Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зөвлөлтийн ялалтад хувь нэмэр оруулсан эрвээхэйн нууцУншсан92,040

Дайн бол хүний ертөнцийн гамшиг хэдий ч зохион бүтээх, шинжлэх ухааны хөгжил, хүний ухааныг тултал шавхдаг нэгэн хурдасгуур билээ.

Дайн бол хүний ертөнцийн гамшиг хэдий ч зохион бүтээх, шинжлэх ухааны хөгжил, хүний ухааныг тултал шавхдаг нэгэн хурдасгуур билээ.

1942 оны өвөл Сталин болон Зөвлөлтийн генералууд нэгэн чухал сэдвээр уулзалдав. Дайснаасаа илүү хохирол тулаан болгонд хүлээж байсан дайсны танк явган цэргүүдийн өнгөлөн далдлалт байлаа. Германы танк болон явган цэргийн өнгөлөн далдлалт улирлаас хамааран толботой, судалтай гэх мэт ашигтай загваруудыг гаргаж орос ах нарыг цөм цохиод байв.

Үүний эсрэг арга хэмжээ даруйхан авах шаардлага үүсэв. Яриан дунд олон генералууд шийдэл олж чадахгүй бүр зарим нь Германыхыг дуурайя гэж хэлж удирдагчийн уурыг барж суув. Шинэхэн томилогдсон урд цагт сэхээтэн байсан эсвэл маш өндөр боловсролтой гэр бүлээс гаралтай нэгэн генерал Ленинградын шавьж судлалын хүрээлэнг толгойдог Борис Шванвич хэмээх хүний тухай дурьдаж насаараа шавьж судлалд зүтгэсэн хүний тухай дурдав.

 

Сталин тэр хүнийг хаа ч байсан хамаагүй яг өнөөдрийн дотор над дээр өөрийн биеэр нь авчир гэснээр яриа дуусаж золионд гарах хүн олсон генералууд духныхаа хөлсийг арчсаар өрөөнөөс гарав. Борис Шванвичийн сураг Ленинградын нүүлгэн шилжүүлэлттэй хамт зүүн зүг явсан байж магадгүй гэх сургаар сурвалжилсан ч тэрээр төрөлх Ленинграддаа байгааг баттай мэдэж авлаа. Бүслэгдсэн хот руу нэвтэрч эрдэмтэнг авчрах онгоцыг 20 минутанд бэлэн болгож замд гаргав.

Онгоц хотод амжилттай газардаж өвгөнийг эрэн сурвалжилж олсон байна. Туйлдаа хүртэл өлсөж тураалд орсон эрдэмтэн орондоо хоногоо тоолоод хэвтэж байлаа. Эрдэмтнийг тэр дор нь онгоцонд суулгаж явах замдаа тахианы шөл халбагадаж бага ч атугай тэнхрүүлсээр хэвтрийн чигээр нь Сталин дээр хүргэж авчрав. Түүнд үүсээд байгаа нөхцөл байдал түүнээс юу хүсэж байгааг тайлбарлав. Сталин үхэж байгаа өвгөнд тийм ч их итгээгүй ч түүний царайд бүхнийг ойлгосон гэдгийг мэдсэний дараагаар

Сталин: Та энэ хэрэгт туслаж чадах уу?

Өвгөн: Чадна.

Сталин: Танд юу хэрэгтэй бэ?

Өвгөн: Хоёр зураач, гурав хоног гэж хариулснаар яриа дуусав.

Борис Шванвич гурав хоногийн дараа төлөвлөгөөгөө танилцуулав. Тэрээр хэд хэдэн цаасан танк мөн газар орны байдал бүхий хэдэн ширээ бэлдсэн бөгөөд түүнийгээ будаж ширээнүүд дээр тавих үед хэрхэн харагдаж байгааг үзүүлэв. Танигдахгүй болтлоо өөрчлөгдөх танкийг хараад олон хүмүүс өөрийн эрхгүй дуу алдсан гэдэг.

Түүний будаг ид шидтэй байсан гэж болно. Цаасан танк буюу ширээн дээрх маш эв дүйгүй сонин биет бүр танк гэж яагаад ч бодогдохооргүй болсон байна. Борис Шванвич ердөө л эрвээхэйний далавч түүний тайван байхдаа хийдэг өнгөлөн далдлалтыг гол үндэс болгож ашигласан юм. Нааш цааш төмбийсөн овойсон хэсгүүдийг хараар буд, хонхойсон цөмөрсөн гүн хэсгүүдийг цагааанаар буд гэдэг зарчмаар ажиллах ёстойг тайлбарлав. Ингээд л түүний толгойлсон баг улирал бүрээр түүнд таарах танкийн өнгөлөн далдлалтуудын загварыг гаргаж арми даяар нэвтрүүлж эхэлсэн юм.

