Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Маршал Ю.Цэдэнбалыг огцруулсан хуйвалдааныг хэн, хэзээ илчилсэн бэ?Уншсан63,384

Олон жил төр толгойлсон Цэдэнбалын үйл ажиллагаа, ажлын арга барилд дутагдал байсан нь мэдээж. Гэхдээ улс төрийн талаар түүнийг ингэж хэлмэгдүүлэх ямарч шалтгаан байгаагүй.

Ю.Цэдэнбалын академийн тэргүүлэгч гишүүн, түүхийн ухааны доктор Н.Цэрэн


Ю.Цэдэнбалыг өвчний учир, өөрийнх нь зөвшөөрснөөр НТХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын албанаас чөлөөлсөн МАХН-ын ТХ-ны 1984 оны VIII бүгд хурлын шийдвэр гээч нь монголын ард түмнийг хууран мэхэлж хууль бусаар төрийн эргэлт хийсэн хуйвалдааны баримт бичиг байсан байна.

 

Хуйвалдааныг ОХУ-ын судлаач Надиров “Цэдэнбал 1984 он”, Шинкарев “Цэдэнбал түүний цаг үе” бүтээлүүдээрээ анх илчилж дэлхий дахинд зарлажээ.

Надиров бол ЗХУКН-ын Төв Хорооны Ази, Алс дорнодын хэлтсийн Монголыг хариуцсан ажилтны хувиар (80-аад оны дунд үе хүртэл) Ю.Цэдэнбал болон манай талын зочдыг байнга дагалдаж үйлчилж байсан хүн. 60-аад онд манайд элчин зөвлөх, зөвлөхөөр ажилласан, бүтээл гаргах үедээ ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнд ажиллаж байсан эрдэмтэн хүн. Өөрийнх нь нотолсноор Ш.Надиров бол ЗХУКН-ын Төв Хороо, ЗХУ-ын Аюулаас хамгаалах хорооны архивын нууц материал судлах эрхтэй цөөхөн хүний нэг учраас архивын нууц баримтыг үндэслэж, бас олон үйл явдалд биеэр оролцож явсны хувьд эргэлтийн бүх нууцыг хөтөлбөргүй нотолж чадсан. (түүний номын 5 дахь тал)

Шинкарев бол дэлхийн олон орон түүний дотор Монголд ажиллаж байсан сурвалжлагч, зохиолч. Ю.Цэдэнбалынхан Москвад байхад гэрээр нь байнга очиж тэдэнтэй уулздаг байсан хүн.

Нэг. Хуйвалдаанд Москвагийн оролцоо

Бүр 70-аад оны дунд үеэс Цэдэнбалыг огцруулах асуудлыг ЗХУКН-ын ТХ-ны УТТ, НБД нарын газрын хурлуудад 10 шахам жил хэлэлцэж янз янзын хувилбарууд боловсруулж байж. Эдгээрээс 1983,1984 оны хурлын протоколуудыг сонирхуулъя.

1983 оны 11-р сард А.А. Громыко тэргүүтэй УТТ-ны дөрвөн гишүүн гарын үсэг зурсан монголын удирдлагын байдлын тухай албан бичгийг УТТ-ны хуралд оруулан хэлэлцүүлжээ. Тэр бичигт МАХН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын тухай асуудлыг шийдвэрлэхгүйгээр, өөрөөр хэлбэл Цэдэнбалыг энэ албан тушаалаас зайлуулахгүйгээр МАХН, Монголын удирдлагын байдал жинхэнэ ёсоор сайжрахгүй.

Тиймээс Ю.Цэдэнбалаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт ТХ-нд нь гаргуулах шаардлага бий болж байна. Түүнд АИХ-ын дарга ч юмуу, ямар нэгэн хүндэт албан тушаал санал болгоё гэжээ. УТТ энэ асуудлыг хэлэлцээд үүнийг дахин судлан үзэж, энэ ажилд зөвлөлтийн монгол дахь төлөөлөгчдийг татан оролцуулж эцсийн шийдвэр гаргах санал оруулж ирэхийг УТТ-ны гишүүн А.А.Громыко нарт даалгажээ. Уг хурал нэгдсэн шийдвэр гаргаж амжаагүй боловч "бидний оролцоотойгоор, гэхдээ мэдэгдэхгүйгээр" гэж товчооны гишүүд санал нэгджээ. (Ш.Г.Надиров Цэдэнбал 1984 УБ 1977, 106 дахь тал)

А.А.Громыко нарын УТТ-ны дөрвөн гишүүн БНМАУ-ын байдлын тухай хоёрдох бичиг 1984 оны 4-р сарын 28-нд УТТ-нд оруулж хэлэлцүүлжээ. Тэр бичигт Цэдэнбал ерөхий нарийн бичгийн даргын албан тушаалыг эрүүл мэндийн шалтгаанаар сайн дураар орхих нь зүйтэй гэжээ. Цэдэнбалыг огцруулах янз бүрийн хувилбарыг ЗХУКН-ын ТХ арав шахам жил хэлэлцсэний эцэст анх удаа эрүүл мэндийн шалтгаан дээр санал нэгдсэн байна. УТТ-ны тогтоолд зохиогчдын саналыг сайшаагаад хэрэгжүүлэх практик арга хэмжээ авахыг тэдэнд даалгажээ.

ЗХУКН-ын ТХ-ны 2-р нарийн бичгийн дарга Горбачев 1984 оны зунаас Цэдэнбалыг огцруулах ажлыг гардан зохион байгуулжээ. 

Зүв зүгээр ажлаа хийж байсан Цэдэнбалыг эмнэлгийн шинжилгээ хийлгэх нэрээр Москвад дуудан ирүүлж 1984 оны 7-р сарын 30-нд эмнэлэгт хэвтүүлж, тархины хүнд өвчтэй учир онгоц, галт тэргээр зорчихыг хориглосон эмнэлгийн хуурамч акт гаргуулан Цэдэнбалыг гэрийн хорионд оруулж амжжээ. Өвчний учир ажиллах боломжгүйг Цэдэнбалд өөрийнхөө ерөнхий нарийн бичгийн дарга Н.У.Черненкогоор хэлүүлэх санал тавьсан боловч тэрээр татгалзжээ. Черненко хүнд өвчтэй байсан учраас тухайн үед Зөвлөлтийн нам, төрийн бүх ажлыг Горбачев гардан удирдаж байжээ.

Цэдэнбал эмнэлэгт хэвтсэний долоодох өдөр буюу 8-р сарын 7-нд Горбачевын элч ТХ-ны хэлтсийн орлогч М.Н.Смирновский Крымд амарч байсан Ж.Батмөнх, Д.Моломжамц нартай уулзаж, Цэдэнбалын өвчний актыг танилцуулаад зөвлөлдөх шаардлагатай учир амралтаас буцах замдаа Москвад уулзая гэсэн М.Горбачевийн хүсэлтийг дамжуулжээ. Харин ингэж уулзахаас өмнө энэ сэдвээр ярилцахгүй байхыг манай хоёр даргаас Смирновский хүсчээ. (Ш.Г. Надиров, Ю.Цэдэнбал- 1984 он 118 дэх тал)

Амралтаас буцахдаа уулзая гэсэн байтал манай хоёр дарга яарч тэр дороо Москвад ирж наймдугаар сарын 9-нд М.С. Горбачевтай уулзсан байна. 

Уулзалтанд УУТ-ны гишүүн Д.Ф.Устинов, В.М. Чебрыков, нарийн бичгийн дарга К.В.Русаков, эмч Е.И.Чазов (ЭХЯ-ны IV газрын дарга) байлцжээ. Горбачев хэлэхдээ Цэдэнбал өвчний учир ажлаа орхих шаардлагатай боллоо. Бид Цэдэнбалын эрүүл мэндийн байдалтай холбогдуулан ямар арга хэмжээ авахыг зөвлөлдөх хэрэгтэй боллоо гэсэн бол эмч Чазов- Цэдэнбал өөрийн байдлыг ойлгохгүй байна. Эхнэр нь эмч нарын дүгнэлтийг хүлээж авахгүй байна. Эмчилгээг үргэлжлүүлэн хийх шаардлагатай гэжээ.

Батмөнх – Байдал ноцтой болсон учраас хагас дутуу арга хэмжээ авч болохгүй гэдэг нь бидэнд тодорхой байна. Нэгдүгээрт манайд тэгэж эмчлэх боломж байхгүй болохоор Москвад Цэдэнбалыг үргэлжлүүлэн эмчлэх нь чухал гэж бидэнд санагдаж байна. Хоёрдугаарт ойрын үед УТТ-г хуралдуулж энэ байдлыг танилцуулна. Гуравдугаарт өнөөдөр бид Ю.Цэдэнбалыг халх голын ялалтын баярт оролцохоор явахыг болиулж чадна гэж бодож байна. 

Моломжамц - Цэдэнбалыг эмчлүүлж байхад албан тушаалд нь байлгаж байж болохгүй юу гэж болгоомжтойгоор хэлсэн байдаг.

Горбачев- Зүрхний дутагдал биш, харин тархины гэмтлийн тухай ярьж байгааг харгалзаж үзэхгүй байж таарахгүй. Тиймээс дээр ярьснаар Ю.Цэдэнбал ажиллах чадваргүй болсон.

