Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монгол хүн ба Соёлын хувьсгалУншсан7,064

Өвөр Монголын Оскар Шиндлер (Oskar Schindler)

Өвөр Монголын Оскар Шиндлер (Oskar Schindler)

 

Японы Шизүокогийн их сургуулийн багш Огонуус Цогтын “Монгол хүн ба Соёлын хувьсгал” ном 2009 онд япон хэлээр хэвлэгджээ. Уг бүтээлийг Монсудар хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр уншигчдын хүртээл болгож байна.

Тус номын зохиогч О.Цогту Соёлын хувьсгалын үед амьдарч, хэлмэгдэж байсан хүмүүсийн аман түүхийг судалгааны бүтээлүүдээр баяжуулсан. Ингэхдээ өвөр монголчуудыг хэлмэгдүүлэх болсон учир шалтгааны урьдач нөхцөл буюу Нармай Монгол улс байгуулахын төлөөх Өвөр монголчуудын тэмцэл, япончуудтай харилцаж байсан харилцаа зэргийг тодорхой өгүүлсэн.


СИХ-ын тухай мэдээ цуглуулж явахдаа олон арван хүний түүх, дурсамжийг сонслоо. Тэдний дундаас миний сонирхлыг ихэд татсан нэгэн хүн бол Өвөр Монголын эрүүл хамгааллын тэнхимийн дарга байсан Зүтгэгч юм. Зүтгэгч “Улаанхүүгийн эмч” гэсэн нэрээрээ алдартай бөгөөд хятад нэр нь Жинь Жютөү. Тэр бээр нэртэй эмч, дээд зэргийн кадр төдийгүй монголчуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн байжээ. Тэр СИХ-ын их хядлагын үед айж эмээлгүйгээр 16000 гаруй монгол “ялтан”-ыг аварсан ачтан юм. “Эх улсаасаа тэрсэлсэн ӨМАХН-ын гишүүн,” “Японы тагнуул” гэсэн ялтай монголчуудыг хүнд өвчтэй гэсэн шалтгаар эмнэлэгт шилжүүлж тэднийг аварчээ.

Тэр энэхүү ажиллагаагаа ЭХН-д мэдэгдэх хүртэл хийсэн байна. Иймээс түүний эл үйлдлийг монголчууд дэлхийн хоёрдугаар дайны нацистын их хядлагаас олон зуун еврей хүмүүсийг аварсан Оскар Шиндлер гэдэг Германы аж үйлдвэрийн үйл ажиллагаатай тэнцэх үйл ажиллагаа гэж үнэлдэг.

Зүтгэгч нь Жирэм аймгийн Хорчин баруун гарын дунд хошууны хүн юм. Түүнийг 9 настай байхад эцэг эх нь салж, хойд эхийн гар дээр мал хариулан өссөн учраас аав нь түүнд их хайртай байсан гэнэ. Зүтгэгчийн аав бичиг үсэг мэдэхгүй учраас хүүгээ 8 настайд нь ардын сургуульд оруулжээ.

Тэр үед Хорчин тал нутаг нь Японы байгуулсан Манж улсад харьяалагдаж байсан учир Зүтгэгч Манж улсын байгуулсан Хянган цэргийн ноёдын сургуульд дэвшин оржээ. Тэр сургууль “монгол бэлтгэл анги”, “япон бэлтгэл анги” гэсэн хоёр ангитай байжээ. Хичээл болон цэргийн боловсролыг япон хэлээр заадаг байсан бөгөөд төгссөн сурагчид нь Манж улсын шилдэг цэрэг болдог байжээ.

Зүтгэгчийн сурлага сайн байсан учир Харбины хуурай замын цэргийн эмнэлгийн сургуульд шилжин суралцах хүсэлт нь зөвшөөрөгджээ. Харбин бол оросын цагаачдын байгуулсан Европ маягийн хот байв. Түүний сонголт хожим ЭХН-ын их хядлагаас олон монголчуудын амийг аварна гэдгийг зүүдлээ ч үгүй нь лавтай.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]