Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бөртэ Чино ноёнтон тэнгис гэтэлсэн тухайУншсан7,432

Энд дурдагдаж буй Тэнгис гэтлэх гэдэг нь “тэнгэр шүтлэгийн зан үйлд хамаарагдах “Тэнгис гэтлэх” гэдэг хэлц үг байна.

Чингис хааны язгуур дээр тэнгэрээс заяат Бөртэ Чино ажгуу. Гэргэй ину Хоа Марал ажээ. Тэнгис гэтэлж ирэв. Онон мөрний тэргүүнээ, Бурхан халдун ууланд нутаглаж бүхийд төрсөн Батцагаан ажгуу.

 

Монголын нууц товчоо судлаачид олон зууны турш Бөртэ Чино ноёныг аль нэг далай, их усыг туулж, гаталж Бурхан Халдун ууланд ирсэн цагаач хүн байсан мэтээр үзэж тэрхүү их ус, далай тэнгисийг эрж, ойр орчмын нуур, гол, далайг Монголын нууц товчооны эхэнд дурдагдаж буй тэнгис мөн гэсэн таамаглал дэвшүүлсэн нь учир дутагдалтай байна.

Энд дурдагдаж буй Тэнгис гэтлэх гэдэг нь “тэнгэр шүтлэгийн зан үйлд хамаарагдах “Тэнгис гэтлэх” гэдэг хэлц үг байна. энэ нь “Гол-мөрөн” /лус аргадах/ тахих зан үйл” юм. Үүнтэй төстэй “Тэнгэр гэтлэх, далай харайх, тэнгэрт халих” ... гэх мэт өдий төдий хэлц үг Монгол хэлэнд нэн ялангуяа бөөгийн зан үйлд өнөө ч байна.

Энэ утгаараа Бөртэ Чино ноёнтон харь газраас Бурхан Халдун уулнаа цагаачилан нүүж ирсэн бус харин Бурхан Халдун уул буюу өнөөгийн Хэнтий нурууны Түшлэгт ян, Жинст ян зэрэг бага хэнтийн үргэлжилсэн сардигуудын ар, Ононы халуун рашааны Дуут яны өвөр хооронд, заримдаа өнөөгийн Биндэр хавьцаа нутагт нутаглаж байсан уугуул иргэн байсан байна.

“Тэнгис гэтэлж ирэв” гэдэг энэхүү үгийг ашиглаж гадаадын ялангуяа япон, солонгос, турк орнуудын эрдэмтэд бидний өвөг дээдсийг олон зуун жилийн турш “тийм гаралтай, ийм угсааны хүн” хэмээн доромжилсоор байгаа билээ.

Түүхч, зохиолч Г.Энх-Амарын “Монголын нууц товчооны мянган оньс хэмээх Нуман түлхүүр” номоос

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]