Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын армийн "Хэрлэн-73" сургуулилтын цар хүрээ Азид гайхагдаж байжээУншсан101,019

Архивын ил баримт, ном сурвалжаас харахад тэр үеийн хэллэгээр ах дүү армиудын бараг л бүх төрөл мэргэжлийн цэргүүд, зэвсэг техникүүд энэ сургуульд оролцож, тавигдсан шалгууруудыг амжилттай давжээ.

Социализмын үед Монгол орон улс орноо цэргийн хүчээр батлан хамгаалах, ЗХУ, түүнчлэн ах дүү социалист орнуудын Алс Дорнодын бүс нутгийн аюулгүй байдал, цэргийн үйл ажиллагаанд хавсарга маягаар цэргээ ашиглах үүрэг хүлээж байв.

Гэхдээ Монгол цэрэг Зөвлөлт нөхдөөс дайн, цэргийн урлагийн талаар ихийг суралцсан билээ. Өнөөг хүртэл манай Зэвсэгт хүчний бүх шатны офицерууд тэр үеийн стратеги, тактик, оперативийн урлагийн уламжлал, туршлага, сургамжийг судалж, сургалт бэлтгэлдээ хэрэглэсээр байна.

1960-1990-ээд он бол армийг өргөтгөн зохион байгуулсан он жилүүд байсан бөгөөд “Хятад улс бидний дайсан-№1” хэмээж байсан үе. “Хэрлэн-73”, “Говь-77”, “Найрамдал-79”, “Зоргол-87” томъёолсон нэртэй томоохон хээрийн сургуулиудыг хийж байв.

Монгол Улсын баатар, БХЯ-ны сайд

хурандаа генерал Ж.Лхагвасүрэн

Ийм хамтарсан сургуулиудын анхных нь 1968 онд болсон гэдэг. Хээрийн сургуулийн ажиллагааг манай талаас “Залуу жанжин” хэмээн алдаршсан Монгол Улсын баатар, БХЯ-ны сайд хурандаа генерал Ж.Лхагвасүрэн удирджээ. Энэ сургуульд Ардын армийн 3000 шахам хүн, 600 орчим машин техник оролцсон байна.

Түүний дараа явагдсан, 40 жилийн тэртээ болсон “Хэрлэн-73” хээрийн сургууль нь Монгол цэргийн урлагт үлэмж хувь нэмэр оруулсан. Монгол-Зөвлөлтийн хээрийн сургууль манай тал нутагт явагдаж дэлхийн нийтэд Монголын Ардын армийн хөгжлийн нэгэн үе шатыг харуулсан билээ 1973 оны тавдугаар сарын 13-23-ны хооронд явагдсан “Хэрлэн-73” хээрийн сургууль нь далайц, цар хүрээ, оролцсон бүрэлдэхүүн, зэвсэг техникээрээ тухайн цаг үедээ богино цаг хугацаа, том орон зайг эзэлж, цэргийн урлагийн хөгжилд ч их өөрчлөлтийг оруулжээ. Энэ сургуулийг БХЯ-ны сайд армийн генерал Б.Дорж удирджээ.

“Хэрлэн-73” хээрийн сургуульд МАА-ийн мотобуудлагын тусгай бригад, Цэргийн Ерөнхий Дээд сургууль, мотобуудлагын тусгай батальон, зенит артиллерийн тусгай хороо, холбоо, бага даргын сургууль, инженер, химийн тусгай батальон зэрэг МАА-ийн үндсэн нэгтгэл ангиуд оролцсон байна. Түүнчлэн офицер1269, ахлагч 578, хугацаат албаны цэрэг түрүүч 6457, түүний дотор барилгын цэргийн 331 албан хаагчид, бэлтгэлээс офицер, цэрэг түрүүч 500, 1400 хөдөлгүүр дайчлагджээ. Мөн Зөвлөлтийн армиас Өвөр Байгалийн цэргийн тойргийн командлал, армийн штабын бүлэг, артиллери, танкийн хороо, мотобуудлагын ба авиацийн анги салбарууд оролцов.

