Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бархасвадь гаригийн дагуул дээр ус байгааг тогтоолооУншсан24,659

Эднээс Европ хэмээх томоохон дагуул гариг дээр нь geyser буюу дээш шүршин оргилж гарах усны уур байгааг эрдэмтэд тогтоожээ.

Нар бол Буд, Сугар, Дэлхий, Ангараг, Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далайн ван (Дэлхийн ван гаригийг бага гаригийн ангилалд оруулах болсон) гэсэн найман дагуул гаригтай.

Зургийн тайлбар: Нарны дагуул дээрээсээ Буд, Сугар, Дэлхий сарны хамт, Ангараг, Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далайн ван гаригууд

2009 он гэхэд Бархасвадийн 63 дагуулыг нээсэн. Эдгээр дагуулуудын 16 нь том хэмжээнийх аж. Ио, Европ, Ганимед, Каллисто гэсэн хамгийн том дөрвөн дагуулыг нь Галилей Галилео 1610 онд нээсэн тул эдгээрийг Галилейн дагуулууд гэж нэрлэнэ.

 

Эднээс Европ хэмээх томоохон дагуул гариг дээр нь geyser буюу дээш шүршин оргилж гарах усны уур байгааг эрдэмтэд тогтоожээ. Одон орон судлаач нар ер нь нэлээд эртнээс л Бархасвадийн хоёр дахь сар болох Европыг бүрхэж байгаа мөсөн давхрага дор давстай далай байгаа байх гэж таамаглаж иржээ.

Тэгвэл АНУ-ын сансар судлалын алба NASA-гаас энэ тавдугаар сарын 14-нд хэвлэлийн хурал хийж мөсөн давхрагын дороос geyser-үүд  оргилж байна  гэж мэдэгдээд энэ талаар шинэ нотолгоонуудыг харуулжээ. Үүнээс өмнө NASA хоёр  ч удаа Hubble сансрын телескопын 2012 онд авсан зургууд дээр geyser оргилж байгааг ажиглаллаа гэж мэдээлж байсан юм. Одоогийн  энэ  шинэ нотолгоог  Nature Astronomy хэмээх шинжлэх ухааны сэтгүүлд танилцуулжээ. Энэ нотолгоог NASA-гийн Galileo хэмээх сансрын аппарат 1997 оны 12  дугаар сарын  16-нд Европ дагуулын ойролцоо явж өнгөрөхдөө татаж авчээ. Galileo-гийн 21 жилийн баримт мэдээллийг комьютерийн шинэ загваруудын тусламжтай судалж энэ дагуулын соронзон оронтой холбогдох баримт мэдээллүүдэд гарсан хазайлт нь ус оргилж байгаа замыг хөндлөн огтолж  гарсанаас болжээ гэдгийг тогтоожээ.

Зургийн тайлбар: Ио, Европ, Ганимед, Каллисто гэсэн 4 дагуулын зургийг Бархасвадьтай харьцуулж харж болно

Зургийн  тайлбар: Бархасвадийн 4  дагуулыг  сарны, сансрын Voyager ба Galileo аппаратаар авсан зураг. Европын гадаргуу  цайвар  өнгөтэй  байгаа  нь  мөс.

Зургийн тайлбар: Европ дээр оргилж байгаа усны уур. Ар талд нь Бархасвадь харагдаж байна

Бархасвадь гариг болон түүнийг тойрон эргэх саруудыг нь судлахаар Galileo аппаратыг 1989 онд дэлхийгээс илгээжээ.

Энэ аппарат 1995 онд Бархасвадийг тойрох тойрог замд орсон юм. Galileo-гоос дэлхий рүү явуулсан баримт мэдээлэлүүдийг тэр үед судлаад Европын гадаргуу дор шингэн далай байна гэсэн дүгнэлтийг хийжээ.

Мэргэжилтнүүд саяхан Европын соронзон орны болон плазма давалгаануудын өөрчлөлтийг гадаргууд нь 200 км ойртож очсон сансарын аппаратны тусламжтайгаар нухацтай судалж үзжээ. Улмаар их задралтай магнетометрийн үсэрч гарч ирсэн иончлолын түвшинг харуулсан бичлэгүүдэд түшиглэн шингэн далай байгааг баталсан хэмээн мэдээлжээ. Эрдэмтэд асуудлыг баттай болгохын тулд Galileo-гийн өөр нэг багаж хэрэгсэл болох плазмагийн давалгааны  спектрометрийн  (Plasma Wave Spectrometer)   мэдээлэлүүд, шинээр бүтээсэн 3D загварын Hubble дурангийн мэдээллүүдэд түшиглэн geyser-ийн шинэ зургийг бүтээж, далай байгааг давхар давхар нотолжээ.

Зургийн  тайлбар:  Geyser-иййн оргилоонд (ногоон зураасууд) Европын соронзон орон (хөх   зураасууд),  Бархасвадиийн плазма урсгалд (улаан зураасууд) орсон өөрчлөлтийг ойролцоогоор ингэж дүрсэлнэ. Эх сурвалж: ASA/JPL-Caltech/Univ. of Michigan

Эрдэмтдийн нотолсноор бол Европын олон км зузаан мөсөн давхрагын дор, бүлээн, шингэн ус байгаа аж. Эндээс юу хамгийн баттай болж байна вэ гэвэл манай нарны системд Европ нь амьдрал байх хамгийн өндөр магадлалтай гариг болж хувирч байгаа юм. Урьд өмнөх ажиглалтуудыг бататгасан нь Европ дээр амьдрал байгаа  гэсэн шинж тэмдгүүдийг олох байх гэсэн итгэлийг өсгөж байна.

Одоо Европоос оргилж  байгаа geyser-ээс дээж авч найрлагыг нь  тодорхойлох нь  чухал хэмээн эрдэмтэд санал нэгтэй үзжээ.

Судлаач орчуулагч Лувсангийн  Пүрэвхүү

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 5 сар 27. 3:02
S.GBGoogle-р нэвтэрсэн

Маш сонирхолтой гоё нийтлэл ажээ, гялайлаа.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]