Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

LIGO байгуулсан АНУ-ын гурван эрдэмтэн физикийн Нобелийн шагнал авлааУншсан4,645

LIGO гэдэг нь Laser Interferometer Gravitational-Wave Observatory гэсэн үгнүүдийн товчлол ба таталцлын давалгааг илрүүлж, ажиглах лазерийн интерферо хэмжигч байгууламж гэсэн үг юм.

LIGO гэдэг нь Laser Interferometer Gravitational-Wave Observatory гэсэн үгнүүдийн товчлол ба таталцлын давалгааг илрүүлж, ажиглах лазерийн интерферо хэмжигч байгууламж гэсэн үг юм.

(Зургийн тайлбар: LIGO-гийн интерферометерийн үндсэн схем. Энэ илрүүлэгчийн яг дээр ирж байгаа таталцлын давалгааг буулгаж авна)  

 

Fabry–Pйrot–ын хөндий нүх ашиглан толинуудын хооронд дээш доош үсэрч буух фотонуудыг (photons) бараг миллисекундын дотор хадгалж үлдэхэд энэ илрүүлэгчийг ашигладаг байна. Үүгээр таталцлын давалгааны гэрэлтэй харилцан үйлчлэх хугацааг өсгөдөг. Энэ нь бага давтамжуудад (frequencies) илүү сайн мэдрэмтгий (sensitivity) болгодог. Таталцлын давалгааны анхны илрүүлэлтийг 2015 оны есдүгээр сарын 14-нд LIGO хийсэн юм. Fabry–Pйrot гэдэг нь хоёр хүний нэр.

 (Зургийн тайлбар: Физикийн Нобелийн шагнал гардан авсан Rainer Weiss, Kip Thorne, Barry Barish нар)

 (Зургийн тайлбар: LIGO-гоос таталцлын давалгааг илрүүлсэн түүхт мөчийн нэг жилийн ойг ингэж тэмдэглэжээ)

Таталцлын давалгааг илрүүлж, ажиглах лазерийн интерферо хэмжигч байгууламжийг барьсан АНУ-ын Rainer Weiss, Kip Thorne, Barry Barish гэсэн энэ 3 эрдэмтэнд LIGO-г барьж байгуулсны төлөө өнгөрсөн аравдугаар сард физикийн Нобелийн шагналыг гардуулжээ. АНУ-д бие биеэсээ 3000 км зайд хоёр LIGO байдаг. Нэг нь Луизиана муж улсын Ливингстонд, нөгөө нь Вашингтон муж улсын Ханфордд байдаг.

 (Вашингтон муж улсын Ханфорд-д байгаа LIGO, эх сурвалж: LIGO)

 (Зургийн тайлбар: Энэ дэлхий дээр 5 удаа

илрүүлж ажигласан таталцлын

давалгааны зураг тэнгэрийн

бөмбөлөг дээрх байрлал)

Одоо дэлхий дээр нийт таван удаа таталцлын давалгааг илрүүлж ажиглаад байна. Эхний дөрөв нь хоёр хар нүх мөргөлдсөнөөс үүссэн таталцлын давалгаа байсан. Харин тав дахь нь хоёр нейтрон од мөргөлдсөнөөс үүссэн таталцлын давалгаа байжээ. Зураг дээрх GW үсэг нь Gravitational-Wave буюу таталцлын давалгаа гэсэн үгийн товчлол, харин ар талын тоонууд нь он, сар, өдөр юм. Тухайлбал 170104 гэдэг нь 2017 оны нэгдүгээр сарын 4-н гэсэн үг.

Нэг лазерийн интерферометертэй ажиглалтын байгууламж гэдэг нь L-хэлбэртэй байгууламж бөгөөд бие биедээ 900–гийн өнцөг үүсгэсэн хоёр вакум суваг-хоолойн төгсгөлд байрлуулсан толинуудын хооронд лазерийн гэрэл нааш цаашаа тархах ба энэ гаргаж тараасан гэрлийн багцууд уулзах үеэр давалгаанууд бие биенээ сулруулах юм уу эсвэл хүчтэй болгодог байна. Үүний хэмжсэн нөлөөллийн коэффициент нь хоёр вакум суваг-хоолой уртассан байна уу эсвэл богиноссон байна уу гэдгийг харуулдаг. Энэ өөрчлөлт нь энд таталцлын давалгаа явж өнгөрчээ гэдгийг харуулж байгаа юм.

LIGO-гийн энэ хоёр вакум суваг-хоолой дөрөв, дөрвөн км урт юм. Эдгээрийн хооронд лазерийн гэрлийг гарч явахаас нь өмнө 750 удаа нааш цааш нь тараадаг.  Энд хэрэглэгдэх хэмжээсийн ангиллыг загварчилж чадсан. Энд 10-15 хэмжээсийн ангиллаар хэмжихэд хангалттай. Энэ нь нэг протоны голч (diameter) юм.

Өнөөгийн технологиор үүнийг хийх боломжтой болсон.

 (Зургийн тайлбар: LIGO-гийн илрүүлж, татаж авсан таталцлын давалгаанууд болон гэрэл) 

 (Зургийн тайлбар: Бие биенээ тойрон эргэлдэж байгаа 2 нейтрон одны үүсгэсэн таталцлын давалгааны эргэлтийн хавтгайн хэсэг)

 (Зургийн тайлбар: Бие биедээ уусах гэж байгаа хоёр хар нүх)

Урианхан овогт Лувсангийн Пүрэвхүү

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]