Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1.4 тэрбум Хятад хүн?Уншсан51,612

Хаана байна аа нөгөө нэг нэгнийхээ хөл гар, толгой дээр гишгэлэх шахам явдаг шороон түмэн” хужаанууд”?

 
 

 

Үүнийг бичигч 1993-1994 оны үед анх удаа Хятад нутаг, Бээжин хотод очиж байлаа. Тэр үед нэг зүйлд их гайхаж явсан нь өнөө хар мянган хүн нь. Хаана байна аа нөгөө нэг нэгнийхээ хөл гар, толгой дээр гишгэлэх шахам  явдаг шороон түмэн” хужаанууд”?

Тэрнээс хойш өөр хоёр ч том хотод очиж, интэрнэтээр, киногоор Хятад нутгаар ихээхэн аялсан боловч өнөө шоргоолж шиг бужигнасан олон шаахайтнуудыг олсонгүй. Гонкогд л “авс- байшин”-д жаахан хэсэг нь. Бусад нь бүр таг шүү.

Хятадын соёл, түүхийг саваагүйтэн сонирхож явдагийн хувьд энэ улсын талаарх элдэв мэдээллийг харж байдаг ба “хятадад тэрбум давсан хүн байхгүй “ гэсэн юмтай цөөнгүй таарч  байв. Аль судлаач нэртэй  худлаа гаруудын “бүлтрэхийг”  тэр гэхэв. 

Гэтэл бас сонин хачин юм байна аа.

-Тухайн газар нутаг дахь хүн амын тоог тогтоодог тусгай албадын элдэв арга байдаг талаар нэгэн Оросын нэвтрүүлэг үзэж байлаа. Түүгээр Оросын нэгэн жижиг хотын хүн амын тоог тооцож гаргасан ба албан ёсны тооноос нэлээд зөрж байсан боловч үзэгчид тэр тооцоог илүү зөв боллоо гэж элдэв тайлбартайгаар ярьж байх юм. Олон л арга ярьж байснаас цахилгаан хэрэглээ болон үр тарианы хэрэглээгээр тооцоолж гаргах арга л хэрэглэж байсан нь толгойд үлдэж.

Тэгсэн саяхан Хятадын хүн амын тоог энэ аргаар тооцсон юм олж харлаа. Хятад улс 2010 онд 546 сая тонн үр тариа үйлдвэрлэсэн юм байж. Хүн амаа өлсгөхгүй байлгахын тулд жилд дунджаар нэг хүнд нэг тонн тариа хураах хэрэгтэй юм гэнэ. Зарим хэсэг нь мал амьтны тэжээл, үндсэн хэсэг нь талх тариа, хоол хүнс...-нд.

Нэг хүнд нэг тонн!  546 сая тонн үр тариагаар  550 сая  (нэмэх хасах 50 сая) хүн тэжээх нь ээ? Тэгвэл Хятадын хамгийн сүүлийн хүн амын тооллогоор 1,411 тэрбум (2010 он, википидеа) хүнтэй гэж байдаг.

Хятадууд савхаар будаагаа иддэг болохоор бага иддэг юм болов уу? Хятадад, ер нь Азид жирийн хоолны газар хорчийсон, жижигхэн  хүүхэн түмпэн дүүрэн хоол цохьчихоод, юу ч болоогүй юм шиг гараад явдагийг харж болно. Эрчүүд болон булиа булиа авгайчуудын тухай ярих ч хэрэггүй байх. Тэгэхээр энэ үлдэж буй 800-900 сая тонн тариа будааг хаанаас олдог хэрэг вэ? Импортоор?

800-900 сая тонн тариа будааг Хятадад худалдаж болдог юм бол энэ зах зээлийн төлөө ямар айхтар тэмцэл гарах байсан бол. Тэгэхээр нэг бол дээрх тооцоо шал буруу эсвэл Хятадад 500-600 сая л хүн амьдардаг, эсвэл 546 сая тонн үр тариа гэсэн тоо нь худал. “Алингаар нь явах вэ та минь ээ?”  