Энэ хээрийн сургуулийн зардалд төсвөөс 2198,8 төгрөг зориулсан бөгөөд нэгтгэл ангиудын автомашин тус бүр 800-1000 км, өөрөө явагч суурь бүр 18-20 мото/цаг, тээврийн нисэх онгоцууд 16 мото/цаг, инженерийн хүнд техникүүд 50-150 мото/цаг зарцуулсан байна. Давшилт, хориглолтын маневрын гүн нь 30-50, маршийн хурд өдөр 25-40, шөнө 20-30 км/цаг байв.

МАА-ийн голлох нэгтгэл, ангиудын байлдааны бэлэн байдалд шилжих чадвар, маршийн бололцоо, тактикийн нормативыг шалган зөвлөмж боловсруулах, нийслэлийн цэргийн хэлтэс, мотобуудлагын тусгай бригадын дайчилгааны бэлэн байдал, Монгол-Зөвлөлтийн цэргийн хамтын ажиллагааны зарим асуудлыг тодотгох, төр засгийн удирдагчдад армийн хээрийн дадлагын түвшинг бодитоор харуулахыг армийн командлал сургуулийн зорилгоо болгон амжилттай хэрэгжүүлжээ.

“Хэрлэн-73” сургуулиар анх удаа цөмийн цохилтын нөхцөл байдлыг дууриалган үзүүлж, энэ үед байлдах аргыг боловсруулан, учрах үр дагавар, уршиг, хөнөөлийг арилгах, цохилтонд өртсөн анги, салбарыг нөхөн сэргээх ажиллагааг зохион байгуулсан нь шинэлэг арга хэмжээ болов.

Үүний тулд холимог бүхий 27 торх, 350х100 метр талбайд химийн фугас (фугас гэж онилсон байд хүргэсэн бодисын химийн урвалын үр дүнд дөл, дулаан буюу аль алины үйлчилсний улмаас объектод гал гаргах буюу хүнийг түлэх үндсэн зориулалт бүхий зэвсэг, байлдааны хэрэгсэл) тэсэлжээ.

Мөн “цөмийн цохилт”-ын хор уршгийг арилгах сургууль буюу үүргийг хими хамгаалалтын тусгай батальон гүйцэтгэсэн байна. Мөн цаг уурын хөдөлгөөнт станцыг анх удаа ашиглан Зөвлөлт, Монгол, Хятад, Японы цаг уурын станцуудаас бүгд 25000 бүлэг мэдээ авч нэгтгэл, ангиудыг хэрэгцээтэй мэдээллээр хангаж ажиллажээ.

Архивын ил баримт, ном сурвалжаас харахад тэр үеийн хэллэгээр ах дүү армиудын бараг л бүх төрөл мэргэжлийн цэргүүд, зэвсэг техникүүд энэ сургуульд оролцож, тавигдсан шалгууруудыг амжилттай давжээ.

Хоёр улсын хамтарсан “Хэрлэн-73” хээрийн сургууль тавьсан зорилгоо хэрэгжүүлж Зүүн өмнөд Азид Монголын Зэвсэгт хүчний чадавхийг харуулсан төдийгүй, Монголын Зэвсэгт хүчний цаашдын хөгжил бэхжилтэд туршлага, сургамжаараа ихээхэн хувь нэмэр оруулсан гэж судлаачид үздэг.

 

Бэлтгэл дэд хурандаа С.Өлзийдүүрэн

Сэтгэгдэл 47ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 12 сар 22. 1:37
Зочин б

Зоргол87д оролцож явлаа

2021, 1 сар 23. 0:45
Зочин Бат

70 аад оны сүүлээр Хөвсгөл аймгийн нутгаар ертөнцын зүгээр баруун хойноос зүүн урагш хөндлөн гулд Оросын зэвсэг техник цэргийн цуваа явж өнгөрсөн байдаг. Түүний ул мөр одоо ч байдаг .Ойр ойрхон зайтай дарцагны бетонон суурьнууд байдаг.

2019, 5 сар 11. 22:35
ЗочинТөмөр

үйлдэл гаргасан бол хамтарсан хээрийн сургууль маань дайн болон өргөжих магадлал маш өндөр байв.Хятадууд Монгол Зөвлөлтийн хилийн дагуу байрлах Шэньян Бээжин Ланьжоу Шинжааны цэргийн тойргуудаа байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан байсан юм.Гэвч Хятадууд Зөвлөлтийн болон МААн эсрэг буу дуугаргаж чадаагүй билээ.

