Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Монголын удирдагч Ю.Цэдэнбалыг зайлуулах ажиллагааУншсан21,039

ЗХУ-ын удирдагч М.Горбачёвын өгсөн зааврын дагуу ЗХУ-ын Нийгмийн аюулаас хамгаалах яамны зохион байгуулж, БНМАУ-ын удирдагын зарим хэсгээр хийлгэсэн тусгай үйл ажиллагааг энд ойлгож болно.

 

ЗХУ-ын удирдагч М.Горбачёвын өгсөн зааврын дагуу ЗХУ-ын Нийгмийн аюулаас хамгаалах яамны зохион байгуулж, БНМАУ-ын удирдагын зарим хэсгээр хийлгэсэн тусгай үйл ажиллагааг энд ойлгож болно. Зарим судлаач нар төрийн тайван эргэлт гэж үздэг.

ЗХУ-ын нам болон төрийн удирдагчаар М.С.Горбачёвыг сонгосны дараа түүний шууд санаачлага, удирдлагаар социализмыг зөв болгож засаж сайжруулах зорилго бүхий "Перестройка" буюу "Өөрчлөн байгуулалт"-ыг ЗХУ-д хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ бодлого нь цаашид хүчээ авч хөгжсөөр социалист лагерийг задлан бутаргаж, социализмыг булшилсан төдийгүй социалист ба капиталист системийн дунд болж байсан "Хүйтэн дайн"-д АНУ тэргүүтэй капиталист улсуудыг ялуулсан билээ. ЗХУ-ын удирдагч Горбачёвыг удирдлагад гарч ирэхэд БНМАУ, БНСРУ, БНАГУ зэрэг социалист улсуудын нам, төрийн тэргүүнүүд нь тасралтгүй 30-40 жил ажилласан Ю.Цэдэнбал, Чаушески, Э.Хоннеккер зэрэг олон жил төрийн удирдагч хийсэн ахмадууд байсан бөгөөд тэд нар Брежневийн үеийн аядуу социализмыг талархагч нар байсан нь үзэл бодол, зарчмын хувьд Горбачёвтай зөрчилдөж байжээ. БНМАУ-д Ю.Цэдэнбал 40 жилийн турш нам, төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэжээ. Социализмын үед Монголчууд түүнийг оройн дээд шүтээнээ болгон хүндэтгэж байв. БНМАУ-ын удирдагч Ю.Цэдэнбал нь социалист улсууд болон Дэлхийн олон улсуудад нэр хүнд бүхий удирдагч байсан бөгөөд социализмын нэг онолч гэсэн тодотголтой байсан зэрэг нь Горбачёвын хувьд тэр бүр үл тоомсорлож болохгүй хүчин болж ойлгогдсон бололтой байдаг.

Монголын удирдагч Ю.Цэдэнбал, Павлов, Радченко нар Улаанбаатар хотын Төмөр замын төв буудал дээр

Түүнээс гадна Цэдэнбалын эхнэр Филатова нь нөхрийнхөө өмнөөс Монголын удирдлагын асуудлуудад оролцон түүний нөлөө асар их байснаас түүнийг эсрэг үзэл санаа бүрэлдэн аажмаар энэ нь Зөвлөлтийн эсрэг үзэл бодлыг үүсгэн хөгжүүлэгч хүч болж байсан байна. Мөн Монголын удирдагчдын зарим хэсэг болох БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ж.Батмөнх, Улс төрийн товчооны гишүүн Д.Моломжамц нарын хэсэг Зөвлөлт-Монголын хооронд байгуулсан эдийн засгийн гэрээ, хэлцлүүд нь Зөвлөлтийн талыг хэт барьсан Монголын талд эдийн засгийн үр ашиггүй дээрмийн шинж чанартай байгааг удаа дараа гарган эдгээрийг шинэчлэх тухай асуудлыг дэвшүүлж эхэлсэн байна. Тухайлбал, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн ашгийн асуудал, Монголоос ЗХУ-д нийлүүлж байгаа уул уурхайн болон мал аж ахуйн түүхий эдийн үнэ нь дэлхийн нийтийн жишгээс хэт доогуур байхад ЗХУ-аас нийлүүлж байгаа өргөн хэрэглээний барааны чанар муу хэрнээ зах зээлийн үнээс хэт өндөр байсан, Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн зарим хэсэг нь Монголын мэргэжилтнээс доогуур мэдлэг, чадвартай байсан зэрэг асуудлууд юм. Тэр үеийн нөхцөл байдлаас уламжлан Ю.Цэдэнбалыг зайлуулах шаардлага нь дараах үндсэн шалтгаантай байжээ. Үүнд, ЗХУ-ын удирдагч Горбачёв нь Ю.Цэдэнбалд дургүй, түүнийг төрийн удирдлагаас буулгах сонирхолтой байсан, Филатовагийн үйл ажиллагааны үр дүнд Монголчуудын дунд үүссэн Зөвлөлтийн эсрэг үзлийг сулруулах шаардлагатай, БНХАУ-тай харилцаа сайжруулахын үүднээс БНМАУ-ыг хаях нөхцөлийг бүрдүүлэхийн тулд эдийн засгийн тэгш байдлыг шаардаж байгаа Монгол удирдагч нарыг дэвшүүлэн гаргах замаар энэ асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлууд байжээ.

