Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис хааны байгуулсан, Их Монгол улсын үргэлжлэл, Монгол, Хятад, Солонгос, Өмнөд Азийн орнуудын газар нутгийг эзлэн оршиж байсан хүчирхэг гүрэн улс. Түүхэн дэх хамгийн том үргэлжилсэн уудам газар нутагтай эзэнт гүрнийг удирдах төв байлаа.

Юань гүрнийг сулруулсан иргэний дайнУншсан19,170

Ашидхэв нь Хубилай сэцэн хааны үүсгэсэн Юань улсын долдугаар хаан байжээ. Онцлог нь ганцхан сар хаан суусан бөгөөд энэ нь 1328 он ажгуу.

Ашидхэв нь Хубилай сэцэн хааны үүсгэсэн Юань улсын долдугаар хаан байжээ. Онцлог нь ганцхан сар хаан суусан бөгөөд энэ нь 1328 он ажгуу.

Ашидхэв 1320 оны цагаан бичин жил хожмын Есөнтөмөр хааны Бабухан хатнаас мэндэлсэн юм. Хубилай сэцэн хааны хоёрдугаар хүү Чингимийн том хүү Гамала нь 1292-1302 оны хооронд арван жил давааны арын муж буюу Хорхорум төвтэй уугуул Монгол нутгийг жин ван цолтой захиран сууж байсан. Энэхүү жин ван Гамалагийн дунд хүү Есөнтөмөр нь Юань улсын зургадугаар хаан болж таван жил төрийн тамгыг атгасан. Түүнийг 1328 онд таалал төгсөхөд дөрөвтэйд нь хунтайж хэмээн нэр заасан найман настай хүү Ашидхэвийг нь Юань улсын томоохон ноёд, язгууртнууд хаан ширээнд өргөмжилж долдугаар хаан болгосон юм. Тодруулбал, 1328 оны 8 сарын 15-нд Есөнтөмөр хаан Шандуд нас нөхцсөн тул 10-р сард Бабухан их хатан, Төвлөн засах яамны баруун этгээдийн чинсан Далааш, Ляо ван Тогтох, Лян ван Ванчин нар Ашидхэв ханхүүг хаан өргөмжилжээ.

Гэвч найман настай хүүгийн төр барих нь юу билээ, түүний ард төрийн жолоо атгасан язгууртнуудын үйлдэл бусдынхаа санаанд нийцсэнгүй төрийн эргэлт, бослого хөдөлгөөний хар үүл Ашидхэвийн толгой дээр хуралдаж эхэлжээ.

Үйл таслах яамны хэрэг мэдэгч Яньтөмөр, Раднаашир ван зэрэг жанжид балчир хааныг түлхэх унагаахаар хуйвалдан Дайду дахь хааны ордныг их цэргийн хүчээр бүсэлж 10 сарын 16-нд Хүлэг хааны хөвүүн Төвтөмөрийг залж хаан өргөмжилснөөр Монголчууд нэг дор хоёр хаантай болов.

Ингээд хоёр нийслэл, хоёр хаантай болсон Юань гүрэн Шанду Дайду хоёр нийслэлээрээ хуваагдан дайтав. Ашидхэвийн шадар ноён Ванчин ван Цавчаал боомтыг эзлэхэд хариуд нь Яньтөмөр ван цэрэглэн Ванчины цэргийг бут ниргэсэн ба Далааш түшмэл Артөмөр, Худтөмөр хоёр жанжныг илгээвэл мөн л Яньтөмөрийн цэрэгт дийлджээ.

 Төвтөмөр

Учир нь Яньтөмөр өөрөө ч цэрэг дайны асар их туршлагатай, удирдсан цэрэг нь ч Юань гүрний хамгийн шилдэг цэрэг байжээ. Гэвч Ашидхэв хааны талынхан хүчтэй хэвээр байлаа. Тэдний талын хэдэн түмэн цэрэг Ляодун хойгоос Дайду руу давшихад Төвтөмөр хаан Тодтөмөр жанжныг илгээж Жижоуд тулгаран байлдаж хоёр талаас цэрэг маш олноор үхэж, үрэгдэв. Бүгд Монгол шилдэг цэрэг байгаагүй, хятад, зүрчид, кидан нар голлох  ч Монголчуудын цус урссан нь ер багадаагүй. Улмаар Ашидхэвийн Ляодунаас татсан их цэрэг хүчлэн давшсаар Дайдугийн таван хаалгыг бүслэв. Яг энэ үед өмнөд Хятадаас татсан нэмэлт хүч хүрэлцэн ирж Дайдуг хамгаалан тулалдсанаар Ашидхэв хааны Артөмөр, Түмэндарь жанжид Төвтөмөр хааны цэрэгт ялагдан асар их хохирол амсаж дутаалаа.

