Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Монгол Улсын Баатар Ванчинжавын ШаравУншсан30,967

1932 оны тавдугаар сарын 17-нд цэргийн албанд татагдаж, 1933 оноос ЦЕС-ийн их бууны ангид суралцаж, 1937 онд сургуулиа дэслэгч цолтой дүүргэжээ.

МАХЦ-ийн VIII морьт дивизийн 23 дугаар хорооны танк эсэргүүцэх бууны салааны дарга, дэслэгч Ванчинжавын Шарав 1906 онд Засагт хан аймгийн Ёст засаг Мишигдоржийн хошуу, одоогийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт төржээ. 1920-1931 онд Сангийн далайн хийдэд шавилан сууж байгаад өөрийн сайн дураар хар болсон байна. 1932 оны тавдугаар сарын 17-нд цэргийн албанд татагдаж, 1933 оноос  ЦЕС-ийн их бууны ангид суралцаж, 1937 онд сургуулиа дэслэгч цолтой дүүргэжээ. Улмаар Матадын  VIII морьт дивизийн 23 дугаар хороонд танк эсэргүүцэх 45 мм-ийн батарейнд салааны даргаар томилогдсон байна. Халхын голын байлдаанд Ч.Дугаржавын командалсан 23 дугаар хороо фронтын баруун жигүүрт Монгол-Зөвлөлтийн цэргийн ангиудтай хамтран тулалдаж, японы цэргийг бут цохиход чухал үүрэг гүйцэтгэж, тус хорооны дайчид 20 гаруй байлдаанд оролцжээ. 23 дугаар хорооны дайчдаас хорооны дарга Ч.Дугаржав, комиссар Ч.Рэнцэн, сумангийн дарга Б.Батаа, салааны дарга Содовдаш, Лувсандамба, В.Шарав нарын олон арван эрэлхэг дайчид төрөн гарчээ.

 

Дэслэгч В.Шаравын командалсан танк эсэргүүцэх салааны дайчид 1939 оны долдугаар сарын 9-13-ны өдрүүдэд болсон байлдаанд дайсны бөөгнөрсөн хүч, өдий төдий тооны амьд хүч, агт морьд дээр оновчтойгоор гал нээж сөнөөсөн, дайсны 10 гаруй хүнд, хөнгөн пулемётыг тоотуудын хамтаар устгасан, мөн долдугаар сарын 13-ны өдөр дайсны их бууг тоотуудын хамтаар устгасан учир Цэргийн гавяаны Улаан тугийн одонгоор шагнагджээ.1939 оны наймдугаар сарын 1-нд болсон байлдаанд дайсанд бүслэгдсэн өөрийн хавсарсан ангид хүчтэй галын дэмжлэг өгч, хамтдаа бүслэлтээс дайран гарчээ.

Дэслэгч В.Шаравын удирдсан салаа наймдугаар сарын 8,9-нд дайсанд хүчтэй галын цохилт өгсөн ба 10,11-ний өдрүүдэд дайсны их буу 2, хөнгөн пулемёт 5, хүнд пулемёт 2 тус бүрийн наводчик, тоот хүмүүсийн хамтаар сөнөөж, дайсны морин болон явган цэргүүдийг устгасан байна.

“Мөн өөрийн анги дээр хүчтэй галлаж буй дайсанд цохилт өгч, дайсны бөөгнөрөн яваа машин, олон хүн бүхий окоп, нуувчнаас хүчтэй галлаж буй дайсныг цохин устгасан ба өөрийн ангид галын дэмжлэгийг үзүүлж, амжилт олсон болохыг илэрхийлье. Одон тэмдгээр шагнуулах саналыг өгмүй. Хорооны дарга, ахмад Ч.Дугаржав” гэж шагналд тодорхойлсноор 1939 оны есдүгээр сарын 7-нд “Цэргийн гавьяаны Улаан тугийн I зэргийн одон”-гоор нэхэн шагнажээ.

Дэслэгч В.Шарав наймдугаар сарын 18-ны өдөр хориглон байлдаж байгаад хүнд шархдаж амиа алджээ. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг эрэлхэгээр хамгаалан, Халхын голын байлдаанд японы түрэмгийлэгчдийг бут цохиход баатарлагаар тулалдан гарамгай гавьяа байгуулан амь үрэгдсэн дэслэгч Ванчинжавын Шаравт Халхын голын  байлдааны  ялалтын 45 жилийн ойг тохиолдуулан АИХ-ын Тэргүүлэгчдийн 1984 оны наймдугаар сарын 15-ны өдрийн зарлигаар Монгол Улсын баатар цол нэхэн олгожээ.  