1942 оны өвлийн алдарт цагаан T-34 танкууд ингэж л мэндэлсэн байна. Зарим газар түүнийг бүр төгс болгохын тулд 2-3 удаа будаад харлаад байсан танкийн бууны хошууг тэр дор нь дахин будаад байв. Зураачид үүнийг эсэргүүцэж бүү оролд хар чигээр нь орхи, харин будах хэрэгтэй бол арын хэсэг утаанд харлаад байгаа хөдөлгүүр орчмыг тэр хэсгийг дор нь цагаан будгаар дарах талаар зөвлөсөн байна. Энэ үнэхээр зөв үйлдэл байлаа. Хар зүйл хол байгаа мэт харагдаж цагаан зүйл ойртож харагдах нь цэвэр шинжлэх ухаан байлаа.

Зуны загварууд ч үнэхээр төгс болсон билээ. Маргаашийн тулааны ялалтын тал нь өнөөдрийн шилжүүлэлт, цэргээ бүлэглэх байрлуулалт байдаг. Дайсны тагнуулын болон бөмбөгдөгч онгоцны дуу гарах эсвэл түрүүлж харсан тохиолдолд зүгээр л хөдөлгүүрээ унтрааж нам зогсчиход л болно. Тулааны үед ч ид бужигнаж байхад дайсныхаа яарсан их буучдын нүдийг хуурах эрээлжлэх гэх байдалд оруулахад илүү ашигтай.

1943 онд Борис Шванвичийг Сталин дуудаж уулзав. Сталин "Таны ажил сайн болсон. Хүсэж байгаа зүйлээ нэрэлхэлгүй гуй. Би бүгдийг биелүүлнэ" гэж амлав. Эрдэмтэн ганц ч секунд эргэлзэхгүйгээр хуучин байсан шавьж судлалын академийг эргүүлэн сэргээж өгөөч гэж хүссэн байна.

Борис Николаевич Шванвич 1944-1956 онуудад академиа удирдсан юм. Түүний булшны чулуун дээрх зурагт дүрслэгдсэн эрвээхэйг сайтар тогтоож ойртож харвал эрвээхий биш танк юм.

Зургийн тайлбар: Эрвээхийн далавчнаас сэдэвлэсэн танк, хуягт машины өнгөлөн далдлалтын загвар зураг

Борис Николаевич Шванвичийн булшны чулууны зураг

Нийтлэлч Э.Баттулга

https://www.facebook.com/enkh.battulga

Сэтгэгдэл 10ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 4 сар 15. 23:15
Зочин

сайн матириал болжээ

2018, 12 сар 7. 1:35
Зочин

Дэлхийн 1-р дайны үед дайсны хуягт галт тэргийг нисэгчид олж устгаж чадахгүй их хохирол амсч байсан ч нэг өдөр агаараас ажиглаж байгаад түүний сүүдрээр баримжаалан бөмбөгдөж устгасан бөгөөд галт тэрэгний вагонуудын дээвэр дээр төмөр зам зурчихсан байсан гэдэг. энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулаач

2022, 3 сар 15. 14:05
Зочин

Дэлхийн 1р дайны үед биш ээ, Финнийн дайн буюу 1940 оны өвлийн дайны үед Финляндуудын гаргасан санаа юм шүү дээ. Дандаа бүрхэг өдөр л довтолдог, дээрээс нь онгоцоор хайхаар юу ч харагддаггүй " Үл үзэгдэх хуягт галт тэрэг" гэдэг нэртэй юм байсан. Даанч нэг өдөр жаргах нарны туяанд замын хажуугаар галт тэрэгний сүүдэр гарч анзаарагдаад төгсгөл нь ирсэн гэдэг дээ хөөрхий.

2018, 3 сар 17. 14:34
Зочин

augaa mundag humuun yumaa. uneheer mundag. heleh ug alga tiimee amid uhdeluud ee

2018, 3 сар 31. 4:11
Зочин

Чи мөрөөрөө наад хүнээ магтдагаараа магтаад өнгөрч болохгүй байна уу. бүр
нэг бусдаас хэрүүл гуйх хоббитой, донтой юм уу ,хаашаа янзын эргүү вэ чи

2018, 3 сар 20. 15:21
Зочин

Аая, чи ямар лаг үгтэй юм бэ!

2018, 9 сар 18. 13:07
Зочин

3-уулаа л хэрүүлч нөхөд бн уу гэмээр. Эерэг сэтгэж өөрийгээ ариусгавал дээр биз дээ

2021, 5 сар 17. 21:06
Зочин haha

Haha zugaatai l bna shd. Chalchaagiin peenuud shig l bn

2018, 3 сар 16. 14:54
бадрал

гоё мэдээлэл байна шүү

2018, 12 сар 11. 19:13
ТУЛГА

ТУЛГА Мэдлэг,боловсрол,ухааны давуу тал ингэж л илэрдэг юм байна?баярлалаа? сайхан мэдээлэл улам олныг нийтэлээрээ!?

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]