Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн энэ үеийг хагарч бутарч хоорондоо тэмцэлдсэн, нөгөөтэйгүүр Манжийн түрэмгийллийн эсрэг тэмцсэн XVII, XVIII зуун Олноо өргөгдсөн Монгол улсыг тунхагласан XX зууны эхэн хүртэлх хугацааг хамруулан ойлгоно.

Д.Чулуунжав: Бурхны шашинд сүсэглэгч хоёр лам Монголын тусгаар тогтнолыг булшилж орхижээУншсан10,974

Шашин суртлын үндсэн дээр Монголд иргэний дайн болсон гэж үзэж болно.

Судлаач, профессор Д.Чулуунжавын "Бидний ухааныг юу самууруулж,Чингис хааны асаасан их гал голомтыг бөхөөгөө вэ?" нийтлэлийн хэсгээс.

Нэг талаас шар малгайтан гээчдийн тэргүүлсэн бүлэглэлүүд, нөгөө талаас улаан малгайтан хэмээгдэгсдийн тэргүүлсэн бүлэглэлүүдийн дэгдээсэн иргэний дайнд Монголчууд мөн хоёр хуваагдан оролцож Төвдийн нутагруу хоёр замаар давшин хүрч хоорондоо тулалдаж элэг нэгтнүүдээ хэдэн түмээр нь хядсан баримт Буддагийн сургаал, сурталд огтхон ч үл нийцэх үзэгдэл юм. Чухамхүү энэ сөргөлдөөн, мөргөлдөөний хөлд Лигдэн хаан цэрэг зэвсгийнхээ хамт сүйрч, Цогт тайж дөрвөн түмэн цэргийн хээ хамт мөхөж, Ойрд Монголчууд ихээхэн хохирол үзэж, өвөрМонголчууд Манжид дагаж орсон билээ. Манж жанжин өөрийгөө Манж ба Монголын хаан хэмээн зарласнаар Хятадуудын “Хулхи нь бууж” манж нарт эзлэгджээ. Энэ бүхэн нь Монголыг хагалан бутаргаж, сульдуулж, доройтуулсан байна.

 

Шашин суртлын үндсэн дээр Монголд иргэний дайн болсон гэж үзэж болно. Бас Монголчууд хоёр хуваагдаж Төвдөд хүрэлцэн очиж зөөврийн дайн хийсэн гэж хэлж ч бас болно. Энэ дайнаар дам уршиглагдсан сөргөлдөөн, мөргөлдөөн төдхөн Халх Ойрдын (Занабазар, Галдан) хооронд дахин гарсан нь Монгол улс амиа хорлосонтой адилтгахаар үр дагаврыг үүдсэн байна.

1632 оны үеэс эхлэн шашин суртлын үндсэн дээр хийгээд төв төрийн засаглалын хомсдолоос болж Цахар барга, Халх, Өвөр Монгол, Ойрдын хооронд хийгээд дотоодод нь үүссэн сөргөлдөөн, самууны хөлд, мөн төвдүүдийн хүсэлт, ятгалгаар хоёр талцан очиж хоорондоо тулалдсан дайн, удаа нь Ойрд Халхын хооронд үүссэн дайн, дайны байдал нь Монголчуудын цэрэг зэвсгийн чадавхийг итгэмээргүй хэмжээнд хүртэл нь доройтуулжээ. Бурханы шашинд сүсэглэгч хоёр лам (Занабазар, Галдан) Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийг булшилж орхижээ. Чухам тэд л төгсгөлийг нь хийсэн гэж хатуурхан хэлж болох юм.

Өвөр Монгол, Халх, Буриад, Барга, Цахар, Урианхай, Ойрд үг хэлээ ололцон үгсэж, нэгдэж чадсансан бол Төвдүүд ч Монголын далбаан дор орохоор байжээ. Энэ хүчний эсрэг тэр цагийн Манж нар ч тэр, бас Хятадууд ч тэр хөдөлж ер зүрхлэхээргүй байсан нь үнэн билээ. Ухаалаг, чадварлаг удирдлагын дор Монгол цэрэг эрс хэрхэн тулалддагийг дэлхий мэддэг ч тэр цаг үед тийм нөхцөл бүрдээгүй юм.

