Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Майя нарын тухай гайхалтай баримтуудУншсан36,678

Майя нарын эзэнт улс үнэн хэрэгтээ ацтек нарын улсаас өмнө бий болж, нэлээд хэдэн зуун жилээр илүү оршин тогтносон байна.

 Майя болон ацтек нар Хуучин тивээс колоничлогчдыг ирэхээс өмнө Төв Америкийн хоёр аугаа их соёлт үндэстэн байжээ. Майя нарын эзэнт улс үнэн хэрэгтээ ацтек нарын улсаас өмнө бий болж, нэлээд хэдэн зуун жилээр илүү оршин тогтносон байна. Сүүлийн хоёр мянга гаруй жилд майячууд хэд хэдэн томхон сэргэлт, уналтад орж байсан бөгөөд тэднээс үлдэж хоцорсон ул мөр бараг байхгүй хэмээн хэлж болно. Гэвч майя нар урьдын адил амьд байж, Юкатаны хойгт оршин суудаг үндэстэн, ястнуудын зан заншилд ул мөрөө яалт ч үлдээжээ.

Тэдний соёл иргэншил бараг бүрэн устаж үгүй болсон хэдий ч, Мексик, Гватемал улсын хөдөөгийн олон нутаг тмайя нарын соёл, хэл атаархмаар үлдсэн байх юм. Тийнхүү чухамхүү энэ нутгийнхан өөрсдийн үндэс угсааг үнэхээр сайн уламжлан авч үлдсэн гэлтэй.

Сүүлчийн тоо баримтаас үзвэл,тэр майя нарын удмын долоон сая орчим хүн Юкатаны хойгт одоо ч аж төрсөөр байгаа ажээ.

Колумбын майя нар үр хүүхдийнхээ биеийн онцлогт их санаа тавьж, гадаад төрхийг нь гоё болгохыг ямагт хүсдэг байж. Ээжүүд нь хүүхдийнхээ духанд үрчлээ суулгахгүй гэхдээ духанд нь жижигхэн хавтгай мод барьж боодог байжээ. Хүүхдээ хялар болгохын тулд түүний нүдний өмнө ямар нэг эд зүйл өлгөдөг заншилтай байсан гэнэ. Хялар нүд нь сурвалжит гарал үүслийг нотлох бас нэг онцлог шинж байжээ.

Эртний майя нарын анагаах ухаан үнэндээ нэлээд хөгжингүй байсан бололтой. Тэд шархыг хүний үсээр оёж, шүдэнд ломбо тавьж, тэр ч байтугай хиймэл шүд хийж байжээ.

Зарим майя хүн золигт гаргах зан үйлийг одоо болтол хийдэг байна. Гэхдээ тэд одоо мэдээжээр хүн биш, харин тахиагаар л байнга тахил өргөдөг аж.

Майя нар байгалийн цэвэр бүтээгдэхүүнээс гаргаж авсан өвчин намдаах бэлдмэлийг шашны зан зүйлд (сэтгэцэд нөлөөлөх хэрэгсэл болгон) болон анагаах ухаанд (мэдээ алдуулах, нойрсуулах үүднээс) хэрэглэдэг байсан байна.

Саун, халуун усны газар нь майя нарын соёлд чухал үүрэгтэй байжээ. Угаалга хийх нь элдэв муу хорлолоос сэтгэл зүрхээ ариусгахад тусладаг гэдэгт тэд итгэж байжээ.

Зургаас таны байнга хардаг туурь, пирамидуудын зургийг майя нарын хамгийн том хотуудын нэг Чичен-Ицэд авсан болов уу гэж үзпэг байна. Энэ зургийг Мексикийн Засгийн газар нэгэн хувийн цуглуулагчаас худалдан авчээ.

 

Майя нар хөгжингүй бичиг үсгийн тогтолцоотой байснаас гадна, үүнийгээ маш их хэрэглэж,хүрч лболох газар, түүний дотор байшин барилгын ханан дээр бичиж үлдээдэг байсан байна. Харамсалтай нь, Шинэ тив дэх испанийн байлдан дагуулалтын үед эдгээр бичээсийн ихээхэн хэсэг устаж үгүй болжээ.

