Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Халх голын байлдаанд Улсыг Аюулаас хамгаалах байгууллагын гүйцэтгэсэн үүрэгУншсан8,855

Японы цэргийн эрх баригчид БНМАУ-ыг довтлох шалтаг эрэлхийлэн 1935 оны нэгдүгээр сард Халхын сүмийн будлианыг зориуд үүсгэж түрэмгийллээ шатлан өргөжүүлсэн нь Халхын голын байлдааны эхлэл болон гүнзгийрэв.

Японы цэргийн эрх баригчид БНМАУ-ыг довтлох шалтаг эрэлхийлэн 1935 оны нэгдүгээр сард Халхын сүмийн будлианыг зориуд үүсгэж түрэмгийллээ шатлан өргөжүүлсэн нь Халхын голын байлдааны эхлэл болон гүнзгийрэв. БНМАУ-ын Засгийн газраас Японы зэвсэгт өдөөн хатгалгыг таслан зогсоох арга хэмжээг тухай бүрт нь авч болох байсан боловч эсрэг тал түүгээр шалтаглан цагийн байдлыг хурцатгаж болзошгүй байсан тул асуудлыг тайван замаар шийдвэрлэхийг үндсэн зорилгоо болгож “хил хязгаар дээр гал нээхийг хориглож, дайсныг амьдаар баривчлах”- ыг хилчдэд үүрэг болгоод, будлианыг хэлэлцээрийн аргаар зохицуулах саналыг Манж Го улсад тавьж зөвшөөрүүлэв.

Үүний зэрэгцээ улс орны батлан хамгаалах чадавхийг дээшлүүлэх арга хэмжээ авсны дотор ард олны санал сэтгэгдэл, эсрэг хүчний зорилго, довтлох бэлтгэлийг судлан мэдээлэл боловсруулах, улсын нууцлалыг хангахад оролцох, төрийн эсрэг үйлдлийг таслан зогсоох үүрэг Улсыг Аюулаас Хамгаалах Байгууллага (УАХБ)-д оногдов. Тус байгууллага үйл ажиллагаагаа байлдааны нөхцөл байдалд зохицуулан гүйцэтгэхийн тулд байлдааны өмнөх буюу тайван цагийн, дайчилгааны, байлдааны гэсэн хэсэгт ангилж, улс төрийн талаар итгэмжгүйчүүдийн бүрт гэлийг гарган тэднийг цэрэг дайчилгааны өмнө буюу дайчилгааны үед хяналтад авах, бүртгэлд авагдсан гадаадын харъяатуудыг тус улсаас гаргах ажлыг зохион байгуулжээ.

Ховд, Алтай, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймгийн чиглэлд дайсны ар талд болон хилийн чанадад үүрэг гүйцэтгэх тагнуулчдын судалгаа хийж, тэдэнтэй холбоо барих, нууц тэмдэг дохиог бэлтгэсэн бай на. Байлдааны үед фронтод болон ар талд зохиох гүйцэтгэх ажлыг төвийн тусгай хэлтэс гардан, байлдааны штаб, корпу сын дэргэд тусгай хэлтэс, дивизийн дэргэд тусгай тасаг байгуулахаар урьдчилан төлөвл өжээ. Япон-Манжийн цэрэг Халхын сүм дэх харуулыг довтолсон тул Дорнод хязгаарт зохиох гүйцэтгэх ажлыг цагийн байдалд зохицуулах зо рил гоор ДХЕГ-ын орлогч дарга Б.Аюуш 1935 оны хоёрдугаар сард тус аймагт очиж, төвөөс Дорнод хэлтэст таван ажилтныг томилж, Тамсагбулагийн VI дивизийн дэр гэд Раковский сургагчтай тусгай анги байгуулж, харилцаа холбоог сайжруулахын тулд Эрээнцавт цахилгаан шуудан хорооны сургагч Милучинг суулгаж, Улаанбаатар, Өндөрхаан, Баянтүмэний холбоог 24 цагийн жижүүртэй болгожээ. Үүний хамт “байлдааны үед баривчлан тусгаарлах” хүмүүсийн тухай асуудлыг УАХБаас боловсруулж, Улаанбаатар хот дахь хоршоодын агуулахууд, Монгол банк, радио буудал, Монголтранс, үйлдвэр комбинатыг цагдаа харуултай болгох саналыг Засгийн газарт тавьж бараа таваарын хадгалалт, зам харилцааны хяналтыг орон нутгийн хэлтэс, ангид даалгаж, хил нэвтрэн ирэгчдэд тавих хяналтыг чангатгасан байна.