Судлаач, профессор Д.Чулуунжавын "Бидний ухааныг юу самууруулж,Чингис хааны асаасан их гал голомтыг бөхөөгөө вэ?" нийтлэлийн хэсгээс та бүхэндээ хүргэлээ.

Сэтгэгдэл 27ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 2 сар 26. 10:16
Зочин

ТҮВДҮҮД ЗАНАБАЗАРТ ѲС САНАХ УЧИР НЬ. ЗАНАБАЗАР: "МОНГОЛЫН ШАШИН ТҮВДИЙНХТЭЙ АДИЛ БАЙХ АЛБАГҮЙ!" ХЭМЭЭГЭЭД ЛАМ ХУВАРГЫН ДЭЭЛ ХУВЦАС, БУРХАН БҮТЭЭХ ДЭГ ЖАЯГ ХИЙГЭЭД БУСАД ОЛОН ЗҮЙЛД ѲѲРЧЛѲЛТ ОРУУЛСАНД ТҮВДҮҮД ИХЭЭР ДУРГҮЙЦСЭН. МѲН ХАЛХ, ЗҮҮНГАР, ХОШУУД НАРЫН ОЛОН МОНГОЛЧУУД ТҮВДРҮҮ ОЧИЖ МѲРГѲХѲѲ БОЛЬЖ, ѲРГѲЛ БАРЬЦАА АВАН ѲНДѲР ГЭГЭЭН ЗАНАБАЗАРТ ОЧИЖ МѲРГѲН СҮСЭГЛЭХ БОЛСОН УЧИР ТҮВДРҮҮ ИРЭХ МѲРГѲЛЧИД ЦѲѲРЧ, ТЭР ХЭМЖЭЭГЭЭР ѲРГѲЛ БАРЬЦ, АЛТ МѲНГѲ, ЭД АГУУРСААР ТҮВДИЙН САН ХѲМРѲГ ҮЛЭМЖ ХООСОРСОН. ИЙМЭЭС ТҮВДҮҮД ЗАНАБАЗАРЫГ ЛХАСАД ИР ГЭЖ ОЛОН УДАА ШААРДСАН БОЛОВЧ ОЧООГҮЙ. ИНГЭЭД ТҮВДИЙН ҮНЭНЧ ШАВЬ ГАЛДАНГ ХАТГАЖ ЗАНАБАЗАР ГЭГЭЭНИЙ ѲѲДѲѲС СѲРГѲЛДҮҮЛ ТАВЬСАН БАЙДАГ.

2020, 2 сар 26. 10:09
Зочин

ТҮВДҮҮД ѲѲРИЙН ТЭЖЭЭВЭР ГѲЛѲГ АСМАН ЛАМ ГАЛДАНГ ЗАНАБАЗАРЫН ЭСРЭГ СѲРГҮҮЛЭН ТАВЬЖ ХЯМРАЛ ҮҮСГЭСНИЙГ БУЛЗААРУУЛАХ ГЭЖ ИХ Ч ҮЗЭХ ЮМ ДАА ЧААВААС!

2020, 1 сар 16. 19:51
Зочин

Tuuhend ingesen bol tegsen bol gej baidaggui.socoilizmiin ueiin um l yrij bna.

2019, 7 сар 10. 7:35
Зочин

Tuhain ueiin lam nariig dandaa l magtaj tolgoig in ilehiin orond unen yumiing uneneer ni bichdeg zov baina.
Chingis Haani ueiig es tootswol manai Mongolchuud hoorondoo baingiin l dain tulaan hiideg baisan, gehdee shariin shashin orj irsnii daraa Mongolchuud hamgiin doroitoldoo orson ni gaihaad baih yum bahgui l dee. Manaihniig nomhotgoj awh l gej ene shashniig delgeruulj baisan.

2019, 5 сар 16. 16:14
erdeneee

za dain ehluulsen ni galdan bh shuu, ondor gegeen bol harin ch mongol undesteniig onoogiin halh ulsiig avch uldsen gaviyatan bh shuu!

2019, 1 сар 5. 11:29
Зочин

Jvrhen bish Zvrchid. Zvrchidiin altan uls gej baisniig medmeer yum. Bidnees uur vndes ugsaatai.

2019, 1 сар 6. 10:50
Зочин

Жүрхэнүүдийг сүүлд зүрчид гэдэг болсон юм. Алтан улс бол Бээжинд төвтэй хойд хятадын улс байсан юм.

