Их хаан Өгөөдэй нас нөгцмөгц Монгол гүрний дотор хаан ширээ булаацалдах тэмцэл, хямрал эхэлсэн байна. Өгөөдэй, ахмад хөвүүн Гүюгээр хаан сууриа залгамжлуулах дургүй байв. Учир нь Гүюг, Бат хаантай эе эв эвдэрч өөрийн эцэгтэй ч төдий л сайнгүй, зарим талаар нэлээд зөрчилтэй байсан бололтой.
Өгөөдэй хаан өөрийн гуравдугаар хүү Гүчүгээр хаан ширээ залгамжлуулах бодолтой байтал тэрбээр нас барсан тул түүний ахмад хөвүүн Ширэмүнийг хунтайж болгожээ. Гэтэл Ширэмүн их ор суухад хараахан нялх бага байсан нь хаан ширээ булаацалдах тэмцэл эхлэхийн шалтаг болсон байна.
Өгөөдэй хаан өөд болсны дараа их хатан Мэргэд угсааны Дөргэнэ, нөлөө бүхий хэсэг ноёд, түшмэдийг Далан даваанд хуралдуулан шинэ хаан өргөмжлөх асуудал хэлэлцжээ. Тэрхүү чуулган дээр чухам хэнийг хаан ширээнд өргөмжлөх тухай тодорхой шийдвэр гаргалгүй Дөргэнэ хатанд төр хамааруулахаар тогтжээ.
Дөргэнэ, Ширэмүний балчир, багыг ашиглан төрийн эрхийг шууд гартаа авсан байна. Энэ тухай Рашидад-Дин өгүүлсэн нь "Ахмад хөвүүдийн эх Дөргэнэ хатан арга заль хэрэглэн, хааны ураг садангуудтай зөвлөлгүй өөрийн дураар төрийн эрхийг эзлэн авчээ.
Тэр элдэв зүйлийн бэлэг шангаар төрөл садан, ноёд түшмэдийн сэтгэлийг татсан учир цөм түүний зүг хандаж эрх мэдэлд нь орсон" гэжээ. Энэ явдалд Өгөөдэй хааны ах дүүс, үр сад болон хуучин түшмэд, Чингисийн угсааны ноёд сурвалжтан нарын олонх нь ихэд дургүйцжээ.
Нэн ялангуяа Өгөөдэй хааны ойролцоо байсан дотны түшмэл, Монгол гүрний баруун этгээдийн их сайд Чингай чинсан, лалын мөргөлт нөлөө бүхий түшмэл Мухамед Ялавач, Өгөөдэйн хоёрдугаар хөвүүн Годан нар бусдаас илүү дургүйцэн эсэргүүцэж байв.
Годан ноёны хорлогдсоны учир
Дөргэнэ эн тэргүүнд Чингай чинсанг албанаас нь халж, мөн Мухамед Ялавачийг хань нөхдийнх нь хамт барьж авахаар завдахад тэд учрыг мэдэж Годангийн зүг зугтан очжээ. Годан ноён тэр үед Хөх нуур орчмын газар нутгийг захирч байв. Төдөлгүй Годангийн өргөөнд Дөргэнэ хатны элч ирж, Чингай, Ялавач нарыг гаргаж өгөхийг шаардсан байна.
Гэвч Годан тэр хоёрыг эс гаргаж өгөв. Харин "Болжмор шувуу начин шонхроос зугатаж бутны ероолд амь хорогдон, аюулаас аврагдах адил эдгээр хүмүүс бас бидний энд хорогдохоор манай мэдлийн хязгаарт орж иржээ. Эднийг барьж өгвөл энэрэх сэтгэлийн хууль зүйд үл зохицохоос гадна хүний ёсны гажуу хэрэг болно.
