Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их Монгол улсын бүрэлдэхүүн хэсэг, Чингис хааны хүү Зүчийн их улс. Бат хааны удирдлага дор Дунай мөрнөөс Балхаш нуур хүртэлхасар уудам нутагт оршин тогтносон монголчуудын төрт улс Европтой хаяа залган Оросыг дарангуйлж байлаа

Бат хааны замд саад болж байсан хүчирхэг улсУншсан94,870

Бат хааны Ижил мөрний Булгарын хаант улсад явуулсан аян дайн

Алтан ордны улсын түүх судлаач, доктор (Ph.D) Т.Сүхбаатар


Монголын эзэнт гүрний Хархорум хотноо 1235 онд Өгэдэй хаан их хуралдайг зарлан хуралдуулан баруун зүгийн орнуудыг байлдан эзлэх төлөвлөгөө боловсруулж хэлэлцсэн байна. Гэвч тэр хуралдай дээр баруун зүгт хийх аян дайны талаар үнэхээр хэлэлцсэн эсэх, албан ёсны түүхийн сурвалжид чухам юуны талаар хэлэлцсэн нь тодорхой бус байдаг. Зөвхөн Кибчагын эсрэг дайныг (Өрнө зүгийн дайн) л хэлэлцсэн. Учир нь баруун зүгийн Европын улс орнуудыг дайлахаар шийдсэн бол Чингис хааны үед Хорезм хэмээх ганц улсын эсрэг хийсэн аян дайнаас цар хүрээний хувьд том оролцсон цэргийн тооны хувьд ч том байх ёстой. Кибчагын эсрэг хийсэн энэ аян дайн нь 1223 оны Зэв, Сүбээдэй нарын Мухамед шахын араас нэхэн аялан байлдсантай цар хэмжээ ойр цэргийн тоо ч адил байна. Хорезмыг байлдан дагуулах үед Монголын цэргийн тоо 120-140 мянгын хооронд байж Зэв, Сүбээдэй нар 20-30 мянган цэргээр Мухамед шахыг нэхэж байсан. Харин Бат хаан Кибчагуудын араас 40-50 мянга орчим цэргээр нэхсэн зэргээс үзэхэд энэ удаагийн дайн нь Европ болон Оросуудын эсрэг биш харин Кибчагуудын эсрэг чиглэсэн аян дайн байжээ.

Монголчууд Кибчагуудтай дараах учир шалтгааны улмаас байлдсан юм. Чингис хааны цэрэгт 1208 онд бут цохиулсан Мэргэд аймаг баруун тийш дутаан Кибчагуудын ивээлд очиж хорогдсон бөгөөд Монголын баруун хойд талаас аюул учируулж болзошгүй байлаа. Тиймээс түүнийг яаралтай устгах үүргийг 1216 он, 1222 он, 1223 онд Зэв, Сүбээдэй нарт өгч байжээ. Мөн Хорезмын аян дайны үед Хорезм султаны цэрэгт олон тооны Кибчаг цэргүүд байлдаж Монголчуудад ихээхэн хохирол учруулж байжээ.

Кибчагын аян дайныг манлайлан удирдагчаар Зүчийн хүү Бат томилогдсон байна. Бат их хааныг дагаж Хятадад аян дайнд оролцохдоо жанжны суу билэгээ харуулж ихэд үнэлүүсэн билээ. Түүний зөвлөхөөр тухайн үед 60 орчим[1] настай Сүбээдэй, мөн “Бурундай” хэмээх нэрээрээ өрнөдөд алдартай Боролдай болон бусад баатарууд явсан байна. Сүбээдэй жанжин цэрэг удирдахаас илүүтэй эрх мэдэлдээ эрэмшсэн хан хөвгүүдийн эе эвийг олж, нэгэн удирдлагын дор зохицуулах ихээхэн төвөгтэй  үүргийг хүлээсэн юм[2].

Кибчагчин аян дайны замд ижил мөрний Булгар (Волжинский Булгар) хэмээх томоохон улс Монголчуудын замд саад болж байсан юм. Булгар бол тухайн үедээ сайтар зэвсэглэсэн чадвартай хүчирхэг морин цэрэгтэй, давшин байлдах хийгээд хориглон байлдах арвин туршлагатай нүүдэлчин суурин амьдрал хосолсон ард түмэн байжээ. Торгоны замын нэг хэсэг салаа нь Булгарын нутгаар дамжин өнгөрдөг байсан юм. Түүхэнд ижил мөрний Булгарчууд гэж нэрлэдэг. Мөн аугаа (Великий Булгария) Булгар хэмээх хаант улс байсан. Энд өгүүлээд буй Булгар нь Болгар хэмээх европын ард түмэн бус харин ижилийн Булгарчууд гэж ойлгох нь зүйтэй биз ээ.