2020, 6 сар 21. 12:51
Зочин

?

2019, 5 сар 11. 22:31
ЗочинТөмөр

Юуны өмнө түүхч судлаач хүний хувьд сэтгэл хөдөлгөм сайхан сэдэв хөндөж бичсэнд Өлзийдүүрэндээ баяр хүргье.1979 оны 2р сарын 17 ны өглөөний 4.30д Монголтой найрамдалт дотно харилцаатай олон жил Франц Америктай дайн хийж үлэмж туршлага хуримтлуулсан Вьетнам орон руу Хятадууд 3 чиглэлээр довтолсон.Хятадууд 600 мян хүнтэй ерөнхий цэргийн 44 дивиз Хятад Вьетнамын хил дээр бөөгнөрүүлснээс 250 мян нь дайны ажиллагаанд оролцсон.Вьетнамын хориглолтын эхний цувраанд Вьетнамын хилчид ардын сайн дурын зэвсэгт отрядууд Хятадын довтолгоотой эхэлж нүүр тулсан.Вьетнамын байнгын армийн анги салбарууд хориглолтын 2р цувраанд байрлаж байв.Дайны ажилагаанд бараг оролцоогүй гэхэд болно.Энэ дайнд 2 тал нисэх хүчин усан цэргийн флот ашиглаагүй юм.1 сар үргэлжилсэн дайнд Хятадууд 62500 хүнээ алдаж шархдуулсан хохиролтойгоор дуусгасан бол Вьетнамын тал 20 гаруй мян хүнээ алдаж шархдуулсан байдаг.Хятадууд хил орчмын 3 гол суурин газрыг эзлэж чадсан ч Вьетнамын нутгийн гүн рүү цөмөрч чадаагүй билээ.Хятадууд Вьетнам руу дайрсантай холбогдуулж Хятадтай хиллэдэг Зөвлөлт Монголын нийт хилийн дагуу,ЗХУ-ын Номхон далайн флотын хамтарсан асар том хээрийн сургууль эхэлж Хятадуудад хатуу анхааруулга өгсөн байдаг.Үүнд МАА анги салбарууд ч мөн оролцсон.ЗХУын Номхон далайн флот Дорнод Хятадын тэнгис Өмнөд Хятадын тэнгист пуужингийн буудлага хийж байлаа.Энэ дайн Хятадын Ардын Чөлөөлөх Армийн хоцрогдлыг бүрэн харуулснаараа эерэг талтай болсон.ХАЧАийн командлах бүрэлдэхүүний удирдах ур чадвар сул армийнх нь анги салбаруудын хөдөлгөөнт чанар тун тааруу тэдгээрийн харилцан ажиллагаа ихэд сул байгааг илтгэн харуулсан.МААн армийн зарим толгойн сэргийлэх анги хэсгүүд Хятадын нутгийн тодорхой газар нэвтрэн орж тагнан турших үйл ажиллагаа явуулж байлаа.Зөвлөлт Монголын нисэх хүчин Монгол Хятадын хилийн зурвасын дагуу байлдааны нислэг үйлдэж зарим тохиолдолд Хятадын нутгийн дээгүүр нислэг үйлдэж байсан тал бий.Түүнээс биш Хятадын хил рүү цөмөрч орсон тохиолдол байхгүй билээ.Ер нь Хятадын зүгээс ямарваа нэгэн үй

2020, 8 сар 11. 5:26
Зочин

Энэ хээрийн сургууль 1973 онд болсон гэж байна тэр вьетнамтай ямар ч хамааралгүй

2019, 5 сар 9. 8:16
Зочин

Baharhaj b.naa

2017, 12 сар 30. 19:03
Зочин

Тэр үед монгол улс 5500 танктай байсан.Харин одоо 600 н танктай дэлхийд 30-д жагсдаг

2017, 11 сар 29. 5:48
Зочин

Энэ онд ОХУ-ын өвөр байгалын цэргийн тойргийн зарим ангиудтай манай арми хамтарч Дорноговь.Зүүнбаянд "ГОВЬ-2017" хамтарсан хээрийн сургууль амжилттай хийлээ.