Намайг хол ойрын хүн, түрэг, тажиг ялгаагүй цөм учрыг мэдэж өршөөнө. Мөд хуралдаан болох тул эднийг ураг удам, ноёд түшмэдийн өмнө аваачиж гэм бурууг нь тоочин хэлэлцүүлж, зохих ялыг хүлээлгэе." гэж хэлүүлэн элчийг буцаажээ. Туракина хатан дахин хэдэн удаа элч илгээсэн боловч Годан тухай бүр дээрх үгтэй адил утга санаатай үг хэлэн буцаажээ. Энд нэгэн зүйлийг онцлоход, Чингис хаан амьд байхдаа Өгөөдэйн дараа хаан ор суух хүнд Годангийн нэрийг дохож байжээ. Гэтэл Дөргэнэ хатантай муудалцсан бүх ихэс сайд цөм Годангийн дэргэд цугларч байв. Годан ч тэднийг зүйл бүрээр хаацайлж байсан нь Дөргэнэ хатанд хардах, түгших сэтгэл төрүүлжээ. Ийнхүү эх, хүү хоёр төрийн эрх булаацалдаж далдуур сүрхий тэмцэлдэх болжээ.
Дөргэнэ хатны далдын явууллагад түүний дотны хамсаатан лалын шашинт Фатима гэдэг нэгэн эмэгтэй идэвхтэй тусалж байсан талаар түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Дөргэнэ хатны амин ба албан хэрэг, ялангуяа төрийн хэргийн хов жив зэрэгт Фатима онцгой үүрэг гүйцэтгэж байв. Дөргэнэ, Фатима нар Годанг хорлож алахаар шийдсэн бололтой. Годангийн үхсэнийг Фатимагийн нэртэй холбож түүхэнд тэмдэглэжээ. Годан ч өөрөө нас барахынхаа өмнө Фатимад далдуур хорлогдлоо гэж ярьж байжээ.
Гүюг Эмилээс, Отчигин Буйраас цэрэглэн хөдлөв
Дөргэнэ хатны төр барих явдалд дургүйцэн, хаан ширээг залгамжлах гэсэн нөгөө нэг өрсөлдөгч нь Чингис хааны отгон дүү Тэмүгэ Отчигин ноён байжээ. Тэрбээр Буйр, Далай нуурын орчмоор нутаглаж байсан бөгөөд Дөргэнэ хатныг зайлуулж, хаан ширээг эзлэн авахаар их цэрэг удирдан хөдөлжээ.
Гэтэл тэр үед хаан ширээг эзлэн авах аян, шалтаг хүлээж байсан Гүюг Отчигиныг эсэргүүцэх нэрийдлээр Эмил нутгаас цэрэг удирдан хүрч иржээ. Гүюг эхийгээ төр хамаарахыг илт эсэргүүцэж түвдэхгүй байсан боловч өөр хүнд хаан ширээ эзлүүлэхийг хэрхэвч тэвчихгүй байв. Тийм учраас Гүюг цэрэг хөдөлгөж хаан ширээг шууд эзэлж авахаар шийджээ.
Энэ бүхэн Монголын их гүрний дотор цэрэг, ардыг цочин айхад хүргэн Дөргэнэ хатныг хүнд байдалд оруулсан байна. Туракина хатан, хүү Гүюгийн талыг барьж Отчигины эсрэг тэмцэхээр болжээ. Отчигин ч Гүюгийн ирж явааг нэгэнт дуулсан тул хэрэг бүтэхгүй болсныг мэдээд Өгөөдэй хааны нас барсны ойн уй тайлах ёслолд оролцох гэж ирсэн хүн болоод нутагтаа буцжээ.
Дөргэнэ дөрвөн жил гаруй төр хамаарахад улс орон даяар дургүйцэх явдал эрс нэмэгдэж нөлөө бүхий ноёд, түшмэдийн ихэнх нь шинэ хаан өргөмжлөх эрмэлзлэлтэй байсан учир хатан арга буюу өөрөө суудлаа тавьж өгөхөд хүрэв.
1246 оны 6, 7 дугаар сарын үеэр Чингис хааны алтан ураг, Өгөөдэй хааны төрөл садангийнхан, их гүрний ноёд, жанжин нар болон хараат орнуудын элч төлөөлөгчид хаан өргөмжлөх хуралдайд оролцохоор хүрэлцэн ирцгээжээ.
