтээн байгуулалт биш хорлон сүйтгэх зорилготой ажлуудыг хийж байсан нь сүүлд ил болсон байна.

Үнэн хэрэгтээ тэр 10 мянган хүн бүгдээрээ цэргийнхэн байсныг Аюулаас хамгаалахынхан илрүүлжээ. Тэднийг ажлын хөвөнтэй хүрэм өмссөн нэг генерал удирддаг байж. Хэрэгтэй цагт тэр зохион байгуулалттай бүлэг үймээн гаргах гэж байсан гэдэг. Хятадуудын тусламж, бүтээн байгуулалтад гар бие оролцсон үйл ажиллагаанууд нь бүгдээрээ л хорт бодлого дагуулж байжээ. Налайхын шилний үйлдвэрийг хятадууд барьсан. Тэрнийхээ тоног төхөөрөмжийг өөрийнхөө нэг хөрөнгөтнөөс хурааж аваад, будчихсан, бүх юм нь шинэ юм шиг гялалзаж байсан. Хоёр жилийн дараа л хамаг төхөөрөмж нь нураад өгөхөд Польшийн тусламжтайгаар цоо шинэ төхөөрөмж тавьсан байна.

Хойт хилийн Сүхбаатар хотод хятадууд 4 мянган киловаттын хүчин чадалтай цахилгаан станц барьсан нь бас л хоёр жил ажиллаад эвдэрсэн бол чехүүдээс шинээр тоног төхөөрөмж оруулж ирж байлаа. 1950-иад оны сүүлээр харилцаа муудаж эхлэхэд хятадууд манай улсын эсрэг гүтгэн гуйвуулсан материал цацаж эхэлжээ. Монголын малчин авгай, нөхөр хоёр дундаа ганц өмдтэй, түүнийгээ ээлжилж өмсдөг энэ тэр гэсэн яриа бол юу ч биш. Сайд, дарга нарын хаалганд оросоор бичсэн “Зөвлөлтийн мал бригадын дарга Цэдэнбалыг зайлуулцгаая” бичиг наах тохиолдол ч гардаг байв. Ю.Цэдэнбал “Соёлын хувьсгал”-аас зугтаж ирсэн хятадуудтай уулзаж, хятадын тагнуул туршуулын эсрэг тэднийг сөрөг тагнуулаар ашиглана. САА-гаар явахдаа хятадуудтай зориуд уулзаж “Та нар Бээжингийн радио сонсдог уу” гэж асууна. Ажилчин хятадууд “Яах юм бэ? Бид хэдэн хүүхдээ тэжээх хэрэгтэй байна” гэж хариулдаг аж.

1955-1956 онд Хятад, Монголын харилцаа хэвийн болоход Монголын тал хилийн цэргээ татан буулгаж иргэд орж гарах хэдхэн шалган нэвтрүүлэх боомт үлдээсэн юм. Гэвч удалгүй байдал хурцдаж, 1960-аад оны дундуур Хятад улстай залгаа 4700 км хилийн дагуу хилийн цэргийг сэргээн байрлуулсан байдаг. Тагнуул туршуул олноор нь явуулдаг. Тэд бүгдээрээ өвөрмонголчууд байлаа. Тэд Монголд суурьшиж, танил талтай болж, ажилд ороод итгэл олох зорилготой. Тэр тагнуулууд нь Зөвлөлт холбоот улстай болон Монгол улстай дайн хийсэн тохиолдолд цахилгаан станц, эрчим хүч дамжуулах шугам, сац гүүр, үйлдвэрийн байгууллага зэрэг нэн түрүүнд устгах ёстой объектыг тодорхойлох даалгавартай. Энэ бүхнийг дайн гарсан эхний өдөр л дэлбэлэхээр төлөвлөж байв. Бас устгах хүмүүсийн нэрийн жагсаалт ч тагнуулуудаас илэрч байлаа. Энэ бүхэн Ю.Цэдэнбал ЗХУ-тай улам дотно харилцаж, буулт хийх нөхцөл нь болж байжээ.2

1. Ю.Цэдэнбал ба Монгол Улсын тусгаар тогтнол - Ulsturch.mn

2. Ю.Цэдэнбалын хятадчилах бодлогын эсрэг хийсэн тэмцэл - Wikimon.mn

Сэтгэгдэл 26ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 1 сар 4. 18:00
Дорж

Харин ч хужааг оруулж ирсэн хүн ш дээ. Яагаад үүнийг мартаад байнаа? 1960 онд Мао- захидал бичиж барилга дээр ажиллах 30 000 хятад эрчүүд өгөөч гэж энэ хүн хүсэлт тавьж, түүнийг Мао зөвшөөрч 30 000 хятад эрчүүд орж ирсэн ш дээ. Энэ үнэн ш дээ. 67 онд хөөсөнийг нь яриад байдаг. Яагаад оруулж ирсэн тухайг нь нүдэн балай чихэн дүлийг өнгөрөөдгийм? Тэр 30 000 хужаа бүрэн гараагүй ш дээ. Түүний үр удам одоо УИХ, засгийн газар, яам тамгын газар төрийн сайд хийгээд л явж байгаа нь нууц биш шүү дээ.