Тэдний цохилтын гол хүч нь хүнд морин цэрэг бөгөөд тэд гэнэтийн цохилт бэлтгэж дайсан этгээдийг бут ниргэх гайхалтай урлаг эзэмшсэн, отоонд оруулж гэнэт дайрдаг тактиктай байжээ. Мөн Булгарын хотууд бэхлэлт сайтай, оршин суугч олонтой учир олон тооны хамгаалагч гаргах чадалтай цэргийн хүчний хувьд Кибчагуудаас ч илүү байжээ.

Булгарт очсон Мажарын шашны номлогч Юлианы үгээр бол “тун сайн бэхэлсэн, хүн олонтой, нэгнээс нь гэхэд таван түмэн зэвсэгт дайчин гаргаж чадах 60 цайз” Монголчуудыг сөрөн зогсож байжээ. Эндээс харахад л Булгарчууд урт удаан бүслэлтийг тэсч гарж чадахаар байжээ.

Монголчууд Булгарчуудтай 1223 оны Калка голын тулалдааны үед Булгарчууд Орос-Кибагын нэгдсэн армийн талд орсон, мөн зугтсан Кибчагуудыг нутагтаа оруулж хамгаалж байсан зэргээс болж муудалцаад байсан бөгөөд тэд гарал угсаа ойролцоо Кибчагуудыг зүйл бүрээр өмгөөлөн хамгаалж байсан нь муудалцах гол шалтгаан болжээ. 1223 онд Кибчагуудыг хөөж яваад Булгарын нутагт нь орсон Монголчууд багахан шиг тулалдаан хийсэн бол 1229 онд томоохон хүчээр Булгарын хилд халдаж тагнан турших ажиллагаа явуулж Булгарын нутагт нуугдсан саксин, буртас болон кибчагуудын зарим овог аймгийг бут цохиж улмаар нутаг буцжээ. Монголчуудын энэхүү довтолгооноос Булгарчууд дорно зүгээс ирж болзошгүй аюулыг төсөөлсөн бөгөөд хөрш оросын вант улсуудтай харилцаа холбоо тогтоож эхэлсэн юм. Булгарчууд хөрш Владимир-Суздалийн вант улстай 6 жилийн хугацаатай эвийн гэрээ байгуулж зүүн талаасаа довтолгоонд өртөх үед ар талаа аюулгүй болгохыг хичээсэн зэргээс үзэхэд Монголчуудын эсрэг сайн бэлтгэж байжээ. Урьд нь Оросууд байнга шахам Булгарт халдан довтолдог байжээ. Оросууд Булгарын эсрэг 1164, 1172, 1184, 1186, 1205, 1220, 1226, 1228, 1232 онуудад довтолж байсан мөхөөж чадаагүй юм.

Монголчууд 1232-1236 онуудад Сөнөдэй баатрын захирсан Зүчийн улсын цөөн тооны цэрэг Булгарын нутагт хэд хэдэн удаа халдаж байсан ч байлдан дагуулах зорилго тавиагүй юм. Гэхдээ довтолгоон нэлээд ширүүн байж Булгарчуудын зарим хот сууринг эзлэн тэдний хамгаалалт болон байлдааны бэлэн байдлыг нэг талаар тагнан туршсан бололтой.

Бат хан 1236 оны намар Булгарт нэвтрэн орох тэр үед Гүюг, Мөнх болон зарим хан хөвгүүд Кибчагуудтай дайтаж эхлэсэн юм. Бат хан Булгарт өөрийн ах дүүс болох Орду, Тангут, Шибан, мөн Цагайдайн ач Бүри, Чингис хааны отгон хүү Хүлгэн нарын хамтаар нэвтрэн оржээ. Булгар улсын газар нутаг өөрийнх нь улсын бүрэлдэхүүнд орох байсан учир Бат хан их цэргийг өөрийн биеэр биечлэн удирдсан байна.

Сүүлд Булгар хот Сарай хотыг байгуулагдахаас өмнө Бат ханы өргөө хотуудын нэг байсныг харгалзан үзвэл тэрээр өөрөө нэгэнт л эзэмдэх санаатай байсан болохоор эл хотыг эвдлэж сүйтгээгүй, хүн амыг нь алж хядаагүй хэмээн үзэж болно. Энэ талаар оросын евразийн талыг баримтлагч эрдэмтэд санал нэгтэй байдаг.

