1690 оны зун одоогийн өвөр Монголын нутагт байх Улаан Бодонд (Будан биш) Зүүнгарын хаан Галдан Бошигт Манжийн цэргийн бүслэлтэд орж ялагдан улмаар Манжийн Энх-Амгалан хаанд дагаар орох тухай бодрол бичиг үйлдэн бурхнаа толгой дээрээ авч (хуурмагаар) тангараг өргөсөн тухай манай түүх бичлэгт уламжлагджээ.
Тухайлбал "БНМАУ-ын ТҮҮХ” 3 боть (1966 он ) болон "Монгол улсын түүх” (2003 он )5 ботьд дээрх байдлаар бичиж иржээ.
"Монгол улсын түүх”-ийн (2003 он ) 4-р ботид "Галдан цагийн байдлыг тооцоолоод, хүчтэй цэрэгтэй тулгарснаа мэдэж, энэ тулалдаан Ойрадын талд ашиггүй гэж үзэн, бүслэлтээс мултран гарах зорилгоор төр, шашны тулд хэлэлцээр хийе хэмээн, эхлээд Ялгуусан хутагт, дараа нь Жирүн хутагтаар толгойлуулсан 70 илүү хүнтэй элчийг манжийн цэргийн хүрээнд тус тус илгээж, найрамдахыг хүсчээ. Манжийн тал ч нэгдүгээрт, тулалдаанд хүч нь сарнисан, хоёрт Мүгдэн, Хар мөрөн, Хорчины туслах цэрэг хүрэлцэн ирээгүй тул байлдааны ажиллагааг зогсоож, цаг хожих зорилгоор Галданы элчийг тусгай цацар барьж, хүндэтгэн хүлээн авчээ" хэмээсэн байдаг.
Мөн "Манжийн цэргийн удирдлага нь Галданг өөрийн элчийн нүүрэн дээр бүх гэм буруугаа хүлээгээд, түүнийхээ баталгаа болгож, бодрол бичиг гаргаж өгөх, Манжийн харъяанд орж дагахаа тангараглах, уг байгаа газраасаа хөдлөхгүй хариу зарлиг хүлээх гэсэн гурван зүйлийн шаардлагыг хүлээн авч бурхнаа барин тангараглаваас байлдааны ажиллагааг түр зогсоохыг зөвшөөрнө гэжээ. Галдан шадар жанжнуудтайгаа зөвлөлдөөд, олон хүний амийг аврахын тулд хуурамч тангараг өргөхөөс үл эмээнэ хэмээн шийдээд, манжийн талын шаардлагыг хүлээн авснаа мэдэгджээ. Галдан өөрийн цэргийн хүрээнд манжийн элч Арнай нарыг угтан авч, бурхнаа тэргүүн дээрээ тавиад, тэрхүү элчийн өмнө манжийн талын тавьсан шаардлагыг хүлээж авснаа мэдэгджээ. Манжийн элчийг буцахад, Галдан "Та бүгдийн шаардлагыг бид ёсоор гүйцэтгэсэн ба харин одоогийн буй газар нь хүн мал оршиход нэн тохиромжгүй тул хаалганы гадна өвс устай бэлчээрт хүрэлцэн одож, зарлиг хүлээхийг хүсэж буй”-гаа хаанд дамжуулахыг хүссэн тухай өгүүлдэг.
Дайсны цэрэг байлдаанд бэлэн бус байгааг далимдуулан Галдан манжийн элчийг буцсан шөнө нь зай сүвийг нь олж, бүслэлтээс гарсан” тухай өгүүлдэг нь "Энх-Амгалан хааны бодлогын бичиг” гэх Манжийн төрийн албан ёсны байр суурийг шууд тусгасан зохиолоос илрэлтэй дүгнэлт болно.
Улаан Бодонд Манжийн цэрэг ...” 40 хүрээ болж уртаараа 100, өргөнөөрөө 40 шахам газар эзлэн хороолон буусан хэмээн Вэй Юан бичжээ”...[Ч.Далай .Ойрад Монголын түүх.2006.] Энэ баримтыг Perdue, Peter C. ------------ "China marches west" номондоо ч бичсэн байдаг.
