Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хорвоогийн элдэв сонин хачин, танин мэдэхүйн нийтлэлүүдийг тоон дарааллын сонирхолтой хэлбэрт оруулж уншигч танд хүргэж байна. Таалан сонирхоно уу!

Дэлхийн түүхийн хамгийн хүчирхэг 5 эзэнт гүрэнУншсан168,160

Доорхи таван их гүрнүүдийг тодруулахдаа оршин тогтносон цаг хугацаа болон эзэлсэн газар нутаг, хүн амын тоо, цаг үедээ нөлөөлсөн нөлөөлөл зэргээр нь харьцуулж тодруулсан гэнэ.

"The National Interest" онлайн сэтгүүлээс дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг таван гүрнийг онцлон бичжээ. Таван их гүрнийг тодруулахдаа оршин тогтносон цаг хугацаа болон эзэлсэн газар нутаг, хүн амын тоо, цаг үедээ нөлөөлсөн нөлөөлөл зэргээр нь харьцуулж тодруулсан гэнэ. Сонирхолтой нь энэхүү жагсаалтад алдар нэр нь өөр өөрийн цаг үедээ дуурсагдаж байсан ч Оттоман, Франц, Австри-Унгар, Герман болон Хятадын Тан, Манж Чин зэрэг эзэнт гүрнүүд орсонгүй.

 
Ахеменидийн Персийн улс

 

Нийтийн он тооллын өмнөх 550-330 оны хооронд Перс оронд бий болсон хүчирхэг улс. Месопотами, Ассир, Вавилон зэрэг томоохон улсуудын нутаг дэвсгэрийн зах хязгаарт Медес, Перс гээд зарим нэг жижиг улс, овог аймгууд оршдог байлаа. Тэрхүү Перс хэмээх жижиг улсын хаан Кир буюу Сайрус Вавилон, Месопотамийг байлдан дагуулж, өнөөгийн Туркийн баруун зүгт байсан Лидийн хаант улсыг ч буулган авснаар Персийн эзэнт гүрэн бий болж, Кир хааныг Их Кир хэмээх болжээ. Вавилон болон Газар дундын тэнгис хавийн орны дэлгэрэнгүй түүх бичлэгт Кирийн хүү Камбис МЭӨ 524 онд Египетийг хэрхэн байлдан дагуулсан тухай өгүүлсэн байдаг. Египетийг өөртөө нэгтгэснээр тухайн үедээ асар том дэлхийн хэмжээний Эзэнт гүрнийг байгуулжээ. Энэ хүчирхэг гүрэн яваандаа дайчин грекчүүдтэй тулж түүх номонд томоохон ул мөрөө үлдээж, эцэст нь Македоны Александрын довтолгооноор мөхсөн юм.

 
Ромын эзэнт гүрэн

 

Ромын эзэнт гүрэн хөгжлийн оргил үедээ буюу хоёрдугаар зуунд бусад бүх эртний улсуудаас хол тасархай хүчирхэгжсэн байлаа. Хэдийгээр Энэтхэг, Хятад хүртэл тэлээгүй ч Ойрхи Дорнод, Европт ямар ч эргэлзээгүй ноёлж байсан юм. Ром нь эртний гол соёл иргэншлүүдийн голомт болох Грек, Египет, Левант, Анатолиа, Итали зэрэг нутгийг багтааж байлаа. Хүн амын тоо нь оргил үедээ 60 саяд хүрч байсан нь тухайн үеийн дэлхийн хүн амын томоохон хувийг эзэлж байв.

Ромын цэргийн хүчтэй өрсөлдөхүйц хэмжээнд байсан Перс л гэхэд түүний хаана нь ч хүрдэггүй байсан юм. Ромын легионууд Персийн гүнд чөлөөтэй цөмөрч чаддаг байсан бол Персүүд Ромд хүрнэ гэдэг мөрөөдөл байжээ. Ромын легионууд тухайн үедээ хэнд ч дийлдэшгүй байсан гэдэг.

Харамсалтай нь Ром гадны хүчээс болж бус, харин дотоодын зөрчил тэмцэл, эдийн засгийн хямрал, хөлсний цэрэгт хэт найдсанаас болж унасан гэдэг.