Мөн 1935 онд Дорнод тусгай хэлтсийн харъяалах хилээр гадаадаас орж ирэгсдээс 70 хүнийг буцаасан байна. Япон-Манжийн түрэмгийлэл 1936 оноос хурцадсан тул стратегийн гол чиглэл Дорнод аймаг дахь болон II морьт корпусын дэргэдэх хэлтсүүдийн бүтэц, зохион байгуулалт, ажлын уялдаа холбоог нягтруулах, хилийн отряд тусгай ангиудыг шинээр байгуулах арга хэмжээ авсны зэрэгцээ төв, орон нутгийн анги, хэлтсүүдийг харъяа цэргийн ангийнхаа ойролцоох лам, гадаадын харъяат, цэргийн ангийн дэргэдэх худалдааны салбар газруудад хяналт тавих болгов.

1938 онд Халхын голын байлдаанд бэлтгэх арга хэмжээтэй холбогдуулан II морьт корпусын дэргэд Тусгай хэлтэс, I, V, VI, VII, VIII дивизийн дэргэд тасаг ажиллаж, 4, 31, 32, 34 дүгээр хороо, хуягт болон нисэх онгоцны бригад, холбооны тусгай хороо, ерөнхий сургууль, тусгай одонт хороог ахлах, жинхэнэ, туслах төлөөлөгч нар харъяалан нийт 66 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байв. Түүнчлэн Дорнод корпусын дэргэдэх Тусгай хэлтэс 1939 оны гурав, дөрөвдүгээр сард II морьт корпусын харъяа дивиз, ангийн байлдааны бэлэн байдлын талаар шалгалт хийж үзэхэд II дивизийн их бууны 90 хувь нь техникийн талаар засвар хийх шаардлагатай, ялангуяа 1902 онд үйлдвэрлэсэн их буунууд нь бүрэн бус, их бууны сумны хадгалалт буруугаас элс шороонд дарагдсан, зэвэнд идэгдсэн, бүх сумны 50-иад хувь нь гал хамгаалагчгүй, зарим сумны дарь 100-200 грамм дутуу, олонхи сум 1916-1917 онд үйлдвэрлэгдсэний дотор мелинитээр цэнэглэсэн сум ч байжээ.

Машин техник, холбооны хэрэгслийн бэлэн байдал дээрхийн адил болон агт морьдын 50 хувь нь тарга хүч сул байв. Ийнхүү Халхын голын байлдаан 1939 оны тавдугаар сард эхлэхэд Монгол, Зөвлөлтийн тал бэлтгэлгүй байв. Иймд Дорнод корпусын дэргэдэх тусгай хэлтсээс эрхлэн тавдугаар сард дивиз бүр дээр зөвлөлгөөн хийлгэж, богино хугацаанд байлдааны бэлэн байдлыг хангуулж чадсан байна. Байлдааны өмнө бэлтгэл ийм байсан бөгөөд байлдаан хэрхэн болж өрнөсөн, түүнд Монголын зэвсэгт хүчин болон тагнуулын байгууллагын оролцоо, гүйцэтгэсэн үүргийн талаар Корпусын Тусгай хэлтсийн дарга, энхжүүлэгч Шарав, мөн корпусын Тусгай хэлтсийн сургагч Ступин нараас ДЯЯ-ны сайд, Улсын маршал, өрлөг жанжин Чойбалсан, ДЯЯ-ны ерөнхий зөвлөх Мальков нарт 1939 оны аравдугаар сарын 15-ны өдөр танилцуулсан “1939 оны 5-10 дугаар сар хүртэл Монголын дорнод хязгаарт болсон Халх голын байлдааны дүнгийн тухай илтгэл”-д: “...байлдааны өмнө болон байлдааны үеэр тагнуулын ажлыг зөв зохион байгуулж чадаагүйгээс дайсны байр байдал, хүчийг мэдэж чадаагүй; -байлдааны үед дивиз, хороо, ангиудын удирдлагаас өг сөн тушаалыг гүйцэд хангалттай биелүүлэхгүй байсан; -байлдааны үед дивиз, хороо, ангиуд хоорондоо харилцаа холбоо байхгүй бай сан; -байлдааны үед дивиз, хороо, ангиудын удирдлагууд хариуцсан хэсгүүдээ удирд лага, заавраар хангахгүй бай сан; -Морин ба явган ангиуд, техникийн ангиуд, их бууны ангиуд хоорондоо болон бусад хэсгүүдэд хүч хавсарч чадаагүй; -Цэргүүд окоп ухаж дайснаас бие халхлах, хамгаалах явдалд муу; -Цэргүүд гар гранат болон хурдан бууг ашиглаж чадахгүйн улмаас өөрийн ангид галын дэмжлэг үзүүлж чадаагүй...” гэж дурдсан байна.

