Хаант Орос, Манж Чин улсын хооронд Буурын голд хил тогтоох хэлэлцээ явагдаж Найралт төвийн 5 дугаар он буюу 1727 оны 8-р сарын 20-нд түүхнээ Буурын хэмээн тэмдэглэгдэн үлдсэн гэрээг байгуулжээ. Энэхүү гэрээнд Манж Чин улсын туслагч жанжин, засаг төрийн хошой жүн ван, Эфү /Манжийн хааны хүргэнийг Эфү гэдэг/ Цэрэн, Хаант Орос улсын их элч, төгс зарлигт амбан хааны туслагч гүн Владиславич нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. Уг гэрээг Манж, Орос хэл дээр үйлдсэн байдаг.
Буурын гэрээгээр Тагнын урианхайн нутгийн хойд захын Шавинайн даваанаас эхлэн Баргын нутаг дахь Эргүнэ голын зүүн эргийн Авгайт уул хүртэл 2400-аад километрт Монголын хойт хилийг тогтоож, хилийн шугамыг газар дээр нь тодорхойлон, 87 хос хилийн овоо босгож тэмдэглэжээ. Тэнгис голын эх Тэнгис даваанаас эхлэн зүүн тийш Тарваган дахын 58 дугаар овоо хүртэл 1890 км газрын хилд босгосон 76 хилийн овоо тэмдэг нь манай улсын одоогийн хилийг хамаарч байна.
Уг гэрээг хэрэгжүүлж хилийн овоо, тэмдгийг газар дээр нь тогтоон тэмдэглэхдээ, эхлээд Хиагт горхины баруун талын Ухаа хамарын хөтөл дээр овоо босгон “Дундын овоо” хэмээн нэрлэжээ. Түүнээс баруун, зүүн тийш хилийн овоо, тэмдгүүдийг байгуулах хилийн комиссарууд (комисс)-ыг томилсон байна.
Дундын овооноос эхлэн зүүн зүгт Эргүнэ голын эрэг дэх Авгайт уул хүртэл Халх, Баргын нутгийн хойт талаар 63 хос хилийн овоо, тэмдэг босгосноо тодорхойлсон солилцох бичиг (протокол) үйлджээ.
Манж Чин улсын зуучны дэд зэргийн хиа Хубит, Хаант Орос улсын захын комиссар элчийн туслагч Иван Глазунов нар 1727 оны 10-р сарын 12-нд Авгайт уулан дээр гарын үсэг зурж хоорондоо солилцжээ.
Овоо тэмдэг босгосон газруудыг тодорхойлбол:
- Бүрхтэй уулын өмнө хамрын ирмэг дээр
- Бүрхтэй уулаас харалдаа тушаа зүүн тийш Цайдам нуурын хойд уулан дээр
- Давст нуурын тушаа өмнөх Хүрлэг нурууны үзүүр дээр
- Дөрөөгийн харалдаа баруун тийш Цөх голын баруун уулан дээр
- Шарвага нугын дээд үзүүр, Цөх голын эргэн дээр
- Чагтай голын адаг, Цөх голын баруун эргийн уулын зүүн хажууд
- Хазаа голын адаг, Цөх голын эргэн дээр
- Ар Хүдэр голын адгийн баруун уулан дээр
- Уялга голын адаг, Улиаст нугын өмнөх дэнж дээр
- Ар хадны голын адаг, Цөх голын эрэг дээр
- Ар хад, Өлөөль голын бэлчирт
- Өвөрхад голын адгийн хойд уулан дээр
- Хөмөр давааны хойдхи Хянга (ирмэг) дээр
- Хүе голын зүүн Хөмөр нурууны үзүүр дээр
- Ононгийн Хужир нугын Рашааны хойд өндөр дээр
- Онон голын хойд, Ашинга голын адгийн зүүн өндөр дээр
- Харъяачуудын хойд уулан дээр
- Хаслаг голын хойд уулын бэлд
- Балж голын Бат хадын баруун хойдхи мөнх шил дээр
- Хүмүль голын хөндлөн бэлчир ууланд
- Галдтай голын зүүн бэлчир ууланд
- Хярхан голын зүүн нуруун дээр
- Бөххүн голын адгийн уулан дээр
- Гилбэр голын салааны бэлчир Баянзүрх уулан дээр
- Боёгтын нуруун дээр
- Агац, Хормоч голын хойд уулын үзүүрт
- Гожуултай уулын нуруун дээр
- Хэрээ голын хойдхи Адраг уулан дээр
- Ханхруу уулын хий овооны хойд уулан дээр
- Улхан уулын хойд үзүүрийн ургаа чулууны дэргэд
- Онон голын өмнөх Ар Баянзүрх уулан дээр
- Өвөр Баянзүрхийн Бүдүүгийн хар толгой дээр
- Бэрх голын эхний Борх давааны баруун өндөр дээр
- Хурцын нуруун дээр (Жимгэр горхины эхэн)
- Мангад нүх, хойд нурууны ирмэг дээр
- Их түргэний голын зүүн Дааган дэл уулан дээр
- Тосог уулан дээр
- Дөч голын хойдхи ухаа шил дээр
- Хорин нарс уулын үзүүр дээр
