Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эр эм, хөгшин залуугүй нударга зөрүүлж байж тэнгэрээс хур бороо хайрланаУншсан17,219

Монголчууд ч ялгаагүй уул хайрхнуудаа тахиж шүтэн, өргөл барьц хайрладаг. Тэгвэл энэхүү нахуачуудын зодооны баяр ерөөсөө л манайхаар бол уул хайрхнаа тахиж байгаатай ялгаагүй гэж ойлгогддог гэнэ.

Эртний ацтекуудыг гайхалтай соёл иргэншилтэйгээс гадна тун ч дайнч ард түмэн байсан гэдэг. Тэгвэл Өмнөд Америкийн уугуул ард түмнүүдийн дунд одоо ч ацтекуудаас үлдсэн элдвийн зан заншил, зан үйл байдаг аж. Нэг жишээ дурдахад Мексикт орших нахуачууд. Уугуул нутгийнхан тэнгэр хангай эвгүйрээд бороо хураа хайрлахгүй, ган гачиг тохиох вий гэхээс сэрэмжилж нэгэн жигтэй баяр тэмдэглэдэг аж.

 

Энэ баяраар эр эм, хөгшин залуугүй хоорондоо нудрага зөрүүлэлцэж, цус нөжөө гартал зодолдох ёстой гэнэ. Ингэснээр тэнгэр хангай задарч бороо хураа хангалттай хайрладаг гэнэ. Байгаль эхтэйгээ ойр байдаг хуучны улс гэхээрээ л янз бүрийн зан үйл хийгээд л байдаг. Монголчууд ч ялгаагүй уул хайрхнуудаа тахиж шүтэн, өргөл барьц хайрладаг. Тэгвэл энэхүү нахуачуудын зодооны баяр ерөөсөө л манайхаар бол уул хайрхнаа тахиж байгаатай ялгаагүй гэж ойлгогддог гэнэ.

Ялангуяа энэ баярт фермерүүд сайн оролцох ёстой. Сайн ч нударгалалцаж байж фермийн аж ахуй, тариа ногоо нь арвин өгөөжтэй жил болдог хэмээн машид итгэлтэй байдаг. Заримынх нь хувьд ч далимд нь тааруухан харилцаатай, дургүй нэгнээ ирүүлд дуудаж сайн хашрааж өгөх боломж гардаг аж.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 5 сар 3. 10:54
МХ

Ийм харанхуй бүдүүлэг улсууд л бидэнтэй харьцуулагддаг болждээ...хөөрхий. БИДНИЙ ӨВӨГ ДЭЭДЭС ЭНЭ ДЭЛХИЙН ХӨГЖИНГҮЙ БАЙГАА УЛС БҮХНИЙГ УРАГШ ХӨДӨЛЖ ХӨГЖИХ ҮНДСИЙГ НЬ ТАВЬЖ ӨГЧ БАЙСНААС, ХАРАНХУЙ БҮДҮҮЛЭГ БУРАНГУЙ ХЭТ ДАРЛАМТГАЙ, ШУДАРГА БУС, ЗАЛЬЖИН, ХОМХОЙ, ЕР НЬ ХӨГЖИЛД СААД БОЛСОН БҮГДИЙГ ДАРЖ, ЭНЭ ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙГ ХУРДНЫ ЗАМЫН ГОЛДРИЛД НЬ ОРУУЛЖ ӨГСӨН БОЛОХООС ИЙМ БУРАНГУЙ НАРТАЙ ХАРЬЦУУЛАГДАХ ҮНДЭСГҮЙ ЮМ ДАА... АУГАА ИХ ӨВӨГ ДЭЭДЭСҮҮД МИНЬ У ЗЭ.

2018, 4 сар 27. 17:05
mohgol

manai lus sabdaguud morinii uraldaan,buhiin barildaan uzeh durtai bol edhiih zodooh uzeh durtai ium baina

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]