Нам төрийн удирдлагаас буулгах нөхцөлийг бүрдүүлсэн нь

1983 оноос эхлэн БНМАУ-ын удирдагч нарын дунд Филатоваг аргадан долигногч нарын буюу Сайд нарын зөвлөлийн орлогч Д.Майдар тэргүүтэй хэсэг болон Ж.Батмөнх. Д.Моломжамц тэргүүтэй "Эдийн засгийн шинэчлэгч" бүлгийн хоорондын зөрчилдөөн эрс хурцдаж эхэлсэн байна. Ю.Цэдэнбал энэ үед дундыг баримталж байсан боловч аажимдаа эхнэр Филатовагийн нөлөөгөөр Д.Майдар тэргүүтэй хэсгийг дэмжиж эхэлсэн байна. Гэвч түүний биеийн байдал тархины судасны хатуурлаас болж эрс муудаж эхэлсэн байна. Энэ тааламжтай үеийг ашиглан ЗХУ-ын удирдлага БНМАУ-ын удирдлагад эрс өөрчлөлт хийхээр шийджээ. Юуны өмнө Цэдэнбалын нөлөөнд орсон ЗХУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Смирновыг С.П.Павловоор солисон байна. Мөн БНМАУ дахь ЗХУ-ын НАХЯ буюу КГБ-ын төлөөлөгчөөр маш их туршлагатай генерал Всеволод Радченког томилон ирүүлжээ.

Филатова Цэдэнбалын биеийн байдал муудаж байгаагаас шалтгаалан эрх мэдлээ алдахаас айж, Монголын бүх салбарын ажилд хутгалдан оролцохоо эрс нэмэгдүүлсэн бөгөөд Хятадын талыг баримтлагч гэдэг нэрээр Монголын зарим удирдагч нарыг албан тушаалаас нь зайлуулахад өөрийн нөхөртөө нөлөөлөх нөлөөг ашиглаж чаджээ. Энд Ж.Жагварал, Б.Ширэндэв нарыг албан тушаалаас нь огцруулсан асуудлуудыг дурдаж болно. Түүнээс гадна 1984 оны 8-р сард хийхээр товлосон МАХН-ын Төв хорооны Бүгд хурлаар Улс төрийн товчооны "Эдийн засгийн шинэчлэгч" бүлгийг бут ниргэн толгойлогч нарыг нь албан тушаалаас огцруулахаар урьдчилан төлөвлөж байсан байна. Энэ талаар хангалттай мэдээллийг КГБ-ын төлөөлөгч генерал Радченко авсан байна. Иймд 1984 оны хоёрдугаар сард ЗХУ-ын гол удирдагч нарын нэг болох А.Громыко даргатай ЗХУКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Олон улсын асуудал хариуцсан комисс хуралдаж Монголын асуудлыг хэлэлцжээ. Хуралд А.Громыко, Батлан хамгаалах яамны сайд Д.Устинов, КГБ-ын дарга Чебриков, Төв хорооны нарийн бичгийн дарга Чебриков, КГБ-ын орлогч, Тагнуулын албаны дарга Крючков, Элчин сайд Павлов, КГБ-ын Монгол дахь төлөөлөгч Радченко нар оролцжээ. Тэд нар Монголын удирдлагыг эрүүлжүүлэх хүч Монголд өөрт нь байгаа эсэх дээр санал солилцсоны үндсэн дээр нэмэлт мэдээлэл цуглуулах шийдвэр гаргасан байна.