Иймд Галдан Бошигт хааны 3 түмэн цэрэг түүний ачаа хөсөг гээд бараг нэг өдөржингөө үргэлжлэх урт цуваа нь ”Манжийн элчийг буцсан шөнө нь зай сүвийг нь олж, бүслэлтээс гарсан”, ”Үүнийг нь Манжийн цэрэг 3 өдрийн дараа мэдсэн”...гэх зэрэг нь эрүүл хүнд үнэмшил төрүүлэхгүй юм.
Үйл явдал өрнөсөн дараалал, Манжийн албан ёсны түүхэнд бичиж үлдээсэн сэжиглүүштэй тайлбарууд болон зарим түүхэн ач холбогдолтой баримтуудыг үндэслэвэл Улаан Бодонд Галдан Бошигт хаан Манжийн цэрэгт ялагдсан гэх асуудлыг нягтлан дахин авч үзвээс зохилтой байна. Энэ талаар уг байлдааны ажиллагааг өөрийн биеэр үзэж тэмдэглэл хөтлөж үлдээсэн гуравдагч этгээдийн төлөөлөл болох Галдан Бошигт хааны цэргийн хүрээнд Оросын элчийн хувиар явсан Кибиров болон Манжийн цэрэгт зөвлөхөөр явсан Францын Jean- Franзois Gerbillon нарын тэмдэглэл онцгой ач холбогдолтой юм.
Jean- Franзois Gerbillon нь 1689 оны Нерчинскийн гэрээнд Thomas Pereira-гийн хамт Чин улсыг төлөөлөн оролцсон байна. Энэ гэрээний үеэр Оросууд дээрх хоёрыг хахуульдах гэж оролдсон байдаг ч тэд Манж эзэндээ үнэнчээ харуулж, Халхыг Байгаль нуураар арилжих гэрээнд оролцоод зогсохгүй хожим сүүлчийн удаа 1707 онд нас барахаасаа өмнө гурван төлөөлөгчийн хамт Халхад дахин аялж Манжийн хааны шинэ хуулийг газар дээр нь хэрэгжүүлэх талаар ажиллаж байсан нь сонирхолтой юм.
Дээрх хоёр христийн номлогчид Энх-Амаглан хааны хэд хэдэн аян дайнд хамт оролцсон байна. Тухайлбал 1690 онд Арнайн хамт Улхуйн голд Манжийн цэргийн ялагдлын гэрч болоод зогсохгүй дараах Улаан-Бодонгийн тулаанд бас байлцаж түүхэн гэрч болж тэмдэглэл хийсэн байна. Сүүлд 1691 оны Халхыг Манжид дагаж орох Долон нуурын ёслолыг зохион байгуулалцжээ. 1697 онд Зуун модны тулалдаанд ч бас оролцож явжээ.
Түүний бичсэнээр Энх-Амгалан хаан Улаан Бодонгийн тулалдааны гол хүчний захирагч, ерөнхий жанжнаар эцэг нэгтэй Fu-ch’uan –ыг томилж Бээжингээс гаргасан байна. Хааны өөр нэг дүү Ch’ang-ning нөгөө нэг чиглэлийг захиран морджээ. Энх-Амгалан гол хүчтэйгээ цуг гарсан боловч Цагаан хэрмийн орчмоос бие өвдсөн тул буцжээ. Гурав дахь чиглэлийн цэрэг нь Өвөр Монголынх байсан боловч ихэнх нь болзсон газарт тогтоосон тоогоороо хүрэлцэн ирж амжаагүй, бие бүрэлдэхүүн нь ч хагас дундуур бүрдээгүй байсан нь өвөрлөгч нар хэдий Манжийн төрийн өмнө цэргийн чанд хатуу цаазтай үнэнч дуулгавартай байсан ч тулаан хаашаа эргэхийг харзнаж юу юугүй Монголчуудынхаа өөдөөс дайран орохыг хүсэхгүй байсан гэлтэй.