Хурандаа  М.БАТСУУРЬ

Сэтгэгдэл 48ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 10 сар 4. 18:22
Зочин

Бат үүл ичээд өөрөө шагналаас татгалзах ёстой байсан юм. Гэвч тэгэх ухамсар тэр хогд байхгүй л дээ.

2017, 7 сар 29. 17:35
Зочин

Batvvli chin Zorigiig alj baatar bolson shdee, medeegvi ymuu

2019, 3 сар 27. 12:49
Зочин

Ванчинжавын Шарав нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Дэврэхийн улаан хад гэдэг газар 1913 онд төрсөн бөгөөд Эцэг, эхээс 10 лаа байсан. одоо түүний ач, зээ дүү нар төрөлх нутагтаа амьдарч байна. В.Шарав Халх голын байлдаанд 23 дугаар морьт хороонд танк эсэргүүцэх салааны даргаар ажиллаж байгаад 1939 оны 8 дугаар сарын 18-нд дайсны галын цэгийг өөр дээрээ авч эрэлхэг зоригтойгоор тэмцэн залуу насаа алдсан баатарлаг хөвгүүдийн нэг билээ. Түүний 100 жилийн ойд зориулан "Тэнгэрийн зарлиг" хэмээх ном ном 2013 онд бичигдсэн. Одоо Халх голын 80 жилийн ойд зориулан төрөлх нутаг Эрдэнэ сумын дунд сургуулийн 90 жилийн ой тохиож буй тул баатарынхаа алдарын танхимыг байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Иймд ах дүү, эхнэр хүүхдүүд, ач зээ болон дайчин нөхдөөс нь 99101755 утсаар холбогдож дурсамж сэтгэгдлээ хуваалцахыг хүсч байна.
Дашнямын Жанчивдорж

2017, 4 сар 13. 18:24
Эбо

Миний өвөө Жанцансамбуу гэж хүн халх голын дайнд бага дарга цолтой байлдаж цусан гавъяаны одонгоор шагнагдаж явсан нэгэн цэрэг байлаа. 1985 онд таалал төгссөн юм. 1945 оны чөлөөлөх дайнд хангалтын салааны дарга байж галт хэрэгсэл, бинзен тос зөөвөрлөж байсан түүхтэй. Би өвөөгөө баатар хүн гэж боддог. Цусан гавъяаны одонг цусаараа авдаг. Нусан гавъяаны одонг хахуулаар авдаг.

2017, 7 сар 29. 17:37
Зочин

Tiim shvv, Nusan gabiyag absan jishee Vvl baatar bna.

2019, 4 сар 11. 13:55
ЗочинЧ.Үржинханд

Монгол улсын баатар Лувсанцэрэнгийн Аюуш баатартай хамт 1945 оны чөлөөлөх дайнд эх орон ард түмнийхээ төлөө эрэлхэгээр тэмцэж цусан гавъяа байгуулж , залуу халуун насаа миний, бидний нагац ах Гомбосүрэнгийн Дашдондог ахаар бахархаж улс гавъяаг үнэлж үр хойчдоо алдарчуулна гэдэг итгэж байна.