Моломжамц – Зөвлөлтийн эмч мэргэжилтнүүдээс хэн нэг нь өнөөдөр Чазовын хэлсний адил үгийг манай УТТ-ны хуралд яривал сайн байна гэжээ.

Энэ уулзалтан дээр Цэдэнбалыг Моломжамц өмгөөлсөн нь үнэхээр сэтгэл гаргав уу аль эсвэл манжлав уу гэх бодол төрдөг юм. Яагаад гэвэл удахгүй халагдах гэж байгаагаа сонсчихсон Моломжамц өмнө нь Зөвлөлтийн элчин Н.С. Щетининг гэртээ урьж “Цэдэнбал эдийн засгийн удирдлагыг эрс сулруулж, шийдвэр, гүйцэтгэлд өөрөөс нь хамаарах асуудлуудад гүйцэд оролцохгүй байна. Эхнэр нь ямарч жолоодлогогүй хүн болж хувирлаа.

Дээд удирдлагадаа энэ асуудлыг уламжилж өгнө үү гэсэн хүсэлтийг нь элчин сайд тэр дор нь няцаасан байдаг” (Ц.Жамбалсүрэн. Ю.Цэдэнбал, эрин үеийн түүхэн элч. 2012 он 369 дэх тал) Мөн эргэлтийн дараа дараачийн үйл явдлуудад Цэдэнбалыг өмгөөлж хамгаалсан үг яриа, үйлдэл Моломжамцаас гараагүй. Цэдэнбалыг АИХ-д үлдээх талаар ч эсрэг байр суурьтай байсан гэдэг.

Хоёр. Эргэлтийн үед Цэдэнбал, түүний гэр бүл, хүүхдүүдийн үзэл бодол, байр суурь ямар байв?

Өвчний учир албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг хүссэн өргөдлийг өөрөөр нь гаргуулахаар манай эрх баригчид Цэдэнбалтай Москвад 2 удаа уулзсан байна. 1984 оны 8-р сарын 10-нд Ж.Батмөнх, Д.Моломжамц хоёр эмнэлэгт уулзахад Цэдэнбал, "Та нар намайг ажил битгий хий гэж байгаа юм уу? ажилгүй бол би үхнэ шүү дээ" гэжээ. Хоёр дарга тэр өдөр бас Филатоватай уулзжээ. Филатова “эмнэлгийн дүгнэлт гээч нь Цэдэнбалын эсрэг чиглэсэн худал дүгнэлт.

Чазов эмч хүний ёс зүйгээс няцаж, Зөвлөлтийн дээд байгууллагын хүслийг дуулгавартай биелүүлж байна.Та нар Цэдэнбалыг албан тушаалаас нь өөрчлөх шийдвэр гаргавал тэр тэсч чадахгүй үхнэ. Түүний үхлийн буруутан нь та нар байх болно. Цэдэнбалын эсрэг хуйвалдаан зохион байгуулсан байна гэж үзэж байна. Та нар тусалбал Цэдэнбал цааш ажиллаж чадна. Тэр бол туршлага ихтэй, мэдлэг сайтай хүн” гэжээ. (Ш.Г.Надиров Цэдэнбал 1984 он 126 дахь тал)

Манай дарга нар яаравчлан нутаг буцаж, МАХН-ын ТХ-ны УТТ-г хуралдуулж, Цэдэнбалыг НТХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын албанаас чөлөөлж оронд нь Ж.Батмөнхийг баталжээ. Цэдэнбал эмнэлэгт хэвтсэнээс хойш 17-хон хоногийн дотор түүнийг огцруулж амжжээ. Энэ шийдвэрийг танилцуулахаар Д.Моломжамц, Т.Рагчаа, Ц.Намсрай нар Москвад хүрэлцэн ирж Цэдэнбалтай эмнэлэгт уулзсан байна.

Ю.Цэдэнбал "Та нар намайг бүх ажлаас халах гэж байна уу? Та нар хуйвалдагчид, эргэлтэнд оролцогчид, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай хүсэлт гаргахаас эрс татгалзаж байна. Улаанбаатарт намайг буцааж аваачихыг хатуу шаардаж байна. Улаанбаатар руу ниссэний улмаас эрүүл мэндийн байдал муудвал эмч нар хариуцлага хүлээхгүй гэсэн гарын үсэг хийж өгөхөд би бэлэн байна. Хамтран хөдөлмөрлөсний төлөө нам, улсын идэвхтэнүүдэд талархал илэрхийлэх учиртай. Та нарын үйл ажиллагаанд би ямар ч саад болохгүй.” гэжээ. Хоёр удаагийн уулзалтын аль алинд Цэдэнбал ажлаас чөлөөлөгдөх зөвшөөрөл өгөөгүй юм байна.

1984 оны НТХ-ны VIII бүгд хурал Цэдэнбалыг өөрийн нь зөвшөөрснөөр чөлөөлөв гэсэн нь худал байсныг дээрхи баримтууд нотолно.

Филатова болон хүү Зориг нь Д.Моломжамц, Т.Рагчаа, Ц.Намсрай нартай уулзаж, Цэдэнбалыг АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар юмуу намын хүндэт даргаар ажиллуулах асуудлыг бас хөнджээ. (Ш.Г.Надиров Цэдэнбал 1984он 136 тал)

Дараахан нь Филатова Москвагаас Ж.Батмөнхтэй утсаар холбогдож Америкийн Коммунист намд хүндэт даргын албан тушаал бий, Цэдэнбалыг намынхаа хүндэт даргаар үлдээж болохгүй юу гэж хүсэхэд Манай намын дүрэмд тийм заалт байхгүй гэж Ж.Батмөнх хариулжээ. (Д.Дожоодорж, Ю.Цэдэнбалыг огцруулах хуйвалдаан 1991он 24 дэх тал)

Гурав. Ю.Цэдэнбалыг албан тушаалаас нь өөрчилсөн тухай

Цэдэнбал өвчилж ажиллах чадваргүй болсон гэх ойлголтыг ТХ-ны УТТ, бүгд хурал, олон нийтэд нэгэнт өгсөн учраас түүнийг огцруулах асуудал ямар нэг эсэргүүцэлгүй болж өнгөрчээ.

Харин НТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад дээд албан тушаалын төлөө ил далд өрсөлдөөн өрнөжээ.

Ж.Батмөнхтэй ЗХУКН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга К.В.Русаков "ВЧ"-гээр холбогдож ярихдаа нэгдүгээрт, Батмөнхөө Москвад бид таныг нэгдүгээр хүн гэж үзэж байна. Товчоо, бүгд хурал дээр хэн үг хэлж, таны нэрийг дэвшүүлж болохыг мэдмээр байна.

Тэр хүнийг та товлосон бол бид тэр нөхөртэй урьдчилан ярилцмаар байна гэхэд Ж.Батмөнх - түрүүн ярилцсан ёсоор намайг ерөнхий нарийн бичгийн даргаар сонгохоор ярилцаж байгааг нотлоод, миний нэрийг Д.Моломжамц дэвшүүлэхээр урьдчилан төлөвлөөд байна. Та нар түүнтэй яривал сайн байна гэжээ. К.В. Русаков хоёрдугаарт, Сайд нарын Зөвлөлийн даргын талаар шийдвэр гаргасан уу хэмээн асуухад Батмөнх- Энэ асуудлыг хэлэлцэж байгаа. Шийдвэрийн тухайд маргааш, нөгөөдрөөс та нарт хэлж чадна гэж найдаж байна.” гэжээ.

К.В.Русаков яриагаа үргэлжлүүлэн гуравдугаарт, УТТ-ны хуралдааныг 8-р сарын 17-нд товлосон биздээ гэхэд Батмөнх – тэгсээн. Русаков – “Нэгэнт тийм бол сайд нарын зөвлөлийн дарга, АИХ-ын тэргүүлэгчдийн даргын талаар ч түргэхэн шийдвэл зүгээрсэн” гэжээ. (1984.08.15-нд Батмөнхтэй К.В.Русаковын "ВЧ"-гээр ярьсан ярианы протоколоос.)

НТХ-ны нарийн бичгийн дарга Ц.Намсрай ЗХУКН-ын ТХ-ны ажилтантай аминчилж ярилцахдаа "Байдал түгшүүртэй хэвээр байна. Моломжамц ТХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг өөрт нь санал болгохыг огт үгүйсгэхгүй байгаа болотой. Рагчаа Сайд нарын Зөвлөлийн даргын албан тушаалд үнэхээр өрсөлдөж байна. Майдар ч мөн энэ чиглэлээр ажиллаж байна” гэжээ. (Ш.Г.Надиров Цэдэнбал 1984 он 132 дах талд)

Нураасан төрийг төвхнүүлэх амаргүй байсан боловч Горбачевтан шургуу шахан шаардаж, хөтлөн жолоодож байж НТХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Батмөнхийг, сайд нарын зөвлөлийн даргаар Д.Содном нарыг батлуулжээ.

Дөрөв. Цэдэнбалыг огцруулах болсон шалтгаан, шалтаг

Хоёр шалтгаантай. 

Нэгдэх шалтгаан нь гэвэл Зөвлөлтийн холбоонд хөгнөгдөж өгөөгүйгээс үүдэлтэй эртнээс эхэлсэн ужиг шалтгаан.

Монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулах гэж зөвлөлтийн удирдагчид нэг бус удаа шахалт үзүүлсэн юм билээ. 1973 онд Брежнев, Цэдэнбал хоёр Крымийн хойгийн урд эрэгт амралтын газар уулзаж ярилцжээ. Брежнев- цагийн өмнө Т.Живковтой сайхан ярилцлаа. ЗХУ-ын бүрэлдэхүүнд ХБНУ-ын эрхтэйгээр Болгарыг оруулах болсон тухай БКН-ын ТХ шийдвэрлэснийг надад мэдэгдлээ гээд Цэдэнбалд ямар сэтгэгдэл төрүүлснээ мэдэхийг хичээсэн бололтой харцаа тогтоон ажиглажээ. ТХ-ны нарийн бичгийн дарга К.Ф.Катушев нарын зэрэг хамт байлцсан олон хүний сэтгэл маш өндөр, бүүр догдолж хөөрсөн байдалтай харагдаж гэнэ. Гэтэл Цэдэнбал огт өөр зүйл ярьж, Брежневийн мэдээлэлд огтхон ч хариу бариагүй гэдэг. (Ш.Г.Надиров Цэдэнбал 1984 УБ 44дэх тал)

Мөн Москва орчмын Барвихид амарч байсан Цэдэнбалд социалист орнууд бүх талаар ойртон нягтрахад зориулж авах зарим арга хэмжээний тухай ТХ, СнЗ-ийн тогтоолыг 1975 онд Ш.Г.Надиров гардуулжээ. Таван хуудас тэр тогтоолыг Цэдэнбал хоёр дахин уншаад уг баримт бичгийн дээд булан дээр “БНМАУ-ын төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хадгалсан нөхцөлд” гэж бичсэнийг Ш.Г.Надиров номондоо дурсжээ. (46 дахь тал)

Брежневийг залгамжилсан зөвлөлтийн нэгдүгээр хүн Ю.В.Андропов хэлэхдээ Цэдэнбал гаднаа ЗХУ-д үнэнч юм шиг хэрнээ, цаагуураа биднийг сайн фермийн саалийн үнээ л гэж үздэг байсан. Бүхий л асуудлыг ямагт өөртөө ашигтайгаар шийдүүлэх гэж оролдоно. Тэр ч байтугай биднийг Империалист хэмээн ад үздэг. Тэр биднийг сайн саадаг байсан. Брежнев ч үүнийг гадарладаг хэрнээ юу ч хийж чадаагүй гэсэн байдаг. (Монголын цэргийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбал- Ц.Жамбалсүрэн 2014 он 360 дахь тал)

Брежневийн хийж чадаагүйг тэдний залгамжлагч М. Горбачев гүйцээж Цэдэнбалыг огцруулсан баримт нотолгоо ийм.

Хоёр дахь нь Монголын талын шалтгаан.

Олон жилийн турш халаа сэлгээнд өртөөгүй явсаар нас нь нэлээн ахиж, тэр хэрээр ажлын эрч хүч нь буурсан Д.Моломжамц нарын хэдэн өвгөн даргыг тэтгэвэрт гаргах санаа бодлоо Цэдэнбал дарга зарим нэгэнд битүүхэн ярьдаг байжээ. Үүнийгээ 1984 оны эцсээр болох НТХ-ны бүгд хурлаар хэлэлцүүлэх бодолтой байсныг нөгөөдүүл нь дуулж <<Түргэн>> авч Горбачевтантай хуйвалдсан юм байна.

Шалтаг нь бас хоёр.

Нэгдэх нь Цэдэнбалын мартах өвчин. Тавь гарсан үедээ нөгөө өрөөнөөсөө юу авахаар орсноо хүртэл тэрхэн хооронд мартдаг болсон өвгөн би ная хүртлээ гадаад дотоодод бөөний худалдаа эрхэлж, ер лүү өнгийсөн атлаа сонин хэвлэлд өгүүлэл, ном бичиж, радио телевизэд ярилцлага өгөөд явж л байна. 

Тэгвэл, нэгэн тархинд багтахын аргагүй мэдлэг <<шахаж>>, нэгэн биеэр даахын аргагүй хүнд ачаа үүрч цаг наргүй ажиллаж байсан Цэдэнбал дал дөхөөд мартамтгай болсон нь аргагүй шүү дээ.

Энэ нь өвчин биш настан болгонд тохиолддог эмгэг хууч.

Олон улсын байгууллагын хуралд манайхаас өгөх илгээлтийн төслийг НТХ-ны холбогдох хэлтсүүд шат шатандаа орос хэл дээр бэлтгэн боловсруулаад, эцэслэн хянуулахаар Москвад эмчилгээнд (гэрийн хорионд) байсан Цэдэнбал даргад хүргүүлжээ.Дарга илгээлтийн төсөлд 17 төрлийн чухал засвар хийсний дотор <<Манай гаригийн залуучуудын хувь заяа Ази-Номхон далайн орнуудын залуучуудын гарт>> гэсэн агуулгын ноцтой алдааг <<Манай гаригийн маргаашийн хувь заяа дэлхийн залуучуудын гарт>> хэмээн залруулж засаад буцаасан байдаг. (Сумъяа-УБ. Бодлын эрх 2002 он 11 дэх тал)

Зөвлөлтийн хөгширсөн, хүнд өвчтэй удирдагчид сүүлчийн амьсгалаа хүртэл албан тушаал дээрээ байсаар байлаа. Түүнийг бодвол Цэдэнбал гадна талаасаа ч тун хэвийн харагдаж байсан бөгөөд мартахаас өөр эрүүл мэндийн ямар нэгэн асуудалгүй байв гэж номынхоо төгсгөлд Надиров бичсэн байдаг. Цэдэнбалыг нас барахад шүүх эмнэлэг тархины биш бөөрний өвчин үхэлд хүргэснийг тогтоожээ.

Цэдэнбалыг огцруулах болсон нөгөө нэг шалтаг нь Филатовагийн араншин. Догшин, ширүүн, давилуун араншин түүнд байсныг үгүсгэхгүй ээ. Филатовагийн зан ааш нь чадвар муутай, хариуцлагагүй, ая тал засдаг дарга нарт ус болсон байх. Харин ажил үйлс нь монголчуудад тус болсон. Түүний эрхэлж байсан хүүхдийн фонд нь өнөөгийн төрийн түшээдийн жил бүрийн улсын төсвөөс өч төчнөөн тэрбум төгрөг авч сонгуулийн шав тавьж тараадаг үрлэгтэй зүйрлэхийн аргагүй. Хүүхдийн фондоор хот, хөдөөд боссон үй олон барилга байгууламж Анастасия Ивановнаг монголд үүрд алдаршуулан сүндэрлэж байна.

Тав. Судлаачдын үзэл бодол, дүгнэлт

Цэдэнбалын хүү Зориг “Сүүлчийн долоон жил, эцгийн тухай тэмдэглэл” номондоо "Хуйвалдааныг Д.Моломжамц, Ц.Намсрай нар хошуучилж, НАХЯ-ны сайд Лувсангомбо санал нэгдсэн” гэжээ. (Ц.Зориг, Сүүлчин долоон жил, 46,47 дахь тал)

- МУИС-ын Доктор Профессор Ц.Жамбалсүрэн номондоо “Монголын эрх баригчдын нэг хэсэг Монгол-Зөвлөлтийн найрамдлын төлөө цогтой тэмцэгч Ю.Цэдэнбалыг хамгийн олиггүй хууль бус бохир аргаар огцруулах хэрэгт ЗХУКН, ЗХУ-ын УАХХ-г татан оролцуулснаараа хоёр орны харилцааны алтан үеийн түүхэнд хар хуудас болсон” гэж дүгнэжээ.

- ЗХУ дахь гадаадын ЭСЯ-дын дипломатууд эргэлтийн талаар янз бүрийн үзэл бодолтой байсны дотор Унгарын дипломатууд "Зөвлөлт, Монголын хооронд хийгдэж байгаа хэлэлцээрүүдэд Цэдэнбал саад болж байсан учраас түүнийг Зөвлөлтийнхөн зайлуулсан гэж үзэж байв” хэмээн ЗХУ-д элчин сайд байсан Гүрбадам номондоо бичжээ. (Гүрбадам Ю.Цэдэнбал Түүхэн үнэний тухай бодрол. 1994 он 44 дэх талд)

- Философич Д.Чулуунжав "Ю.Цэдэнбалыг хэн зайлуулсан бэ” номондоо Кремлийн гар ч биш, саарал байшингийн хуйвалдаан ч биш, өвчин эмгэг ч биш харин монголын нийгмийн дэвшилтэт хүчин л Цэдэнбалыг зайлуулсан юм шүү" гэжээ. (Номын 3 дах тал)

- Харин зохиолч, сэтгүүлч Д.Дожоодорж "Ю.Цэдэнбалыг огцруулах хуйвалдаан" номондоо – “Уг үйл явдалд биеэр оролцсон амьд гэрчүүдийн (Ж.Батмөнх, Д.Моломжамц, Ц.Намсрай, Т.Рагчаа нартай хийсэн ярилцлагаа хэлж байна.) яриа баримтуудыг буруу байна хэмээн хэлэх зүрхтэй шүүмжлэгч хаанаас гарах билээ. Ю.Цэдэнбалыг огцруулахад шийдвэрлэх гол үүргийг Чулуунжавын хэлсэн шиг монголын нийгмийн дэвшилтэт хүчин биш эмч нарын акт байжээ гэдгийг би баталж байгаа юм" гэжээ. (Номын 27 дах талд)

- Тухайн үед Монголд ажиллаж, Цэдэнбалын талаар төвдөө мэдээлэл өгч байсан ЗХУ-ын УАХХ-ны төлөөлөгч В.Радченко “Голлох мэргэжил – тагнуулч” номондоо “Монголын удирдагч Ю.Цэдэнбалыг зайлуулах ажиллагаа нь ЗХУ-ын удирдагч М.Горбачевын зааврын дагуу ЗХУ-ын УАХХ зохион байгуулж, Монголын удирдлагын зарим хэсгээр хийлгэсэн тусгай үйл ажиллагаа юм” гэжээ.