Эхний өдрийн тулаанд аль аль тал ялалт байгуулж чадаагүй ч Манжийн ерөнхий жанжин Fu-ch’uan Бээжин рүү элч заран ------"Ойрадууд бут цохигдсон,. Галдангийн тал асар их хохирол хүлээв”-------гэж хуурамч мэдээ хүргэжээ. Үнэндээ тэрээр эхний өдөр Ойрадын байрлалд нэвтэрч чадаагүй юм. Бүр эхний өдөр Энх-Амгалан хааны нагац Tong Guogang гэгч жанжин алагдаж Манжийн цэргүүд сэтгэл санааны хүнд дарамтад орсон талаар Gerbillon бичиж үлдээжээ. Улмаар дөрвөн өдөр зууралдан тулалдаад 5 дахин цөөн Ойрадын цэргийг бутцохиж чадаагүй билээ.
Эсрэг талд буюу Галдангийн цэргийн хүрээнд Улхуйн голд болсон тулаанаас хойш байсан Оросын элч Кибирев "Чин улс ялсан гэж харахгүй байна” гэжээ. Мөн түүнийхаар хохирол тэнцүү байсан болотой. Тулааны дараа Fu-ch’uan бүх хэргэм зэргээсээ авхуулж, гурван жилийн цалингаа хасуулж олон жанжид нь мөн адил шийтгэгджээ. Энэ мэт мэдээ баримт байхын сацуу Галдан бошигт хаан, Ойрад цэргүүдийн эр зоригийг бахадсан мөрүүд бичиж үлдээсэн байна. Jean- Franзois Gerbillon Галдан бошогт хааныг Зуун модны тулалдааны ялагдлын дараа ч эр зоригтой байж тэмцлээ үргэлжлүүлэх зориг эрмэлзлэл төгс байсныг өгүүлжээ.
Үүнээс үзэхэд Галдан Бошогт хаан Улаан Бодонд Манжийн 100,000 цэрэгт ялагдсаны улмаас аргагүйн эрхэнд тэдний шаардсан ёсоор тангараг тальбиж дагаар орсон гэх асуудал эргэлзээтэй байна. Хятадын түүхэн баримтуудаас Зүүнгарт холбогдох материалыг дэлгэрэнгүй судалсан өвөр Монголын Аохин хошууны эрдэмтэн Намсрай ”Улаан Бодонгийн дайнаар Зүүнгарын цэрэг дэмий үрэгдэл гарсангүй боловч аж ахуй, эд бодисын талаар нэлээд хохирол амсчээ” хэмээн дүгнэсэн байна. Эндээс бид үйл явдлыг дараах байдлаар нэхэн сэргээж болох байна.
Галдан Бошигт болон Манжийн Энх-Амгалан хаадын хоорондоо олон арван удаа харилцсан захидлуудаас харвал үйл явдлын эхний шатанд Манж нар Халхыг хэрхэх талаар дотооддоо хэлэлцэхийн сацуу Галдан Бошигт хаантай ч энэ талаар хэлэлцэж байжээ гэж дүгнэж болох байна. Нөгөө талаар Халх нарыг шахамдуулан "Хэдийнээ манай улсад даган, дөчин есөн хошууны адил байсан аваас Галдан аймшиггүй халдахгүй, халдах аваас бидний улс мөн дув дуугүй байхгүй” гэх зэргээр шууд Манж Чин улсын харъяат болохыг шаардсан байна.
Энх-Амгалан хааны 28-р оны цэргийн дансанд эмхтгэгдсэн "Өөлдийн Галдан Бошигт ханд буулгасан зарлигийн бичиг”-т ...”Хожим чи Халхыг нэхэх шалтагт миний харуулын дотор гүн орж Улаан Бодонгийн газарт хүрч ирсэн хойно цэрэг гаргаж учирийг асуулгасанд, чиний цэрэг урьд гар хөдөлсөн тул миний цэрэг сая байлдаж чи ихэд дарагдаж маш цухалдан догшин бурхны өмнө сөгдөж Амгалан хааны харъяат Халхыг дараалан халдахгүй хэмээн андгайлсан, тамга дарсан бичиг одоо буй” гэх зэргээр өгүүлснийг үзвэл Энх-Амгалан хааны "Бодлогын бичиг”-т бичсэнчлэн Манж Чин улсад дагаар орох зэргээр Манжийн талын бүх шаардлагыг үг дуугүй хүлээн зөвшөөрсөн биш, харин зөвхөн Энх-Амгалан хааны харъяат Халхыг уулгалан довтлохгүй гэсэн ам өчиг өгсөн бололтой байна.