Генерал В.Радченко Улаанбаатар хот дахь маршал Г.Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол дээр

Энэ үед Цэдэнбал Москвад ирж шинжилгээ хийлгэсний үр дүн тун тааруу гарчээ. А.Громыко тэргүүтэй комисс дахин хуралдаж эрс шийдэмгий арга хэмжээ буюу БНМАУ-ын нам, төрийн удирдлагаас Цэдэнбалыг зайлуулах тухай шийдвэрийг гаргасан бөгөөд энэ тухай төлөвлөгөөг зохион хэрэгжүүлэхийг Төв хорооны холбогдох хэлтэс, ГХЯ, КГБ-д үүрэг болгосон байна.

Цэдэнбалыг зайлуулах арга хэмжээг зохион байгуулсан нь

Цэдэнбалыг нам төрийн эрх мэдлээс зайлуулахын тулд тайван замаар шийдвэрлэхийг зорьжээ. Үүний тулд Ю.Цэдэнбалын биеийн байдал муу байгаа бөгөөд энэхүү тархины судасны хатуурлаас болж удирдах албан тушаалд ажиллах чадваргүй болсныг Монголын удирдлагад сайтар ойлгуулсны үндсэн дээр Монголчуудаар өөрсдөөр нь үүнийг хийлгүүлэхээр төлөвлөсөн байна. Ингээд ЗХУКН-ын Төв хорооны хариуцлагатай ажилтнууд БНМАУ-ын нам, төрийн удирдлага болон бусад нөлөө бүхий хүмүүстэй удаа дараа олон удаагийн уулзалтыг хийж Цэдэнбалын өвчний байдал, явц, түүний ажлын чадваргүй болсон тул өнөөдрийн социализмыг аврах өөрчлөн байгуулалт, ил тод байдлыг Монголд хэрэгжүүлэх чадвар бүхий эрүүл боловсон хүчнээр солих шаардлагатай байна. Гэхдээ Цэдэнбалын олон улсын болон Монголчуудын хувьд өндөр байдаг нэр хүндийг хөндөлгүй өөрийн санаачлагаар огцрох асууудлыг шийдэх нь зөв болох тухай санал хүргүүлж, ухуулга хийсэн байна. Зөвлөлтийн талын санаачлагад зоригжсон Монголын удирдлагын эдийн засгийн шинэчлэгч нар Цэдэнбалтай уулзаж, биеийн байдлаас шалтгаалан сайн дураараа огцрох хүсэлтээ тавихыг зөвлөсөн төдийгүй Зөвлөлтийн талаас уулзаж зөвлөмж өгсөн байна. Монголын тал Зөвлөлтийн талд Цэдэнбалын биеийн байдлаар дэлгэрэнгүй танилцуулах хүсэлт гаргасны дагуу ЗХУ-ын Эрүүл мэндийн яамны IV удирдах газрын дарга Е.Чазов өөрийн биеэр тусгай рейсийн онгоцоор Улаанбаатарт ирж БНМАУ-ын МАХН-ын Улс төрийн товчооны гишүүдэд эрүүл хүний тархи болон Цэдэнбалын тархины зургуудыг харьцуулан өвчлөлтийн байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийжээ.

 БНМАУ-ын Ардын их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх, Элчин сайд С.Павлов, генерал В.Радченко