1237 оны намар гэхэд Булгарын ихэнх хот сууринг Монголчууд эзэлж ижил мөрний Булгар Монголчуудын эрхшээлд нэгэнт оржээ. Оросын түүхчдийн өгүүлсэн (хөхүүл нярайгаас өтгөс хүртэл) шиг Монголчууд туйлын харгис ширүүн байж нэг ч хүн үлдээлгүй хүйс тэмтэрсэн хот суурингаас нэг ч балгас үлдээлгүй устгасан гэдэг нь худал бөгөөд Булгарчууд хожим хэд хэдэн удаа Монголчуудын эсрэг бослого гаргаж байсан хүн хүч зэргээс нь үзэхэд өгүүлээд байгаа шиг харгислал үйлдээгүй болох нь тодорхой юм.

Бат хан Булгарыг эзлээд өөрийнх нь захиргааг хүлээн зөвшөөрсөн орон нутгийн вангуудаас сонгож төр баригчаар тавихдаа ард түмнийх нь дэмжлэг үр нөлөөтэй байдал зэргийг нь харгалзан үзэж дотроос нь захирагч нарыг томилсон байна. Энэ талаар Рашид ад дин ... тэндхийн эмир Жикү, Баян нар хүлцэн дагахаа илэрхийлж өршөөл ивээл олсон тухай өгүүлсэн байдаг. Энэ тогтолцоо нь үр дүнтэй нь харагдсан ба цаашид нэлээд уджээ. Тэндхийн хаадыг келар хэмээх агаад тэд өнөө ч буй хэмээн Рашид ад Дин тэмдэглэжээ.

Бат хан Булгарчууд болон Мордвануудаар (Мордов) цэргийн хүчээ нэмэгдүүлсэн нь цааш Кибчагуудтай дайтахад нь нэмэр болсон юм. Ийнхүү Бат ханы Булгарчуудын эсрэг 1236 оны намрын сүүлчээр эхлүүлэн явуулсан аян дайн 1237 оны намар гэхэд бүрэн дууссан юм. Булгар улсыг эзлэн авснаар Монголын цэргийн өрнө зүгт явах зам нээлттэй болж ард талдаа санаа зоволтгүй цэргийн хэрэгсэл хангамжаа татан авахад дөхөмтэй болжээ. ОХУ-ын бүрэлдэхүүн дэхь өнөөгийн Татарсан, Чувашийн бүгд найрамдах улсууд нь эртний ижил мөрний Булгарчуудын үр удам юм. Ижил мөрний Булгарчуудын түүхийн судалгаа Монголд нэн ховор, ОХУ-д нэлээд сайн хөгжсөн бөгөөд цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай юм.

 

Сэтгэгдэл 29ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 11 сар 24. 22:11
Зочин

Гое түүх байн баярлалаа

2018, 7 сар 8. 18:41
Зочин

Бид үйлдвэрлэгч улс биш болохоор байгаа эд хэрэглэлээ дуустал нь хэрэглэдэг байсан байх. Монголчуудын тухай хамгийн том нотолгоо бол олон 1000 жилийн түүхтэй хятадын болон европын улсуудын түүхэн бичгийн сурвалжуудын юм. Энэ бол миний л бодол шүү

2020, 1 сар 17. 13:35
Зочин

олон зүил буруу баина чингисиин отгон хүүг хүлгэн буруу нэрлэсэн

2022, 6 сар 13. 23:40
Зочин

Хулан хатны хүү Хүлгэн байхаа

2018, 7 сар 5. 21:10
Зочин

Орчин цагийн оросуудын зохиосон үлгэрийг халтар хултар орчуулсан байх шив.

2017, 10 сар 19. 14:36
Зочин

Хасагстан гэж улс хэзээ ч байгаагүй. Манай Зүчийн удмынхан л явсаар одоо хасагуудын байгаа газар. Аимтай хотод зах руу нь монгол нэр , үг олон байдаг юм билээ. Алдарт Медиогийн оргил хүртэл Чинбулаг нэртэй. Узбекийн Самарканд бол бас л түүхэнд гардаг Монголчуудын эзэлж суурьшсан хот. Ер нь бол монголчууд эзэлсээр байгаад, хүмүүсээ хувааж хаясаар байгаад тэр гэх аргагүй болсон. Одоо байгаа бидний нутаг бол яалтачгүй монгол өвгөдийн маань эх нутаг. Болгарчууд хүртэл өөрсдийгөө монгол гаралтай гэж хэлэхэд гайхсан шүү. Тэдэнд монгол үг маш олон байдаг юм билээ. Ж нь дэвтэр гэдэг үг.