Үнэхээр Манжийн талын бүх шаардлагыг үг дуугүй хүлээн зөвшөөрсөн байсан аваас Энх-Амгалан Галдан Бошигт хаанд бичсэн захидалдаа үүнийг сануулан дурдалгүй өнгөрөх учиргүй юм.
Энэ бүхэн нь Улаан Бодонгийн дайн нь нэг талаас хоёр талаас Халхыг булаалдан байлдсан тулаан байсан, нөгөө талаар аль аль тал нь цэргийн хүчээр асуудлыг шийдэж чадаагүй тул харилцан тохиролцож хоёр тийш болсныг харуулж байна.
Нэгэнт хоёр тал "хайнцсан” тул барагцаагаар хүчин бүлхэн байсан Галдан Бошигт хааны талд тулааны үр дүн илүү хүнд туссан учраар түүний санаачилгаар хэлэлцэн тохиролцож, нэгэнт Манж Чин улсын харъяат болсон Халхыг нэхэх явдалгүй цаашид халдан довтлохгүй хэмээн Далай ламын бурхны өмнө сөгдөн ам өчиг өгөн цэргээ саадгүй хойш татсан хэмээн дүгнэж болох байна.
Түүнээс "ялагдсан” "хэдэн давхар бүслэгдсэн” байсан аваас Манж нар юу гэж Галдан Бошигт хаантай адил тэнцүү нөхцөлөөр хэлэлцэх, асар том цэргийн цувааг нь нүдээ аниад өнгрүүлэх билээ.
Үүнийг хожим Манжийн төрийн албан ёсны түүхэнд гуйвуулан "дагаар орсон” мэтээр бичсэн нь архивын баримтаар батлагдахгүй харин ч тэдний хоорондоо харилцсан захидлуудаар энэ мэт няцаагдаж байна.
Японы нэрт эрдэмтэн, дорно дахины судлаач Окада Хидэхирогийн бичсэн "Энх-Амгалан хааны захидлууд" УБ.2020 номонд энэхүү тулалдааны тухай тодорхой бичсэнийг уншина уу.
Халхыг Чахундорж аавыгаа өнхрөөд өгөнгүүт манжид алдчихсан, өөрөө нэр төдий puppet, шантаажинд нь орчихсон байсныг одоогийн түүхчид ичсэндээ нуух гэж оролддог. Галдан ирж урвагчийг хөөж халхын нутгийг Манжаас булааж авсан нь Манжийн хааны уурыг хүргэсэн. Тэрнээс туурга тусгай байсым бол монголчууд хоорондоо яах ийх нь Манжийн хаанд түй ч хамаагүй л асуудал шүү дээ. Тэгээл халхууд манжтайгаа нийлж байж Чингэс хааны байгуулсан Их Монгол Улс аа нухаж аваад өөрөө өөрсдийгөө манжийн дарлалд эргэлт буцалтгүй оруулж аваад амар сайхандаа жиргав аа гэж.
Тээр хойно манж мөхөхөөр халхууд гэж бөөн генин өөрчлөлтөд орчихсон сонин хүмүүс гарч ирсэн нь одоо Галданг муулаад суугаачууд. Ичсэн хүн хүн ална аа гэж яасан үнэн үг вэ.