2017, 1 сар 8. 14:57
Ерөөлт

Халх голын дайны түүхэнд миний өвөө Дашийн Шаравын удирдсан "Шигшмэл суман"-гийн талаар тийм ч сайн судлагдаагүй мэт санагддаг. 1939 хв улс төрийн удирдагчаар Махцэнд нарыг томилон Сүмбэрийн 8 дугаар заставт хүч нэмэгдүүлэн явуулсан байдаг. Энэ суман хүч нэмэгдүүлэн очсон цагаасаа хязгаарын цэргийн дарга байлдагч нартай мөр зэрэгцэн хил зөрчсөн дайснуудтай тэмцэж байлдааны үүргээ нэр нөртөй биелүүлж байсан баримтууд тэмдэглэгдэн үлдсэн байна. Эдгээрээс хамгын чухал онцгойлох гавъяа нь 1939 оны 5 дугаар сарын 11-нд японы 5 онгоц манай цэргийн заставыг бөмбөгдөж бөөн хүчээр дайралт эхэлсэн өдөр буюу Халхын голын дайн эхэлсэн энэ өдрөөс Монгол-Зөвлөлтийн цэргийн гол хүч иртэл дайсныг халхын гол эрэгт гаргалгүй 5 хоног барьж байх тушаалыг БНМАУ-ын баатар П.Чогдон даргатай застав болон " шигшмэл сумангийн дарга Д.Шарав нарт өгсөн байдаг. Энэ тушаалыг биелүүлэхийн тулд давуу хүчтэй дайсантай уран арга тактикаар тулалдан эцсийн сумаа дуусч байсан 5 дахь өдрийнх нь өглөө манай гол хүч хүрэлцэн ирж явуут байлдаанд орсон байна. Үүний дараагаар шигшмэл суман тарж 6 дугаар дивизийн тус тусын суман салаандаа очиж дайн дуустал эрэлхэгээр тулалдан байлдааны замналаа дуусгасан байдаг. Зарим түүх бичлэгт дайны эхний цохилтыг өөрсөд дээрээ авч алтан амь бүлээн цусаа урсгасан Тамсагийн 6 дугаар дивизийн "шигшмэл суман"-гийн түүхэн гавъяаг орхигдуулсан зөвхөн ганцхан застав байлдаж 5 хоног дайсныг тогтоон барьж байсанаар ойлгогдож байгаа нь нэг тиймэрхүү л байна. Энэ сумангийн дайчин замнал байгуулсан гавъяаг хойч үе бид мартах учиргүй бөгөөд энэ сумангийн дарга нь миний ээжийн аав миний өвөө Тамсагийн 6 дугаар дивизийн "шигшмэл суман"-ийн дарга ахлах дэслэгч Д..Шарав юм шүү. Цэргийн түүхчид та бүхэн мэргэн оюундаа тунгааж эх орныхоо төлөө эрэлхэгээр тулалдаж явсан зоригт хөвгүүдийнхээ түүхэн гавъяаг "үнэн" болгоно гэдэгт найднам. Энэ хүний үр хүүхэд ач зээ нар нь өнөр өтгөн болж ажиллаж амьдарч явна.

2016, 11 сар 21. 10:51
Зочин

УЛСЫН БААТАР ГЭДЭГ БОЛ ИЙМ Л БАЙДАГ БАЙХ. БАТ-ҮҮЛ ШИГ БАЙДАГГҮЙ БАЙХ ӨӨ. ОЙЛГОДОГ ХҮН БОЛ БУЦААГААД ӨГЧИХМӨӨР ЮМ.

2019, 10 сар 5. 12:16
Дайсан

Өөрөө өгч чадахгүй Хүчээр л авах хэрэгтэй эд анх 1990 онд өлсгөлөн зарлаж Монголын ард түмнийг үймүүлж байхдаа "бид нийгмийг л өөрчлөх саналтай байгаа. бид дарга болох гээгүй " ярьж байсан Гэтэл одоо дарга болохоор барахгүй төр түмний хөрөнгөөр тэрбумтан болчихоод ажил хийж байгаа хүмүүсийг "Төмөр зам барьсанаар армиас тэр бумтан төрөх гэж байна " гээд бухимдаж байна Зөвхөн Бат-Үүл Элбэгдорж хоёр тэрбумтан байх ёстой юм шиг. Ажил хийсэн нь болж л байг ямар эдэнтэй адил улсын хөрөнгийг цусласан биш

2016, 11 сар 23. 0:13
Зочин

байлдаж дайтаж байж л баатар эх оронч болох ёстой юм байна тийм үү? хар мал аа!

2017, 10 сар 11. 16:04
Зочин

Энхийн цагт байлдан дайтау үхэх сэхэхээ үзэн алдахгүй шүү дээ? Гэтэл эх орон газар нутаг эрх чөлөө тусгаар улсынхаа төлөө төлөө цусаа жрсган байлдаж амь насаа үрсэн цэрэг эрд өгдөг дээд шагналыг нэг муу газрын наймаачин авчихаад бөнжигнөн жомбогонож суух ч гэждээ.

2021, 10 сар 28. 23:25
Зочин

хулгайч, луйварчин, гудамны хулигаан Бат-үүл, Элэгдорж хоёр Улсын баатар гэх төрийн эрхэм шагналыг шороо шавхайтай хутгалаа. Ухамсартай хүн байсан бол ичээд авахгүй шууд буцаагаад өгчих байсан юм. Даанч ичихгүй бас тэгээд өөрийгөө Баатар нь Баатар нь гэж өргөмжлөөл телевизээр гараад л ......

