Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сувдан эргийн агаарт тулалдсан америк нисгэгчид кинонд мөнхөрчээУншсан5,056

Сувдан Эргийн дайралтаас хойш Велчид дайнд оролцогчдод урам зориг өгөх яриа хийх үүрэг оногдсон бол Тэйлорыг 44-р эскадронд томилж агаарт дахин тулалдах боломжийг олгожээ. Хожим нь Кэн Тэйлор хурандаа цолтой тэтгэвэртээ гарчээ.

Бэлтгэсэн Б.Нямдолгор

Түүхэн үйл явдлын талаар анхдагч эх сурвалжийн бодит мэдээлэл он цагийн эрхээр өөрчлөгдөх явдал бишгүй. Оройжингоо ганц хоёр юмны бөглөө мулталж хоноод өглөө нь шууд л дайны цагтай нүүр тулсан түүх мэдээж амьдрал баян учраас байдаг л байх. Тийм түүхийн нэгийг энд дурдах болно. 1941 оны 12-р сарын 6-ны өдөр буюу япончуудыг Америкийн түүхэн дэх хамгийн санаанд оромгүй, хамгийн хүчтэй халдлагаа үйлдэх гэж байх үед хоёр америк залуу согттлоо татаж, цурам ч хийгээгүй хоножээ. Хэрэв та 2001 онд бүтээгдсэн,  Бен Аффлек, Жош Хартнетт нарын гол дүрд нь тоглосон “Сувдан Эрэг” киног үзсэн бол тэд энэ хоёр залуугийн бодит дүрийг бүтээсэн гэсэн үг. Гэхдээ энэ киног бүтээхдээ америкчууд Холливудын чөлөөт сэтгэлгээгээр зохиолыг нь бичсэн учраас бодит байдлаас бага зэрэг зөрөөтэй болсон байж мэдэх. Харин 1970 оны “Тора, Тора, Тора” киноноос чухам яг юу болж өнгөрсөн тухай тодорхой ойлголт авах боломжтой аж. Эрэлхэг хэрнээ, архи нь гараагүй 2 нисгэгч агаарын довтолгооны эсрэг Америкийн тэнгэрт хоёлухнаа тулалдаж чадсан гэдэг нь эргэлзээгүй түүхэнд үлджээ.

...Дайралт эхэлж Сувдан Эрэгт зангуугаа буулгасан Америкийн Номхон далайн флот цохилтод өртөж эхлэв. Юу юугүй байлдааны 8 хөлөг зогсоолдоо ноцтой гэмтэн живсэн байна. Мөн Америкийн 188 нисэх онгоц баазаасаа хөөрч амжилгүй сүйрэв. Велч, Тэйлор хоёр баазын зогсоол руу бөмбөгдөлт дундуур гүйж хүрээд ямар нэгэн тушаал авалгүйгээр онгоцондоо сууж амжилттай агаарт хөөрөв. Тэдний жолоодсон P-40 онгоцонд тийм ч их хэмжээний зэр зэвсэг байгаагүй ч гэлээ эхэн үедээ тэдэнд хангалттай хүрэлцэхээр байсан юм.

Хөөрсний дараа тэд АНУ-ын эх газраас ирж байгаа Америкийн В-17 бөмбөгдөгч онгоцуудыг олж харжээ. Бүх бөмбөгөө хаяж дуусч байсан Японы 12 бөмбөгдөгч онгоцтой тэд шууд тулгарчээ. Хоёр америк нисгэгч бөмбөгдөгч онгоцууд руу шууд дайрч эхлэв. Тэйлор 2 бөмбөгдөгч онгоцыг тулгаж буудан унагаад 3 дахийг нь ноцтой гэмтээж алдав. Велч ч иймэрхүү амжилттай Японы бөмбөгдөгчидтэй зууралдаж байв. Удалгүй сум, түлшээ цэнэглэх шаардлага тулгарсан ч харамсалтай нь баазын хангалтын агуулахууд дүрэлзэн шатаж байсан гэдэг.

Гэсэн ч хоёр залуу шантарсангүй, яаж ийгээд дэлбэрэлт, гал дундуур онгоцоо буулгаж амжсан төдийгүй, баазын шатаж нурсан агуулахуудаас сум хэрэгсэл, тэр байтугай багахан хэмжээний түлш ч авч амжаад самбаачлан дахин агаарт хөөрчээ. Одоо санаа зовох зүйлгүй болсон Велч, Тэйлор хоёр Японы бас нэгэн бүлэг онгоцуудыг хараалав. Бөмбөгдөгчдийн араас хөөж байхдаа үүл, утаанд харагдах орчингүй болох үед тэд юу юугүй 7-8 Zero-той тулж орхив.  Нэг япон Тэйлорын онгоц руу галлаж эхэлсэн бөгөөд сумнуудын нэг нь толгойноос ганцхан хуруу зайтай өнгөрсөн ч гэлээ нисгэгчийн бүхээг зад үсрэв. Түүний зүүн гар гэмтэж, сумны хэлтэрхий хөл рүү нь ч оржээ. Харин Вэлч самбаачлан Тэйлорыг довтолсон онгоцыг буудаж унагасан үед Японы бусад Zero онгоцууд тээвэрлэгч онгоц руугаа эргэв. Мэдээж хэрэг бөмбөгдөгч онгоцууд нь үүргээ гүйцэтгэсэн учир хоёр Америктай зууралдаад байх шалтгаан тэдэнд байхгүй байсан биз.

Тэр өдөр байгуулсан тэдний баатарлаг үйлсийг өндрөөр үнэлэн хоёуланг нь Medal of Honor-т нэрийг нь тодорхойлсон ч Гавьяаны загалмай одонгоор шагнасан юм. Харамсалтай нь тэр хоёроос өөр нисгэгчид ингэж самбаачилж агаарт дайсандаа хохирол учруулж чадаагүй бөгөөд агаарт гарч чадсан хэдийн төгсгөл нь арай өөрөөр эргэжээ.

Сувдан Эргийн дайралтаас хойш Велчид дайнд оролцогчдод урам зориг өгөх яриа хийх үүрэг оногдсон бол Тэйлорыг 44-р эскадронд томилж агаарт дахин тулалдах боломжийг олгожээ. Хожим нь Кэн Тэйлор хурандаа цолтой тэтгэвэртээ гарчээ.

Харин Велчийн амьдрал золгүйгээр төгсчээ. 1944 онд тэрээр Америкийн шинээр үйлдвэрлэж эхэлж байсан тийрэлтэт онгоцны туршин нисгэгчдийг бэлтгэж байв. 1954 онд F-100 Super Sabre онгоцыг туршин нисч байхад онгоц нь агаарт сүйрснээс болж Велч нас барсан юм. Түүнийг Арлингтоны Үндэсний оршуулгын газарт нутаглуулжээ. Дайны дараагаар Велч, Тэйлор хоёр өөр өөрийнхөө замаар явсан ч Сувдан Эргийн тэнгэрт байгуулсан гавьяа нь хожим кино зохиолд үлджээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]