Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

АНУ яагаад Японд цөмийн бөмбөг хаясан бэ?Уншсан79,611

Дэвид Кайзерийн бичсэн энэ нийтлэл “Америкчууд яагаад 1945 онд Японд цөмийн бөмбөг хаясан бэ?” гэсэн гарчигтай.

Яагаад америкчууд Японы хоёр хотод цөмийн бөмбөг хаях болсон талаар TIME сэтгүүлд нэгэн нийтлэл гарчээ. Дэвид Кайзерийн бичсэн энэ нийтлэл “Америкчууд яагаад 1945 онд Японд цөмийн бөмбөг хаясан бэ?” гэсэн гарчигтай.

 

1960-аад оны эхээр Вьетнамын хэрэг явдал олон сая америк иргэний хүйтэн дайны талаарх болоод АНУ-ын дэлхийн үүрэг ролийн талаарх төсөөллийг замхруулсан. Чухам энэ үед Хирошима, Нагасакид цөмийн бөмбөг хаях шаардлага байгаагүй гэсэн санаа бодол давамгай болж ирсэн юм. Эдийн засагч Гар Альперовицээр толгойлуулсан хэсэг хүн цөмийн бөмбөгийг ЗХУ-ыг айлгах зорилготой байсан болохоос биш Японыг буулгаж авах зорилгогүй байсан гэж сурталчилж эхэлсэн. Энэ үзэл бодол явсаар 1995 он гэхэд энэ асуудлыг тойрсон олон нийтийн санал бодол ихээхэн зөрөлдөж, цөмийн бөмбөг хаясны 50 жилийн ойд зориулан Смитсоновын хүрээлэнд гаргасан үзэсгэлэнг хэд хэд өөрчилсний эцэст олонд дэлгэж байсан юм.

Шинээр өдөөгдсөн сэдвийн хэлэлцүүлэгт сэтгэл хөдлөл давамгайлж, харин шинжлэх ухааны үндэстэй баримт, түүхэн эх сурвалжид суурилсан зүйл бага яригдаж байна. Аль 1973 онд Роберт Жеймс Мэддокс өмнөх үеийн Гар Альперовицийн байр суурь үндэслэлгүй гэдгийг нотолсон ч энэ удаад Мэддоксийн судалгааны ажил тухайн үеийн үйл явдлын талаарх олон нийтийн санаа бодолд төдийлөн нөлөөлсөнгүй.

Цөмийн бөмбөгийн гол бай нь Токио биш Москва гэж үзсээр байгаа хүмүүс ерөнхийлөгч Трумэн болоод түүний зөвлөхүүдийн дүгнэлтэд үндэслэдэг, гэхдээ тэд яагаад ийм шийдвэрт хүрсэн талаарх гаргалгааны түүхэн баримт байдаггүй. Гэсэн ч энэ сэдвээр үргэлжлүүлэн судалсан хүмүүс энэ маргааныг хагалах дүгнэлтүүдийг хийсэн байдаг. Тэр дүгнэлтээр цөмийн бөмбөг хаях хүртэл япончууд америкчуудын тавьсан нөхцөлийг хүлээж авч үг дуугүй бууж өгөх бодолгүй байсан. Япончууд төлөвлөсөн ёсоороо АНУ руу довтлох байр сууриасаа ухраагүй төдийгүй энэ довтолгоонд нягт нямбай бэлдчихсэн байсан бөгөөд хэрвээ дайн эхлэх юм бол цөмийн бөмбөгөөс ч илүү их хохирлыг хоёр тал амсах байжээ.

1943 оны эхээр Касабланкад болсон бага хурлын үеэр ерөнхийлөгч Рузвельт дайнд оролцох АНУ-ын зорилгыг тодорхой хэлсэн байдаг. “АНУ-ын бүх дайсныг үг дуугүй бууж өгөхөд хүргэж, тэдний газар нутгийг эзлэн авч өөрсдийн эрх ашигт нийцсэн улс төрийн институт байгуулна” гэж. 1945 оны зуны эхэнд Герман энэ нөхцөлийг хүлээж авсан. Ричард Фрэнк 1999 онд гаргасан “Түлхэн унагаалт” хэмээх судалгааны ажилдаа “Японы Засгийн газар дайнд ялахгүйгээ ойлгож байсан ч тийм нөхцөлийг хүлээж авах бэлтгэлгүй байсан, тэд юун түрүүн америкчууд газар нутгийг нь эзлэн авч, улс төрийн системийг өөрчлөхийг хүсэхгүй байлаа” гэж бичсэн байдаг.

АНУ-ын цэргүүд Кюсю арал дээр бууж улмаар Хонсю болон Токио руу давшина гэдгийг япончууд мэдэж байсан учраас тэд Кюсю аралд маш их өртгөөр хамгаалалт босгож, энэ хамгаалалт америкчуудад ихээхэн хохиролтой байж, улмаар Вашингтон буулт хийнэ гэж тооцоолсон. Гэвч энд нэг чухал зүйл бий. 1998 онд АНУ-ын тагнуулынхны хийсэн дүгнэлтээр япончууд Кюсю аралд маш сайн хамгаалалт хийснийг америкчууд мэдэж байжээ. 1945 оны долдугаар сарын сүүлээр АНУ-ын цэргийн тагнуулынхан Кюсю арал дээрх япон цэргийн тооны талаарх дүгнэлтээ өөрчилж, тэдний таамаглаж байснаас хамаагүй их байгаа гэж үзсэн байна. АНУ-ын хуурай замын цэргийн командлагч генерал Жорж Маршалл энэ дүгнэлтэд ихээхэн санаа зовинож, цөмийн эхний бөмбөг хаяхын өмнөхөн генерал МакАртурын энэ төлөвлөгөөг дахин эргэж харах, болж өгвөл татгалзахыг удирдлагадаа санал болгож байжээ.