2019, 1 сар 4. 20:48
Зочин

Манайхан манж гэдэг.үндэстнийг буруугаар ойлгоод хятадад хамаатуулж ярьж бичээд өөрсдийгөө хятадын харьяанд байсан мэтээр гадаад дотоодод буруу ойлголт төрүүлээд байдагаа болих хэрэгтэй. Үнэндээ манж гэдэг үндэстэн байдаггүй, монгол гэдэг шиг улсын оноосон нэр юм. Манж нар чин нууц товчоонд гардаг жүрхэн аймгийнхан шүү дээ, монгол угсааны улс. Жүрхэн аймгийн удирдагч нурхаач баатарыг өвөрмонголын олон аймгууд сайн дураар дагаж лигдэн хааныг бут цохисны дараа хүн амын олонхи нь жүрхэн биш өвөр монголын олон аймгууд бүрдүүлэх болсон тул нурхаачийг хаанаар өргөмжилж улсын нэрийг манж гэдэг зохиомол нэр өгснөөр манж гэдэг нэр гарч ирсэн, гарал үүсэл нь тодорхойгүй байдаг. Ингэж монгол овгийн аймгууд нэгдсэнээр хамтын хүчээр хятадыг дахин эзэлсэн юм. Эндээс үзвэл хятад монголын эрхшээлд 1911 он хүртэл байсан болж байгаа юм. Даанч монголчууд үзэл сурталын үүднээс манжийг хятадад хамаатуулаад энэ давуу байдлаа өөрсдөө хятадад бэлэглэсэн улс шүү дэ. Үүнийг ашиглаад хятадууд манайхыг өөрийн нэг хэсэг байсан гэж үзэх шалтаг гаргаж өгсөн юм.

2022, 2 сар 14. 23:50
Зочин

Түүхээ унш. Сайхан мэдэмхийрэх юм аа.

2019, 1 сар 4. 18:26
Зочин

ГАЛДАН БОШИГТ ОРОС ТҮВДИЙН ХАТГААСААР ХАЛХЫН ЧАХУНДОРЖИЙГ ДОВТЛОХООР УДААН БЭЛТГЭСЭН. ҮҮНДЭЭ ЗАСАГТ ШАРЫГ Ч ТАТАН ОРОЛЦУУЛСАН. ҮҮНИЙГ СОЦ ТҮҮХЭНД ГУЙВУУЛЖ ШАР ФЁОДАЛ ГЭЖ ЗАНАБАЗАРЫГ ЦОЛЛОЖ ГҮТГЭСЭН БАЙДАГ. ЧИНГИСИЙН УДМЫНХНЫ НЭРИЙГ Ч ДУРСАЖ БОЛОХГҮЙ ЦАГ ҮЕ БАЙЛАА. ЦЭДЭНБАЛ Ч ӨӨРИЙН ГАРАЛ УГСАА ОЙР ГАЛДАНГИЙН БОЛООД АМАРСАНААГИЙН ТҮҮХИЙГ ГУЙВУУЛЖ БИЧҮҮЛЭХЭД ТААТАЙ ХАНДАЛГҮЙ ЯАХ БИЛЭЭ?

2019, 1 сар 4. 0:56
Зочин

ШАР ХУДЛАА ӨӨРИЙНХӨӨ ТААМГИЙГ ХАГАС ДУТУУ МЭДЭХ МЭДЭХГҮЙ ЮМААРАА ДҮГНЭЛТ ХИЙХ ГЭЖ. ӨГҮҮЛЭН БУЙ ҮЕД ОЙРАД ГЭЖ УЛС БАЙГААГҮЙ. ЗҮҮНГАР ГЭЖ УЛС БОЛ БАЙСАН. ЗАНАБАЗАРЫГ ХАРЛУУЛАХЫН ТУЛД ЭЛДВЭЭР ГҮТГЭЭД БОЛОХГҮЙ БОЛОХООР НЬ ГАЛДАНТАЙ ХАМТАД НЬ НЭРИЙГ НЬ БУЛШЛАХ СЭДЭЛ ТӨДИЙ. ГАЛДАН ДҮҮГЭЭ ИЛГЭЭЖ ТҮШЭЭТ ХАНЫ НУТГИЙГ ТҮЙВЭЭЛГЭЖ ДАЙН ЭХЛҮҮЛСЭН НЬ ҮНЭН ТҮҮХ.