Уг нь Өгөөдэйг үхсэний дараахан хаан өргөмжлөх хуралдааны зарыг хааны ураг садан, ноёд жанжин нарт хүргүүлсэн байсан боловч Дөргэнэ хатан хойшлуулсаар хэдэн жил өнгөрөөжээ.
Юуны түрүүнд Тулуйн хатан Сорхугтани бэг хөвүүдийн хамт, дорно зүгээс Отчигин ноён, Илжигдэй ноён нар, өрнө зүгээс Хархүлэг, Есөнмөнх, Бүри, Байдар, Есөнтөмөр тэргүүтэй Цагаадайн үр ач нар, мөн Оросын Суздаль мужийн ван Ярослав, Хятад, Солонгос хэсэг ноёд, Баогдад, Исемайль, Франц зэрэг улс орны элч нар хүрэлцэн ирсэн бөгөөд Ромын пап ламын илгээсэн католик шашинт доминикан ёсны гэлэн Плано Карпины тэргүүтэй хүмүүс байлцсан байна.
Рашид-ад-Дины тэмдэглэснээр, хуралдайд гадна дотноос ирсэн зөвхөн элч, төлөөлөгч нарын тоо 4000 гарч байжээ. Энэ хуралдайд Алтан ордны хан Бат бие өвчтэй гэсэн шалтаг зааж оролцсонгүй, дүү Бэрх зэрэг ноёдыг явуулжээ.
Учир нь Бат Европод байлдаж байх үедээ Гүюгтэй сүрхий эвдрэлцэн уг аян дайнаас Гүюг буцаж ирсэн билээ. Бат хан Өгөөдэйг үхсэнийг сонсмогц Гүюг Өгөөдэйн ахмад хүүгийн хувьд хаан ширээ залгамжилбал ашиггүй болно гэдгийг сайн мэдэж байв.
Гэвч Гүюгийг хаан суулгахгүй хэмээсэн түүний зорилго биелэгдсэнгүй. Хуралдайг 1246 оны зун Өгөөдэй хааны зуслан Тамирын Шар ордонд Дөргэнэ хатан толгойлж хуралдуулжээ.
Гүюгийг хаан ширээнд өргөмжилсөн нь
Тэр үед Хархорумд ирсэн Плано Карпина бичихдээ "Ноёд түшмэд, жанжин нар анхны өдөр цөм цагаан торго, маргааш нь улаан торго, нөгөөдөр нь хөх торго өмсөж, нөгөөдрийн маргааш нь мөн өөр янзаар хувцасласан байлаа.
Хаан өргөмжлөх хэргийг их асрын дотор Дөргэнэ хатан тэргүүтэй хааны ураг удмынхан болон сайд түшмэд, ноёд, жанжин нар удтал зөвлөлдөж ярилцаад, Чингис хаан өөрөө хаан болгохоор заасан Годан нэгэнт нас барсан, Өгөөдэй хааны гэрээслэл ёсоор ширээ залгамжлагч болсон Ширүмэн хараахан насанд хүрээгүй учир, хааны ахмад хөвүүн Гүюгийг өргөмжлөх нь зүйтэй гэж үзсэн" хэмээжээ.
Гүюг уламжлалт заншил ёсоор үл зөвшөөрөх дүр үзүүлэн хэн нэгнийг хаан өргөмжилбөл зохино гэж цаараглан маргаж байгаад болзол тавьж өгүүлсэн нь, "Миний дараа бас миний ураг удмынханд хаан ширээ шилжих болбол би зөвшөөрнө" гэжээ.
Хуралдайд оролцогсод цөм Гүюгийн удам угсаа тасарч дуусахаас нааш хаан ширээг өөр төрлийн хүнд хэрхэвч шилжүүлэхгүй гэсэн утгатай тангарагын бичиг үйлдэн өргөжээ. Уг тангарагын бичигт дурдсан нь, "Чиний ураг удмын дотроос өвсөнд ороовч нохой тоож шиншихгүй хэсэг мах ч байсан цагт хаан ширээг бид өөр буюу хэнд ч шилжүүлж өгөхгүй" гэжээ.