2016, 12 сар 19. 19:49
Мал

Тийм малаа

2016, 11 сар 22. 12:43
Зочин

буцаагаад өгөх хоншоор байхгүй л дээ

2017, 7 сар 29. 17:38
Зочин

Terend tiim bodol baihgviee

2016, 11 сар 22. 7:20
Зочин

Sarnidag baatar shv Vvl baas

2016, 11 сар 20. 10:55
Зочин

tenegiig tseregt abch ochikh umsan

2016, 11 сар 20. 10:50
Зочин

Baatar khun iim baidag -n- khunii baiguuksan gabyag munkhjuule

2016, 11 сар 20. 9:24
Зочин

Ер нь Батүүл лаларын офшорчиныг яасан гэж баатар болгосын.Буцааж өгвөл таарна

2016, 11 сар 23. 0:22
Зочин

чамайг эргүү солиотой үгээ хаа сайгүй чалчиж байх боломжийг олгосон гэж тэнэг ээ

2019, 6 сар 13. 17:07
Зочин

hoe teneg ee mongol ulsiig tartagtani tulgaj taraasan gej huja boss ni ogson yum uhree

2016, 11 сар 20. 7:58
Зочин

Батүүлээ баатар ийм байдаг байх нь байна ш дээ.

2016, 11 сар 19. 15:36
Зочин

Харь дайсантай тулж баатар болох нь хэцүү ч дотоодын урвагч бялдууч нартай үзэлцэж эх орны газар шороо монгол хэл соёл, монгол хүнээ аврагч баатруудыг бид мартах ёсгүй шүү. Орост Давст уулаа өгөхгүй гэж зүтгэсээр хэлмэгдэж жолооч болж сүүлд нь гудамжны үл таних хүнд зодуулж үхсэн ГАдаад Яамны сайд агсан Аварзэд, сайдын суудлаасаа зууралдалгүй үнэнийг хэлж цөллөгт явж байсан Лоохууз, Нямбуу нар, монгол хэлээ дээдлэн тэмцэгч Рэнчин, Т. Галсан нарын эрдэмт буурлууд, олон хүний амийг автобуснаас аварсан залууг магтан бичээд буруудсан Жамян сэтгүүлч гэх мэт олон эх орончдыг бид мартах ёсгүй. Харин албан туушаалын төлөө эх хэл, газар нутгаа харьд бэлэглэж байсан Цэдэнбал мэтийн урвагчдыг магтдаг бялдууч нар л бие биеэ магтан түүхийг өөрчилж байна даа.

2017, 10 сар 12. 8:20
Зочин

хол очиж хуц лалараа. Цэдэнбал наад хэдийн чинь хажууд агуу хүн.

2018, 4 сар 18. 20:02
өнгөрсөн нийгмийн хүн

Цэдэнбал архины цагаан солио тусч нэг ярьсан юмаа дахин дахин яриад байхаар нь л ажлаас нь эрүүл мэндийн шалтгаанаар сольсон шүү дээ. Харин Цэдэнбалыг намаас хөөсөн этгээдүүд болох МАН-ын удирдлага өнөөдөр хулгайгаа нууж маргааш ирээдүй болсон хүүхэд залуучуудыг хуурч өчигдрийн Цэдэнбалын үеийн магтан дуулж бөөлжсөн бөөлжисөө долоож байна. Цэдэнбалын үед монголчууд эх орондоо орос дэлгүүрт орох гэж нохой шиг хөөгддөг байсан шүү.Балга сүү, үмх махны төлөө дэлгүүрт дугаарлан зогсож байсан шүү. Тэгэхэд тэр үеийн Цэдэнбалын үеийн яам тусгай газрын дарга сайд нар өөрсөдөд нь зориулсан тусгай дэлгүүрээр үйлчлүүлж ард түмний зовлонг даанч мэдэхгүй байсан.

2021, 10 сар 28. 23:29
Зочин

ардчиллын хэдэн хулгайч нар ард түмний хөрөнгийг хулгайлж луйвардаж аваад тэрбумтан болж жирийн амьдралаас тасарсан байна. Гэтэл тэд та нар шиг эх орноо худалдаж идсэн хулгайч нар байгаагүй юм шүү. Эдлэх ёстой жаахан хангамжаа л эдлээ биз.