Ацтек нарын адилаар майя нар төмөр, ган хэзээ ч хэрэглэж байгаагүй аж. Тэд өөрсдийн зэвсгийг галт уулын шил юмуу галт уулын хүдрээр хийдэг байжээ.

Сурвалжит майя нар хавтгай дух, хялар нүднээс гадна, шувууны хушуу хэлбэртэй хамраараа жирийн ардаас ялгарч, харин шүдээ пийсүүгээр гоёдог байсан байна. Дашрамд шүдний тухай дахин дурдахад, сурвалжтан нар нь шүдээ хөрөө шиг ирлэж хурцладаг байжээ.

Майя нар 0-ийн (тэгийн) тоог хэрэглэж байсан анхны соёл иргэншлийн төлөөлөгчид байсан байж магадгүй аж. Хэрэв энэ нь батлагдвал энэтхэгийн математикчид тэгийг математикийн нэгж болгон анх хэрэглэснээс ч өмнө гэсэн үг.

Майя нарын эзэнт улс нурсан шалтгааныг хэн ч яг нарийн мэддэггүй. Эрдэмтэд ган гачиг, бүх нийтийг хамарсан өлсгөлөнгөөс аваад, хүн ам хэт олширсон явдал болон уур амьсгалын өөрчлөлт хүртэл хэд хэдэн хувилбар дэвшүүлдэг юм.

Сэтгэгдэл 19ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 1 сар 21. 21:20
Зочин

юумал бол монгол гээд элиирэх юмаа

2019, 11 сар 12. 12:06
Арга билэг

Юумал

2021, 1 сар 27. 10:22
Зочин

юм л

2017, 11 сар 30. 15:53
Зочин

Майя үндэстэн бас Тэнгэр гаралтай бөгөөд Тэдний 3 том Пирамид Монгол нэртэй байдагв Цэцэн ичээ, Ухмал, Тулам гээдв

2019, 12 сар 25. 11:08
Зочин

Хааныг нь бас Гомбожав гэдэг байсан гэчээч хаха

2021, 1 сар 27. 10:23
Элийрүүлэгч

Хатныг нь Цэцэгдэлгэр гэдэг байсан хахаххаа

2019, 4 сар 12. 2:40
Зочин

тэнэг ал вэ. өөр хэлэх үг олдохгүй юм

2019, 11 сар 12. 12:07
Арга билэг

Ал энд ямар хамаатай юм..

2017, 12 сар 3. 22:23
Зочин

Neeree tiimerhuu nernuud baina shuu, wikipedia-d

2017, 12 сар 3. 14:12
Зочин

ингээл солиороод унах юмаа. тэгвэл францууд бас монгол болох нь ээ. мишель гэдэг нэр нь манай мишээл гэсэн үг үү?

2019, 9 сар 2. 18:34
Зочин

mon

2019, 12 сар 27. 20:02
gei psda

erq shas psda

2017, 12 сар 18. 10:34
Зочин

хахаха

2017, 12 сар 6. 12:47
Зочин

Хуцдаг хужаа вэ чи!

2017, 11 сар 30. 18:16
Зочин

Майяа нар Чингисийн удмын хаантай, цэвэр Халх аялгаар ярьдаг байсан гэсэн

2017, 12 сар 19. 9:01
багы

Хах, хах , ха

2018, 1 сар 17. 13:45
Зочин

tegheer mayaa nar mongoluu medehgvi baij meddeg yum shi yarihaa boli tvvhee unsh bas sudal tegeed daraan bich

2018, 1 сар 20. 18:43
SaSha.

Azi amerik hoyr tiv beringiin hooloigoor tusgaarlagddaggui baihad tov aziin ertnii humuus amerik tiv ruu yvsan uchraas hoid amerik ehleed humuus ochison gedeg bolohoos bish yag ch mongolchuud bish

2019, 2 сар 6. 2:32
Зочин

Тийм шүү. Аль 15-20 мянган жилийн өмнө төв азиас Берингийн хоолойгоор дамжин Америк тив рүү явсан гэх түүхэн судалгаа бий. Тиймээс яг ч манай Монголчууд биш.
Царайг нь л хар л даа. Биднээс ялгарахуйц царай зүстэй шүү дээ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]