Гүюгийн хаан өргөмжлөгдсөн тухай Өгөөдэй хааны зулсан Алтан ордонд албан ёсоор зарлажээ. Гүюг хаан суугаад эн түрүүнд төрийн эрх мэдэл булаацалдах хэрэгт идэвхитэй оролцогсдыг цээрлүүлэн шийтгэжээ. Эх Дөргэнэ хатны хүч нөлөөг хязгаарлан дарахаар Фатимаг барьж цаазаар аваачин "Годанг хорлон алсны учир хороов" гэж зарлажээ.
Түүний дараагаар Отчигин ноёныг цаазаар аваачсан байна. Мөн Дөргэнэ, Отчигин нарын зүгээс төрийн эрх булаацалдахад тусалж байсан бусад хүмүүсийг нэгэн адил цээрлүүлжээ. Гэвч Дөргэнэ хатны нөлөө бас л хэвээр байсан байна. Энэ талаар Рашид-ад-Дин тэмдэглэхдээ, "Гүюг, эхийн дэргэд хүрэлцэн ирээд ч төрийн хэрэг хөтлөх явдалд огт оролцохгүй Дөргэнэ хатан урьдын адил засагт засаглах ажлыг явуулж байв" гэжээ.
Гүюгийг хаан ширээнд суусны дараа төдөлгүй Дөргэнэ хатан гэнэт хорлогдож үхснээр төрийн жолоо Гүюг хаанд дангаар шилжжээ. Гүюг хаан болсны дараа Дөргэнэ хатны үед хавчигдаж огцорсон сайд түшмэдийг хуучин тушаалд нь эргүүлэн дэвшүүлжээ. Чингайг өөрийн дэргэд авчирч дахин чинсан тавиад Ялавачийг дуудаж Хятад газрын дарга болгож, Туркестан Мавереннахр хоёрыг Масуд бегэд өгч, Хорасан, Ирак, Азербайджан Ширван, Лур, Керман, Гүрж зэргийг Аргунаар захируулжээ.
Мөн Дөргэнэ хатны зарлиг, пайз зэргийг хүчингүй болгож, хэн хүнд пайз, бичиг зоргоор олгохыг цаазалжээ. Харин Өгөөдэй хааны үеийн пайз, зарлиг хүчин төгөлдөр үлдсэн бөгөөд шинээр нэлээд пайз олгох зарлиг буулгажээ.
Ш.Батцогт
Derged n bsan garuud neleen bndaa kk
Hahaha
Дөргөнэ хатан мэргэдийн удам биш дөрвөд хүн байсан хорчин хүн биш эрдэмтэй сайн хатан байсныг хүмүүс мэддэг болоосой найман аймгийнч хүн биш наймаалж төрийг бий болгосон жинхэнэ улс төрч хатан байсан түүхийг нь аль эртнээс гуйвуулсан байдаг Их Эзэн Чингэс хаан тийм учраас Өгөөдэй хүүдээ хатан болгож өгсөн юм шүү дээ та нар түүхийг үнэнээр нь мэдэж ойлгож яваасай даа
Ямар эх сурваджаас хэзээ хэн авсан мэдээ баримт вэ. 800 жилийн өмнө Дөргөн гэгч хатны дэргэд нь суугаад бүх үйл явдлын тэмдэглэл хөтөлж байсан мэт тийм байсан буруу зөв гэж ярих буруу.
like
мөрөөдвөө, нэртэйгээр нь увс хүн байсан гээч???
Хараал идсэн дурбуд
халхууд төр барьж чаддаггүй нь үнэн ш дээ.өнөөдрөө харчих
монголын түүхийн сонирхолтой хэсгйг товч тодорхой гаргаж, сайхан уншууртай нийтлэл гаргасанд баярлалаа. Зарим хүмүүс маш мэдэмхий юм, бас яасан ч ууртай юм, өөрсдөө хэзээ ч уншихгүй дэлгэрэнгүй түүхийг сайхан цэгцтэй тодорхой гаргасан байхад л загнаад өөрийнх нь түүхийг бичсэн юм шиг аашлаад байхийн. Ингээд бодохоор их л мэдлэг арвин хүмүүс мэт ккк. Над бол маш их таалагдлаа.