2019, 1 сар 3. 20:15
ЗочинДОРЖ

БУРХАН БАГШИЙН СУРГААЛЬ БОЛ ТАНЫ БИЧЭЭД БУЙ ЗҮЙЛЭЭС ТЭС ӨӨР ЗҮЙЛ ШҮҮ ДЭЭ. ШАРЫН ШАШИН ГЭЭЧИЙГ БУРХАН БАГШИЙН СУРГААЛЬ ГЭЖ БҮҮ БОД. ЛАМ ХАР ГЭЛТГҮЙ МОНГОЛЧУУД ДОЛДОЙ БЯЛДУУЧ ХАЧИН ХҮМҮҮС ДЭЭ

2018, 12 сар 31. 9:37
Зочин

манайхан нэг юмыг ойлгох хэрэгтэй. үүнд буддын гүн ухааныг шашинтай хутгадаг. зурхайн ухааныг шашинтай хутгадагаа болимоорсон. шашин гэдэг бол ердөө ёс жаяг юм. шашин гэдэг үг хэзээ үед монголын үг болсон юм бүү мэд. монголын нууц тквчоонд байдаггүй юм. үүнийг судлаасай. буддын гүн ухаанаасаа шашиныг салгаад ойлго. тэр үед шашин бол хэн бэ гэдэг нь тодорхой ойлгогдоно.

2018, 12 сар 31. 7:00
Зочин

манж нар монголыг эзлэхийн тулд энэ шарын шашинг мөн ч их монгол хүний цусаар оруулж ирсэн юм гэнэ лээ. энэ үнэн үү. бүгдийг нь салангад судлах хүү байгаа гэж бодох юм.

2018, 12 сар 31. 6:57
Зочин

түүхээ сайн судлах хэрэгтэй. ургаш хөгжик гэвэл өнгөрсөн түүхээ сайн мэд, тэгээд сургамж авч урагш явах замаа ол гэдэг. түвдийн 5-р далай лам бээжинд 2-3 сар яваад монголд ирээд нэг сар орчим болоод дахиад бээжин явдаг байсан гэж түүхэнд байдаг юм билээ. энэ үе манжийн ноёрхол эхэлж байсан үе юм билээ: ер нь манжид эзлэгдэх нь энэ түвд шунахай лам нартай их холбоотой. энэ лам түвдийн улааны ба шарын шашин хоёрын хагаралдаан болоход өөрийн баримталдаг шарын шашиныг ялуулахын тулд олох монгол цэргийн цусыг уусан нүгэлт лам юм гэнэ лээ.

2018, 12 сар 30. 15:06
Зочин

Одооны энэ олон замбараагүй шашныг нэг цэгцлэхгүй бол алсдаа нэг юм болно шүү . Улс орны эрх ашгиас илүү хувь хүний эрх гэж байх ёсгүй

2018, 12 сар 30. 11:51
Зочин

Mongoliin ard tumnii yazguuriin shashin boloh boogiin shashin ni hunii hiimoriig sergeej baigal eheesee asar ondor energy avan huchtei bolgodog baihad shariin shashniig mongolchuudiig mohooj huchiig ni huvaan sarniulahad mash ih uureg guitsetgesen ni odoo mash todorhoi haragddag. Galdan boshigt ene buhniig harj chadan shar shuvtlan toriin har hun bolj Zanabazariig urialan duudsan ch mani hund iim zorig baigaagui tul gantsaaraa bosoj azaa uzeed duussan eh oronch baatar er bilee. Zanabazartai haritsuulaltgui ner tsever aguu hun yum!

2018, 12 сар 28. 10:51
Зочин

бидний дотор нэг хүн ч гэсэн үнэн мөнг ингэж судлаж гаргаж ирж байна гэдэг нь монгол сэрэхүй үхээгүй юм байна. яг монгол улсын бага хаадын үе ба манжид эзлэгдэх үе, шарын шашины түүхийг ягштал судлаад ирвэл, монголчууд шашины үзлээс болж хагралдсан нь тодорхой болно. өнгөрсөн түүхээ сайн мэдэж байж, ирээдүйд очих замаа нээ, ол, гишгэ гэдэг нь энэ юм даа.