- Монгол улсын түүхийн V ботид “Цэдэнбалд асар их эрх мэдэл төвлөрч олон түмний дотор “дарангуйлах” нэр хүнд олсон учраас нам, төрийн дээд албанаас чөлөөлөхдөө тун болгоомжилж, сэрэмжтэй үйл ажиллагаа явуулж, Зөвлөлтийн талын дэмжлэг авч байж хэрэгжүүлсэн байна” гэж дүгнэжээ. / V боть т.345/

- Д.Чулуунжавын оношилсон шиг монголын нийгмийн дэвшилтэт хүчин ч биш, Д.Дожоодоржийнх шиг өвчний акт ч биш, харин монголын эрх баригчдын зарим нь Горбачевтантай нууцаар хуйвалдаж, Ю.Цэдэнбалыг нам төрийн удирдлагаас огцруулсан болохыг судалгааны дээрх олон баримтаас уншигчид маань оношилж байгаа гэдэгт өчүүхэн би огт эргэлзэхгүй байна.

Зургаа. Ю.Цэдэнбалыг ямар шалтгаанаар намаас нь хөөв?

МАХН-ын Төв Хорооны 1984 оны VIII бүгд хурал Ю.Цэдэнбал бол

- Монгол орныг хөгжүүлэхэд гарамгай хувь нэмэр оруулсан,

- Монголын ард түмэн, МАХН-ын өмнө түүхэн гавьяа байгуулсан

- Монгол Зөвлөлтийн нөхөрсөг харилцааг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн удирдагч гэж үнэлсэн атлаа НТХ-ны 1990 оны VIII бүгд хурал түүнийг дарангуйлагч хэмээн цоллож намаас нь хөөсөн юм.

Тус хурал дээр АИХ-ын тэргүүлэгчдийн дарга П.Очирбат "дарангуйлагчийг намаас хасаж, алдар цолыг нь хурааж, намын ариун нэрийг цэвэрлэе" (МАХН-ын ТХ-ны VIII бүгд хурал 1990.173 дахь тал) НТХ-ны УТТ-ны гишүүн Ц.Намсрай “Цэдэнбалаас салах ажиллагааг нэн даруй зааглаж тууштай хэрэгжүүлэх замдаа баттай орж зогсох хэрэгтэй" (мөн 239дэх тал) гэж бүгд хурлын гишүүдийг уриалан дууджээ.

Аймгийн намын хорооны I нарийн бичгийн дарга Б.Хурметбек "Цэдэнбалыг хайртайгийн хайртай, чадалтайгийн чадалтай дарга гэж өмнөх бүгд хурал дээр ард түмнээ хуурч түүнийг чөлөөлсөн. Гэтэл өнөөдөр яагаад тэр шийдвэрээ хүчингүй болгоё, түүнийг намаас хөөе хэмээн будилж байна вэ?" Ж.Гомбожав "Намаас Цэдэнбалыг хөөх тухай ярьвал өөрийг нь байлцуулъя" гэхчилэн олон хүн эсрэг санал хэлжээ. Тус хурал дээр санал шүүмжлэл гаргасан 72 гишүүн Цэдэнбалыг хөөх тухай ганц ч үг хэлээгүй. Гэтэл Цэдэнбалыг 100 хувийн саналаар намаас хөөсөн тухай бүгд хурлын тогтоол гарсан нь сонин.

П.Очирбат дараахан нь зарлиг гаргаж Цэдэнбалын бүх алдар цолыг хурааж, үхлүүд өвгөнд эр бяр, сүр хүч үзүүлсэнд монголын олон нийт ихээхэн дургүйцэж байсан билээ. Хорь гаруй жил дарга, сайд явж эрх ямбыг Цэдэнбалтай хамт эдэлж байсан П.Очирбат, Ц.Намсрай нар ТХ-ны бүгд хурлын индэр дээр яагаад социализм, цэдэнбализмыг үзэн ядагчийн дүрд гэнэт хувилж жүжиглэсэн юм болоо? Тойрон хүрээлэгчдийн зэлнээс толгойгоо мултлах гэсэн заль байв уу? Улс төрийн тэр эгзэгтэй цаг үед албан тушаалаа хадгалах, болж өгвөл ахиулах бодол байв уу гэх салаа оньсгыг үлдээсэн билээ.

Олон жил төр толгойлсон Цэдэнбалын үйл ажиллагаа, ажлын арга барилд дутагдал байсан нь мэдээж. Гэхдээ улс төрийн талаар түүнийг ингэж хэлмэгдүүлэх ямарч шалтгаан байгаагүй.

Төрийн ордны өвөрт залсан Чингис тэргүүтэй хаадууд алдаа дутагдал гаргаагүй гэж зарим нь үзэж байгаа бол ёстой эндүүрэл, мунхаглал. Нийтлэгч Баабар өдрийн сонинд бичсэн “Имидж” өгүүлэлдээ Чингис дэлхийд ямар имиджтэй тухай жишээнүүд дурьдаад “сайнаасаа муу имидж нь хэвээр хадгалагдсаар байна” гэжээ. 

Сэхээтний төөрөгдөл, Дамба, Төмөр-Очир, Цэнд, Лоохууз нарын хэрэг гэгчээр Цэдэнбал олон хүнийг хэлмэгдүүлсэн мэтээр олон жилийн турш улиг домог болтол гүжирдэн гүтгэж ирснээс болоод Цэдэнбалын нэрийг хэлэхээс хүртэл айж эмээдэг болсон байна.

НТХ-ны УТТ 1956 онд Сэхээтний төөрөгдлийн тухай тогтоол гаргах үед нэгдүгээр хүн нь Цэдэнбал биш, НТХ-ны дарга Д.Дамба байжээ. Д.Дамба тэргүүтэй зарим нь олон сэхээтэнд арга хэмжээ авах гэж хатуурхсан боловч СнЗ-ийн залуу дарга Цэдэнбалын санал, санаачилгаар хэдэн хүнийг тогтоолд тэмдэглээд өнгөрсөн нэг ч хүнд арга хэмжээ аваагүй юм гэж төөрөгдөгч хоч зүүж явсан өвгөн Шагдаржав саяхан бичсэн “Захидал” номондоо дурсжээ.

НТХ-ны тухайн үеийн бүгд хурлууд Дамба, Төмөр-Очир, Цэнд, Лоохууз нарын дутагдлыг зааж, арга хэмжээ авсан байхад Цэдэнбал тэднийг хэлмэгдүүллээ гэх юм. Тэгвэл сүүлийн хорь, гучин жилийн дотор халагдсан олон зуун сайд, дарга нар цөмөөрөө хэлмэгдэгсэд, тэр цаг үеийн ерөнхийлөгч, Их хурлын дарга, ерөнхий сайдууд хэлмэгдүүлэгчид гэж үзэж болох уу.

Хагас зуун жил эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлж, ард түмнийхээ үйлсэд бие хайргүй хөдөлмөрөө зориулсан лидерээ харийнхантай хуйвалдан хууль бусаар огцруулж, харь газар гэрийн хорионд насан турш нь цөлж, өвчин эмгэг, ядуурлын зовлонд унагаж, алдар нэрийг нь түүхийн хогонд хутгасан гэмтнүүдээс ял асуух ёстой ч нэгэнт хожимджээ.

Харин МАН-ын байгуулсан УИХ, Засгийн газар саяхан Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, нэр алдарыг нь мөнхжүүлэх шийдвэр гаргасныг монгол түмэн талархан угтаж байгаа тухай мэдээ, мэдээлэл өрнөж эхэллээ.

Цаашид Цэдэнбалыг ордны өвөрт байгаа Чингисийн удаах байранд залах, түүний нэрэмжит газрууд бий болгох зэргээр түүхэн байр суурийг нь эзлүүлээсэй.

Сэтгэгдэл 94ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 12 сар 26. 20:01
Зочин

Тэрэн шиг худлаа юм байхгүй түүхийн баримт уншдаггүй хүний үг байна

2020, 12 сар 21. 7:36
Ёлконд оролцсон хүночин

Сүртэй гарчигтай нийтлэлд энэ зургийг яагаад оруулсан юм бол? Эх зургийг олж өгч тусална уу

2020, 12 сар 17. 19:41
Зочин

Tийм ээ Oросууд ч манай хэдийг өөрсдийн дураар нааш цааш ни хөдөлгөдөг байжээ.. одоо ч гэсэн хүргэн Женkoгоор дамжуулан төмөр зам, Cэлэнгийн усан цахилгаан станцыг гацаан С. Баяр, М. Энхсайхан, Ц. Элбэгдорж, Э. Бат- Vүл нарыг 3 дагч хөршийн бодлого баримталдаг гэж далд оруулж байх шив.