2017, 9 сар 26. 9:18
Зочин

Robyn Smith

2017, 9 сар 26. 9:18
Зочин

Robyn Smith

2017, 9 сар 21. 15:38
Зочин

Одоо Израйл шиг эр эмгүй 2--3 жил цэрэгт татдаг болмоор бна

2017, 9 сар 21. 14:18
Зочинmm

ODOONI TSEREGUUD GEJ 1 BAAHAN AMERIK STYLE ORUULTSAN HUDLAA BAAHAN MODELDSON HUDLAA BAAHAN AMERIK DUREN JURAM DAGASAN YANKANUUD BOLTSON SHUUDEE

2019, 1 сар 22. 18:13
Зочин

tegeed chi yahiin

2017, 9 сар 21. 13:05
ардчилсан хужаа биш эр

завлөлт монголын арми хятадын нутаг руу 30 км цөмөрч сургуулилт хийж хужаа нар вьетнамаас маш хурдан цэргээ татаж сандарсан юм даа. манай хээрийн сургууль 79 онд ханойд 20 хон км ойртсон байсан хятадын армид том сануулга болсон юм.

2021, 6 сар 22. 20:35
Зочин

HEvtersen2 bi nevtersen un n bna

2021, 8 сар 12. 7:09
Зочин

Хил давсан гэдэг бол худлаа би оролцо
ж байсан хүн бн

2018, 10 сар 2. 11:07
Зочин

Хил давсан гэдэг нь худлаа шүү.Би тэр сургуульд оролцогчийн нэг.Харин галын бэлтгэлээс үүссэн шороо хил давсан байж мэднэ.Ийм асуудлаар худлаа сүржигнэж мэдэмхийрэн ташаарч болохгүй байх.

2019, 8 сар 26. 19:18
Зочин

Чойжамц генерал ид залуухан офицер байхдаа хуягт ветерээр 27км дотогш цөмөрч тагнуулын болон өдөөн хатгах ажиллагаа явуулсан нь үнэн юм шүү

2019, 1 сар 22. 18:14
Зочин

ah ni ter uyiin officer hun baina gar biy oroltsood yavsan zuvlultiin ongotsnuud hyatadiin hil davj baisan ni unen shuu

2018, 9 сар 28. 8:01
Монгол

Наад асуудлыг 1994онд Вьетнамд Монголчууд айлчилж очиход Төрийн өндөр албаны хүн дурсан ярьж байсан бөгөөд Монголчуудад баярлаж байдгаа хэлсэн шүү.,.

2017, 7 сар 19. 20:47
Зочин

ter ueiin tseregjilt, odoogiinhoos hed dahin iluu baisan gedegt bi itgedeg. yadaj zevseg tehnik tuhain uyedee hamgiin shineleg baij chadsan, tankiin toogoor Azidaa terguuldeg oron baisan, odoo tegehed ter uyeree baina shuu dee.

2017, 1 сар 24. 1:49
ИргэнЗочин

Би жоохон бсан тэр уед. Зуунбаянгийн урд хойд талаар нь 2-3 едер ургэлжилсэн цэргийн техникийн цуваа явж билээ. Бидний оффицеруудийн хуухдууд тэгэхэд анх удаагаа тийм танк их буу цэргийн машиныг харсанаа одоо ч санадаг. Том том онгоцууд хуртэл байсан. Хил давсаныг нь мэдэхгуй.ямарч байсан манай хилийн ойролцоо беегнерч байсан хятадын арми буцааж татгдспн гэдэг яриаг суулд том болоод сонсож бсан. Дараа нь би еерее 132-р ангид алба хаасандаа.

2016, 11 сар 3. 21:00
Зочин

Bal darga maani ardiin armiig buh talaar n hogjuulj chadsan gaviyatai hun baijee bas hujaa nariig ailgaj chadsan suulchiin hun gej helj bolhoor bna

2017, 9 сар 27. 15:03
Жуков

Яг үнэн...

2016, 10 сар 21. 12:33
Зочин

Өлзийдүүрэн сайхан юм бичиж.Эр хүн армид очиж л эр хүн болсон юм гэдэг тамгаа даруулдаг.