Ойрадын салан тусгаарлагчид, террористууд энд юм бичдэг газар байна. Монголын төрд хорсож явдаг муу хүмүүс Ойрад ард түмнийг гадны гар хөл болгож төр лүү довтолсоныг эх оронч үзэл гэдэг. Соц түүхчид Галдан гэгч хуурамч хааны түүхийг дөвүүлгөснөөс ойрадын доторхи муу хүмүүс оодорч байна даа
Ямар ч л байсан Ойродууд бууж өгөөгүй шүү яг чиний халх өвөг шиг
Ene commentuudshig, hagaraldan temtseldej neg negiigee alj gazar nutagaa hariin hvnd aldsaar 700 jiliig ardaa orhij odiig hurlee
энэ дайнд хотгойдын шадар ван цэргийн захирагчаар яваагүй байх аа.халхын цэргийг Дондовдоржийн хүү Цэнгүнжав толгойлсон дэд жанжнаар Амарсанааг явуулсан гэдэг байх.гол нь Зүүнгарын хаан ширээний төлөө Даваач Амарсанаа нар тулалдаад Амарсанаа нь ялагдахаараа манжид очиж тусламж гуйсан нь зүүнгэрыг дайтах шалтаг эрэлхийлж байсан манжийн эрх баригчдад шалтаг болсон юм уу даа.тэгэхээр цаад шалтгаан нь өөр ч гэсэн наад шалтаг нь Амарсанаад туслах маягтай тэгээд ч зүүнгарыг дайрсан уэргийг амарсанаа өөрөө дагуулж очсон байх нь аль ч талаасаа зөв харагдахаар байсан болов уу.энд халхын цэргийн хүрээ байгуулагдсан Цэнгүэжав удирдаж байсан үе шадар ван хэдийгээр цэргийн хэргийн том бодлогтон байсан боловч халхын цэргийн хүрээний нэг гар болж байсан.түүнээс бүх цэрэгт команд өгч байгаагүй байх.улаан будангийн тулааны хувьд ялсан ялагдсан гэдэг нь сонин л хэрэг л дээ.баттай нэг юм нь ямар ч байсан ялаагүй нь бол тодорхой.сүүлд монголын баруун хил дээр болсон олон тулгаралтуудын талаар бүгд мэдэх байх.хамгийн алдартай нь хилийн манааны 10 цэрэг 140 цэргийг тосч байлдсан тухай баримтууд.энд ч гэсэн манайхан ялсан уу ялагдчихсан байсан уу гэхээр бас л хариу хэлж болдоггүйтэй ижил болов уу
Umhii orosuud hiatadtai niilj mongoliin gazar nutgiig hulgaisan ni unen shde. Orosiin hulgailsan gazar nutag baigali nuur buriad tagna tuva altain hiazgaar nileed ovor mongoliin gazar nutgaas hamaagui tom nutag boldog yumda.
Хэхэ их мэдэгч минь энэ чинь бүр 1921 оны үед болсон 3 улсын гэрээ
ХАЛХУУД ГЭЖ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ БЯЛДУУЧ ХААНААС Ч ГАРААД ИРСИЙМ. БӨӨН ХЯТДЫН ЭРЛИЙЗҮҮД. ОДОО МАНЖ ХЯТАДЫГ САЙН ХЭМЭЭЖ ТЭДНИЙ ҮЕД Л ЖАРГАЖ БАЙСАН ОРОСТОЙ БАЙСАН ҮЕД БИД ДАМПУУРСАН ГЭЖ ШААДАГ ГАРУУД БОЛЖ ДЭЭ.
Оросын эфү Цэдэнбал, манжийн эфү Галдан, Хятадын тагнуул Нямдорж гээд дан ойрдууд улсаасаа ураж худалдаж байсан түүхийг чи одоо хар. Хэн урвагч байж вэ
Tiim shuu durvun oird oin irgedees tasarch nuusen nutaggui tsagaachid baruun tald ochij buusan .mongoliin turd gai bolj baisan uu gehees gavya bolson tuuh b.gui manjid huis temtruuleed barag duussan Galdangiin daraa ter nutagt honogiin gazar yvahad hun taardaggui b.san gedeg
onin oros pizda mongoloos zailaarai
unen shuu. suuliin ued manj mongol hamtragch baisan, barag hamaatan sadan, ugsaa garal neg gesen ym yavaad baigaa shuu. udahgui tsaashlaad hyatad mongol neg geed zutguuleh sanaa shuu. bi halh hun bna.
halhyn buynyg daaj yavna shuu!muu tsagaach
Чи янхан
Зүүнгарын сүүлчийн хан Даваачийг дарж, ард түмнийг нь хядахаар хөдөлсөн Манжийн хааны жанжид
Зүүн фронтоор(цэргийн тоо 20 мян):
Ерөнхий захирагч Банди жанжин (Хорчны)
Цэнгүнжав жанжин (Халхын)
Дэд жанжин Амарсанаа(хойдийн)
Эфү Цэвдэнбалжир(Өөлдийн)
Жүн ван Нэмэх(Дөрвөдийн)
Жүн ван Банзор(Хошуудийн)
Зөвлөлийн сайд Арантай жанжин(Манжийн)
Баруун фронтоор(цэргийн тоо 16 мян):
Ерөнхий захирагч Юн-Чин жанжин(Манжийн)
Дэд жанжин Саарал(Дөрвөдийн)
Чин ван Цэрэн(Дөрвөдийн)
Жүн ван Цэрэн уваш(Дөрвөдийн)
Бэйл Цэрэнмөнх(Дөрвөдийн)
Эрхэм сайд Яльфунга(Манжийн)
Зөвлөлийн сайд Уяхан(Манжийн)
Чингүнжав байхгүй байна.
