Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Халх голын домогт усчин, "эрэлхэг долоо"-гийн нэг, нэрт тагнуулч, Дагвадожийн Шагдар Уншсан8,777

Д.Шагдар гуай бол дайны талбар дээр "Цусан гавьяаны одон" энгэртээ зүүсэн цөөхөн дайчин эрсийн нэг.

Нийтлэлч Баабар Халх голын дайн гэж байгаагүй, зүгээр л тулгаралт төдий зүйл байсан. Япончууд манай улс руу довтлох санаа байгаагүй харин Оросууд өдөөн хатгаад буудалцаан болгосон. Монгол цэргүүд япончуудтай байлдаагүй Баргын морин хороотой л тулгарсан...хэмээн нийтлэлдээ бичжээ.

Монгол улсын тусгаар тогтнолын төлөө биш, Халх голын тулалдаан ач холбогдолгүй нэгэн тулгаралт байсан хэрэг үү. Халх голд тулалдаж явсан дайчин эрс тэнгэрт буцсаны болохоор хэн дуртай нь дураараа бурж байдаг болох юмуу. Миний бие Монгол улсын баатар Н.Жамбаа, "Эрэлхэг долоо"-гийн нэг домогт усчин Д.Шагдар, Халх голын домогт баатар Л.Аюушийн төрсөн дүү Сүхээ нартай уулзаж ярилцаж явсан хүний хувьд ганц нэг зүйл бичиж үлдээмээр санагдаад үүнийг тэрлэж байна.

Халх голын домогт дайчин Д.Шагдар гуай өөрийн дурсамжиндаа бичсэн байдаг. Ар талын хүч иртэл япончуудыг хориглон барьж байх тушаал манай заставт өгсөн юм гэж. Халх голд Баабарын бичсэн шиг Зөвлөлтийн цэргүүд урьдчилан очоод бэлэн байсан юм бишийг тэнд байсан дайчид хэлж үлдээсэн. Энэ заставын дайчид маш их хүч хуримтлагдсан японы хүчтэй 60 удаа тулалдаанд орсон байдаг. Нөхдөө ар талруу байрлал солиулаад 7 дайчин үлдэж бүслэлтэнд орж дайсны ар талруу морины хурдаар дайрч мэнд гарсан тухайгаа, Халх гол улаан хоормог үерлэж хоол хүнс, сум хэрэгсэл тасарсан үед Чогдон даргынхаа тушаалаар Халх голыг сэлж гаран хоол, хүнс сум авчирч байсан тухайгаа бичсэн бий. Халх голыг үерлэсэн тэр хэцүү үед Д.Шагдар Халх голыг 12 хоногт 50 гаруй удаа сайн хүлгийн хамт сэлэн гарч нэг удаагийн явалтаар доод тал нь 10 кг ачаа үүрч их голыг сэлж гаталж байсан тухай бичсэн бий.Үүнийг олон дайчид батлан дурсамжиндаа бичсэн байдаг. Тэгээд түүгээр бахархан "Сэлэнгийн шонхор" гэж алдаршуулж байсан байдаг.

Д.Шагдар гуай бол дайны талбар дээр "Цусан гавьяаны одон" энгэртээ зүүсэн цөөхөн дайчин эрсийн нэг. 1989 онд БНМАУ-ын баатар Н.Жамбаа гуай ирж уулзаад "Чи түрүүлж баатар болох байсан" гэж Д.Шагдар гуайд хэлж байж билээ. Харин Д.Шагдар гуай "Юу ярьж байгаа юм бэ Жамбаа минь. Чи бололгүй яахав" гээд сууж байсан юм. Энэ домогт дайчныг баатар цолоор шагнуулахаар Халх голын 55 жилийн ойгоор Сэлэнгэ аймаг тодорхойлж билээ. Хэдийгээр домогт дайчин эх орныхоо хөрсөнд амарч байгаа ч байгуулсан гавьяаг нь үнэлж Монгол улсын баатар цолоор нэхэн шагнаасай билээ гэж бодож явдаг. Д.Шагдар гуай Халх голд 30 тулалдаанд орж, маш олон удаа тагнуулд явж олон амьд хэл олзлон авчирч байсан хүн. Амь эрсэдсэн нөхрийнхөө шарилыг дайсны сум сөрөн мориндоо дүүрч хурдлан авчирч байсан, олон удаа бүслэлт сэтэлж гарсан домогт дайчин байсан. Түүнтэй олон удаа уулзаж ярилцаж явсаны хувьд үүнийг бичиж байна. Түүнд улсын баатар Чогдонгийн захидал, дурсамжууд хадгалагдаж байдаг байлаа. Д.Шагдарын тухай "Магтагдах гавьяатан" гэдэг номыг С.Базарсад 1994 онд бичиж хэвлүүлж байлаа. Д.Шагдар гуай Энх цагийн үед нэг шарыг 1000кг хүртэл бордож бэлтгэлд тушааж байсан хөдөлмөрч хүн.Моринд эртэй, адуунд хайртай, морь сайхан унадаг, уядаг сайн уяач байв. Өндөр халзан мориороо гэрийн гадаа давхиж ирээд "сүү ав хүү минь. очоод цайны сүү ч авчихгүй юм" гээд л ирж байдаг байлаа. Алдар гавьяаны төлөө биш эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө тулалдаж явсан баатарлаг эрчүүдээ бид мартах учиргүй. Халх голын тулалдаан бол тулгаралт төдий зүйл байгаагүй.

Монгол Цэргийн Нэгдсэн Холбоо

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]