БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн захирал, түүхийн ухааны доктор хошууч Т.Сүхбаатар
Монголын эзэнт гүрний үргэлжпэл болох Алтан ордны улс нь 260 гаруй жил оршин тогтнох хугацаандаа дэлхий дахинд нэр алдраа цууриатуулсан олон дайн тулалдааныг хийж байсны нэг нь 1410 оны 7 дугаар сарын 15-нд болсон алдарт Грюнвальдын тулалдаан юм.
XIV зууны үед европын улс орнууд шашин шүтлэг, газар нутаг, эрх мэдлийн төлөө ширүүн тэмцэлдэж байжээ. Ялангуяа, Германы Тевтоны одон (бүлэглэл) өөрийн улс төрийн бодлогоо Орос болон Европын бусад улс оронд хүчээр тулгахыг оролдож ямагт заналхийлж байсан юм. Энэ нь хил залган оршдог Польш болон Литовын хаант улсад илүү а ю у л т а й байдал үүсэх нөхцөл бүрдсэн.
Нэг талаас Польшийн хаант улс, Литовын вант улсууд, нөгөө талаас Германы Тевтоны бүлэглэл дунд дайн гарах нь тодорхой байлаа. Дайн гарах нөхцөл байдал үүссэн учир 1410 оны эхний хагасын турш хоёр тал дайнд бэлтгэж 1410 оны 5 дугаар сар гэхэд Польш, Литов улсууд цэрэг цуглуулж мөн холбоотон улсуудыг ч хайж байсан юм. Тветоны бүлэглэл Европын хөлсний цэргүүд болон сайн дурынхныг өөртөө татаж шашны илүү их эрх мэдэл, газар нутаг мөн Польш, Литов дахь баялгийг амлаж байжээ. Пруссийн Польшууд түүнчлэн Чех, Морав, Швейцарийн хөлсний цэрэгТевтоны бүлэглэлийн талд орж тулалдахаар болсон байна.
Харин Польш, Литовын талд Алтан ордны улсын хан хүү Желал Ад Дин, Чех, Бохем, Морави, Молдав, Смоленск, Валахия, Мазовия, Рутенийн вант улсууд мөн хөлсний цэргүүд зогсож байжээ. Алтан ордны улс тухайн үед улс төрийн хямралд автаж олон хаан солигдож төрийн эрх мэдэл Эдигей ноёны гарт байсан юм.
Желал Ад Дин бол 1380-1395 оны хооронд Алтан ордны хаан байсан Тохтамышийн хамгийн том хүү юм. Тэрээр хаан ширээний төлөө өөрийн ах дүү төрөл садантай тэмцэлдэж байсан бөгөөд энэ тэмцэлдээ Польш, Литовийн дэмжлэгийг авах үүднээс холбоотон болсон юм. Грюнвальдын тулалдаан 1410 оны 07 дугаар сарын 15-нд Тевтоны улсын нутаг дэвсгэрт Грюнвальд, Танненберг, Людвигсдорф гэсэн гурван тосгоны дунд болжээ.
Тевтоны бүлэглэл цэргээ үндсэн гурван хэсэгт хуваасан бөгөөд тэдний цөм нь морьт рыцариуд болон явган цэргүүд бүрдүүлж байжээ. Харин тэдний эсрэг сөрөн зогссон холбоотны хүчний командлагч Польшийн Ягайло ван цэргээ мөн л үндсэн гурван хэсэгт хуваасан ба төв хэсгийг өөрөө авч, баруун жигүүртээ Литовийн ван Витов Алтан ордны хан хүү Желал Ад Диний хамт, зүүн жигүүртээ польшийн Зындрам ба Машковиц нарыг тус тус байрлуулсан байна.
Хоёр талаас оролцсон цэргийн хүн хүчний тоо өнөө хэр эцэслэн шийдэгдээгүй байна. Хоёр талаас цэргийн тоо баримтаа янз бүрээр баримтжуулсан. Энэ нь дараах хэд хэдэн шалтгаанаас болсон. Өөрсдийн ялагдлаа хаацайлахын тулд цэргийн тоог дарж эсрэг талынхаа цэргийн тоог ихэсгэх хандлага гаргасан. Ялагч тал багахан хүчээр асар их дайсныг дарсан баатарлаг үйл явдал болгон харуулахын тулд өөрийн цэргийн тоог дарж эсрэг талынхаа цэргийн тоог их болгон зориуд тэмдэглэн үлдээсэн байх тал бий. Түүхчид хоорондоо харилцан адилгүй дараах тоонуудыг гаргажээ.