Хүмүүсийн оюунд өчүүхэн нэмэр болох үүднээс ийн бичлээ. Тухайн үед хүн үхвэл заавал алуулж, эсвэл мориноос унаж үхдэг байгаагүй. Тэр үед анагаах ухаан тэгтэлээ хөгжөөгүй байсан. Хүмүүсийн амьдрах нөхцөл ч тийм сайн байгаагүй. Ван, ноён байлаа ч өвөлдөө даарч л байсан. Хэд ч наслаж болно. Ер нь барьцгүй. Ямар ч өвчин тусаж болно. Өчүүхэн өвчнөөс ч болж үхэж мэднэ. Тиймээс аливаа зүйлийг олон талаас нь харах хэрэгтэй. Нэг нь үхэхээр л хэн алчихав? Хэн хоролчихов гээд байх юм.
Сэтгэгдэлүүдийг уншаад байхад их л хилэнтэй улсууд байх юм. Энэ байдал нь энэ түүхэн хүмүүсээсээ дутах юм алга. Ойр байвал ер нь барилцаад авах нь холгүй л байна даа. Түүхийн хэдэн хувь нь үнэн бэ? Хэдэн хувь нь таамаг вэ? Хэдэн хувь нь гуйвуулга вэ гэдгийг хэн ч мэдэхгүй. Тиймээс эцэсийн дүгнэлт гэж байхгүй. Ерөнхий чиг баримжаа л авбал зохино. Ер нь л өөр хоорондоо эв түнжин муутай л хүмүүс байж дээ л гэсэн дүгнэлтэд хүрч байна. Ийм хүмүүсийг нэгэн чанга гараар атгаж төвшитгөж байвал зохино. Гэвч Чингис хаан шиг тийм хүн даанч дахиж заяасангүй. Чингис хаан бол эв эеэр, эр зоргиор, хатуу ч, зөөлөн ч бүх арга барилаар нэгтгэн захирдаг байсан нь дамжиггүй. Бас анзаараад байхад эртний хаадууд маань А-гаас гадна Б төлөвлөгөө гэж байдаг гэдгийг мэддэггүй байж. Бүгд л мөнх наслах мэтээр төсөөлдөг байж дээ. Харамсалтай. Уг нь Чингис хаан агуу суу ухаантай хүн буруу тооцоолоогүй л байх. Хамгийн давуу чанар нь хүнийг маш сайн таньдаг байсан юм гэдэг. Тиймдээ ч Тулуйн удмыг биш Өгөдэйн удмыг сонгож. Бас Өгөдэйн дараах хааныг хүртэл Годан гэж товлосон байж. Гэвч Өгөдэйн хатан Дөргэнэ нь баг алжээ. Бодвол Гүег нь үгнээс нь гардаггүй, Годан нь үгэнд нь ордоггүй, өөрийнхөө үзэл баримтлалд бат зогсдог байсан байх. Ер нь тэгээд юм гэдэг чинь учиртай. Түүхэнд хэрэв тэгсэн бол, ингэсэн бол гэж байдаггүй юм гэдэг дээ. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлсийг яалтай ч билээ. Зөвхөн өөрсдөө уншиж мэдээд дор бүрнээ дүгнэлт хийгээд л цаашаа түүхээ бүтээх нь л чухал зүйл шүү дээ. Ийм харамсмаар зүйлсийг уншаад, судлаад байгаа хэрнээ л хоорондоо алалцах гээд хэрэлдэж уралцацгаагаад байх юм. Эв эвдрээд л ингэсээн гээд бичээд байхад л сэтгэгдэлүүд нь дүүрэн хэрүүл, цэцэрхэл, тэмцэл, доромжлол байх юм. Боржигин овогт эгэл хүмүүн би ингэж л сэтгэж байна даа.
сайхан дүгнэлт хийжээ комминтерны зохиосон түүх үзсээр 4 үеээрээ тархиа угаалгасан нийгэмд ихэнх нь түүнийгээ үзэж харж байсан мэт л ярьдаг. хэрэв түүх сонирходог бол ядаж 2-3 эх сурвалжийн мэдээллийг харьцуулж байж баримжаа төсөөлөл гаргах хэрэгтэй.