2020, 8 сар 9. 23:27
Zochin

Tvvhee sain meddegvi ymunshiahgui baij hamaagvi burhaa bolio Choibolsan Tsedenbal 2 rburhan bolooch nar mongol ulsaa hudaldaagvi P Ochirbatiin bvh hurungiig huraah heregtei Oilgomchtoi hytaduudad gazar nutgaa uguh ywdaliig ehlvvlsen

2020, 11 сар 16. 10:52
Зочин

Маш зөв санал байна Очирбат хужаа гэдгээ үхтлдээ нууж Цэдэнбалын хүчээр бүх насаараа сайд хийсэн Сүүлд нь Хятад Баавар-Батбаярын саналаар ерөнхийлөгчид АН-н гишүүн болж нэр дэвшсэн Очирбат бол хятадын эрлийз харин Баавар бол цэвэр хужаа. Аав нь Бат-Эрдэнэ гэж эрдэмтэн Мал аж ахуйн хүрээлэнд ажиллаж байсан цэвэр хятад хүн байсан. Одоо эх орноо худалдсан АН-н алтан хараацайнууд Очирбат баавар элбэгдорж Гончигдорж Энхбайхан гэх мэт хужгаа нарын зүрх пэлпэгнэж эхэлсэн шүү Одоо Баттулга эд нарыг учрыг нь олох цаг аажим аажмаар ирж ирж байна Баярлаж байна АМЖИЛТ

2020, 6 сар 11. 12:22
Зочин монгол

Үүнийг бичсэн. Цэрэн. бодит үнэнииг үгүйсгэж. нэг талыг хоосон магтаалаар дөвийлгэжээ , Бүр Чингис ч. болгох. юм байна,

2020, 11 сар 16. 11:00
Зочин

Цэрэн гуай маш шудрага хүн Үүнээсээ болоод олон удаа дэвших боломжоо алдаж байсан Бүх үнэнийг баримттай нийтэлсэн байна. Үүнд дургүйцэх хүн гарах нь мэдээж. Одоо хятадын эрлийз хурлийзууд бүгд хусагдаагүй учир энд тэнд хэл ам үүсгэх магадлал бий. Сайхан урин цаг нэгэнт наашилжээ МАНАНГ сарниулж чадаж байна. МАНАНтай тэмцэгч зауучууддаа амжилт эрүүл энхийг хүсье

2020, 6 сар 11. 12:13
Зочин

Цэрэн гэдэг энэ бичсэн

2020, 4 сар 20. 15:16
Зочин

БУУРАЛ ДАРГЫН НЭР ХҮНДИЙГ НЬ ТҮҮХИЙН ХОГОНД ХУТГАЖ, АЛДАР ЦОЛЫГ НЬ ХУРААСАН ХҮН БОЛ ОДОО ПУНСАЛМААГИЙН БАЛИН ХАМАРТ ОЧИРБАТ ЮМ ШҮҮ ДЭЭ. ТҮҮХ МАРТАГДАХ ЁСГҮЙ. АРД ҮМНИЙ АМЬДРАЛЫГ ЯМАР БОЛГОВ ЭНЭ БАЛИН ХАМАРТ. БАЛИН ХАМАРТ П.ОЧИРБАТААС БҮХ ХӨРӨНГИЙ НЬ, ГАВЪЯА ШАГНАЛТАЙ ХУРААЖ АВ. ӨӨРТ НЬ ЯМАР БАЙДГИЙ НЬ ХАРУУЛ

2020, 11 сар 16. 11:02
Зочин

Балин хамарт Очирбатыг Садам Хусайны араас явуулах уу санал асууж байна

2019, 10 сар 13. 22:44
Болдоо

Цэдэнбалыг огцруулсан шалтгаан хэсэгт их буруу бичсэн байна. Цэдэнбалыг Монголчууд тавиагүй оросууд тавьсан. Тавьсан газар нь татаад авсан. Яагаад татаад авсан бэ гэвэл Цэдэнбалдтухайн үеийн ЗХУ хятадтай хийж эхлэх гэж байсан харилцаагаа хэвийн болгох зорилготой яриа хэлэлцээнд саад болж байсантай холбоотой. Өөрөөр хэлбэл тэр цаг үеийн өөрчлөгдөж буй төлөв байдлыг зөвөөр ойлгож тусган авах чадваргүй байсан. Мартамхай болох, авгайгийн дураараа загнах байдал, улс төр эдийн засгийн удаашрал зэрэг зүйлс мэдээж нөлөөлсөн.

2020, 12 сар 26. 15:21
Д.Дамдинхүү

Энэ сэтгэгдэл хамгийн үнэнд ойртсон санагдлаа. Зарим хүмүүс хэт туйлширч бараг л наран гэрэлт, түмэн наст гэх шахаад байна. ямартай ч Ю.Цэдэнбал тэр үеийн Зөвлөлтийн удирдагчдад илт гологдож хятадтай харилцаа сайжруулах зорилтыг нь огт ойлгоогүй гэдэг юм билээ.

2020, 11 сар 16. 11:05
Зочин

Монголын эдийн засгийн хөгжлийн явц удааширсан нь оросуудад хайран байжуу. Ёстой донгос воо

2019, 10 сар 9. 11:55
Зочин

Цэдэнбал дарга бол агуу удирдагч ард тvмний хайртай хvv нь байсан Батменх энэ хуний ажлыг авах гэж улайрч аваад сайн явсан юм бхгуй энэ хуухдууд нь осолоор ухээд эхнэр нь яаж зовож амьдарсанг ард тумэн мэднээ хун хийсэн нугэлээ заавал эдлэдэг гэдгийг мэдэх хэрэгтэй бурханы цээрлэл гэж байдаг юм шуу дороо бодолтой дотроо суурьтай явах хэрэгтэй байхдаа улс терд улайрагч нар минь

2020, 11 сар 16. 11:16
Зочин

Батмөнхийн оронд Паавангийн Дамдин даргыг томилуулах асуудлыг Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын комиссын шугамаар маш идэвхтэй яригдаж Майдар Балбар дарга нар Зөвлөлтийн саналыг авч бараг нааштай шиидвэрлэх гэж байх үед Цэдэнбал дарга өөрөө хойшлуулсан байдаг. Энэ нь сүүлдээ Моломжамц даргын зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэсэн учир УТТ-оор хэлэлцэхэд хүрч хуйвалдаан маягийн нэраваад дууссан билээ Үүнийг Дамдин дарга сүүлд нь ихэд харамсаж Батмөнхийн оронд өөр хүн томилсон бол асар хурдан хөл дээрээ босох байсан гэж билээ

2020, 4 сар 19. 21:23
Зочин

харин тийм

2020, 4 сар 19. 18:03
Зочин

Монгол Улс тоглоомын улс байсан хэн хэзээ яаж удирдах вэ гэдгийг ч Москва магадгүй Эрхүү шийддэг байсан. Түүх нэрээр олон худал баримт ярьж монголчуудын тархи угаадаг хүмүүс одоо ч тасраагүй байна. Одоогийн нийгэмд газар авсан сэтгэлгээгээр төрсөн нутаг нь хилийн гадна байдаг бол гадаад улсын цагаач байсан гэж ойлгож болох биш үү.

2020, 4 сар 19. 13:45
Зочин

Дарга байхын хэнээ тусч авгайгаа хүртэл оросоор заалгаж байсан хүн шээ
Хар багаасаа оросын тусгай албанд элсч 16 насандаа Крымд амарч тусгай эрх эдлэн ирээд Чойбалсанд шууд хүлээлгэн өгсөн хүн. Тэр Төмөрочир, Ринчин, Аварзэд нарын улсаа гэх эх орончдыг матаж устгах уралдаан зарлаж хэрэгжүүлсэн Дээр нь КГБ-н тагнуул авгайтай Зөнөх өвчтэй байсан нь нөлөлсөн.

2019, 10 сар 9. 10:51
Зочин

Цэдэнбал даргыг огцруулахад оролцсон хүмүүсийн үр хүүхдүүд нь одоо Монголын төрийг самарч байгаа этгээдүүд байж мэднэ.