 -Хятадын нийт хүн амын 54,7% нь хот суурин газар амьдардаг. Энэ бол 2014 оны судалгаа ба 1990 онд энэ тоо  26 %-тай байжээ.(википедиа) Хятадын хамгийн том 20 хотын хүн амын нийлбэр тоо нь ... хот тойрсон суурин газар, тосгод ороод...анхаар 230 сая. Бусад 1,2 тэрбум хүн нь тэгээд хаана амьдардаг хэрэг вэ? Түвдийн их ууланд уу? Өвөр Монголын говьд уу? Шинжаан-Уйгар? (Энэ гурван автном мужын газар нутаг нь Хятадын нийт нутгийн талтай тэнцэнэ. ) Далайн эрэг орчмын нутгаар байлгүй яахав дээ! Нээрээ ч Хятадын хүн амын хамгийн их нягтшилтай газар нь зүүн урд зүг,хоёр мөрний хооронд, далайн эрэг хавиар. Гэтэл нөгөө хорин хотын ихэнх  хэсэг нь чухам тэнд байдаг. Бас тэнд очсон хүмүүсийн яриа болон өөрийн анзаарсанаар нэг нэгнийхээ хөл гар, толгой тархи дээр гишгээд яваад байхаар тийм их чихцэлдсэн юм байдаггүй шиг.

Одоо арай өөр талаас нь харая.

Хятад судлаач, түүхч нарын хийсэн тооцоогоор 1800-1930-аад оны хооронд  энэ улсад ойролцоогоор 430 сая хүн амьдардаг байсан юм гэнэ. Энэ хугацааны туршид хүн амын тоо жаахан буураад, өсөөд, буураад байх ч энэ л 430-ын ойролцоо эргэлдэж байж. Харин 20-оод жилийн дараа бую  1949 онд  БНХАУ тусгаар тогтголоо зарлах үед  550 сая хүн амьдарч байсан гээд статистик хэлээд байдаг. За яахав тэр үед Хятадад гэнэт эрт харанхуй болдог болсон юм уу, орондоо орох цаг нь эртсэж, энэ үеэр хийх ажил нь ч сайжирч тогтмолжсон байж болох л юм. Гэтэл түүх харахад юу вэ? Тийм юм байдаггүй. Харин ч “орондоо орох завгүй олзлолдон тулалдаж байсан” биш билүү?

Сануулах уу? Дэлхийн 2-р дайн. Японтой хийсэн дайнд 20 сая гаруй хүнээ алдсан (30-40 сая ч гэх нь бий)  төдийгүй өөр хоорондоо хийсэн иргэний дайнаар бас 20-30 сая. Ингээд ч болоогүй. Коммунистуудтай хийсэн дайнд ялагдсан Чан Кай Ши  Тайвань руу бас 20-оод сая хүн авч зугтсан гэх. (энэ тоо их эргэлзээтэй мэт байв ч, харин ч үнэн гэсэн шиг энд тэндгүй их харагдах юм) 1930-1950-аад оны хооронд 50-60 сая хүнээ алдсан Хятадын хүн ам 100-гаад сая хүнээр нэмэгдсэн байна. За яахав дайн байлдаантай үеийн тоо үргэлж л будлиантай байдаг хойно. Нэг нь л тэнгэр харж байгаад тэр тэнгэрээсээ тоо аваад тавьчихдаг, тэрийг нь “чалчаа саарал”-ууд энд тэнд тараасаар үнэн юм шиг болчихдог гээд орхиё.

1960-2000 оны хооронд Хятадын хүн ам 600 саяас 1,2 тэр бум болж хоёр дахин өссөн байна.