Энэ очрин үеийн түүхч эрдэмтэд гэг ч яАдаад 2-3 хэд ус шиг мэдэхгүй Тэгээд даацтай бүтээл олон улсад тоогдох судалгаагүй учраас Хэн нэг нутгийг баатрын намтрыг өргөмжлөж ажил бүтээл хйисэн болдог Энэ нь Монголчуудыг хагалдаг
Mongolchuudiig Halh oirdoor ni hagalah zorilgotoi Manjiin ueiin olon tsuu yariag odoo ch zarim Halhuud maani unen gej boddog ni haramsaltai sanagddag.
чи газар нутаг эх орондоо бгаа халхуудад харамсаад яахав.эрх мэдэл сандал ширээний төлөө,ард түмэн газар нутгаа алдсан Галдан мэтийн богино ухаантай хаад ноёддоо харамсаж яв????
Chinii uhaanii chini tsar huree uunees yaaj geesh baih we dee
chi buruu ym bichij bna shuu. hujaa tsustai hunii ug shig haragdaj bna daa. bi halh hun
Eh nutag chini zaragdaad duusch bgaa yum bish uu?
ОРОС ӨРГӨН УУДАМ ГАЗАР НУТАГТАЙ ӨГӨӨМӨР НИНЖЭН СЭТГЭЛТЭЙ АРД ТҮМЭНТЭЙ МОНГОЛД БАЙДАГ БОЛОМЖООРОО ТУСАЛЖ ӨДИЙ ЗЭРЭГТЭЙ БОЛГОСОН БОЛ ХЯТАД ӨГӨӨГҮЙ МӨНГӨНИЙХӨӨ СУРГААР МОНГОЛЧУУДАД ЯМААН ОМГОО ГАРГАЖ БАЙНА. НӨГӨӨ ӨМӨӨРӨӨД БАЙДАГ АМЕРИК ЧИНЬ ЯАГААД МОНГОЛЫГ ӨМӨӨРӨХГҮЙ БАЙНА ВЭ? ҮНЭНДЭЭ БОЛ АМЕРИК БУТАРХАЙ МӨНГӨНИЙ ХАРИУЛТАНД МОНГОЛЫГ ЗАРЧИХНА. ХЯТАДЫГ ИЛТ ДЭМЖИЖ ЧАДДАГГҮЙ ЗҮРХЭЛДЭГГҮЙ ГАРУУД ОРОСЫГ МУУЛЖ АМЕРИКИЙГ ШҮТСЭН ДҮР ЭСГЭДЭГ. ҮНЭНДЭЭ БОЛ ӨМХИЙ ХУНХУУЗУУД Л БАЙДАГ.
манж төвдөөр толгойгоо угаалгаж,газар нутаг,ард түмнээрээ туг дахисан мулгуу хааныг улаан оросын зохиосон түүхээр олон жил магтан дуулсан ойрад нэртэнгүүд хөөрхий
Тийм ээ ЧИйний тэр баатар гэгдэх Галдан Төвдйн ламын үгээр явсаар 44 хоёрыг мөхөөв гэж Дондогманж хэлсэн байдаг.
ЮУ Ч МЭДЭХГҮЙ ХАЛТАЙСАН ХУЖАА ЧИНЬ ЖООМОО ИДЭЭД ДУУГҮЙ МОНГОЛД АМЬДАРВАЛ АМЬДАР. АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ БОЛ ОРОСЫН ТУСГААР ТОГТНУУЛСАН МОНГОЛ УЛСААС ТОНИЛ ӨМХИЙ ИЛЖИГ МИНЬ!!!