Японы тал 1939 оны тавдугаар сарын 11-нд тагнуулынхаа ангиудыг Халх голын зүүн хэсэг Хайлаастайн гол, Номун хан, Бүрд овооны орчмоор хүч түрэн оруулж, нисэх онгоцоор дэмжүүлсэн томоохон отрядуудаа манай хилийн VII застав руу илгээв. Мөн Хайлаар хотод байсан Японы 23 дугаар явган дивизийн дарга, дэслэгч генерал Камацурувагаас тавдугаар сарын 21-нд “Тус дивиз өөрийн ангийн хүчээр Гадаад Монголын цэргийг устган сөнөөх”, зур гаа дугаар сарын 30-нд “Япон, Манжийн цэргүүд долду гаар сарын 1-нд Халх голыг чиглэн давших” 105 дугаар тушаал гаргаснаар байлдааны гал хурцдав. УАХБ-ын ажлыг байлдааны нөхцөл байдалд зохицуулах зорилгоор 1939 оны тавдугаар сарын 17-нд ДЯЯ-ны сайд Х.Чойбалсангаас 2328 тоот шифрээр Дорнод дахь Тусгай хэлтсийн дарга Н.Шаравт “дарга, цэргүүдийн зан байдал, санал сэтгэгдэл хэрхэн болох, нам улс төрийн ажлын дутагдлыг мэдэгдэж арга хэмжээ авахуулах, эсэргүү ятгалга ухуулга гаргах, эх орноосоо урвах сэжиг бүхий цэргийн албан хаагчдыг ангийн удирдлагад нь мэдэгдэн төвд татуулах, хорлон сүйтгэх явдлаас урьдчилан сэргийлэх, V дивиз байлдаанд бэлтгэснийг шалгаж, төвд (ДЯЯ-ны сайдад) мэдэгдэх, дивизийн дэргэдэх тусгай ангиуд харъяалах ангийнхаа хамт байлдааны талбарт явж, корпусын хэлтэс Баянтүмэнд үлдэх”-ийг даалгав.

Мөн Замын-Үүд, Дарьганга, Эрдэнэцагаан, Халх гол, Тамсаг, Хэрлэнгийн отрядын дарга, сургагч нарт “онцлог учрал, дайсны бөөгнөрөл, хил нэвтэрсэн байдал, тулгаралт будлианыг хоёр цаг тутам төвд мэдэгдэж байх, заставуудын хооронд морин өртөө байгуулах”-ыг 2335 тоот шифрээр, “Японы тагнуулыг цаг тухайд илрүүлэн баривчлах, үйлдвэр, худалдаа, аж ахуйн байгууллага, агуулах, станцуудыг хамгаалах арга хэмжээ авах, аймгийн утсан харилцааг хяналтад авах, эмзэг чухал обьектын дотор сөрөх тагнуулын ажлыг хүчтэй болгох”-ыг 2345 тоот шифрээр үүрэг болгов. Эдгээр нь УАХБаас байлдааны нөхцөл байдалд үйл ажиллагаагаа зохицуулан зохион байгуулах үндсэн чиглэл болсон байна.