2020, 12 сар 31. 11:36
Зорррчин

Сайхан түүх байна.үнэн хэлжээ

2021, 7 сар 12. 20:35
Зочин Gur

Alsiin haraa, bodlogtoi uls turch baijee.

2020, 9 сар 18. 12:00
Зочин

Энэ нэг тэнэг оросуудын гар хөл болсон юмыг агуу удирдагч байсан нтр гэж хэдэн оркуудын толгойг угаах гэж их үзэх юмаа.

2021, 6 сар 11. 20:50
Eh oronch

Ta yu medej doromjlood baigaa yum be Tsenbal darga uneheer jinhene eh oron tusgaar togtnoloo hamgaalahad Yostoil chumguu dundartal ajillaj baisan gedeg yum Buhel buten undestniig teneg gej doromjilj baigaa hun Uuruu hen gedgee haruulaad bnada Burhan urshuug

2020, 11 сар 9. 22:37
Зочин

Chi teged hyatadru yavarai

2020, 8 сар 6. 5:59
ЗоригЗочин

Оросууд Хятадуудтай тэмц гэж тушаал өгөхгүй л бол Цэдэнбалын толгойд хэзээ ч тэмцэх зориг, ухааэ лрлогүй тийм л нэгэн байсан шүүдээ яг үнэн гэвэл

2020, 5 сар 15. 7:18
Зочин

АН-ын дарга С.Эрдэнэ "Цэдэнбал маш олон хүнийг хэлмэгдүүлсэн хүн" гэж нэлээн хорсолтойгоор нэг удаа фейсбуук дээр бичсэн юм. Тэр хэлмэгдсэн хүмүүс гэдэг нь 1980-1983 онуудад нутаг руу нь албадан гаргасан хужаа нар юм. С.Эрдэнэ ѳѳрѳѳ хятад угшилтай хүн болох нь олон юман дээр харагддаг. Тэр албадан гаргагдсан хужаа нарын дотор С.Эрдэнийн ойр дотнын хүмүүс байсан биз ээ.

2019, 8 сар 7. 6:53
Доржпүрэв

Одоо цагт бид Хятадын авилга өгч мөнгөнд шунасан компаниудыг Хятадын засагын газартай нь олон улсын түвшинд нь ярилцаж өөрсдийнхөн хуулиар шийтгүүлэх гадаад харилцааны яамаар албан бичиг явуулах хэрэгтэй. Манай хууль тэдэнд хэтэрхий сул байна.

2019, 11 сар 20. 12:26
БАРИМТ ЯРЬЦГАА

Цэдэнпил гэх жинхэнэ нэрээ нуусан Цэдэнбал нь Хятадын эсрэг тэмэгч мэтээр сүүлийн үед ярих болжээ тэр бол ХУДАЛ юм. Цэдэнпил Монголын газраас Оросуудад дур мэдэн өгсөн нүгэлтэн бөгөд хар ами хоохойлсон маш өөдгүй этгээд тул Оросууд элсүүлэн авч өөрсөддөө нохой мэт зүтгүүлсэн күүкэлдэй гэдэг нь түүний бүх л амьдрал нь баталдаг!!! 1950 иад онд ЗХУ, Хятадын харьцаа сайжарахад Цэдэнпил Монголд 35,000 залуухан Хятад эрчүүдийг оруулж ирсэн бөгөөд орос хятадын харьцаа муудсан үед тэр олон хужаааг Монголоос бүгдийг нь гаргаж чадаагүй юм. Цэдэнпилийн оруулж ирсэн хужаа нараас 8,000 Монголд үлдсэн бөгөөд тэдгээрийн үр сад нь өдгөө Монголыг сүйрүүлж төр засгийг зайдагнаж буй нь БАРИМТ юм. Цэдэнпил гэгч буруу санаатай этггээд Монголд хужаа нарыг суурьшуулсан нь БАРИМТ юм.

2020, 5 сар 3. 11:48
Монгол

Юу ч мэдэхгүй байж битгий тэнэг юм бичээд бай . Дунд хуруу гэж мэдэх үү

2020, 5 сар 14. 21:05
Зочин

Занабазар хэмээн урвагчиин балаг дуусаагуй байна бугд НОГООН ЦАГААН нэртэй бурхан гэх боловч завхай ламын шалдан хуухнии гуулин барималыг устгаж хайлуулж хятадад гаргая.

2020, 5 сар 14. 21:41
Зочин

та БУРХНАА бургасаар гөвөөд, үр, ач, зээ зээнцэр,,, энэ тэрээ тамд унагаж буйгаа мэдэхгүй болтлоо элийрчээ. бидний хэн ч үйлийн үр, үгний алдаанаас зайлахгүй шүү...