Ингээд иргэний дайны санаачлагыг гартаа авсан Төгстөмөрийн талынхан, тодруулбал Ерүтөмөр, Бухтөмөр жанжид 11-р сард нь Шандуг бүсэлж мухардуулснаар Ашидхэв хаан, Далааш ноён нар хас эрдэнийн тамгыг өргөн барьж бууж өгчээ. Ашидхэв хаан болон Бабухан хатан, Далааш нарыг барьж, Дайду хотод хүргэн Төвтөмөр хаанд сөгдүүлсэн ба Ашидхэв хаан, Бабухан нарыг алс газар цөлж, Далааш, Балшир, Мамууш, Ляо ван Тогтохын хүү Бат нарыг цаазлан хороожээ.

 

Хэдийгээр цөлсөн нэртэй боловч Ашидхэвийг улс төрийн бүлэглэлүүдийн гарт орж дахин тэмцэл, хөдөлгөөн өдөөж магадгүй гэж үзсэн бололтой тэр ондоо нас нөгчсөн аж. Магадгүй хорлогдсон бололтой. Ийнхүү Монголчуудын хоорондын хагарал тэмцлийн бас нэгэн жишээ томоохон сургамж энэ болой. Энэ дайны өмнө Хубилай хааны байгуулсан Их Юань гүрэн ид хүчирхэг үедээ явсан. Гэвч богино хугацаанд өрнөсөн хэдий ч асар их цус урссан иргэний дайнаар Юань гүрний хүчин чадал ихэд барагдаж, дайн тулааны хөлд чирэгдсэн дотоод гадаадын ард түмний бослого хөдөлгөөн гаргах санаа бодол улам идэвхжсэн байна.

Ашидхэв, Төвтөмөр нарын энэхүү дайн Хубилай сэцэн хааныг тэнгэр болсноос хойш ердөө 34 жилийн дараа л өрнөжээ. Энэ иргэний дайнд төрийн эрх мэдлийн төлөө санаархагч олон ноёд жанжин, язгууртнууд буруутай гэж шууд хэлж болох. Ашидхэв дөнгөж найман настай бага хүүхэд байсан бол Төвтөмөр ч дайн эхлэхэд 24 дөнгөж шүргэсэн залуу байж, ноёд жанжид, нөлөө бүхий хатад, язгууртнуудын үгээр болчимгүй дайнд улс орноо хутгасан юм.

Ашидхэвийн эсрэг өдөөсөн иргэний дайнаас хойш Юань гүрэн ердөө 30-аад жил оршин тогтносон болой.

Нийтлэгч Доржийн Сүрэн

Сэтгэгдэл 8ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 3 сар 4. 21:04
Зочин

Hubilai haani bodlogig buruutgahin argagui, gagtshuu haan shireege zamgamjluulah gots hovuun baisangui ee

2021, 8 сар 23. 11:36
p.pHqghUme"Толгойлогч"-н хэрэглэгч

e

2021, 8 сар 23. 11:17
p.pHqghUme"Толгойлогч"-н хэрэглэгч

e

2019, 2 сар 27. 10:22
Зочин

өөрөө яаж төрийн эрхийг авлаа тэрүүгээр нь л байгуулсан улс сөнөсөн байна. Тэр үед хубилайн хийсэн гай одоо ч бидэнд гай болсоор л байгаа бөлгөө.

2018, 1 сар 29. 10:28
Зочин

Huvilai haant toriig yaj avsan ter l yanzaaraa ooriig ni ood boloogui bhad zalgamjlagchgui bolj suirliin eh tavigdchihsan bsan. Ur ach ni ar mongold hoogdoj irehed ard tumnii temtseltei bainga tulgarch baisan tul ar mongoliig bas zaraad oorsdoo humhiin toos bolon odson bolgoo.

2019, 12 сар 19. 18:59
Зочин

ugaasaa vr udamd ni damjsan erh medeliin shunul mongoliig muhuusunduu

2019, 2 сар 27. 21:55
Зочин

Тэр үед өөр арга байгаагүй байсан биз ээ. Дордос бид шүүн хэлэлцэх хүмүүс биш.

2018, 1 сар 23. 16:25
Зочин"

Эцэст нь Манж хэмээх төргүй бүлэг хүмүүстэй хэсэг нь урван нийлж дарлуулж 300 жил болсон

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]