Дахиад л түүх харахаас. Өө ямар хэцүү юм бэ? Хятадын хүн амыг өсгөх гэхээр л түүхийн ямар нэг айхтар үе саад болоод байх юм. 1960-аад оны дундаас соёлын хувьсгал гээч айхтар юм эхэлж 10 гаруй жил үргэлжилсэн байна. Энэ соёлын хувьсгалын үеэр  хэн ч хэзээ ч ревзионист, хувьсгалын эсэргүү, капиталист г.м...болж түмний өмнө шившиглэгдэж магадгүй үе байсан учир ор дэрний ажилд анхаарал тавьж байсан нь юу л бол. За тэгээд болжмортой хийсэн дайн, гангийн үсрэлт, тэдгээрээс шалтгаалсан өлсөглөн гээд өсөлтөнд саад болох” жижиг” юмыг тоочоод яахав. Хамгийн сонирхолтой нь хүн амын хэт өсөлтөөс сэргийлэх зорилогоор эхлүүлсэн “нэг гэр бүл - нэг хүүхэд” компанит ажил чухам энэ үед эхэлсэн билээ. (1970-аад оны сүүл)

Нэг гэр 3-аас доошгүй хүүхэдтэй байж хүн ам өсдөг юм гэсэн. Хоёр хүүхэд нь ээж ааваа нөхдөг бол гурав дахь нь өсөлт болно. Тэгвэл нэг гэр бүл,нэг л хүүхэдтэй байх хууль хэрэгжээд 30-аад жил болоход өсөлт саарах байтугай бүр өссөн байдаг. (“Нэг гэр бүл-нэг хүүхэд” үндэстний цөөнх болон хөдөө хээр газар арай хөнгөн байдлаар үйлчлэх боловч энэ нь тэр өсөлтөнд чухал үүрэг гүйцэтгэсэн нь юу л бол.)

Ойлгох юм алга. Хятад 1,4 тэрбум хүнтэй байна уу 500 сая хүнтэй байна уу надад ер нь ямар хамаа байв гэж. Гэхдээ л одоо 5-6 хүнээр тэжээлгэж байгаа Хятад хүүхдүүд хэдэн жилийн дараа өөрсдөө 3-4 хүн тэжээх цагт хавь ойрын улсуудад их л нөлөөлөх юм гэсэн. Харж л байя.

P.S

Хятадын хүн ам яг хэд вэ гэдэгт уг нь гайхаж эргэлзээд байх шаардлагагүй юм. Монголын статистикийн хороог ахиухан хөлсөөр тэнд ганц сар ажилуулахад ,улсын төсөвт ч нэмэртэй, дээр нь хятадын хүн амын тоог бутархайтай нь гаргаад ирнэ. 1 тэрбум, 388 сая, 457 мянга 672 хүн , бас 6 гар, 11 хуруу ... гэх мэтээр. Гайхах хэрэггүй,  тоглоом биш. Монголд урд шөнө нь болсон цасан шуурганы талаарх мэдээг маргааш орой мэдээгээр  12345 төл мал хорогдлоо гээд  ёстой бутархайтай нь шахам яг таг хэлдэг статистикийн газар өөр хаана ч байхгүй. Бүр малчид нь ч өрийнхөө хотноос хэд нь үхэж, хэд нь дарагдсан гэдгийг мэдээгүй байхад шүү дээ.

Харин сүүлийн үед жаахан тааруухан ажиллаад байнуу даа. Нэлээд ерөнхий тоо яриад л.

Сэтгэгдэл 15ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 9 сар 4. 12:26
Зочин

1 тонн гэдэг чинь 20 ширхэг 50-ын шуудай шүү дээ. Улаан буудай(гурил), цагаан будаа, бусад төрөл бүрийн үр тарианы дүн нийлээд нэг хүнд 1 тонн гэж бодлоо ч гэсэн арай их биш үү? Энгийнээр бодоход л нэг тонн/жил гэхээр өдөрт 2,7кг үр тариа болж байна. Тооцоогоо дахиад нэг харах уу?