Дээрх бүгдээс үндэслэн Польш, Литовын талаас 11000-25,000 орчим Тевтоны талаас 11000-20,000 орчим цэрэг оролцсон гэж үзэж болохоор байна. Харин Алтан ордны улсын талаас 3000 шилмэл морьт цэрэг оролцсон нь тодорхой болж байгаа юм.
Тулалдаан Грюнвальд, Танненберг, Людвигсдорф тосгодын хооронд ойролцоогоор 4 км2 нутагт дэвсгэрт болжээ. Польшийн хүнд морин цэрэг нь зүүн жигүүрт, Литовын хөнгөн морьт цэрэг баруун жигүүрт, төрөл бүрийн хөлсний цэргүүд төв хэсэгт байрлаж Аптан ордны улсын морьт цэрэг нөөцөд нуугдан үлдсэн байна. Тэдний өмнөөс Тевтоны бүлэглэл өөрсдийн гол цөм болсон элит хүнд морин цэргээ жагсаасан байжээ.
Тулалдаан Литовын ван Тевтон бүлэглэлийн баруун жигүүрт цохилт өгснөөр эхэлсэн. Тулалдаан ширүүн болж Литовын хөнгөн морьт цэрэг Тевтоны хүнд морин цэрэгт шахагдаж бараг ялагдах үед нь Алтан ордны Желал Ад Дин хан хүү өөрийн морьт цэргийн хамт хажуу талаас нь ороон ц о х и ж улмаар ялагдсан дүр үзүүлэн зугтсан байна.
Тевтоны хүнд морин цэрэг араас нь нэхсэн боловч Монголчууд отолтод аваачин гэнэт эргэн тулалдаж рыцариудыг б у т ц о х и ж э э. Монголчуудын хэрэглэсэн “өдөөн хөдөлгөх арга” гэдэг энэ уламжлалт аргыг 1238 онд Сить голын тулалдаанд Оросуудад, 1241 онд Легниц, Мохийн хөндийн тулалдаанд Польш, Унгар, Европын нэгдсэн армид, 1399 онд Ворскла голын тулалдаанд Литовчуудад хэрэглэн б у т ц о х и ж байсан бол харин энэ удаад Алтан ордны хан хүү Жалал Ад Дин өвөг) дээдсийнхээ байлдааны тактикийг Германчуудад хэрэглэж дахин нэг ялалтыг авсан.
Төв хэсгийг удирдан байсан Тевтоны Ульрих фон Юнгинген Монголчууд болон Литовчуудад бут цохиулан а м ь ү р э г д с э н. Гурван жигүүрээ тас цохиулсан Тевтончууд ухарч хуарандаа бэхлэлт байгуулан хориглосон байна. Гэвч морин тэргээр хийсэн хориглолт амжилтгүй болж Монголын морьт цэргийн түрэлтийг дийлэлгүй сэтэрсэн юм. Улмаар бүслэгдсэн Тевтоны цэргийн ихэнх нь бууж өгч зарим нь зугтан одсон бөгөөд зугтсан цэргүүд Монголын морьт цэрэгт х и а р ц о х и у л ж э э.
Тулалдаан өглөөнөөс орой хүртэл завсарлагатайгаар 10 орчим цаг үргэлжилж Тевтончууд нийт цэргийнхээ тэн хагасаас илүү хувийг алдсан. Тулалдаанд Тевтоны бүлэглэл 8000 цэргээ алдсан бөгөөд үүний 200-400 орчим нь рыцариуд байсан. Энэ ялагдал нь бүлэглэлд хүнд цохилт болж Польшийн хараат болохоо хүлээн зөвшөөрч Гданьск ба баруун Пруссийн нэлээд газар нутгийг Польшид алдсан юм. Үүгээр Польш нь Балтийн тэнгист орох замыг олж авчээ. Литов болон Польшийн холбоотнууд 4-5 мянган хүнээ алдаж, 8000 хүн ш а р х а д с а н байна.
Холбоотон болж оролцсон Монголын Алтан ордны улсын хаан хүү Желал Ад Дин Литов болон Польшуудаас туслалцаа аван 1410-1412 онд Алтан ордны хан ширээнд заларсан юм. Германы нэр хүнд болсон морин цэрэг бүхий рыцариудын эсрэг чухам Монголын хөнгөн морьт цэрэг амжилттай давшин уламжлалт “өдөөн хөдөлгөх арга” тактик хэрэглэн бут цохисон билээ. Хэрэв Монголын шилмэл морьт цэрэг байгаагүй бол тулалдааны хувь заяа хаашаа эргэх нь тодорхой байсан юм.
