Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрнийг хүртэлх цаг хугацааг хамруулан ойлгоно.

Брайн Миллер: Эртний монголчуудыг өлөн зэлмүүн дээрэмчидтэй адилтгах боломжгүй, харин ч өндөр хэмжээний хоол хүнсний соёлтой байжээУншсан23,874

Хүннү, Монголын эзэнт гүрний үед шар будааг асар их хэмжээгээр хоолондоо хэрэглэх болсоныг батлах маргашгүй нотолгоог тус сэтгүүлд гаргаж тавьжээ.

Scientific Reports сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн судалгаанд Монголын эртний хаант улсууд ном зохиолд бичигдэн үлдсэнээс хавьгүй илүү өндөр хөгжилтэй байсан тухай өгүүлсэн байна.

Тус судалгааны ажил эртний Монголчуудыг шар будаа хүнсэндээ чамгүй хэмжээгээр хэрэглэдэг байсныг нотлон харуулахын зэрэгцээ Монголчуудын нутаг дэвсгэрээ үлэмж ихээр тэлэхэд тусалсан эдийн засгийн байдал нь ч тийм ч тартагтаа тулсан байгаагүй гэдгийг харуулахыг хичээжээ. Германы Макс планкийн хүрээлэнгийн эрдэмтэн Шеван Вилкин болон дэлхийн олон орноос ирсэн судлаачид МЭӨ 4500 - МЭ 1300 оны хооронд дэлхийн хаа сайгүй амьдарч байсан хүмүүсийн шүд, хавиргыг тогтвортой изотопын шинжилгээгээр судлаж хэдэн сая жилийн туршид тэдний хоол хүнсэнд ямар өөрчлөлт гарсныг тогтоохоор ажилласан байна. Энэ шинжилгээ нь “хүн юу иднэ түүн шигээ болдог” гэсэн зарчмыг ашигладаг ба хоол хүнсээ өөрчилсний хариуд тухайн хүний яс хэрхэн өөрчлөгдсөнийг судалдаг ажээ.

Хүрэл зэвсгийн үед эзэнт гүрнүүд үүсэхээс өмнө амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд болох мах, сүүг Евразийн нүүдэлчид ихээр хэрэглэж байсан ч ургамлын гаралтай хүнс жишээлбэл  шар будааг Хүннү, Монголын эзэнт гүрний үед хоолондоо хэрэглэх болсныг батлах маргашгүй нотолгоог тус сэтгүүлд гаргаж тавьжээ.

“Архивын олон тооны нотолгоо баримт, эртний фермийн хэрэгсэл, үр тарианы үлдэгдэл, мөн энэ олдворууд нийлээд нүүдэлчдийн улс гүрнүүд гол төлөв малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг шүтэн хэрэглэж байсан ч хоол хүнсний нөөцтэй байхын тулд өөрсдийнхөө тарьж ургуулсан болон суурин иргэдээс уулгалан булааж ирсэн хүнсний зүйлсийн дунд жин дардаг байсан тариа будааг амтархан хэрэглэдэг байсныг харуулж байна. Ялангуяа суурин иргэншилтэй газарзүйн байршлын хувьд бусад нүүдэлчин овог аймгуудаас арай ойр орших Монголын өндөрлөг дэх нүүдэлчид өмнө зүгийнхнээс уулгалж ирсэн тариу будааг түлхүү хэрэглэж, зарим үедээ өөрсдөө тариалан эрхэлж тэдгээрийг бэлтгэх буюу олзны хүмүүсээр ажлаа амжуулдаг байсан бололтой" гэж Вилкин ярьсан байна. Энэхүү судалгааны ажил нь Монголчуудыг үр тариаг тариалж, нөөцөлдөггүй, хүнсэндээ зөвхөн малын гаралтай зүйлс хэрэглэдэг гэсэн түгээмэл ойлголтыг няцаасан хэрэг болж байна. Харин ч эсрэгээрээ нүүдэлчин Монголчууд олон төрлийн хүнс тэжээлийг өргөн ашигладаг, бүр эртнээсээ л хоол хүнсний өндөр соёлтой байсан бололтой, хүнсний нөөцлөлтөд өндөр ач холбогдол өгч байсан гэжээ. Тухайн цаг үеийн дэлхийн өнцөг булан бүрт өлсгөлөн, хомсдолд улс гүрнүүд нэрвэгдэж байхад харин ч Монголчууд хүнсний нөөцөлөлт сайтай, илүүдэлтэй байсан нь Монголын эзэнт гүрнийг нутаг дэвсгэрээ тэлж, хүн амаа нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Судалгааны ажлыг хамтран бичсэн судлаач Брайн Миллер “Тэгэхээр эртний Монголчуудыг юм л бол хөршүүд рүүгээ уулгалдаг өлөн зэлмүүн дээрэмчидтэй адилтгах огт боломжгүй, бусад эзэнт гүрнүүдтэй адил өндөр хэмжээнд байсан” хэмээгээд “Бидний судалгааны ажил хүн төрөлхтөнийг орчин үе хүртэл ямар соёлын явцыг туулж ирснийг ойлгоход нэгэн алхам ойртуулна” гэж онцлон хэлж байлаа.  

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]