2019, 11 сар 20. 22:41
Зочинах

Одоотой харьцуулахад тэр чинь жаргал гэхэд болохоор үе байжээ

2017, 1 сар 24. 15:03
Зочин

зориг агсан л үнэндээ бол ардчилсан холбоог анх удирдаж гаргсан зураг нь ч байдаг бздэ.өнөөдөр удирдаж явсан гэж онгирох улс олн болж дэ

2016, 11 сар 23. 0:15
Зочин

үнэн шүү

2016, 11 сар 19. 22:09
ТүвдэнЗочин

Жинхэнэ баатар гэдэг ийм л байдаг байх гэтэл Бат үүл муу салга саарал ганц хүн нухчихаад баатар болсон байдаг

2016, 11 сар 19. 17:52
Зочиндорж

Энэ зэргийн юмнууд өнөөдөр зөндөөгөөрөө байгаа . Дайны үeд бүгд ингэж байлдана битгий малтацгаагаад бай . Харин эр зориг гарган бузар социалзмыг булшлана гэдэг ганц эр зориг биш оюн ухаан хүчтэй байж хийнэ

2017, 1 сар 30. 14:43
Зочин

golog chi hen gedeg baatar be BAT-UUL uu

2017, 1 сар 18. 6:34
Зочин

eleg hushluu. ene tom tom buraad baigaa nuhur daind orvol yah bol gej bodson chini

2016, 11 сар 21. 16:11
Зочин

chi ooroo ingej chadahuu bat-uuliin bogsiig doloodog yum bn l daa.

2016, 11 сар 19. 20:42
Зэр зэв

Энэ малыг олоод арьсыг нь овчиж тонилгох юмсан.

2016, 11 сар 19. 18:54
Зочин

yun hutsaad bgaa erguu mal ve muu al chin

2016, 11 сар 19. 16:11
Odko

Xychtein umnu xychgyi ni buruutai gedeg yum zag yeiig zuv mederch xychirxeg gyrnyydtei uxaalag xarilzaj bsaniixaa dynd tusgaar tognoliig batalgaajuulj udiig xyrgesen tsedenbal guain gaviyag cham shig nus dygnexgyi shy. Tuxain yed ter xymyys buruu yed buruu yum yarij tyyniig dagan uls ornoo tyimerdsen bol udiid bid yamar xuvi tavilang edelj baix baisniig chi medej bn u

2016, 11 сар 23. 0:19
Зочин

хэхэ хөөрхий дөө, яг ямар байсныг чи өөрөө мэдэх юм уу. тэр өөрийн толгойгүй байсан хүчгүй байсан бидний хэн нь ч юм ярьж чаддаггүй байсан цаг үеийг өөрчлөхөд үнэхээр гавъяа байгуулсан хүн шүү

2016, 11 сар 19. 14:01
Зочин

таавар: ардчиллын үлгэрийн баатар гэж хэн бэ? харин түүнийг хэн баатар болтол нь дэмжсэн гэж ар нуруу руу нь хутга ш..сан бэ?

2016, 11 сар 19. 17:54
Зочиндорж

Салтааныхаа баасыг арчаад улс төр ярь малаасаа дор малаа

2016, 11 сар 19. 15:41
Зочин

shagnal bish shiitgel gej Maleish helj bisan shuu ed bie bieniigee shiitgeed l hutgalaad l er n an aas yum uldehgui bihoo

2016, 11 сар 19. 13:48
Зочин

elbegdorjid hoshoi baatar ugii

2016, 11 сар 19. 13:46
Зочин

hajuud ni Batvvl hen be ichih hergtei ugch l bdag abch l bdag

2016, 11 сар 19. 13:46
Зочин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


2016, 11 сар 22. 7:17
Зочин

bat-vvliin baatarch de hogiin sawni ard nuugdaad suuj baisan tal neg bish udaa baisan gedeg shv

2016, 11 сар 21. 18:01
Зочин

Лувсандамба гэдэг хүн гэж хэн бэ Энэ хүн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харъяат Сүрэнжавын Лувсандамба мөн үү

2016, 11 сар 19. 14:23
Зочин

Ийм баатаруудыг хэзээ ч мартаж болохгүй. Хойч үеийнхэндээ үргэлж сануулж байх хэрэгтэй. Өнөөдөр бид ийм баатаруудынхаа ургасан цус, халуун амиар бүтэн нойртой ажин түжин амьдарцгааж байгаа шүү

2017, 6 сар 13. 9:53
Зочин

batuul tsasan gaviya baiguulj Ulsin baatar bolson uu magadgui Zorigiin heregt gaviya baiguulsan ym bolov uu

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]