Грюнвальдын тулалдаанд Монгол, Чех, Польш, Орос, Литовчууд нэг эвсэл болон Германы Тевтон бүлэглэлийн эсрэг сөрөн зогссоноороо түүхэнд ул мөрөө үлдээсэн. 1910 онд Грюнвальдын тулалдааны 500 жилийн ойд Зориулан дурсгалын хөшөө босгосон. Харин Польш улс 2010 оны 11 дүгээр сарын 25-нд Гданьск хотноо Грюнвальдын тулалдаанд оролцсон Монгол цэргүүдэд зориулсан хөшөөг босгосон юм. Польш Литовын арми Тевтоний бүлэглэлийг ялсны 600 жилийн ойд зориулсан уг хөшөөг морьтон цэргийн дүрээр бүтээжээ.
Уг хөшөөний нээлтэд Польшийн Ерөнхийлөгч Бронислав Комаровски, ОХУ-ын Татарстаныг төлөөлж бүх дэлхийн татарчуудын хурлын тэргүүн Ринат Закиров болон бусад төлөөлөгч оролцсон байна. Грюнвальдын тулалдаан нь Алтан ордны улсын цэрэг дайны түүхэнд онцгой содон байр суурь эзэлдэг гэдгээрээ онцлог юм. Гэсэн ч Монголчуудын олонх нь энэ тулалдааны талаар хомсхон мэдлэгтэй байдаг бөгөөд энэ талаар цаашид дэлгэрэнгүй нарийвчлан судлаж Монгол цэргийн гүйцэтгэсэн үүргийг тодруулан гаргаж ирэх нь зүйтэй биз ээ.
Тевтоны одон байхдаа яахав дээ орден гэдгээр нь юм уу эсвэл бүлэглэл гээд бичихгүй
Тевтоны бүлэглэл гэдэг нь утгагүй, орден буюу ордон гэвэл зөв гэсэн өмнөх саналыг дэмжиж бн. Загалтайтны аян дайнаас хойш европын рыцарь баатрууд янз бүрийн шашны орденд нэгдэн зарим нь бүр улс маягийн нийгмийн бүтэц байгуулж байсны нэг Тевтоны орден юм. Ордены зорилго нь Балти хавийн нутагийн онго шүтлэгт болон үнэн алдартны шашинт ард түмнийг католик шашинд оруулах гэж хичээж зарим талаар амжилт олж, газар нутагаа тэлсээр Грюнвальдын тулалдаанд хүргэжээ.
Үүнийг орчуулж Оросын сайтууд дээр тавиулах хэрэгтэй . Гэхдээ сайн судалж байгаад хүмүүсийг нь аль болох олон болгох хэрэгтэй бна
Saihan baina. Suuliin uye'd gadni uls ornuud Mongolin tuuhiig ilt uguisgej, Mongolchuudin delhiin hugjil, devshid oruulsan unelj barashgui huvi nemriig harluulaj bui tul bid ene lugaa Tuuhen uil yvdlig barimtjuulan orchuulj uil yvdal urnuj bsan tuhain uls orond ni Tuuhiin jimeer olon arga hemjee zphion baiguulj, tus gazar nutguudaas hurtel eh survalj olj barimtjuulah heregtei bna.
Jelal ad din genuu kkk
e
2 өөр хүн шүү.... Нэг Хорезм (Сартуул иргэн) улсын ханхүү. Нөгөөх нь Алтан ордны улсын хаан.
желал ад дин гэдэг чинь бүүр өмнө байсан бичгийн хүн биздээ
ха ха. тэнэг пизда вэ?
Тэр чинь рашид-ад-дин
тэнэг минь дэлхийд ганцхан Желал ад дин гэж байхгүй шүү энэ нэр исламын шашинтангууд дунд түгээмэл нэр
za shaachlaa dqaa
ООО ЭНД ЧИНЬ 1812 ОНЫ ОРОСЫН ЭХ ОРНЫ ДАЙНЫ ҮЕИЙН ГУСАР ЦЭРГИЙН ХӨШӨӨ Л БАЙНА ШДЭ
Германд хэвлэгдсэн “Орос Хятадын завсар дахь Монгол Улс” ном Баруунд эрэлттэй байж, Amazon-оор олон оронд 50 US$–аар борлогдож, судлаачид, уншигчдын анхаарлыг татаж байна. Уг ном Интерном,УИД-д их хямд байна. 2 хөршийн наад цаад бодлогыг тод өгүүлжээ.