 

Арабын халифат

МЭ 630 оноос эхлэн 1055 оныг хүртэл Арабын нэгдсэн халифат улс дэлхийн түүхэнд тод ул мөрөө үлдээжээ. Энэ хугацаанд Арабчууд дундад азиас хойд африк, өнөөгийн Испанийн газар нутгаас Энэтхэгийн тэнгис хүртлэх газар нутгийг захирч байсан юм. МЭ 622 онд Мухамед хэмээх хүмүүн лалын шашныг үндэслэн тэр үеийн арабын овог хоорондын ц у с а н ө ш ө ө  авах ёс хийгээд шунахай худалдаачдын мөнгө хүүллийг зогсоосноороо Арабын хүчирхэг улс Дамаскийн халифатын үндсийг тавьсан юм. Гэвч энэ их гүрэн 1055 оноос олон хэсэг бие даасан улсад хуваагдан 1250 онд Египет дэх Айюбид удмын сүүлчийн халиф Аль-Муаззам мамлюкуудад суудлаа тавьж өгсөн бол 1258 онд Багдадын Аббасид удмын улс Монголын байлдан дагуулалтад мөхжээ. Арабын хойгийн ихэнх хэсэг нь хуурай цөл нутаг юм. Зөвхөн хойгийн баруун өмнөд талын Йемен муж буюу жаргалант араб, Улаан тэнгисийн дагуух зурвас газар болох Хиджаз нь баян бүрд бүхий тариалан эрхлэх боломжтой газар юм. Үлдсэн хэсэг нь зөвхөн мал аж ахуйд тохиромжтой юм. Иймээс арабын хүн амын цөөнх нь газар тариалан эрхэлж ихэнх нь хонь, ямаа, тэмээ өсгөдөг нүүдэлчид юм.араыбн хойг нь өрнө дорныг холбох усан замын гарц болж байсан бөгөөд Энэтхэгээс Визант хүрэх худалдааг хянаж байжээ.

 
Их Британийн эзэнт гүрэн

 

Колоничлол болон худалдаа арилжааны үйл ажиллагаан дээр тулгуурлан Британийн эзэнт гүрэн хүчирхэгжиж 18 дугаар зуунаас 20 дугаар зууны эх хүртэл оршжээ. Дэлхийн гадаргын дөрөвний нэгийг эзэлдэг Британийн эзэнт гүрний дээр нар жаргадаггүй байсан гэдэг. Оргил үед нь дэлхийн хүн амын 20 хувь харьяалагдаж байлаа.

Өмнөх эзэнт гүрнүүдээс ялгаатай нь Британид дэлхийн хаана ч хүрч чадах далайн флот байв. Хуурай газарт ноёрхлоо тогтоохоос илүүтэй тэд стратегийн чухал цэгүүдийг хяналтдаа байлган, худалдаа арилжааг атгаж байлаа. Жишээ нь, Суэц, Малакка, Аден, Ормуз, Гибралтар бүгд Британийн мэдэлд байсан юм. Энэ давуу тал нь Британийг маш их баян чинээлэг болгож байв.

Британичууд маш олон янзын соёл иргэншилтэй улсуудыг захирч байлаа. Тиймээс тэд уугуул хүмүүсийг нь хөгжүүлэн, төлөөний хүнээ томилон захируулдаг байсан нь бусад гүрнүүдээс онцлог байв. Британийн захиргаанд Энэтхэг, Египет, Канад зэрэг соёлын эрс ялгаатай газар орон, үндэс угсаатнууд багтдаг байлаа.

 
Монголын эзэнт гүрэн

 

Монголын эзэнт гүрэн дэлхийн хамгийн том хуурай газрын гүрэн байлаа. Тэдний хүчирхэгжилт гайхалтай. Монгол аймгууд нийлээд нэгхэн сая орчим хүн амтай байсан ч өөрсдөөсөө хэдэн зуу дахин олон хүн амтай улс үндэстнүүдийг эзлэн захирч байв. Тэдний гарамгай тактик, хөдөлгөөнт нүүдэлчин байдал, эзэлсэн газар нутгаасаа технологи авч нэвтрүүлэх чадвар онцгой байлаа.

Удирдагч Тэмүүжин Монгол аймгуудыг нэгтгэн 1206 онд Чингис хаан цолонд өргөмжлөгдөв. Тэр Хойд Хятадыг эзэлсний дараа элч нарыг нь х ө н ө ө с ө н Төв Азийг дайлаар морджээ.

1219-1221 онуудад хийсэн түүний аян дайн Төв Ази, Ираны бүс нутагт түүхийн хамгийн х а р г и с ул мөр үлдээсэн юм. Хэдийгээр тоо нь маргаантай байдаг ч энэ үед 15-50 сая хүнийг х я д с а н гэдэг. Чингис хааны захиргаанд Евразийн ихэнх хэсэг, Ойрхи Дорнодын ихэнх, Зүүн Европын хагас, Орос, Хятад бүхлээрээ багтаж байлаа. Эзэнт гүрний захиргаанд байх богинохон хугацаанд дэлхий даяар энх тайван байдал тогтож, худалдаа арилжаа цэцэглэсэн гэдэг.

 Япон болон Левантад ялагдаж байсныг эс тооцвол Монголын эзэнт гүрний гол аюул занал нь дотоодын зөрчил тэмцэл байсан ба сүүлдээ дөрвөн хаант улсад хуваагдан задарсан юм. Өнөөдөр үлдсэн Монголын эзэнт гүрний өв бол дэлхийн хүн амын эрчүүдийн 8 хувь нь Чингис хааны удам гэсэн тоо баримт юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]