2022, 6 сар 15. 1:03
Зочин аскер

Чингис хаан дэлхийг яаж байлдан дагуулснаа мэдэх үү! Найман, Хонгирад, Хэрэйд Мэргэд гээд одоогийн Казах түмнүүдийг хороондоо тэмцэлдүүлж байгаад хүч нь суларахаар дарж ашигласан. Тэгж л байж Монголын их гүрнийг байгуулсан билээ. Монгол Казахстан хоёр улсын түүх намтар ижил төстэй байдаг. Бид бүгд нүүдэлчин улсууд шүү дээ!

2020, 1 сар 17. 10:36
Зочин

Аль алинд нь түрэг үг би дэвтэр түрэг үг

2017, 12 сар 11. 20:13
Зочинmashag

bolgaruud mongol garaltai gej yardag cn osmani ezent ulsin darlald baij mongolin tureg ugsaand baisan olon ugiig 500 garui jiliin darlald baihdaa mongol ugiig avch heregleh shaltgaantai tefter han g m

2017, 1 сар 19. 20:53
Зочин

ene bulgaruudiin uldegdel bol odoogiin tataruud ym

2020, 9 сар 10. 15:51
Зочин

Bolgar bish shdee

2017, 1 сар 3. 20:35
Зочин chuka

Mash shn sonirholtoi tvvh, niitlel bn. Bayrallaa.

2016, 12 сар 23. 19:39
Зочин

Хүн алж хүрээ талснаараа гайхуулаад байх хэрэг байна уу. Биднээс илүү бөөр гаргадагууд орчин үед бий болсон шүү дээ. Түүгээр яваа гайг үүгээр дуудав гэдэг болох бий вий дээ ...

2021, 7 сар 5. 17:32
Зочин

Айгаад үхлээ юү

2017, 7 сар 20. 0:22
Зочин

Түүхээ мэдэхгүй байж битгий дэмий солиор. Зөвхөн монголчууд л харгис хэрцгий байсан юм биш. Бүх дайн харгис л байдаг. Яагаад гэвэл хүний амь нас аль аль талаасаа эрсддэг, хот суурин газрууд сүйрдэг талтай. Өнөөдөр ч дэлхий өнцөг булан бүрт болж байгаа дайн тулаан, зэвсэгт мөргөлдөөн мөн л тийм үр дагавартай байгаа. Гитлерийн өдөөсөн дэлхийн хоёрдугаар дайн зөвхөн Европ тивд 6-хан жил өрнөхдөө 85 сая хүний аминд хүрсэн юм. Тэгвэл Монголын Эзэнт гүрэн дэлхийн талыг эзэгнэн 170 шахам жил оршин тогтнох хугацаанд 30-40 сая хүний амь эрсдсэн гэж түүх өгүүлдэг юм. Эцсийн бүлэгт Их Эзэн Богд Чингис хаан яагаад байлдан дагуулал хийсэн ШАЛТГААН, мөн ЗОРИЛГО нь юу байсныг чи мэдэх үү. ШАЛТГААН нь гэвэл Монголыг тойрон хүрээлсэн хөршүүдийнх нь Монголын эсрэг, монголчуудын эсрэг хандсан дайсганасан бодлого байсан юм. Тиймээс тэр дайсганасан хүрээллийг үгүй хийх буюу тэр дайсганасан улс үндэстнүүдийг байлдан дагуулж, эрхшээлдээ оруулах замаар Их Монгол Улс, нийт монголчуудад учирч болзошгүй аюул байхгүй болсон түүхтэй. Өөрөөр хэлбэл Чингис хаан Их Монгол Улсынхаа, нийт монголчуудынхаа АЮУЛГҮЙ байдлыг хангах, баталгаатай болгох ЗОРИЛГООР байлдан дагуулал хийсэн түүхтэй юм. Чингис хааны өөр нэг ЗОРИЛГО бол хүн төрөлхтөн дэлхий даяараа ямар ч дайн тулаангүй, айдас хүйдэсгүй энх амгаланаар жарган амьдрах тийм орчныг бүрдүүлэх явдал байсан юм шүү дээ. Дэлхийн талыг эрхшээлдээ оруулан нэгэн захиргаанд барьж байсан Монголын эзэнт гүрэн оршин тогтнож байсан 170 шахам жилийн хугацаанд дэлхий даяараа амар амгалан, тайван байсан түүхтэй юм. Энэ талаар гадаадын түүхчид, эрдэмтэн судлаачид ч бас бичдэг юм. Тиймээс түүхээ мэдэж, түүхээрээ бахархаж сур.