2020, 11 сар 16. 11:18
Зочин

Яг мөн

2019, 9 сар 17. 11:21
Зочин

YUMJAAGIIN .TSEDENBAL .BOL .JINHENE .MONGOL .BAATAR .YUMSHUUDEE .HERWEE .TSEDENBAL .BAIGAAGUI .BOL .MONGOL .TUR .YU .BOLOH .BSNIIG .BUU .MED .BATMUNH .SAID .SHIG .OROSIIN .ALUURCHNIIG .DUUDAN .AWCHIRCH .MONGOL .TURIINHUU .UDIRDAGCHIIG .ALUURCHIND .UGCH .YAWUULJ .MONGOL .TUR .ULSAAS .URWASNAAS .BOLJ .NONGOL .DARHLAA .MUUDAN .GUDAMJNII .SHUNALTNUUDAD .NAIR .TAWIN .UGCH .CHADDATLAA .DOROITSON .SETGUITEI .BAISNII .BAS .NEG .GAMSHIG . GAIG .UNUUDER .MONGOLCHUUD .YASANDAA .TULTLAA .MESERCH .USTUN .DAISANG .BAS .NEMJ .MONGOL .HUNII .SHURMUSIIG .CHANGATGALAA .TIIMEES .TSEDENBALIIG .MUULJ .BUI .HUMUUS .HUJAA ..BA .AMERKIIN .BUGS .DOLOOGCH . .UCHRAAS .MONGOL .ULSAAS .URWASAN .UCHIR .TOHIRSON .ZOWLON .ZUDGUUREE .UURSDUU L .HISEED .BJ .SUUJ .CHADAHVUI .ULAM .BUR .HUTSAH .NI .IHSEED .BH .SHIG .ZA .ZA .UDAHGUI .HUSLEER .CHINI .BOLNOO .BITGII .YARAAD .BAI .ZA

2020, 4 сар 19. 21:31
Зочин

естой унэн

2019, 6 сар 15. 23:23
Зочин

Ю. Цэдэнбал даргын бүх гавьяа шагналыг хурааж, хайрлаж хүндэлж ирсэн Намын гишүүнээс нь хүртэл хөөсөн П. Очирбат л хөгийн новш байсан . Бас Батмөнх гэж аймхай, хулчгар нөхөр улс орноо сүйрүүлсэн.

2020, 4 сар 19. 21:31
Зочин

яг тийм, естой унэн

2018, 11 сар 29. 22:46
Хөх тарни

Бид өнгөрсөн түүхээ шүүх хэнсэн билээ

2018, 7 сар 17. 2:56
Зочин

ЭНД ЭЛИЙРСЭН, СОЛИОТОЙ, СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ, АГУУ ИХИЙН ДЭМИЙРЭЛТЭЙ, БАС ЗОРИУД ХЭРЭЛДҮҮЛЖ БУЖИГНУУЛАХ ГЭСЭН ЗОРИЛГОТОЙ ОЛОН Л ЯНЗЫН ХҮМҮҮС БАЙХ ЮМ. ТЭДНИЙ БОДОЛ БОЛ ТЭНДЭЭ Л ЮМ. ЭНЭ БОЛ БОДИТ БАРИМТУУДААС ИШЛЭЖ АВСАН ЗҮЙЛ. ТОДОРХОЙ ХЭСЭГ НЬ БОЛСОН БОДИТ МОНГОЛЫН Л ТҮҮХ. БОЛООД ӨНГӨРСӨН. ЦААШИД ИЙМЭРХҮҮ ЗҮЙЛ БИЧИЖ НИЙТЛЭВЭЛ ЗААВАЛ ХҮМҮҮСИЙН САНАЛЫГ БИЧИХ ШААРДЛАГА БАЙНА УУ, ИЙМ ГАЛЗУУ СОЛИОТОЙ ЮМНУУДЫГ УНШИХААС Ч ОЙ ГУТМААР ЮМ. ЗҮГЭЭР Л БОЛООД ӨНГӨРСӨН ТҮҮХ. ЭМГЭНЭЛТЭЙ, ХАРАМСАЛТАЙ. ТЭРНЭЭС ЭНД ТА БҮХЭН ЭЛДВЭЭР БИЧЛЭЭ ГЭЭД ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ, ТА НАР Ч НОТОЛЖ ЧАДАХГҮЙ. ХУДАЛ ҮНЭН НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЗҮЙЛЭЭС БУРУУ ЗӨРҮҮ ОЙЛГОЛТУУДТАЙ. ЭХЛЭЭД ЯДАЖ ӨӨР ДЭЭРЭЭ МЭДЭР. ТЭГЭЭД БУСДЫГ ШҮҮ.

2018, 9 сар 20. 18:14
Зочин

Цэдэнбалын хүчинд Монгол улс тусгаар тогтнож үлдсэн. Монголд их юм хийсэн. МАН-н /МАХН/ удирдлага ялангуяа Батмөнх, Очирбат хоёр дэндүү хүний мөсгүй зан гаргасан шүү өөдгүй хүмүүс

2020, 4 сар 19. 21:33
Зочин

естой естой

2019, 10 сар 11. 0:02
Зочин

Яг үнэн

2018, 3 сар 10. 0:51
Зочин тусгаар улс

Юмжаагийн Цэдэн бал монголын толоо торсон бурхан байсан юм шуу ...содном мэт нь амь хоохойлоод шагнал аваад юу ч болоогуй юм шиг ...хорвоо гэж ...

2020, 1 сар 22. 9:51
Зочин

үнэний хувь бий шүү

2018, 3 сар 8. 17:12
Зочин

МАХН-ын бүгд хурал дээр Ж.Батмөнх: Цэдэнбал өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорч байна гэж мэдэгдэл хийж байсан нь одоо ч санаанд байна. Энэ бол муухай хуйвалдаан байсан, үүнд оросын ЭМЯ-ны 4-р газрын ер.эмч Чазов хуурамч дүгнэлт гаргаж баримтжуулсан энэ тэр гээд материалууд байдаг юмаа, энэ бол бас л төрийн эргэлт, эрх мэдэл албан тушаалын хуйвалдаан болсон. хожим Батмөнх тэрийгээ санасан биз ардчилсан хувьсгалыг хүчтэй эсэргүүцээгүй тэгээд ч удалгүй бурхандаа заларсандаа хөөрхий

2019, 5 сар 21. 10:35
Зочин

Сүүлд Горбачёвыг яг ингэж Крымд гэрийн хорионд авч бсн.

2018, 3 сар 6. 19:00
Зочин

Цэдэнбал,Чойбалсан нар байхгүй байсан бол БНМУ гэж байхгүй одоогийн нэршил нь "Ар Монголын Өөртөө Засах Орон" нэртэй хүн амын 10%-монгол үндэстэн, 90%-хятад үндэстэн гэж л бичигдэх байсан болов уу? Одоогийн Монгнол улсыг удирдаж байгаа эрлийз, хурлийз, халханцар, хүнэнцэрүүдийн дэргэд тэр үеийн удирдагчид бол жинхэнэ Монгол сэтгэлгээтэй, зоригтой, зорилготой, хүн чанартай, дэлхийд данстай удирдагчид байж дээ.

2018, 3 сар 6. 16:48
Зочин

Албан тушаал эрх мэдэл булаахын төлөө хуйвалдаан социализмын үед ч байжээ, байх байхдаа хүнийг амьд сүг болгодог хамгийн харгис сэтгэлээр оршин байжээ. Төрийн төлөө Ж.Батмөнх хуйвалдаан зохиосон гэж уншсан. Гэхдээ энэ бол түүхэнд ганц л энэ юм шиг байналээ. Одоо л ардчилал эхлэхэд Батмөнх "ок" гэж бичээд байгаа болохоос!!!! Уг нь "No" юм билээ

2018, 3 сар 6. 8:45
Зочин123456

Түүхэнд элдэв муу, хар буруугаар хэлэгдсэн ч гэсэн ТЭД БОЛ МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ БАТАТГАЖ ХАДГАЛЖ ЧАДСАН агуу удирдагч нар шүү, орос эсвэл хятадын дагуул улс болгоогүй шүү дээ....

2018, 3 сар 6. 14:53
j

end hyatadiin erliizuud tsedenbaliig baahan muulj comment bichij. argagui shuudee mongoloos huuj shahaj havchij baisan huniig. ochirbat hujaa hun tul tsedenbalaas ushuu avch namaas ni huuj gaviya shagnaliig ni huraasan. P. Ochirbat bolon erliizuud baij yadan tachaadan devselj bsn

2020, 11 сар 16. 11:34
Зочин

Баавар-Батбаяр,Гончигдорж Элбэгдорж нар баярласан хэрээ бахирав гээч болж байсан .Тэгээд яав гээч. Одоо айгаад шээсээ барьж чадахгүй гоожуулж явцгаана. Эхний хужаа нар нь идсэн ууснаа хүлээгээд шорондоо зочилцгоож байна Дараачийн хэдийн ээлж ч ойртож байгаа даа

2018, 5 сар 27. 8:56
Зочин

Tegeed daraa ni mongoliin nefti alt busad ord gazruudiig gadniihantai huivaldan odoo boltol tsadaj hanahaa medehgui asgaj tsatgan amaa ch archih zavgui idej uuj tansaglaj suugaa.

2018, 3 сар 3. 12:45
Зочин

угаасаа оросын нөлөөллөөр дэвшиж оросуудынхаа нөлөөллөөр унасан. 70тай мартамтгай өвгөн огцорохоос өөр яахавдээ. зөнөг залгатлаа хаан хийх байсан юмуу. огцрох нь жам ёсны л зүйл. Монголыг ЗХУ-ын бүрэлдхүүнд оруулах саналыг харин Цэдэнбал өөрөө 3 удаа тавьж байсан нь протоколд тэмдэглэгдэж үлдсэнээс нь үзэхэд туурга тусгаар монголын төлөө гэсэн үзэлтэй хүн мөн үү гэдэг нь харин ч эргэлзээтэй шүү.