Хараал идсэн дөргэнэ
Тантай санал нэгтэй байнаа.
Тантай санал нэг бна аа
Та, үнэхээр сайхан санаа, дүгнэлт одоогийн шинэ залуу түүхчид болон сонирохгчид мөн нийгмийн массын сэтгэхүйд хүрсэн асуудал дэвшүүлжээ. Таалагдаж байна.
Эзэн богдын отгон дүүг цаазалдаг тэнэг гар вэ
Сонирхолтой юм байна, зохиогчид баярлалаа. Гэхдээ Дөргэнэ хатныг хэн хороосон нь огт тодорхойгүй шт, тэр хэдэн тойрон хүрээлэгч лалынхан нь ч хөнөөсөн ч байж магад, угаасаа нас нь явчихсан хүн байсан. Харин нагац ах Тэмүгэг цаазалсан нь ёстой бузар, тэр үед бараг 78-тай хүн байсан, Буйр нуур дахь нутаг руу нь буцаагаад л явуулчихгүй дээ
Durgene yaj uhsen tuhai tendeglel baidiimuu? Buusanaasaa hoish l surag tasarsan gej sons son.
Харин тийм
аввга ах шүү
Эсэн тайж монголын минь соруудыг устгасан даа элэнц эмээ Самар нь алтан ургийн хүн юм шүү дэээ одоогоор бол албан тушаалын төлөө л тэмцэл хоорондоо эвгүй байж ховоор үг хийх бие биендээ итгэлгүй байх ямар байдгийг түүхээс уншаарай
altan uragiinhan bie bienee homrogolon ustgadag bsan. Altan uragiinhan Uls Mongoloo ter uyed suid hiisen. Harin Esen negtgesen. 1000 tolgoi 1 suultei baisnaaas 1 tolgoi 10000 suultei mogoi bsan ni der!!!!
Esen taish muu ner luu danstai yag Durgunii adil yun negtgeh Mongol turiin huchiig sulruulsan aguu ih suut nugeltenguud Durgun Esen taish Esmel taij nar odoo ch tamdaa tarchilj bgaa
хувилай монголдоо байсан бол хархориноо болон монголдлл их юм хийх байсан болов уу хятадад л их бүтээн байгуулалт хийсэн түүх тэй юм хайдуу хан бол монголоо гэсэн сэтгэлтэй
Тийм шүү, Хубилай хятадын түүхэнд л хаан гэж үлджээ. Хувиа хичээсэн мунхаг хүн байжээ. Аригбөх, Хайду Хан нар Монголынхоо төлөө тэмцсэн боловч хубилай түүний Хятадуудыг дийлээгүй. Их Монгол улс уруудан доройтохын эхлэл энэ болжээ.
Csirmen goodani huu bizdee. . guchuu geed heniig bicheed bnaaa
Эзэн богдын отгон дүүг цаазаар авдаг үнэхээр том толгойтой гар байжээ
Харин тийм Отчигиныг алдаг бас л онцгүй байна өөрийг нь зөвшөөрч эхийг нь эсэргүүцэж байсан л хүн байх шиг
hubilai haan l ene buhniig negtgej ev nairtai bolgoson ch tuuniig uhsnii daraa butsaad l mongol iim bolj ehelsen
Төмөр гэгчид зориулав.
Бүх үндэстний бүх цаг үеийн түүх ийм л байсан.Харин тусгай Ү хросомтой төрсөн Чингис хааны удамд ийм зүйл маш бага байсны илрэл нь Дөргөнө хатнаас улбаатай Аригбөх, Хубилайн зөрчил зэрэг цөөн зөрчилдөөн байсан юм. Угаасаа байгаль эхийн унаган хүүхэд, нүүдэлчин монголчуудад суурин иргэншлийн гол сул тал болох эрх мэдэл, эд хөрөнгөнд шунах явдал бага, эв нэгдэл нь илүү байсныг олон орны монголч эрдэмтэд нотолсон байдаг .Хятдуудын хатгалгаар хожмын хаад хэдхэн сар болоод үхэж байсан, бүр сүүлд алтан ургийнхныг шууд алдаг байсан үе ч бий.Гэхдээ түүхийнхээ талаар 10 жилийн сурагчийн ч мэдлэггүй байж, улаан орос, хар хятад хоёрын суулгаж өгсөн эх орноо чамлан муулах хүмүүжлээсээ салсан нь дээр дээ
Hun hatgaj bolno gehed humuus yagaad hatguulah estoi gej? Ergeed l oorsdiin maani buruu!