2021, 7 сар 5. 17:35
Зочин

Тийм шүү дайсагнагч улсуудаар хүрээлүүлчихээд яаж амар тайван орших билээ

2021, 3 сар 28. 19:22
Зочин ragchaa

Sanal neg bn

2017, 10 сар 19. 13:54
Зочин

аятайхан хэлж болдоггүй юм уу

2018, 7 сар 6. 16:14
Зочин

Үүнээс өөрөөр яаж илэрхийлэх билээ. Цаад гар нь шал худлаа нэг их энх тайван ч гар.

2017, 3 сар 9. 8:45
Зочин

Тэнэг аймхай хүн юм мөн аймхай амьтан сүүлээ шарваал орон доогуураа аан хэн одоо аян дайн хийх гэсийн түүээ мэдэж ав л гэж байна шүү дээ

2017, 7 сар 20. 0:14
Зочин

Түүхээ мэдэхгүй байж битгий дэмий солиор. Зөвхөн монголчууд л харгис хэрцгий байсан юм биш. Бүх дайн харгис л байдаг. Яагаад гэвэл хүний амь нас аль аль талаасаа эрсддэг, хот суурин газрууд сүйрдэг талтай. Өнөөдөр ч дэлхий өнцөг булан бүрт болж байгаа дайн тулаан, зэвсэгт мөргөлдөөн мөн л тийм үр дагавартай байгаа. Гитлерийн өдөөсөн дэлхийн хоёрдугаар дайн зөвхөн Еврод тивд 6-хан жил өрнөхдөө 85 сая хүний аминд хүрсэн юм. Тэгвэл Монголын Эзэнт гүрэн дэлхийн талыг эзэгнэн 170 шахам жил оршин тогтнох хугацаанд 30-40 сая хүний амь эрсдсэн гэж түүх өгүүлдэг юм. Эцсийн бүлэгт Их Эзэн Чингис хаан яагаад байлдан дагуулал хийсэн ШАЛТГААН, мөн ЗОРИЛГО нь юу байсныг чи мэдэх үү. ШАЛТГААН нь гэвэл Монголыг тойрон хүрээлсэн хөршүүдийнх нь Монголын эсрэг, монголчуудын эсрэг хандсан дайсганасан бодлого байсан юм. Тиймээс тэр дайсганасан хүрээллийг үгүй хийх буюу тэр дайсганасан улс үндэстнүүдийг байлдан дагуулж, эрхшээлдээ оруулах замаар Их Монгол Улс, нийт монголчуудад учирч болзошгүй аюул байхгүй болсон түүхтэй. Өөрөөр хэлбэл Чингис хаан Их Монгол Улсынхаа, нийт монголчуудынхаа АЮУЛГҮЙ байдлыг хангах, баталгаатай болгох ЗОРИЛГООР байлдан дагуулал хийсэн түүхтэй юм. Чингс хааны өөр нэг ЗОРИЛГО бол хүн төрөлхтөндэлхий даяараа ямар ч дайн тулаангүй, айдас хүйдэсгүй энх амгаланаар жарган амьдрах тийм орчныг бүрдүүлэх явдал байсан юм шүү дээ. Монголын эзэнт гүрэн оршин тогтнож байх хугацаанд дэлхий дахины байдал тийым л амар амгалан, тайван байсан түүхтэй юм. Энэ талаар гадаадын түүхчид, эрдэмтэн судлаачид бас бичдэг юм. Тиймээс түүхээ мэдэж, түүхээрээ бахархаж сур.

2020, 1 сар 17. 1:02
ЗочинАлтангэрэл

Онц хариулав

2016, 12 сар 28. 9:52
Зочин

yun hariugui yumnaas aidag yum. zurhee zusuulsen amitan chini

2017, 1 сар 3. 20:36
Зочин chuka

hhhh. Harin tiim.

2016, 12 сар 25. 5:38
Зочин Bathaan

hunalj huree talaagui uls yundesten ene delhiid b.na uu. muu hujaagiinshees

2016, 12 сар 23. 22:06
Зочин

өнгөрсөн түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин лугаа гэдэг юм. Түүхээр бахархах ч бий, сургаал авах ч бий юм шүү. Хэдэн зуун жилийн өмнөх явдал. Одоо нэг их өшөө дагуулахгүй байлгүйй дээ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]