Энэ нь тэд нарт гүн сэтгэгдэл төрүүлсэн тул хэд хоногийн дараа Ж.Батмөнх нар Москвад ирж эмчлүүлж байсан Цэдэнбалтай биечлэн уулзаж байдлыг танилцуулсан байдаг. Үйл явдлын өрнөлийг анхааралтай ажиглаж байсан Радченко шууд дээрээс өгсөн тушаалын дагуу, Монголын удирдлагатай уулзан Цэдэнбалыг солих нь Зөвлөлтийн сонирхол болохыг нууц, хуйвалдааны байдлаар илэрхийлэн бүх талын дэмжлэг үзүүлэх тухай мэдээлсэн байна. Улмаар Монголын талд Цэдэнбалын Монголд ирүүлэх нь асуудлыг шийдэхэд хүндрэл учруулах талаар ойлгуулсан байна. Энэ үед байдлыг ойлгосон Цэдэнбал Монголд буцах тухай асуудлыг тавьж эхэлсэн бөгөөд Филатова шууд эсэргүүцэл илэрхийлэн өөрийн шугамаар асуудлыг эргүүлэх оролдлогуудыг хийж эхлэн Цэдэнбалыг хамгаалах бүлгийг бүрдүүлж эхэлсэн байдаг. Филатовад Монгол дахь байдлыг НАХЯ-ны сайд Лувсангомбо шууд холбоогоор мэдээлж байсан нь үүнд нөлөөлсөн байна. 1984 оны наймдугаар сарын 20-нд Ю.Цэдэнбал ЗХУКН-ын Төв хороонд захидал илгээж үхтэл үнэнч байхаа тангараглажээ. Гэвч түүнийг тоох хүн гарсангүй. Зөвлөлтийн талын шууд дэмжлэгт дулдуйдсан Монголын тал 1984 оны VIII сарын 23-нд МАХН-ын Төв хорооны ээлжит бус VIII Бүгд хурлаас Ю.Цэдэнбалыг МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсөн шийдвэр гаргажээ. Энэ бүхнийг тайлбарлахдаа “намын удирдлагын залгамжлалын асуудлыг нам ард түмний өмнө хүлээсэн өндөр хариуцлагын үүднээс шийдвэрлэв” гэжээ. Түүний оронд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Бөтмөнхийг дэвшүүллээ.

Эх сурвалж: https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD_%D1%83%D0%B4%D0%B8%D1%80%D0%B4%D0%B0%D0%B3%D1%87_%D0%AE.%D0%A6%D1%8D%D0%B4%D1%8D%D0%BD%D0%B1%D0%B0%D0%BB%D1%8B%D0%B3_%D0%B7%D0%B0%D0%B9%D0%BB%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D1%85_%D0%B0%D0%B6%D0%B8%D0%BB%D0%BB%D0%B0%D0%B3%D0%B0%D0%B0

Сэтгэгдэл 21ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 12 сар 12. 13:22
f

Gorbachev 85 ond darga bolson. Tsedenbaliig 84 ond uurchulsun.

2018, 4 сар 2. 21:46
Зочин

Ene Gorbachev ,,Novichok,, gedeg boilogiin zevseg hiihiig huhuulen Demjij bsan bn. Ene horoor say Hun horligdoid bn. Chaazav Gorbacheviin daalgavraar Tsedenbal dargiig oyuun sanaag n martamhai bolgoson gej unenii ortoi bololtoi. Dandaa l Urd, Hoid hurshiduu aluulah yum. Tuuhiig unshihaar. ?

2018, 3 сар 30. 9:39
Зочин

Хамгийн үлбэгэр дорой удирдагч бол Батмөнх байлаа.

2018, 6 сар 12. 15:58
Зочин

Yg unen heden zaluuchuudad buuj ogch uls orniig iimel baidaltai bolgoson hun Hytadiig har hichneen zaluuchuudiig yav augaagui l darj haysan.

2018, 3 сар 29. 21:23
Зочин

zasssssss ene durvud bid hoyoriin tuuh neg ih tiim oligtoi bish ugaasaa gehdee ene tsag ues arai deer baisan yum yahav huurhii

2019, 9 сар 6. 17:29
Зочин

Chi yuga meddeg yum .

