Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гэрэл зураг түүх өгүүлнэ: Баруун гарын дүрэмд шилжсэн ньУншсан3,037

1936 онд Германд болсон Олимпийн наадмын үеэр Америк бүсгүй Карла де Врис нь Гитлерийг барьж аван үнсэх гэж дайрсаар хоёр дахь оролдлогоороо амжилтад хүрсэн байна.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Олон хүн тэр болгон мэддэггүй, хувь хүмүүсийн болон улс орны хачин жигтэй тохиолдол болж үлдсэн түүх ба тэдгээрийн гэрэл зургуудыг сонирхуулж байна.

1967 оны 9-р сарын 3-ны өдөр хүртэл Швед улс авто замын зүүн гарын дүрэмтэй байгаад баруун гарын болгож өөрчилжээ. Хэдийгээр шинэ дүрмийн талаар маш их сурталчилж таниулсан боловч үр дүн нь энэ. Тухайн өдөр 157 авто осол гарсан бөгөөд аз болж хүний амь нас эрсдээгүй гэдэг.

1936 онд Германд болсон Олимпийн наадмын үеэр америк бүсгүй Карла де Врис Германы канцлерыг барьж аван үнсэх гэж дайрсаар хоёр дахь оролдлогоороо амжилтад хүрсэн байна. Гитлер энэхүү улайран дайрах бүсгүйгээс зугтах гэж оролдсон боловч яах аргагүй хүчинд автсан үйл явдал бүхий бичлэг хүртэл бий бөгөөд энэ зураг, видео нь Германд удаан хугацааны турш хориотой байсан гэдэг.

Дэлхийн хамгийн өндөр хүн Роберт Уодлоу 2 метр 72 см-ийн өндөртэй, биеийн энэхүү онцлогоороо хоолоо олж иддэг байжээ. Циркийн жүжигчин болсон Роберт өөрийн төрсөн хотод болсон нэгэн шоуны үеэр.

Энэ зургийг 1974 онд, Канадын нэгэн жижиг хотод авсан гэнэ. Тухайн үед болсон айхтар үерийн үеэр Жон Шатлворд хэмээх цагдаа эмийн санг хамгаалан байгаа нь энэ ба чухамхүү энэ мэт цагдаагийн ачаар хотод ямарваа нэг хулгай дээрэм бологүй өнгөрсөн гэдэг. Байгалийн аюулт үзэгдэл болж байгааг үл тоон хүлээсэн үүргээ итгэл төгс биелүүлж байгаа цагдааг хараад хүндлэхгүй байхын аргагүй.

XX зууны 20-оод оны үед авсан энэ зураг дээр гурван эрхэм сүйх тэргэнд заларч, наана нь гуйлгачин эр мөнгө гуйн зүтгэж байгаа нь нэг их сонин зүйл биш байж болно. Харин тэрхүү сүйх дотор Их Британийн хаан Жорж V сууж байгаа гэвэл ямар байна?

1925 он. Цагдаагийн ажилтан нь наран шарлагын газар байгаа бүсгүйн хувцас нь ес суртахууны хэм хэмжээнд таарч байгаа эсэхийг шалгаж байгаа байдал.

Сонирхолтой нь энэ зураг дээр хүмүүсийн нэр ус нь үлдсэн бөгөөд нэлээд зовсон шинжтэй хормойгоо хэмжүүлж байгаа бүсгүйг Бетти Фриндл гэх бол ажлаа дэндүү идэвхтэй, сонирхолтойгоор хйиж байгаа цагдаагийн нэрийг Смоки Бьюкенен гэнэ. Нэмээд хэлэхэд энэ үед эрчүүдийн наран шалрагын хувцсыг ч бас хэмжиж шалгадаг байсан юм гэнэ лээ. Харин эрчүүдийг шалгах цагдаа нар нь ямар хүмүүс байсан юм бол?

1959 онд ЗХУ-ын тэргүүн Хрущев АНУ-д айлчилж нэлээд ширүүн хэлцэл хийжээ. Хоёр улсын тэргүүлэгч нар хэлэлцээний дундуур Америкийн Үндэсний үзэсгэлэнг үзсэн бөгөөд Хрущев нэлээд уйдсан шинжтэй байсан гэдэг. Гэтэл гэнэт АНУ-ын урлаг соёлын оддын төлөөлөгч гарч ирэн хоёр төрийн тэргүүн нартай мэндэлж эхлэх үед байдал их өөр болсон байна. Учир нь тэрхүү хүмүүсийн дунд байсан Холливудын кино од Ширли Маклейн хэмээх бүсгүй дэндүү задгай аашилж Хрущевт сээтэн хаяж, хөл гараа сарвалзуулан, дух болон биед нь чөлөөтэй хүрч байсан ба Хрущевийн гэргий энэ үед худлаа инээхээс өөр ямар ч аргагүй байдалд орсон нь зураг нь энэ.

Ийм сайхан бүсгүй ингэж аашилж байхад яах ёстой байдаг юм бол доо? Ядаж байхад хажууд нь эхнэр нь байхад шүү...

Энэ зургийг 1965 оны 11-р сарын 22 нд авсан бөгөөд энд ямар нэг засвар огт ороогүй бодит фото билээ.

АНУ-ын Массачуссетс хотод болж байсан хоёр сургуулийн хоорондох тэмцээний үеэр ойролцоо байсан нэг сургууль шатаж байгаа нь энэ. Тоглогчид болон тэмцээн үзэгчидэд тэрхүү гал түймэр огт сонин биш бололтой. Харин гал түймэртэй тэмцэх хэсгийнхэн дуудлагаар ирэн ажлаа эхэлснээ удалгүй хамаг хэрэг дуусчээ гэсэн шинжтэй идвэх нь суларч, тэмцээнд илүү анхаарч эхэлсэн гэдэг. Тэмцээн үргэлжилсээр эзэн баг хожигдсон ба Саунт Хермон хэмээх хувийн сургууль энэ өдөр ийнхүү хоёр том ялагдал хүлээжээ.

Хуримын энэ зураг дээр сүйт залуу маань нэлээд халамцуу, баярласан шинжтэй бол сүйт бүсгүй нь ихээхэн ууртай, бүр гунигтай гэмээр ч байгааг та харж байгаа байх. Ингэх учир ч байж. Сүйт залуу маань хурим хийх цагаасаа 4 цаг хоцорч ирсэн, дээр нь халамцу...гэхээр бүсгүйд ямар байсныг ойлгоход хэцүү биш байх. Нэмээд хэлэхэд энэхүү халамцуу, үл бүтэх зүс царайтай нөхөр бол үнэндээ сайн нөхөр, сайн аав болсон ба хосууд үхэн үхтэлээ нутаг усандаа нэр хүндтэй хүмүүс байсан гэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]