Фронт УАХБ-ын ажлын уялдааг нягтруулан ойртуулахын тулд 1939 оны долдугаар сарын 25-нд фронтын тусгай группийг дарга, энхжүүлэгч Н.Шарав, орлогч дарга, хүмүүжүүлэгч М.Өлзийт, сургагч Ступин, туслах сургагч Басенко, орчуулагч Минжүүр, шифрлэгч-нарийн бичгийн дарга Х.Дондог, төлөөлөгч Ж.Чанцал, Д.Жамсрандамдин, Т.Содномдаржаа, Б.Ламжав, Д.Бат, комендант Пүрэв, бичээч Б.Тогтох, жолооч Дашдаваа, Баатар, V дивизийн дэргэдэх ангийн дарга ба дивизийн штаб, жижиг ангиуд хариуцах ажилтан, хүмүүжүүлэгч М.Сандагжав, ХIII, ХIV морин хорооны төлөөлөгч Ю.Готовдорж, Бат-Очир, хуягт дивизионы төлөөлөгч Ө.Сэрээтэр, дивизийн их бууны дивизионы төлөөлөгч Б.Лхасүрэн, дивизийн нэгдсэн ар талын төлөөлөгч Н.Дамдин, жолооч Дарь базар, зарлага Дагва, VI дивизийн дэргэдэх ангийн дарга ба дивизийн штаб, жижиг ангиуд хариуцах ажилтан, хамгаалагч Бадам, XV, XVII морин хорооны төлөөлөгч хүмүүжүүлэгч Д.Лувсандамба, Н.Цэвэгмид (цолгүй), хуягт дивизионы төлөөлөгч Өлзийхутаг, их бууны дивизионы төлөөлөгч, хүмүүжүүлэгч Д.Чүлтэмсүрэн, дивизийн нэгдсэн ар талын төлөөлөгч Д.Намхай, жолооч Шараа, зарлага Шарав, VIII дивизийн дэргэдэх ангийн дарга ба дивизийн штаб, жижиг ангиуд хариуцах ажилтан, хүмүүжүүлэгч Ц.Дагзжав, хуягт дивизионы төлөөлөгч Б.Дэмчиг (цолгүй), хүмүүжүүлэгч Б.Дордог, XXII морьт хорооны төлөөлөгч, гүйцэтгэгч Ц.Мижиддорж, их бууны дивизионы төлөөлөгч Бүгээ, дивизийн нэгдсэн ар талын төлөөлөгч С.Тарвий, жолооч Жамъян, зарлага А.Цэдэв, Тамсагбулагийн төвд байсан хуягт танкийн газар, армийн техникийн засварын газар, армийн ар талын бэлтгэл, VI дивизийн арын албаны төлөөлөгч Х.Очир (цолгүй), Довдон (Цэргийн яамнаас шилжин ирсэн), хуягт бригадын төлөөлөгч Ц.Жигжиддорж, Баянтүмэний нисэх хорооны төлөөлөгч Б.Шаг даржав, Корпусын агаа - рын зенит, дивизион, госпи тал, V дивизийн ар тал, засварын газрын төлөөлөгч Н.Жадамба нарын 48 хүнээр бүрдүүлэн зохион байгуулж Баянбүрдийн отрядын дэргэд төвлөрүүлэн ажиллуулжээ. Мөн оны наймдугаар сарын 2-нд төлөөлөгч Б.Дэмчиг их бууны суманд шархадсан тул оронд нь Төв тусгай группийн төлөөлөгч С.Тавхайдоржийг томилжээ. Байлдааны өдрүүдэд Японы зүгээс Монгол-Зөвлөлтийн армийн бие бүрэлдэхүүний дотор хагарал гаргах, өөртөө урвуулах зорилгоор улсын хилийн шугам, фронтын талбарт “Ухуулга, уриалга”-ын хуудас тарааж байв.

Доктор Д.Авирмэд

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]