Хирошима болон Нагасаки хотод хаясан бөмбөг, мөн ЗХУ Японы эсрэг дайнд нэгдсэн зэрэг үйл явдал ердөө гуравхан хоногийн дотор болж өрнөсөн бөгөөд эдгээр үйл явдал Японы эзэн хаан, Японы Засгийн газар үг дуугүй бууж өгөх нь цорын ганц зам гэдгийг ойлгуулжээ. Гэсэн ч цөмийн бөмбөггүйгээр, тэртэй тэргүй америкчуудын нөхцөлийг хүлээн зөвшөөрөх байсан гэж хэлэх хүн олон байдаг.

АНУ цөмийн бөмбөг хэрэглэснээр Японы 1930-аад оноос Азид эхлүүлж АНУ-ын газар нутаг болох Сувдан эрэг хүртэл өргөжсөн дайныг зогсоож чадсан. Ингэснээр олон мянган цэрэг төдийгүй жирийн иргэний амийг авч одох байсан цэргийн довтолгооноос татгалзсан. Ричард Фрэнк өөрийн судалгаандаа хэрвээ америкчууд Япон руу газраар довтолсон бол олон мянган япон иргэн өлсгөлөнгөөс болж үхэх байсан гэж бичсэн байдаг.

Гэхдээ эдгээр үндэслэл нь хоёр хотыг үнсэн товрог болгосон цөмийн бөмбөгийн хүн ёсны агуулгыг мартаж болно гэсэн үг биш. 1945 оноос хойш дэлхий нийт дахиж тийм аймшигт хэргийг үзээгүй байна. Магадгүй цөмийн бөмбөг хэрэглэх нь ямар үр дагавартай байж болохыг харсан учраас олон улсад цөмийн бөмбөгөөс татгалзах нөлөөг үзүүлж байгаа. Дахиж ийм зүйл болохгүй гэдэгт бид найдаж байна.

Бид хэлэлцүүлгийн агуулгаа цөмийн бөмбөг хэрэглэх үү, үгүй юу гэдэг рүү биш харин хүний амьдралын тухай, тэр тусмаа олон сая жирийн иргэний амиар сайн тал руугаа өөрчлөгдсөн амьдралын тухай чиглүүлж байна. Хирошима, Нагасакигаас өмнө АНУ-ын болон Их Британийн стратегичид Герман, Японыг зогсоохын тулд бүхэл бүтэн хотыг устгах нь хууль ёсны гэж үздэг байсан. Гамбург, Дрезден, Токио хотуудад хаясан шатдаг бөмбөг нь Японы цөмийн бөмбөгтэй тэнцэхүйц хор хохирлыг авчирсан юм. Миний мэдэж байгаагаар бүхэл бүтэн хотыг хүн амтай нь бөмбөгдөх нь яагаад британичууд болоод америкчуудын хүлээн зөвшөөрөгдөх тактик болсоныг ойлгохыг хүссэн түүхч одоогоор алга. Энэ ойлголт ХХ зууны хандлага, ёс зүйн жишээ болон үлдэж байна. Үгүй дээ л, энэ ойлголт Хирошима, Нагасакийн бөмбөгдөлт хүртэл хүлээн зөвшөөрөгдөж байсан. Цөмийн бөмбөг одоо ч биднийг айлгасаар. Гэтэл тухайн үедээ энэ нь хамгийн бага хохиролтойгоор дайныг дуусгах алхам байжээ. Анхааралтай судалсан түүхийн дүгнэлт үүнийг нотолдог.

Б.Шарав

Сэтгэгдэл 7ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 9 сар 14. 16:23
Зочинцуцу

Рептилойдууд АНУ- АНГЛИ-ийг удирдаж байгаа учраас хаясан байхөө

2020, 5 сар 14. 10:28
Батаа

Тэгвэл заавал яагаад энгийн иргэд шигүү суусан 2хотыг бөмбөгдсөн юм бэ тэр их хамгаалалт зохион байгуулсан арлуудыг бөмбөгдөхгүй энэ үйлдэл бол зүгээр л айлган сүрдүүлэх зорлигтой үйлдэл

2020, 4 сар 27. 15:01
Зочин

Орос эзэлчихвал Азийг тэр чигээр нь алдах аюул нүүрлэх байсан. тэгсэн бол ази бүхлээрээ өнөөгйг хойд со байх байлаа.

2021, 10 сар 2. 19:06
Зочин

Ха ха ха......Үнэн лаг мэдсээн кккккк

2020, 4 сар 27. 14:43
Зочидбаатар

Тэр үеийн Япон улс нь ази тивийн ихэнх улсыг эзлэн түрэмгийлж хүн ардыг нь алж хядаж хүний бие дээр хими, бактериологийн зэвсэг туршиж үнэхээр харгис хэрцгий аллагыг үйлдсэн. Хирошима, Нагосаки хотууд дээр цөмийн бөмбөг хаяж байж Японы эзэн хаан бууж өгсөн. Ийм юм хийснийхээ хариуг амссан.

2020, 11 сар 16. 15:44
Зочин

үнэн шүү

2020, 11 сар 16. 15:45
Зочин

Тэнэг тэнэг

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]