2018, 3 сар 6. 18:51
Зочин

Та нарч хуцдаг болжээ.Тэр үед Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орсон бол Монголчууд илүү ихийг хожих байсан юм шүү.Ядаж л Энхбаярын шоу болгож дарсан "Их Өр" байхгүй л болох байсан.СССР бүрэлдэхүүнд байсан орнууд одоо бүгдээрээ ОХУ-ын бүрэлдэхүүнд орчихсон байгаа юум уу? Муу эрлийз хурлийзууд минь Чойбалсан,Цэдэнбал нар бол нүүдэлчин Монголчуудыг суурьшмал амтогтолцоонд шилжүүлж Монголоо бүтнээр нь авч үлдэж чадсан.Аугаа өвгө дээдэс маань" ЭРЛИИЗ,ХУЛИЙЗ,ХАЛХАНЦАРУУД"-ын амны зуга болж байгааг эсэргүүцэж байна.ТЭНГЭРЛЭГ МОНГОЛЧУУД МӨНХ ОРШИХ БОЛТУГАЙ

2020, 12 сар 17. 19:29
Зочин

Эх орноосоо урвагч....Oнигор нүд, навтгар хамараасаа ичээд Oрос хүн болох гэж алиа царайлсан новш оо Женkoтойгоо хөтөлцөөд зайлаач дээ тэгээд...

2020, 4 сар 19. 13:49
Зочин

Газар шороогоо харамлсан эх хэл монгол хүнээ хариас харамласан бүгдийг матуулж устгаж байснаас одоо эх орончид байхгүй дан матаач нарын удам л байна

2018, 3 сар 30. 13:29
Зочин

ӨГӨР ОЙРАДУУД ГАДНЫ ГАР ХӨЛ БОЛЖ ,НОХОЙН ҮХЛЭЭР ҮХДЭГ ЖАМТАЙ ЮМ.

2018, 5 сар 27. 8:57
Зочин

Ooroo l turuuleed guideg shuu

2018, 3 сар 6. 16:50
Зочин

дээр үед зөнөх гэж бараг байгаагүй, монголчууд зөнөдөггүй, одоо гадны янз бүрийн кино мино хараад л тэгэж их бичээд байгаа болохоос, Бал даргыг сэтгэцийн аймаар эмчилгээгээр тийм болгосон

2018, 3 сар 5. 11:52
Зочин

Балын үнэнч хүн С. Галсан Москвад эргэж очоод ярихад нь -Танай монголд 1-рт Хятадын аюул2-рт Үндсэрхэг үзэл 2 л хамгийн их гай болно гэж хэлсэн гэдэг. Тэр хар багаасаа орост байж өөрийгөө орос хүн гэж бодон монгол хэлээр ярих, бичихийг хоригдлож, монгол хүнээс сэжиглэж гар ч барьдаггүй. барьсан ч спиртээр арчдаг байсан гэдэг. Мах, өөхийг ад үзэж Болгараас 7 хоног тутам онгоцоор ачруулж иддэг ногоо жимс нь түүнийг мартах өвчинд оруулсныг болохоос оросууд хортой юм өгөөгүй. Өөртөө үнэнч хүнээ хорлодог тэнэг улс биш. Нэгэнт зөнөсөн тэгээд монголын дарга удирдлагыг загнаж салаавч үзүүлдэг тэнэг авгайтай хүнийг төрд ойр байлгах ямар ч шалтгаан байхгүй. Байвал энэ бичигч мэтийн долигнуурууд нэрийг нь бариад мөн ч ихнүгэл хийснээ багадаад байна гэж бодоод л орилоод байх юм.

2018, 3 сар 3. 11:58
Зочин

Tsedenbal ongorood l Mongolchuud hamraaraa shoroo umhsen. Hen ch hudlaa gehgui!!

2018, 3 сар 12. 7:22
Зочин

Хамраараа биш амаараа байлгуйдээ

2018, 3 сар 13. 23:23
Зочин

zochin unen

2018, 3 сар 13. 23:24
Зочин

unen

2018, 3 сар 6. 9:58
Зочин

Бүр үү? Цэдэнбал Монголыг хөгжүүлсэн гэж худлаа ярихаа болимоор юм. ЗХУ сулраад Монгол шороо үмхсэн гэвэл илүү үнэнд ойртох болвуу! Москвад нэгэн цагт үнэнч нохой хэрэгтэй байсан тэр нь Цэдэнбал байсан энэтэй хэн ч маргахгүй!

2018, 5 сар 27. 9:00
Зочин

Chinii haranhui mankurt bool etseg ovgodiig chini bolon ooriig chini bichig usegt tailj ogson ch ooroo tsaash ni hogjuuleed avch yavj chadaagui orchin uyeiin ork

2018, 3 сар 13. 23:25
Зочин

zochin

2018, 3 сар 13. 23:26
Зочин

uneen

2018, 3 сар 11. 3:08
Зочин

Boosnoosoo salsnaa buu mart!

2018, 3 сар 4. 17:43
ЗоБатчин

Ха ха ядаж байхад хамраараа шороо үнэхээд байхдаа яахав дээ.

2018, 3 сар 11. 3:07
Зочин

Odoo tegeed ih l jargachihsan bgaa yum bna l daa.

2018, 3 сар 2. 15:30
Монгол

Цэдэнбал бол Чингис гэх гээд байгаамуу хаашаа юм. Яаж томилогдсон түүгээр л огцорсон байна буруутан хайгаад байх хэрэггүй харин Батмөнх нь татгалзсан бол шудрага харагдах байлаа

2018, 3 сар 2. 15:12
Зочин

Тэгээд энд бас нэг алдаа байна. Лоохууз гуай амьд байгаа байх аа. Тэр хүн чинь өөрийнхөө гэмт хэргийн судалгааг муухан мөрдөгчөөс илүү мэдэж байгаа. Тэгшээд энэ нийгэмд чинь хэдэн мянган лоохууз амьд сэрүүн яваа шүү. Тиймээс Цэдэнбалын алдаа дутагдлыг хаацайлахдаа тархи угааж бусдын өмнөөс батлан ярьдаг намын хуучин арга явахгүй байх аа. Одоо чинь ардчилсан үе шүү дээ. Мэдээллийг болгоомжтой цацах хэрэгтэй. Ямар ч байсан Лоохууз гуайг албан ёсоор цагаатгасан шүү. Мэдээлэл сайтай байж яриарай.

2018, 3 сар 3. 12:00
Зочин

Loohuuz Loohuuz l geh yum yu hiisen hun yum be? Ajil hiigch yumuu amaa hodolgogch yum uu?

2018, 3 сар 2. 14:56
Зочин

Маш сайхан бичиж. Гэхдээ бас нэг юмыг мартаж. Цэдэнбалыг улс төрд томилсон асуудал чинь өөрөө бас хуйвалдаан шүү дээ. Бүр хорлонтой нь Чойбалсанг зориудаар зүйл дуусгаж аминд нь хүрээд дараа нь албан ёсоор томилогдсон. Мэдээж юу гэж Цэдэнбал Чойг хороох вэ. Москвагийн гар л яваад байгаа хэрэг. Сүх ч тэр, Чой ч тэр, Цэдэнбал ч тэр Москвагийн хүүхэлдэйнүүд. Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого тэр бүү хэл парактик монголд 1921 онд нэвтэрсэн байхгүй юу. Богд хаант засгийг алгасан, ард олны ам хэлийг асуухгүйгээр ардын түр засаг гэчийг сайн дураар байгуулаад түүний хүсэлтээр улаан цэргийг оруулж засгийг хүчээр эргүүлсэн чинь юуны үр дүн юм бэ? Тэрнээс хойш 1990 онд Монголчууд чөлөөт сонгууль явуулж, төр засгийнхаа тэргүүнийг санал хураалтаар сонгох хүртэл биднийг Москва шууд удирдаж байсан. Гар хөл нь Сүх, Чойбалсан, Цэдэнбал нар. Хэдийгээр өнөө бид ардчилсан дэглэм бүхий тусгаар тогтносон улс орон мөн боловч Москвагийн тэр тусмаа Путины шууд удирдлага улс төрд хэрэгжсээр л байна. Оросын эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүнээс шууд хараат байдал үүнийг нотолно. Тэрчлэн Москва Монголыг дэд бүтцийн тал дээр бие даах оролдлого бүрийг хязгаарладаг. Үүнд Таван толгойн төмөр зам, Эгийн голын УЦС, нефтийн үйлдвэр зэргийг нэрлэж болно. Одоо болтол бид Москвагийн атганд тэлчилсээр л байна.

2018, 8 сар 28. 20:38
Зочин

unen shuu

2018, 3 сар 8. 7:32
Зочин

Er ni Orosuud bol hezeed tatar mongoloos aidag tiim huuch ovchtei tul gaihah yum baihgi.Orosuud mongolyg iim doroi bailgahyg huseed bid iim l bna sahuu dee .Tuuhee sai sudal//

2018, 3 сар 4. 17:45
ЗоБатчин

Хэ хэ Сталин :Оюутан Цэдэнбал одоохон ирнэ.Чойбалсан чи жаахан хүлээж бай "гэсэн гэдэг бил үү.

2018, 3 сар 3. 11:56
Зочин

Dalain chanadiinhnii gart telchilsen 30d jilee bas bicheech

2018, 3 сар 2. 14:51
mgl

Zuvlultiinhen l bidnii garaar mogoi bariulsan baina. Getel end bie bienee buruutgaad suuh yum. Darga bol ih yum hiisen hen ch uguisgehgui.