2018, 3 сар 29. 18:55
Зочин

Ингэж ч бичихгүй л дээ. Долигонох гэж ирээд л. Энэ бичээч чинь өөрөө долгинуур гар гэсэн ойлголт төрүүлээд байна. Хэ хэ хэ. Ийм бишээ ардууд аа. Үүнийг чинь л нэг талт үзэл гээд байгаа юм шүү дээ. Үүний эсрэг урбан буюу манайхны орчуулсанаар олон ургальч, олон эшт үзэл гарч ирж ардчиллын амин сүнс болсон юм шүү дээ. Өнөөдөр ийм үзлээр хэн ч ямар ч түүхийг бичихгүй. 1-р ангийн бичиг үсэгт тайлагдсан хүүхэд үүнийг чинь уншаад шоолно. Хувьсгалт түүх гээд бичих гэхээр бараг бүгд эсэргүүцнэ. Оросууд биднийг 90 он хүртэл шууд удирдаж байсныг хүлээн зөвшөөрөхгүй. Тэгсэн мөртөө үндэсний удирдагчийн тухай ярина. Энэ бичээчийн жишээгээр тэр удирдагчаа тахин шүтэхийг ухуулна. Яг л төөрөгдөлд орчихсон хүн шиг, айн? Цэдэнбал чинь өөрөө Оросын гар хөл байлаа шүү дээ. Хүлээхэд хэцүү ч гэсэн энэ факт. Чойг бодох юм бол амьдарч асан цаг үе нь арай зөөлөн байсан байх. Социализмын сүүл үед буюу 80-аад оны үед ерөнхийдөө коммунист ертөнцөнд зөөлрөл явагдаж энэ дагуу олон жил дарагдсан үндэсний үзэл сэргэх хандлагатай болж ирсэн. Үүнийг дагаад улс төрд биеэ даах байдал үгүйлэгдэж, олон эшт үзэл рүү хүчээр гулссан. Нам нэг эзэнтэй юм шиг жилүүд ард хоцорч улс төрийн товчооны гишүүд амьд гэдгээ үзүүлэх сиймхий бас энэ цаг үед тохиосон гэсэн үг. Тэр "долигонуур" гэж ад үзэгдээд байгаа хүмүүс чинь бас л дотроо бодолтой дороо суурьтай, үгээ хэлэх эрхтэй, сонгох сонгогдохын төлөө өөрийгөө лобийдох байгалийн бөгөөд нийгмийн хүчин төгөлдөр эрхтэй бодгалиуд шүү дээ. Өмнө нь ийм хүмүүсийг Оросууд өөрсөдөд нь хэрэггүй гэж үзсэн бол шууд жийдэг байсан юм. Цэдэнбал ч бас иймэрхүү хүмүүсийг хангалттай гадуурхсан. Цэдэнбал өөрөө ч нэгэн цаг үед орос сургагч, зааварлагч нарт долигонож явж л өндөрт гарсан. Харин түүний цаг болоход зааварлагчид нь түүнийг бусдынх нь тусламжтай зайлуулсан. Яаж эхэлсэн тэгэж л дууссан. Тэр дуудуулах гавьяатай, зэмлүүлэх ялтай. Харин ардчилал гарсанаар өмнөхөө гол гаргаж өөрөө манддаг балиар уламжлал механизмын хувьд эцэс болсон боловч удаан хадгалагдсан уламжлал тийм ч ама

2019, 8 сар 19. 1:47
Зочин

Чи өөрөө хажууд суугаад юу хийж яаж байсаныг харсан юмуу өөрөө 100 насалчаагүй л бололтой?

2018, 4 сар 2. 21:59
Зочин

Baruuniihan tuhai yued bidniig toogoogui shuu dee. Orosuud tuslaagui bol ihenh ni lam huvrag bolood huntei suuj, ur huuhedtei boloh bolomjgui, uldsen ni yar tembuu, yaduuraltai feodaliin oron blaa. Hun amiin uselt bhgui senej bsan oron. Ali esvel Hyatadad ezlegdeh ayuul bsan. 1921 onii huvsgaliin achaar Tusgaar togtnoson uls bolson. Muulaad bdag Hyataduud yadahdaa uridag udirdagchaa manaihan shig gutaadaggui. Aldaa onoo baisan ch huvi hunii hiisen gavyaa, onoo ni ih.
Her ee 1990 onoos hoish iim ih yaduural, guilanchlal, bayan yaduugiin yalgaa 2 tuildaa ortloo dordoogui bol, Mongol Turiig avch yavaa MANAN uls ornoo ur shirend oruulj, shudraga yosiig ulandaa gishgeegui bol humuus ingej huuchin yuiyee sanagalzahgui bsan bj bolno. Asuudal odoogiin erh barigchidiin shunal tachaald bn!!! Ardchilal gedeg ugiig bitgii odoonii Namuudad heregle. Shudraga yosiig ulandaa gishegsen MANAN.