hatgaa shurguu gedgiig gehleed medeed av. Daraa ni tuunees sergiil!!!!!!!! Baabar bol unen shurguu hatgaa hiieg etgeed
Хар хятад бол мөнхийн дайсан байж. Монголчууд гадны яс хаялтын нөлөөнд их автагдаж хоорондоо тэмцэлдэж байсан байна. Одоо ч ойрдын 3 дахь үеийн баатарууд яс хаясан хэвээрээ байна шүүдээ. Болгоомтой. Төр ард иргэдийн ТӨР байх хэрэгтэй.
Хар Хятад гэж хэнийг хэлээд байна вэ? Одоогийн жинхэн хятадуудыг чинь хар хятад гэж нэрлэдэггүй байсан юм шүү дээ. Хар хятад гэж хуучин Монголчуудын нэг холбоотон байгаад сүүлд баруун урд зүг шижин суурьшсан одоогоор бол уйгар-киргиз, хотон маягийн ард түмнүүд байсан бололтой. Хятад улсын хойгуур нутаглаж байсан ард иргэдийг хятан гэж нэрлэдэг байсан гэдэг . жинхэнэ Хятадыг нь Сүн ,Тан, Вей, гэх мэт нэрлэдэг байсан юм бишүү?
Миний ойлгосноор одоогийн хятадтай хил залгаж байсан хагас нүүдлийн ахуйтай Кидан аймгаас Хятад гэдэг гарч ирсэн. Тэд дотроо хар кидан - цагаан кидан гэж хуваагдаж байсан байдаг. Киданчууд хятад бичиг хэрэглэдэг хятад соёлд уусаж байсан учраас тэднийг ялган дуудаж байсан нэр хятад болж үлдсэн гэсэн нийтлэл үзэж байлаа.
Зөв зөв.
Еэ хүүдий. Гүег хаан өөрийн эх Дөргөнө хатныг цааш нь харуулчихсан юм байна шд. Дөргөнө ч бас өөрийн хүү Годонг хорлочихдог. Ямар аймшигтай юмс болдог байж вэ.
Албан тушаалд хүрэхийн тулд ураг садан эх эцэг ер хамаагүй байдаг бололтой. ӨӨрөөл өндөр сэнтийд суувал бусад хамаагүй ,алж хядаж хүрдэг аж. Одоогийн манай эрхэмүүд одоохондоо мөнгөөр хахуулдаж эрх мэдэл авч байна удахгүй аягүй бол 7 сард цус урсгаж магадгүй МАН бол улайрсан алуурчин шүү та бүгд мэдэж байгаа биз дээ
Турхан, Дөргэнэ гэж уншиж бсан. Одоо Туракина
Туракина гэж Дөргөнө хатны өөр нэр нь юмуу ойлгосонгүй.,
Turkana nogoo horezmiin hatan shed
Odogiin hvmvvs heterhii huwia hicheegch vzeltei,eh orno hairlah setgelgvi ungu mungunii shunaltanguud bje
Turkina dundad azi garaltai avgai baisan gedeg biz. Hen ch baisan mongol turiig hagalah ehleliig tavijee. Harin ene tuuhiig dund ni haraad suuj baisan met barin tavin bichih barimt tun hovor gedgiig uchir sain medeh hunees lavtai sonsson.