2016, 10 сар 20. 17:19
Зочин

Uneheer ch ter ued manai Mongol uls Azidaa l militarist armi bsanshdee Odoo ene beltegeliig 10 jiliin surguuli ih deed surguulig hamruulj hiih heregtei

2016, 10 сар 20. 9:56
Зочин

Би найрамдал 77д нь оролцож байсан юм

2018, 10 сар 2. 11:09
Зочин

Говь77

2017, 9 сар 21. 17:17
Зочин

Би зоргол 87д оролцож явлаа

2016, 10 сар 20. 18:12
Зочин

yamar bsn be

2017, 4 сар 17. 21:49
Зочин

гоё байсаан ^_^

2016, 10 сар 19. 14:56
Зочин

хээрийн сургуулиас тактик эзэмшсэн шилдэг офицерууд гарна шүү дээ Тэрнээс онол жагсаалын дүрэм заадаг офицеруудад цэргүүд хэзээ ч захирагдахгүй энэ бол мөнхийн үнэн

2016, 10 сар 18. 18:56
Зочин

Партизаны дайны бэлтгэлд монгол эр эм хөгшин залуугүй бэлдэж бх хэрэгтэй

2017, 6 сар 5. 17:08
xxx

za barag unen shuu. bidend odoo huwiin beltgeltei baih songolt l uldlee.

2017, 9 сар 21. 13:02
post.guest

яг үнэн.

2016, 10 сар 18. 10:05
Зочин

хятадуудад их том сануулга өгсөн гэдэг. дараа нь 79 онд хятад вьетнам руу дайрахад дахин том сургууль хийж зөвлөлт монголын арми хятадын нутаг руу 25 км давж орон хээрийн сургууль хийнгүүт ханойд 20-хон км ойртсон хятад цэргээ вьетнамаас маш хурдан гаргасан гэдэг.

2017, 9 сар 26. 16:12
post.guest

тэр үед би УБ-н 036 -р танкийн хороонд цэрэг байсан. оросын түр цэргүүд Сэлэнгэ, Хөвсгөл, Ховдын чиглэлэлээр марш үйлдэж Зүүн баянгийн дивиз бүрэн бүрэлдэхүүнээрээ байлдааны сум хэрэгсэлтэй урд хилийн дагуу байлдааны марш үйлдсэн. Харин УБ-н гарнизоны цэргийн ангиуд байлдааны сум хэрэгсэлтэй эхлэх байранд гарч манай хороо танкаа халаагаад офицерүүд ангид байрлаад бараг сар болсондог.

2017, 9 сар 22. 19:12
Зочин

MONGOL ULS mn MANDAN BADRAG

2017, 6 сар 17. 16:25
Зочин

tiimee uuniig yg uenem gedeg yum bilee stereg armi uneheer huchirheg baisan uneheer tuhain uedee tseregiin militerist guren baij chadsan uls MONGOL

2016, 11 сар 22. 22:10
Зочин

За битгий бүлтрээд байгаарай

2016, 12 сар 19. 9:23
Зочин

Энэ хүн бүлтрээгүй ээ. Хятадын хил рүү цөмөрч хээрийн сургууль хийсэн түүх бий!

2017, 7 сар 19. 20:44
Зочин

tom bureldhuuneer oroogui, Hyatadin nutag ruu tsomorch tagnuul hiisen asuudal baigaa.

2016, 10 сар 17. 22:01
иргэн-2

Социализмын үед бүх аймаг суманд бараг жилийн хоёр гурав хийдэг байсан байх шүү. Хотод оюутан байхдаа хийж л байсан, гэхдээ хөдөө сум шиг нийтийг хамарсан юм болдоггүй байсан байх аа.

2016, 10 сар 17. 17:32
иргэн

тэр үед цөмийн цохилтын эсрэг сургууль дадлагыг зөвхөн цэрэг армид биш, бүх аймаг, хот, сумуудад хүртэл иргэний хамгаалалтын сургууль гэж хийдэг байсан шүү дээ.Болзошгүй аюул тулгарвал иргэдээ хамгаалах бэлтгэлийг зохих хэмжээнд хийж дадлагажисан байсан шүү.Одоо ч энэ сургуулилалт хэрэгтэй л байна.Болзошгүй аюул ,занал хэлж биш хийсэж ирдэг жамтай.

2016, 10 сар 17. 15:47
Zochin

Iim dadlaga hiihk heregtei.mongolchuudaas hamaarahgui asuudal uusch medeheer bna.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]