2018, 3 сар 29. 18:55
Зочин

Ингэж ч бичихгүй л дээ. Долигонох гэж ирээд л. Энэ бичээч чинь өөрөө долгинуур гар гэсэн ойлголт төрүүлээд байна. Хэ хэ хэ. Ийм бишээ ардууд аа. Үүнийг чинь л нэг талт үзэл гээд байгаа юм шүү дээ. Үүний эсрэг урбан буюу манайхны орчуулсанаар олон ургальч, олон эшт үзэл гарч ирж ардчиллын амин сүнс болсон юм шүү дээ. Өнөөдөр ийм үзлээр хэн ч ямар ч түүхийг бичихгүй. 1-р ангийн бичиг үсэгт тайлагдсан хүүхэд үүнийг чинь уншаад шоолно. Хувьсгалт түүх гээд бичих гэхээр бараг бүгд эсэргүүцнэ. Оросууд биднийг 90 он хүртэл шууд удирдаж байсныг хүлээн зөвшөөрөхгүй. Тэгсэн мөртөө үндэсний удирдагчийн тухай ярина. Энэ бичээчийн жишээгээр тэр удирдагчаа тахин шүтэхийг ухуулна. Яг л төөрөгдөлд орчихсон хүн шиг, айн? Цэдэнбал чинь өөрөө Оросын гар хөл байлаа шүү дээ. Хүлээхэд хэцүү ч гэсэн энэ факт. Чойг бодох юм бол амьдарч асан цаг үе нь арай зөөлөн байсан байх. Социализмын сүүл үед буюу 80-аад оны үед ерөнхийдөө коммунист ертөнцөнд зөөлрөл явагдаж энэ дагуу олон жил дарагдсан үндэсний үзэл сэргэх хандлагатай болж ирсэн. Үүнийг дагаад улс төрд биеэ даах байдал үгүйлэгдэж, олон эшт үзэл рүү хүчээр гулссан. Нам нэг эзэнтэй юм шиг жилүүд ард хоцорч улс төрийн товчооны гишүүд амьд гэдгээ үзүүлэх сиймхий бас энэ цаг үед тохиосон гэсэн үг. Тэр "долигонуур" гэж ад үзэгдээд байгаа хүмүүс чинь бас л дотроо бодолтой дороо суурьтай, үгээ хэлэх эрхтэй, сонгох сонгогдохын төлөө өөрийгөө лобийдох байгалийн бөгөөд нийгмийн хүчин төгөлдөр эрхтэй бодгалиуд шүү дээ. Өмнө нь ийм хүмүүсийг Оросууд өөрсөдөд нь хэрэггүй гэж үзсэн бол шууд жийдэг байсан юм. Цэдэнбал ч бас иймэрхүү хүмүүсийг хангалттай гадуурхсан. Цэдэнбал өөрөө ч нэгэн цаг үед орос сургагч, зааварлагч нарт долигонож явж л өндөрт гарсан. Харин түүний цаг болоход зааварлагчид нь түүнийг бусдынх нь тусламжтай зайлуулсан. Яаж эхэлсэн тэгэж л дууссан. Тэр дуудуулах гавьяатай, зэмлүүлэх ялтай. Харин ардчилал гарсанаар өмнөхөө гол гаргаж өөрөө манддаг балиар уламжлал механизмын хувьд эцэс болсон боловч удаан хадгалагдсан уламжлал тийм ч ама