2020, 5 сар 7. 21:39
В.Осоржамаа 1961 онд төрсөн. МХУЗ-н багш

Би 1980-1984 онд УБДС-д оюутан байлаа. Ямартай ч 1980-1983 онуудад олон мянган хятдыг галт тэргээр ачин, монголоос гаргаж байсныг нүдээрээ харсан.
Энэ он жилүүдэд Монгол-Хятадын харилцаа хурцадмал байсан тул батлан хамгаалах ажлыг эрчимжүүлж байсны нэг баталгаа нь УБДС-ийн эрэгтэй оюутнуудыг байлдааны зэвсэг эзэмшихэд,эмэгтэй оюутныг сувилагчаар 2 жил сургаж, хээрийн сургууль хүртэл хийж байсны нэг нь би өөрөө байна. Үнэн юм үнэнээрээ байх нь сайхан.

2020, 5 сар 3. 1:56
Зочин

hutsaj bnaaa chi. Chi ooroo jinhen hytad hutgan uimuulegch bna daa

2020, 5 сар 2. 0:03
Зочин

manjiin shees

2020, 5 сар 2. 0:04
Зочин

amaa tat

2019, 7 сар 24. 16:15
баги

аа мэдэхгүй_40 мянган хятадыг монголын иргэн болгох болзолтойгоор оруулж ирсэн хүн хэн билээ нөхөр Цэдэнбал штэ. Тгээд 50-60 аад онд орж ирсэн ихэнх хятад Монголын иргэн болж Монголд шингэсэн

2019, 11 сар 20. 12:28
БАРИМТ

1940 өөд онд Монгол ХУЖАА гэх юм ОГТ байгаагүй. алахыгы нь алж, хөөхийг нь хөөгөөд дуусгсан байсан. Харин 1950 оны эхээр ЦЭДЭНПИЛ 35 мянган залуу ХУЖАА нарыг Монгол оруулж ирсэн!! Сүүлд нь 60 оны сүүлээр хагасыг нь гаргасан. Монголыг ХУЖААД өгөх гэж ородлсон хүн бол ЦЭДЭНПИЛ юм. Бузар үйлдэл!!

2019, 11 сар 20. 8:37
Зочин

нотол доо_, сонсоогүй юм бн.

2019, 8 сар 7. 12:56
Зочинзочин

Холоо очиж хуц гээд хэлчихэе

2019, 8 сар 5. 21:30
Зочин

ta gutgegch baij magadgui gj bi bodloo l doo barimt notolgoo zereg ni todorhoi baih heregtei l de tuhain ueyd ors ulstai dotonsoh geheer tednii halaasand oroh geed hyatad ulstai dotonsoh geheer hytad bur mongoliig ustgah bodlogo bariad baisan hund uyeiig ta medehgui bolood ingej bn uu ene hun mongoliin tusgaar togtnoliin tuluu gargasan buh shiidberiig eserguistej baisan ors ulstai haristbal orsiin tagnuul turshuul gen hytad ulstai haristbal hyatadiin tagnuul gen
ene hun ene buh gutgelegiig es toon zubhun tusgaar togtnoliig batalgaajuulj ulsaa hugjuuleh tuuliin zorilgo uburtulj yabsan baidag yum

2019, 7 сар 24. 15:18
Зочин

энэ хүний улс орны төлөө хийсэн бүх ажил хэлээд баршгүй агуу гайхамшиг билээ. дурсан дурсан сананам.

2019, 7 сар 18. 15:54
УБ-н оршин суугч

шалгааныг эс хэлцээд мэдээлэхэд, 80-д онд баахан дотор хүн гаргаснаар УБ-н хятад хүний тоо эрс цөөрч, Баянхошуу тэр чигтээ суларч байсныг санах юм, тэр үед хятад хүн ялгарч мэдэгддэг байсан, одоо ялгарахыг огт байж, сайтар эс ажиглаваас

2020, 5 сар 3. 22:19
Зориг

Цэдэнбал даргыг муулаад байгаа хүмүүс өөрсдөө хятадын гар хөл үндэсний бахархалгүй болгох гэсэн хорон бодлого явуулахыг ородогсод. Эдгээр хүмүүсийн талаар Монгол улсын тагнуулын байгууллага анхаарлаа хандуулбал зохилтой. Цэдэнбал дарга бол Монгол улсын бахархал эцэг нь болсон жинхэнэ эх орон ч Монголын хоёр дахь Чингэс хаан болой. Хурай хурай.

2021, 6 сар 11. 14:31
Зочин

10 мянган хятад ажилчдыг ирсэн тоогоор нь бүрэн бүтэн буцаасан. Харин 1967-1968, 1980-1983 онд албадан гаргасан 40 мянган гаруй нь Монголд он удаан жил оршин суусан хятадууд, тэдний үр сад нар байсан.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]