2018, 12 сар 28. 10:45
Зочин

монгол нар ийм болсноо түвдийн шашинаас болсон гэж үзэх үндэстэй. халх монгол манжид уравмагц манжийн хаан мөнгө хайрлахгүй монголд сүм хийд барьсан. ламын нөлөөг төр засагаас дээгүүр тавьсан хууль баталсан. би нэг юм гайхаад байдаг юм. яг манжийн ноёрхолын үеэр монголд оруулсан шарын шашинг монгол орон дээшлэг гэж оруулсан байхуу, юу л бол гэж эргэлздэг. бид тэнгэр шүтлэгтэн шүү дээ. шүтлэгийг солиод өөр шүтлэг бүр дүрс зохиож шүтдэг заншил шүү. үүнийг дэлхий дээр дүрсэнд мөргөхийг хориглодог юм билээ.

2019, 1 сар 2. 15:37
ЗочинДовчиндорж

Дүрс шүтдэггүй шашин гэж байдаггүй. Бөө нар удаа дараа 100 хүүхдээр тахилга хийх болсноос хүн алдаггүй шашин руу монголчууд өөрсдөө орцгоосон. Одоо ч мал амьтнаар тахилга хийсээр байна. Удахгүй хүнээр тэнгэр тахих байхаа

2018, 12 сар 28. 10:35
Зочин

яг үнэндээ түвдийн лам нар монгол ноёдыг ашиглаад улааны , цагааны урсгал хоёрыг суртчлаад, монголчууд хоорондоо байлдах үндэс тавьсан юм билээ. занабазар шашинд хэт орсон үзэл нь бурхан өөр хүчтэнгүй гэж үзсэн болохоор манж талдаа их сайн. манж ч энэ байдлыг мэдээд найр тавьдаг байж. галдан болохоор монгол улс манжид орж болохгүй нэгдэж эсрэг тэмцэх зорилготой, занад хандахад манж хаанд мэдэгддэг байж. ингээд галдан занабазартай өөрөө тулж уулзая гээд цэрэг аваад явахад зана өөрөө ман руу зугатсан юм билээ. ихгээд халх ойрд хагаралтай болжээ.

2019, 1 сар 2. 15:42
ЗочинДовчиндорж

Энэ ч санаанаасаа зохиож гаргалгаа гаргажээ. Тэр үед Оросуудын түрэлт ихсч Монголчууд Оросуудтай тулалдаж байсан. Галдан хаан Оросоос буу зэвсэг авч оронд нь Байгалыг өгөхөөр тохирсон юм. Тэгээд Мандах төрийг түшсэнээс мөхөх төрийг түшиж очсон юм

2019, 9 сар 5. 22:00
Худлаа

Ном унш. Галданд оросууд тусалж магадгүй гээд Галданд туслахгүй байвал түүнийг нухсаны дараа шанд нь Байгаль нуурыг ав гэж Манж нар Оросуудад тулгасан байдаг

2018, 12 сар 28. 10:28
Зочин

би яг ийм бодолтой байдаг. өөрийн гэсэн язгуур үнэмшилийг талцуулж шашины урсгал орж ирсэн. энэ байдал одоо хүртэл талцуулж байна.

2018, 12 сар 26. 15:53
Ба

Туйлийн харамсалтай. Энэ бутрал хагарлаас болж одоогийн Монголчууд уугуул Чингис хааны Монголчууд биш болсон. Шашинд орсноор аймхай хулчгар, манжид эзлэгдснээр бялдууч палдига, өнгө мөнгө шагналд шунахай болсон.

2019, 1 сар 2. 16:52
ЗочинДовчиндорж

Та нар одоо больдоо. Шашиндаа байгаа юм биш Монголчууд шашнаас ч өмнө эв эегүй байсан. Чингэс хаан нэг удаа дарахыг нь дарж дагуулахыг нь дагуулсан. Одоо тэгээд хардаа Манжыг 200- аад жил Оросыг 70 жил дагалаа тэгээд одоо Хятадыг дагах гээд л байна шдээ.

2018, 12 сар 27. 23:20
taij

za daa barag l unen dee etsest ni hamag sor bolson eh oronchdoo orosiin yatgalgaar tuuj ustgaa bizdee!

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]