Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Умард Солонгосын "үл үзэгдэх цохилт"-ыг өгөх Sinpo-C шумбагч онгоцУншсан33,932

Пентагон ч заналхийлэл бодит түвшинд хүрснийг батлахуйц хэд хэдэн шилжилт хөдөлгөөнийг Номхон далайд хийгээд гэнэ.

АНУ, Умард Солонгос хоёр НҮБ-ын тавцанд хүртэл "хэрүүл уруул" болсныг санаж байна уу. Трамп БНАСАУ-ын тэргүүнээс айхгүй гэдгээ харуулж, баахан л сүрдүүлсэн. Хариуд нь умардууд ч дуугүй байсангүй “Түүхэнд урьд өмнө байгаагүй хамгийн хатуу хариу барина, гэнэтийн бөгөөд үл үзэгдэх цохилтыг Америкт өгнө” гэх мэтээр хариу барьсан. Тэгвэл цэргийн шинжээчид ихэнх нь энэ хариуг Умард Солонгосын шинэ, аварга том шумбагч хөлөг онгоцтой холбож тайлбарлаад байгаа. 

Умард Солонгосын аварга том шумбагч хөлгийн тухай мэдээлэл АНУ болон Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээллээс иш татсан сурвалжтайгаар олон улсад цацагдсан. Тухайлбал “The Diplomat” Gorae/Sinpo  ангиллын “Sinpo-C” гэдэг шинэ шумбагч хөлгийн өргөн 11 м, жин 2000 тонн, дизель-цахилгаан хөдөлгүүртэй, хэд хэдэн баллистик пуужин тээвэрлэх чадалтай гэнэ.

Өмнө нь Умардын усан доогуурх "дайчин" цорын ганц “Sinpo-B” шумбагч гэж үздэг байв.

 

Аль дивангарын Югослоавд үйлдвэрлэсэн, нэг бол Иранаас ихэнх тоног төхөөрөмжийг нь авч нутагтаа угсарсан, Хятадын, Зөвлөлтийн гэх мэт цөөн хэдэн шумбагчууд нь хуучны, орчин цагийн байлдааны шаардлага хангахгүй гэж цэргийнхэн нотолдог. Орчин цагийн хэт сонорч, хэт өндөр технологиор тоноглогдсон Америкийн шумбагчуудын өмнөөс юу ч болохгүй гэж дүгнэдэг.

Тэгвэл ямартай ч умардынхан “Sinpo-B”-гийнхээ сайжруулсан хувилбар “Sinpo-C”-г далайн усандтавьсан аж. Умард Солонгосын дорно эрэгт оршдог “Sinpo” завод энэхүү шумбагчийг барьж дуусчээ. Тэгэхээр дараагийн удаад АНУ, БНСУ-ын ээлжит далай тэнгисийн сургуулилтыг нэлээн бодолтой л хийхгүй бол эвгүйтнэ шүү хэмээн Оросын зэвсгийн шинжээч Юрий Анатолеевич Барский хэвлэлд ярьжээ. 

Умард Солонгос “гэнэтийн бөгөөд үл үзэгдэх цохилтыг Америкт өгнө” гэж мэдэгдсэнийг бид дээр дурдсан. Тэгвэл Пентагон ч заналхийлэл бодит түвшинд хүрснийг батлахуйц хэд хэдэн шилжилт хөдөлгөөнийг Номхон далайд хийгээд байгаа гэнэ.

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 2 сар 13. 17:55
Зочин

Өөрийгөө хамгаалах зэвсэгтэй болсон тул одоо улсаа хөгжүүлэх, ард түмнээ сайхан амьдуулахын тулд өмнөдтэйгээ ниййлэх бодлого барих байхаа

2018, 3 сар 27. 21:34
Зочин.

mongolchuud gej neg mahan tolgoinuud.baih yumdaa.mongoliin ard tumen gej bugderee teneg.tsusan ni oirtson gyulagchinguud.gazar nutagtaa ezen baij chadahgyi baij.mongol ulsaas.busad orni ard tumen uhaantai yum aa

2019, 10 сар 6. 15:40
Эсэргуу

Яг унэн

2018, 2 сар 3. 10:56
батаа

зочин Умардууд ч АНУ-г багагүй сандаргаж байхийм дөө

2018, 2 сар 2. 20:40
Аса

Бас л мундаг улс юмаа Хойд Солонгосчууд

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]