2018, 3 сар 2. 13:59
po

huiwaldaan ch gene v kkk arhind orood untaj chadahaa boliod zonog zalgaad awgai n zasagiin erhiig yvuuldag bhd n arga buyu bolohoo boliloo ene huniig holduulay gj arga hemjee awsiin bish v hun hogshirood owgorno gedeg tsagiin gartsaagui uzegdel shde monhiin haan suuh sanaatai bsimu xaxa.

2018, 3 сар 3. 12:03
Зочин

Bichsen chini logikiin huvid zov bolovch neg muu nastai avgai nohor 2n hiisen yumiig myangan said ardchilagchid hiij chadaagui yum daa. Tegeheer l yamar hun bsan ni il bgaa biz dee.

2018, 3 сар 6. 10:05
Зочин

Цэдэнбал эхнэртэйгээ Москвагийн бодлогыг Монголд хэрэгжүүлж Москвагаас бүтээн байгуулсан бүтээн байгуулалтуудад тууз хайчилдаг төлөөлөгч нар нь байлаа гэж! Тэр хоёрын хийж байсан ажлыг Монголын дурын дурак хийж чадах байлаа /Москвагийн даалгавраар/

2018, 3 сар 10. 18:46
БАРАХГҮЙ

ХАРАМСАЛТАЙН ТҮҮНИЙ ГАНЦААРАА МАШ САЙН ХИИЙСНИЙГ ШИНЭ АРДЧИЛСАН ДАРГА НАР МААНЬ ХЭДЭН АРВААРАА,БҮР ЗУУГААРАА ЭЛБЭЭД ЧАДАХГҮЙ БНА.ХАРИН ТҮҮНИЙ ХЭЗЭЭЧ ХИЙГЭЭГҮЙ ИДЭХ ГЭДГИЙГ ХАРИН Ч НЭГ УМАЛЗУУЛЖ БАЙГАА ХАРАГДАН ЛЭЭ ГЭЖ.

2018, 3 сар 2. 14:53
Түүхч

зассс ЭЛИЙРЭЛ СОЛИОРОЛДОО битгий автаад бай!!! Үхсэний чинь Маршал, үхсэний чинь Цэдэнпил????????? Оросын бууны нохойг Оросууд өөрсдөө тавьж күүкэлдэйгээ болгож ашиглаад сүүлд нь Оросууд өөрсдөө огцоруулаад авч яваад гүйцээсэн!!!! ямар ч хуйвалдаа эн тэр байгаагүй!!!! Тэнэг хүнд ч ойлгомжтой!! БУУНЫ НОХОЙ БУУНЫ НОХОЙН ЗАМААР Л ДУУССАН шүү дээ!!

2019, 7 сар 31. 20:33
Зочин Гончигдорж

Чи минь Сталинд Жуковт баярласнаа илэрхиилэх цаг болжээ Чиний шувуун толгой удахгүй хятадынхаа гарт тас хэрчүүлээд талийгч болно Одоохондоо тэсч үз Чи юун том ярьдаг юм Цэдэнбалын цуглуулсан бүтээсэн улсыг тэжээж байсан 1710, Металлургийн 117 үйлдвэр цехийг Хятадуудтайгаа нийлж чи минь хувааж идчихээд үхээгүй байгаа нь их юм Удахгүй чи нохойн үхлээр үхэж өмхийрнэ

2018, 3 сар 5. 23:48
Зочин

zass Mao g bas eliirel balaial gevel yahav buuii nohoi 4iin buleg geed l zyn tszi geed avgai toriin erh bulaaj avah geed l ed ch bas nohoin zamaar tonilson geed l chi heleh geed bigaa yum binaldaa

2018, 3 сар 6. 10:07
Зочин

Бичихдээ эхлээд бод дараа нь бичилдээ! Ямар ч логикгүй юм сараачхийн!

2018, 3 сар 2. 14:30
Зочин

Монголын төрд онцгой гавьяа байгуулсан буурал даргыг муу хэлвэл монголд гавьяатай хүн нэг ч байхгүйг хэн ч хэлнэ.Дээрх сэтгэгдэл бичсэн хүний аав ээж амраг садангууд чинь өдий зэрэгтэй явж байгааг мунхаг ухаандаа жаахан бод

2018, 9 сар 20. 17:53
Зочин

Битгий хуцаж уль гөлөг минь

2019, 5 сар 17. 17:05
Зочин

Чи ч ёстой мал байна даа

2018, 3 сар 6. 10:18
Зочин

Ямар азаар энэ хүнийг Москвагаас зайлуулсийн. Тэгээгүй бол 1991 онд ЗХУ бутрахад Монголын дарга хэвээрээ байсан бол БНХАУ-д Монгол улсыг нэгтгэх талаар өргөдөл бариад Бээжинд явж байж чадах л байсан байх. Урьд нь улсынхаа тусгаар тогтнолыг үгүй хийх хүсэлт, өргөдөл 3 удаа өгч чадсан юм яагад дахиад тэгж болохгүй гэж тэ?

2018, 9 сар 20. 17:54
Зочин

Битгий хуцаж уль гөлөг минь

2018, 3 сар 2. 14:56
Түүхч

ХУДАЛ ХУЦ!!! ОНЦГОЙ гавьяа гнэ үү???? Монголчууд нүдтэй СЭТГЭЛТЭЙ МЭДРЭМЖТЭЙ!!! Чам шиг Жалганы баньд нарт хууртахгүй!!! Цэдэнбал БУУНЫ НОХОЙ БАЙСАН БУУНЫ НОХОЙН ЗАМААР ДУУССАН!!!! Монголын ард түмний хувь заяа их, сэтгэлгүй, зүрхгүй Монголын газар нутгийг гадныханд өгсөн ОНЦГОЙ ГАЙТАЙ цэдэнбалыг хэн бэ гэдгийг мэднэ!!!

2018, 3 сар 10. 19:05
БАРАХГҮЙ

ЧИНИЙ ХЭН ГЭДЭГ ЧИН ОЙЛГОМЖТОЙ .ТАРЕНШАНЫ БӨБӨӨ Л БНА

2018, 3 сар 5. 23:54
Зочин

mao g odoo hurtel hytad humuus shutej bn bid bas TSedenbal dargrr manduulan shutej bolno shuudee tegvel Mongol dahisd l taaihaas dutahgui Hogjiltei ULS bolno

2018, 3 сар 2. 13:56
Зочинpo

2uws negniigee tsaash n haruulsan l hereg shde dorwod n yvj bayd n zasag barisan bizde??? Tvvh shvvged gargaad ireh bailgui yun sandruu bichdegiin eniig bichegch n bs 1 uws bga da.

2018, 3 сар 2. 14:50
Яанаа

ДОВ МИНЬ ЖАЛГАНААСАА ГАРЧ СЭТГЭЭЧ

2018, 3 сар 2. 14:49
Яанаа

ДОВ МИНЬ ЖАЛГАНААСАА ГАРЧ СЭТГЭЭЧ

2018, 3 сар 2. 17:54
Od

Zochin unen bichjee

2018, 3 сар 3. 10:25
Зочин

Muusain ardchilliin 90 onii ulsgulungiin batsaanuud, harh met nuugdaj haranhuid amidarch bsan tahir dutuunuud baahan ushuu horsol teesen umhii ugeeree utsan setgegdel bichij, Tsedenbal gedeg hun Mongol turiin tuluu chumguu dundartal zutgesen augaa turiin zutgelten shuu, Haana ch hezee ch helne shuu.

2018, 3 сар 6. 10:25
Зочин

Чөмгөө дундартал Москвад зүтгэсэн гэвэл таарна. Монголын тусгаар тогтнолыг хүртэл Москвадаа өгөх гээд хөл алдан гүйж явахад нь цаад хэд нь дэлхий даяар ЗХУ-ыг онигоонд оруулах гээд байгаа юмуу ТЭНЭГЭЭ дэлхийн анхны коммунист улс нь хоёрдах коммунист улсаа барьж идвэл энэ коммунизмын нэр хүнд шалдаа унана шүүдээ гэж уурласан гэдэг. Хөөрхий тэр цагаас хойш Москва "энэ тэнэгээс салах цаг нь болсон гэж" ...

2018, 3 сар 5. 18:22
Зочин

mongolchuud maani uruvdultei amitan bolj huvirchee haramsaj baiina.ung

2018, 11 сар 1. 0:02
Зочин

Mongoliin tuuhend tsedenbal dargiig hezee ch algasaj chadahgui.44 jil gdg her bargiin tegj udirdah mongol seheeten haanaas ch olohgui.4 jilee yaay gej bga humuusiig bodvol ene buteen baiguulalt ta nariin aav eej emee uvuug chin humuujuulj ugsun hun shuu.Tiim l yum bol ta nar 50 jil turiig udirdah hun olj chadah uu.Tsedenbal dargaas hoish mgl uls heden barilga baishin nemegdsenees uur deerdsen yum bga yumu.

2020, 4 сар 19. 21:46
Зочин

естой нэг сайхан «голд» ортол ухаалаг бичлээ, баярлалаа

2018, 11 сар 1. 0:03
Зочин

Ochirbat muu pizda uheesei.Zalitai pizdagaas bolj mgl hugjuugui biz dee

2020, 4 сар 19. 21:47
Зочин

тэгсэн

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]