Amazon дахь уншгчдын сэтгэгдэл мэдээллийг тодруулая гэвэл холбоос нь:
http://www.amazon.com/Mongoliya-tiskakh-eye-sosedey-blagopriyatnye/dp/3659592781/ref=sr_1_fkmr0_1?ie=UTF8&qid=1415521666&sr=8-1-fkmr0&keywords=mongolia+baasansuren
Германы рыцариуд Европын эрлэг нь байсан бол Монголчууд Германы рыцариудын ганц эрлэг нь байжээ
Монголчууд бид ер нь бол европ азийн хосолмол улсууд шүү дээ. МЭӨ 5000-3000 жилийн орчимд Европоос гарсан Индо Аричуудын томоохон нүүдэл болж зарим нь Энэтхэг зарим нь Төв азийн баруун хэсэг буюу Увс, Ховд, Завхан, Говь-Алтайгаар суурьшсан. Хожим нь эрлийзжээд төв хэсгээр нь Ази европын дундын царайтай хүмүүс Зүүн хэсгээр Ази төрхийн Баруун хэсгээр Европ төрхийн хүмүүстэй болсон. Тиймээс Монголчуудыг зөвхөн Ази төрхтэй хүмүүс гэж бодох нь эндүүрэл юм байгаан.
http://www.tatarlar-deutschland.de/2010/11/29/v-polshe-ustanovili-pamyatnik-tataram/
хөшөөний зураг нь хаана байгаа юм бэ
OROSIIN TATARUUD CHIN TURKUUD SHUUDEE MONGOLIIN TATAR AIMGIIG CHINGIS HAAN OSHOOGOO AVCH BUGDII NI USTGASAN UR HUUHDUUDIIG NI TORGUULIIN SUMAND ORUULJ ARMIIN HAMGIIN TURUUND YAVUULDAG BAISAN IIMEES BARUUNIIHAN TA NAR HEN BE GESEND ONOODUUL NI TATAARUUD GEJ HARIULDAG BAISNAAS MONGOLCHUUDIIG TATAARUUD GEH BOLSON
UNEN!!!!! BULGAR gedeg nertei tureg helten ard tumen. Yag Turk ch bas bish. Altan Ordony uuguul mongolchuud Islamy shashiy noloogoor buren uusaj alga bolson gej huvidaa bodoj bn.
xaxaxa
Энэ их сонирхолтой таамаглал байна хөгжилтэй ч юмшиг
Зураг нь хаана байнаа. Нэтээс хайгаад олдсонгүй
mongoljuudin oilgoxgvi neg zvil bna tatar gedeg mongoljuud mun gedgiig notlox xeregtei bna mongol bish geed turrk blon gadni tvvxchid bjeed bx ym tvvx meddeg xvmvvs eniig sudlaad mun bshiig ni olon ulsad gargaj tawix xeregtei bna tataruud mongoljuud munuu
Мөн байх бүрэн боломжтой... Алтан ордны улс задарсны дараа үлдсэн хүмүүс шүү дээ...
Shaa
үгүй ээ тэгээд энэнд чинь монгол улсын эрх ашиг өчүүхэн төдий ч байхгүй байна шүү дээ? оросын татарстан ч гэх шиг монголчууд ийм л арчаагүй хүмүүс шд хамаг түүхээ орос хятад одоо бол казах солонгост алдаж дуусаж байна
тэгээд тэр хөшөөнийх нь зураг хаана байгаа юм. Ер нь бол монгол цэрэг гэж биднийг хошгоруулаад байгаа болохоос биш нидэр дээрээ европ царайтай хүний л хөшөө байгаа даа....
Алтан Орд улс бол Монголын түүхтэй салшгүй холбоотой Харамсалтай нь түүхэндээ эзэн байж чадаагүй түүхээ сайн судлаагүй балаг гарч байна л даа Польш улс хөшөөг босгоход Оросын Татарстан улсыг урьсан байна
Монгол биш Татарууд л бутцохисон юм биш үү??? Хэрэв Монголчууд оролцсон бол Польшууд Монголчуудыг урих ёстой юм биш үү ???
Mongolchuud--g Moal Tartar HU gh zeregeer nerlej bsan. Odooch gsen Men gu gej duuddag..
Rubruk lamtany Nom Tartur hemeeh Mongolchuudyn tuuh orshivoi gej ehny huudsandaa morlon temdeglejee.
Тартарус буюу тамын элч гэж Монголчуудыг нэрлэдэг байсан болохоор Татаруудыг шууд Монгол гэж хэлж болно...
Tatar gedeg chin Mongolchuud shv dee, Evrop d tegj nerlegdsen.