2018, 3 сар 29. 19:15
Зочин

мөхөхгүй нь тодорхой. Ардчиллын бужигнаанд нэг сэгсрүүлж аваад илүү монголжсон, ардчилагдсан байдалтайгаар сэргэн тогтсон нь өнөөгийн улс төрийн өнгийг тодорхойлогч гол хүчин зүйл болжээ. Юм залгамж чанартай байдаг. Хувьсгал гараагүй бол тусгаар тогтнол үгүй, хилмэгдүүлэлт байхгүй. Бас оросын дагуул улс болохгүй. Нэгэнтээ энэ бүхэн болчихсон болохоор түүх жам ёсоороо л явсан. Түүх Чойг, дараа нь Цэдэнбалыг гэх мэтээр жам ёсоороо л хэрэгцээт хүнээ тодруулсан. Хэрэгцээ нь дуусахаар шатар шиг хайрцаглаад далд хийнэ. Энэ орчлон дээр мөнх юм гэж үгүй. Мөнхийн үнэн гэж байхгүй. Тэр хэзээ нэгэн цагт өөрчлөгдөнө. Мөнхий нэр алдар гэж үгүй. Тэр хэзээ нэгэн цагт замхарна. Алдаагүй хүн гэж байдаггүй. Бид алхам тутамдаа алдаж явдаг. Бас түүнээсээ суралцана. Суутан ч гэсэн адил. Зүгээр л цаг хугацаа орон зай, үйл тохиол биднийг цаг ямагт шалгаж байдаг юм. Тэр шалгалтыг мэнд сайн давж чадах тутам үйлс чинь аривжиж, ирээдүй чинь гэрэлтэнэ. Гэхдээ л юм хязгаартай. Зи шоргоолж хэчнээн их ялгуусан гавьяаг бүтээвч тэр өнөөх жорлонгийн хажуу талын довноос цааш хэтрэхгүй байсаар амьдрал нь дуусна. Хүн ч бас адил. Цэдэнбал шиг улсаа 40 жил удирдсан шинэ үеийн монгол хүн бий юу? Энэ хугацаанд манай улс хэчнээн ялгуусан дэвшилд хүрсэн билээ? Бас ямар их үнэ өртөг төлөв? Тэр энэ талаараа гайхалтай удирдагч. Нөгөө талаараа тэр түүхийн маш том золиос. Эхнэрээ ч сонгох эрхгүй, үйл хөдлөл, үг хэлээрээ насан туршдаа бусдаас хараат байна гэдэг ямар их тарчлаан бэ? Түүний зовлонг нуруундаа үүрэх сэтгэлийн тэнхээтэн бидэн дундаас одоо олдох уу? Одоо үеийн ачааллаар бол тэр аль дээр галзуурах ёстой байж. Гэвч тэр өөрийн үүргээ дуусгасан. Өр төлөөсөө ч төлсөн. Өнөөдөр түүнийг дахин түүхийн баатар, элдэв золиос болгох шаардлага байхгүй. Яс нь амарч, сүнс амгаланг олог л дээ. Тэр тэгэх эрхтэй. Тэр Сүхбаатарыг бодох юм бол бодот гавьяатай, үйл хэрэгтэй, алдаа оноотой тийм бие хүн.

2018, 3 сар 3. 1:51
Лоов

Горбачев орсыг задалж нобэлийн шагнал хүртсэн манай эби шиг америкад үхэх бх үхсэн ч бх

2018, 3 сар 29. 17:26
Зочин

Цэдэнбал саяны нурууг оросд зарж ЗХУ-н баатар болж байв.

2021, 8 сар 22. 20:27
Зочин

Саянэг нурууг. Оросуудад зарсан биш оросууд дээрэмдээд авчихсан юм

2019, 9 сар 6. 17:30
Зочин

Хэзээ

2019, 9 сар 6. 14:48
Зочин

TSEDENBALDARGA ZARAAGUI SAMBUU GEDEG DARGA ZARSAN TUHAI FACT BNA LEE FB-EER GARSAAN

2018, 4 сар 2. 22:00
Зочин

Tuuhee sain unsh

2018, 2 сар 27. 21:05
Зочин

Daraa ni Gorbachev ooroo bas nohoin zamaar orson doo.

2018, 3 сар 28. 20:31
Зочин

Батмөнх хуйвалдааныг зохион байгуулж төрийн эрхийг авсан тэрээр /Намайг ерөнхий нарийн бичгийн дарга болгох тухай Горачевтай яаравчлан ярьж өгөөч/ хэмээн тэр үеийн ЗХУ-ын КНамын ТХорооны нөлөө бүхий даргад утасаар ярьж гуйж байсныг дурьдтгалдаа бичсэн буй.

2018, 3 сар 29. 19:00
Зочин bid

eh ornoo orsiin haryat bolgoh gj 3 udaa guilanchilj ochson gj bga,oros avgai avsnii gai zereg nuglee edelj odson bizdee,manai mal tuuhii ediig zugeer l deeremdej avch baisan ni unen shd,ashgui gorbachev ardchillin ehiig tavij bid darlalaas angijirsan shu de.odoo ueiin zaluust zuv oilguulah heregtei, uur zunduu yum bii l de

2018, 5 сар 31. 13:42
Зочин

юун мал яриад байна ааь орос ах нарын улаан тарианы буянаар хүмүүс нь дуусхаас аврагдсан юм биш үү

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]