- Сэндэртийн хойдхи Шар толгой дээр
- Тогтор голын зүүн нуруун дээр
- Хөх ишгийн голын баруун хар толгой дээр
- Бэрх горхины хойдхи Түргэн уулан дээр
- Зүүн Түргэн голын хойдхи өндөр толгой дээр
- Ямалхын голын эхний зүүн уулан дээр Цагаан нуурын баруун талд
- Ямалхын голын хойдхи хөх толгойд
- Ямалхын голын Хар толгойд
- Ямалхын голын адгийн зүүн уулын үзүүрт
- Ямалхын голоос өмнө зүгийн талд байгаа хоёр хөвд дээр
- Нивсийн хойдхи өндөр толгой дээр
- Муу гэзэг толгойн хойд үзүүрт
- Чивтийн хий овооны хойдхи дэнж дээр (Улз голын зүүн талд)
- Зээрэнт уулын хойд үзүүрт
- Энх толгойн хойдхи Талын гэзэг толгой дээр
- Мөнх толгойн хойд тал дээрхи
- Ангархайн хойдхи талд
- Хөвөлзөхын хойдхи талд
- Тарваган дах толгойд
Энэхүү солилцох бичиг-(протокол)-ийн төгсгөлд “Бүрхтэй уулын нуруунаас Эргүнэ мөрний эхэнд хүртэл өмнө бие цөм Манж Чин улсынх болох, хойд бие цөм Хаант Орос улсынх болох, бид, хоёр гүрний эв эеэр тогтоож хэлэлцсэн ёсоор уул, гол, газар усыг хуваагаад захын газарт овоо босгон, харилцан солилцож, суусан улсыг өөр өөрийн захын дотор суулгасан хоёр гүрний эв эеэр нэн эв эе болгож, захын газрыг цэвэр болгож, ашид шог самуун үл болохын тул зөвшиж бичиг бичиж, гараар тэмдэглэж баталж андалдав” гэжээ.
Дундын овооноос баруун зүгт Шавинайн даваа хүртэл Халх, Хөвсгөлийн Урианхай, Дархад, Тагнын Урианхайн нутгийн хойд захаар хилийн овоо тэмдэг босгожээ. Үүнийгээ батлан солилцох бичиг (протокол) үйлдэж, Манж Чин улсын хиаг захирагч Дорги, Хаант Орос улсын ордны хиа, захын хэргийг даасан комиссар С.А.Количев нар 1727 оны 10 дугаар сарын 27-нд Шавинайн даваан дээр гарын үсэг зуралцан хоорондоо солилцжээ.
Хилийн овоо, тэмдэг босгосон газруудыг тодорхойлбол:
- Хилийн дундын овоо
- Оргойт уулан дээр
- Буйлааст уулын зүүн хойт үзүүр дээр
- Хөх чулуут, Ёнхор уулын уулзвар уулан дээр
- Хонгор овоон дээр
- Гунзан уулын зүүн үзүүрт
- Хотгойдын нурууны зүүн үзүүр дээрх
- Хулд голын эхний даваан дээр
- Гачуурт (Хацуурт) голын эхний даваанд
- Цээж голын эхний даваан дээр
- Модон хөл голын эхний даваан дээр
- Буурал голын эхний Бугат даваанд
- Хээгт голын эхний Дашит даваанд
- Гурвийн зүүн үзүүр Хэснэгт даваанд
- Үзүүр голын эх Гурви даваанд
- Гурвийн баруун үзүүр Ханх даваанд
- Нарийн голын эхний Нүхэт даваанд
- Тэнгис голын эх, Эрхэг дархаг тайга уулын зүүн үзүүрийн даваан дээр тус тус хилийн овоог босгожээ.
Уг солилцох бичиг-(протокол)-ийн төгсгөлд “тэдгээр овооны өвөр биений уул, гол ба аль хэрэгт юм болбоос Манж Чин улсын болгож эзлэх, Ар биений уул гол ба аль хэрэгт юм болбоос Хаант Орос улсын болгож эзлэх, хоёр гүрний сайд эв эеэр нийлж, үнэн зөвөөр хэлэлцэж нааш, цааш андалдах бичгийг бичиж, өөрийн гараар баталж дуусгав” гэж тэмдэглэжээ.
Буурын гэрээгээр Монгол, Оросын хилийг Барга, Халх, Хөвсгөлийн болон Тагнын урианхайн нутгийн хойгуур тогтоон, Халхын хилийн харуулуудаар хамгаалуулсан байна.
Энэхүү баримт нь Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа бөгөөд хэрэв эх баримттай нь танилцахыг хүсвэл тус архивын уншлагын танхимаар үйлчлүүлэх ба Манжийн үеийн Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын яамны хөмрөгийн М-1, данс-1 /1-р боть/, хадгаламжийн нэгж 1-ийг үзнэ үү. Нийт 12 хуудас баримт буй. Мөн Гадаад Хэргийн Яамны Төв архив болон Хил Хамгаалах Ерөнхий Газрын архивт энэхүү гэрээтэй холбоотой баримтууд хадгалагдаж байна.