2019, 12 сар 10. 21:40
Санал нэг

Санал нэг байна Шанхай Хөбэй Чиндао Гуанжоу Хэнань нилээн хэссэн Токио шиг бужигнасан хүмүүс харагддаггүй шүү Ихдээ л манай Багшийн дээдийн урд зам шиг л хүнтэй байсан

2019, 12 сар 9. 16:29
Зочин

загас, далайн гаралтай хүнс их иддэг байх

2019, 12 сар 9. 4:19
Зочин

Sansraas awsan shoniin gerleer barimjaalwal hyatad 1,4 hon terbum gejuu gemeer l haragdana daa. Yapon 127 say. Tegeed Yapontoi haritsuulaad harhad heden 10 nugalsan ih gerel haragdana. Yapon 1 hund noogdoh orlogooroo hyatdaas hed dahin iluu. Tegheer tog bolon gereltuuleg hamaagui iluu l bj taaraa. Ingej bodhoor hyatad 1,4 hon terbum gej uu gej bodogdono shuu.







Yapontoi haritsuulaad harahgui yuu.

2019, 12 сар 9. 2:29
Зочин

hyataduud tsusnii huuramch hudalch humuus 1.4 terbum bgaa gedeg ni ergelzeetei. delhiigeer neg hudal medeelel taraadag biz.

2019, 10 сар 2. 22:52
Зочинхн

яг хужаад цеехен нь улдээ биз, ихэнх нь дэлхий ертенцеер хэдэн саяараа улс оронд тархаж, зохион байгуулалттай цэрэг зэвсэг хурз ,жоотуугаар зэвсэглэсэн хужаа нар нэгдээд эзэлж авна даа.энэ бол дээр уеийн дурслэл, одоо бол эдицйн засгаар нь боомлиод, засаг терийн урвагч нарт хахууль егеед зэвсэггуй чимээгуй эзэн сууж байгааг хэн ч мэдэж байгаа, харин хэн ч эсэргууцэхгуй , мэдээгуй юм шиг таг дуугуй.

2018, 2 сар 8. 14:39
turuu

ha ha manai nongolchuud tooluul bur hetruuleed 2 terbum gargachih bhoo

2018, 1 сар 12. 16:20
Зо

saihan niitlel baina

2017, 12 сар 14. 21:14
Зочин

нөгөө хунхуууз уу

2017, 12 сар 14. 19:06
Зочин

Буруу мэдээлэл энэ их эдийн засагын өсөлт тэгээд 600-700 хүнтэй гэж тооцвол хятадын ирнгэд өнөө цуутай лвксембургын иргэдээс баян амьдарна

2017, 12 сар 13. 18:10
Зочин

hervee ene niitlel or undestei baival saihan baina baih. Mongolchuud bid hyatadaasa aih ayul arai bagasah met sanagdana. unen baigaasai.

2017, 12 сар 12. 22:15
Гансүх

Яахав Хятадаар нээх яваагүй хүн бичсэн бололтой. Том хотын төвөөр биш захаар нь явбал сонирхолтой зүйлс их үзнэ шүү.Хэрэмлэж барьсан байшингын дотор,томоохон гар ажиллагаа ордог үйлдвэрүүдээр яваад үзвэл Хятадууд үнэхээр 1.4-хөн тэрбум юм гэж үү гэж бодогдохоор шүү.
Бас үр тариа биш будаа гоймонгоор тооцоо хийсэн нь дээр санагдана. Хятадууд талхны соёлтой ард түмэн биш. Оросуудтай харьцуулбал бараг иддэггүй шахуу санагддаг.

2019, 12 сар 10. 12:49
Зочинок

Гоймонг чинь үр тариагаар хийдэг байлтай

2017, 12 сар 13. 15:20
мх

цагаан будаагаар тооцоо хийсэн гэж ойлгосон ш дээ...

2017, 12 сар 10. 2:44
Зочин

сонирхолтой л нийтлэл байна хятад очиж үзээгүй болхоор мэдэхгүймдаа гэхдээ байж болох л юмдаа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]