Туракина чинь Дөргөн хатан мангар минь. Юуны чинь дундад ази. Мэргид гаралтай
Mergeded olzlodson Naimanii hun Mergeduud ovog aimgii ni huis temtersen atal Altan urgiinhand os sanaj yavsan erguu hatan. Uguudei haaniig arhid umbuulj uchnuun har nugel uildej Mongol turiin huchiig sulruulj etsest ni huudee horoogdoj duussan hun
Uwug deedsiigmin doromjildog hen we chi,Aguu Mongol suu uhaantai hvn odo howordo,huwia hicheesen vzleese salchihwal Mongol uis mandanbadarah bno
Хорчин авгай нар хийгээд авилгач, эрх тушаалд дуртай ноёдоос болж Монгол хүчин доройтож хүний хоол болсон түүх одоо бас давтагдах вий дээ! Дэлхийд 5 хуваагдчихаад байгаа өөр үндэстэн монголоос өөр байхгүй...Уг нь том байсан учир голомт нь болох хэсэг нь гайгүй үлдчихээд байгаа юмсан...
Ийм түүхтэй байж монгол суу ухаан энэ тэр бурахаа боливол таарна. Ах дүү нар, аав ээжтэйгээ цус гаргалцан эрх мэдэлд тэмцдэг нт яавч суу ухаан биш. Чингис хааны хүүхдүүдийн хүмүүжил одоогийн баян айлын хүүхдүүдээс огт дээрдэхгүй хүмүүжилтэй байсан нь үнэн. Эцгийгээ амьд байхад нь хоорондоо зиндаархаж муудалцдаг байсан хүүхдүүдээс гарсан үр удмынхан хоорондоо алалцах нь мэдээж. Харин тэдний хоорондын өс хонзогоос болж жирийн иргэд олноор үхэж, хорвоогорр нэг тарж, салж хагацаж байсан нь бас гашуун үнэн. Хоёр үеэл муудалцсны төлөө олон айл эр нөхөр, аав, хүүгээсээ салж байсан гэхээр хичнээн хүнд ачаан жирийн монголчууд үүрч байсныг ойлгож болно.
HYATAD SUU MIN DUUGAI
Тиймээ миний үр хүүхдүүд ач гуч нар бол ганц нэгээс бусад нь эрхийн тэнэг болчихсон юмнууд.
Хуцваа чи.Чам шиг юм Их хааныг доромжлохгүй шүү.Чам шиг мал юмнуудаас болж Их Монгол улс задарсан юм.
Наад түүхээ шүтэж биш ухаж унш. Тэгээд хүн хуцаж уу, үнэн хэлж үү ойлгох гээд үз. Их Монголыг эвээ олоогүй эцгийн хөвгүүд, өвөөгийн ач нар үгүй хийсэн. Үнэнийг хэлчих зоригтон байгаагүй учраас богино насалсан юмаа. Харин өөр шиг чинь доль үсэрч магтахаас илүүг ухаардаггүй үмбүүнүүд завшсан байх шүү. Үнэн үг хатуу шүү. Түүх ч бас адил.
BIE BIENEE NOHOI SHIG HEMLEH NI BUSDIIN SHIDSEN YAS NOHOI YUMUU HAASHAA YUM CHI
Отчигон ноен цаазлуулсан гэж уу
Туракина гэж Дөргөн хатныг хэлээд байна уу
tiim bh aa.yanz bvreer l bichih yum bna shvv dee.ali ni zov ner ni ch yum bvv med
Дөргөнэ их хатан л гэдэг шүү дээ, уг нь...
tomor gej chas ulaan huvsgalch bna cham shig golog tvvhiig shvvdgvil baihgvi yu busad ornii tvvhiig unshaad daraan tegj huts
Яг л өнөөгийн бидний цус байна даа.
Угаасаа эв эегүй, удам муутай ажээ монголчууд. Архинд дуртай, авилгач зантай өвөг дээдсийн удам одоо ч хэвээрээ. Нэг их гайхуулаад байх сайхан түүх байхгүй ээ үнэндээ. Бага хаадын үеийн түүх бол бүр аймшигтай. Тун харамсмаар. Монгол ноёд хоорондоо алалцаад манжийн хоол болсон байдгийм. Одоо бол зоосоор худалдагдсан. Ийм хэцүү түүхтэй мөртөө оршин тогтносоор, гайхамшиг шүү.
Chi hujaa yu? Mongol hel yasan sain suraav? Tanaihan ch bur uunees ch buzar nugelt ulsuud bhaa.