Muu manjuud!!!
efu gedeg chin manjiin hurgen gesen ug yag l manjiin bool nohoi gesentei yag adilhan sonsogdoj baigaa yum gashuun tuuh dee
эфү гэдэг нь манжийн охинтой суусан монгол хүн гэдгйиг бүү мартаарай, манжйин хүргэнг эфү ноён гэдэг юм шүү дээ, нөхдөө,
Манай түүхчид Галдан бошигтыг эфү байсныг мэдсэн ч чимээгүй нуудаг. Яг л Цэдэнбал оросын хүргэн байсныг нуудагтай адил юм. учир нь Эфү Цэрэн халхыг орос, ойрдын довтолгооноос удаа дараа амжилттай хамгаалж ойрдын баатрууд гэгч нарыг довтолж ирэхэд нь цөөхөн цэргийн хүчээрээ 2 удаа бут цохиж халхын ард түмнийг яогаллаас хамгаалсанд ойрдууд үзэн яддаг юм. Түүх үнэнээр болж Цэрэн бол баатар байсан, орчин үеийн монгол улсын хамгийн гарамгай баатар гавьяатан гэдгийг мэдэх цаг болсон.
Монголын газар нутгийг манж, орост хувааж өгсөнийг баатар гэхүү ? чи бол түүний үлдэгдэл урвагч гэдгээ мэдэж байна уу?
Хуцна биз хужаа лалар
Tiim shuu
шаагаарай
Галдан хаан нь Зүүнгарын Хаант улсын хаан гэдгийг чи бүү март, Ану нэрт хатан нь дөрвөн Ойрдын бэр шүү дээ, Зүүнгарт ирсэн, Харин хори түмдийнхэн манж гүнжээ өгөөд л халх монгол ноёнд эфү цол өгдөг юм аа, за та нарын манжид дагаар орж манжтай нйилж хядсан алсан хүнйи тоог Олон улсын шүүхэд л танилцуулаарай, за. Манжийн өвөрт орогсод мөн түвдийн хөлд сөхрөгсөдийн амыг хамхих цаг ирлээ,
Галдан бошигт хаан эфү байсан гэв үү? Тэгж ч бас ингэж бураж болохгүй шүү дээ. Галдан хааны хүү Сэвдэнбалжир эфү байсан. Дараа нь цаазлуулсан
түүхчид харин ч галданг муулах өө болгоныг алдахгүй байгаа байх шүү. эфү цэрэнг манж нар аль хэдийн баатар болгосон шүү дээ.
Социализмын үед Цэрэнг зориудаар урвагч гэж буруу ойлгуулдаг байлаа. Үнэндээ Цэрэн бол одоогийн Монгол Улсын хойд хилийг авч үлдсэн юм. Цэрэн энэ гэрээг хийээгүй бол их наагуур тогтох байлаа. Цаг нь ирэхээр Цэрэн ардын баатар болон мөнхөрнө.
Ер нь хэцүү л дээ түүхийг ялсан тал л бичнэ. Магад бидэнд хэрэгтэй зүйл хийсэн ч байж мэднэ магадгүй хөвсгөл ч үгүй байхыг үгүйсгэхгүй он жилүүд тэр үед байсан байх өө
Хуцаарай муу хужаа лалар минь. Цэрэн урвагчаараа л түүхэнд үлдэнэ. Муу лаларууд
Эргүүтсэн төлөгний үр удам минь унш судал
Зүүнгар, дөрвөн Ойрдын зүгт манжийн хүчийг ашиглан алан хядах бодлого явуулсан манжийн мойшой эфү цолт Цэрэн бол Халх монголыг манжид тушаасан урвагчдын толгойлогчид шүү дээ, одоо ч зэс гууль нь цухайж ёстой нэг новш болно доо та нар
Orosod dagaar orson Mongol undestenguud Mongol ulsadataigaa negdeh tsag ni bolson shuu?
Эфү Цэрэн урвагч уу гэдгийг сайтар бодлцох хэрэгтэй.Ер нь урвагч нарын хүчинд л өнөөгийн Монгол байгаа.2 хэт их гүрний дунд аядуу зөөлөн бодлого барьсан нь хожсон.Өөрөөр яалтай билээ
ОЮУНГЭРЭЛ АМЕРИКИЙН БЭР. БАС Л НЭГ УРВАГЧ.
tseren manjiin haanii efu buyu hurgen gesen bga bizde bas l neg urwagch
manj orosiin talaas oroltsson huniih ni tsol gunshing surtei gegch ni duridchihaad uuriin taliin huniig Tseren geh nernees uur yum bichilgui ungurdug ni yamar uchir baina honi hariulj yavsan Tseren-g avaachaad gariin useg zuruulchihaagui l bailtai
Iimerhuu yuman deeree jaahan anhaaraltai baitsgaa