Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Хөөрхий хөвүүд минь, тэдний аав нар энд байхгүй нь харамсалтай"Уншсан19,093

АНУ-ын Тэнгисийн цэргийн Хурандаа Фрэнсис Фентон өөрийн хүү нэгдүгээр зэргийн цэрэг Майкл Фентоны оршуулгад оролцож байна. Окинава, 1945

(Photo credit: LIFE Magazine archives).

АНУ-ын Тэнгисийн цэргийн Хурандаа Фрэнсис Фентон өөрийн хүү нэгдүгээр зэргийн цэрэг Майкл Фентоны оршуулгад оролцож байна. Окинава, 1945

Энэхүү зураг нь үе удмаараа цэрэг байсан Фентоны гэр бүлд Окинавагийн ойролцоо тохиолдсон эмгэнэлт агшныг илтгэдэг. Хурандаа (хожим бригадын генерал болсон) Фрэнсис Фентон 1917 оны 8-р сард тэнгисийн цэргийн корпуст элсчээ. Тэрээр дэлхийн хоёр дайнд хоёуланд нь оролцсон бөгөөд Номхон далайн тулаанд гавьяа байгуулснаар Америкийн Конгрессийн хүрэл одонгоор шагнагдаад байв.

Хурандаа Фентоныг гялалзсан амжилт үзүүлж байх зуурт 1943 онд түүний хүү Майкл тэнгисийн цэрэгт элсэн оржээ. Мэргэн буудагч хүү Майкл Фентон Окинавагийн ойролцоох тулаанд оролцохдоо нэгэн жижигхэн байшинд эцэгтэйгээ богинохон мөч уулзалт хийжээ. Энэ нь тэдний эцсийн уулзалт байсан бөгөөд 1945 оны 5-р сарын 7-ны өдөр Sugar Loaf-аас холгүйхэн Японы дайралтын эсрэг цохилт үзүүлэх үеэр 19 настай Майкл Фентон амь үрэгдсэн юм. Гашуудалт мэдээг хүлээн авсан эцэг нь хүүгийнхээ өнгөрсөн хэсэг рүү нисч очин, төрийн далбаагаар бүтээсэн шарилынх нь өмнө сөхрөн суух агшинд дайны гэрэл зурагчид тааралдаж энэхүү зургийг авч үлдээсэн байна. Хожим нь энэ зургийг Номхон далайн тулалдааны үеийн хамгийн сэтгэл хөдөлгөм дүр зураг хэмээн хэвлэлүүд тодорхойлсон байдаг. Хурандаа Фентон дээш босохдоо тулаанд үрэгдсэн цэргүүдийн шарилыг харангаа “Хөөрхий хөвүүд минь. Тэдний аав нар энд байхгүй нь харамсалтай” гэж хэлжээ.

Оршуулгын дараа Хурандаа Фентон штабтаа буцаж ирээд Сан Диего дахь эхнэр Мэридээ зурвас бичжээ.

Мэри Фентон нөхрийнхөө захидлыг авахаас өмнө хүүгийнхээ талаар эмгэнэлт мэдээг дуулчихсан байжээ. Тэнгисийн корпусын командлагчаас Майклын нас барсныг мэдээлэх цахилгаан шуудан хэдийнэ ирчихсэн бөгөөд маргааш нь түүний нөхөр эцэг Фентон хоёр дахь удаагаа Хүрэл одонгоор шагнагдах болсон тухай мэдээ араас нь иржээ. Хатагтай Фентон хожим хүү Майкл нь үүргээ нэр төртэй биелүүлж эх орондоо амь насаа өргөсөнд бахархаж буй талаар сэтгүүлч нарт ярихдаа хүүгийнхээ бичсэн сүүлийн захидлыг хүлээн авахад “амь биеэ эх орондоо зориулав” гэсэн байсныг мөн дурджээ. Энэ нь хүү Фентон тохиож магадгүй гунигт хувь тавиландаа бэлтгэлтэй байсныг илтгэжээ. Хурандаа Фентон болон түүний том хүү дайнаас амьд үлдсэн. Хожим нь Майклыг дахин оршуулсан бөгөөд одоо тэрээр Хавайн Хонолулу дахь Номхон Далайн Үндэсний Дурсгалын оршуулгын газарт тайван нойрсож байна.

Ц.Лхагвадулам

Сэтгэгдэл 8ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 6 сар 5. 17:25
Тэнэг

Энэ одоо хаан юм уу заан юм уу дурдатгал энэ тэр бичээд. Естой тэнэг мугуйд амьтан байж

2018, 11 сар 14. 13:53
Зочин

атаархуу ккк

2017, 11 сар 13. 15:41
Зочин

Uneheer unuugiin manai uls tur niigmiin amidraliig sonirholtoi bichsen bn lee

2017, 10 сар 31. 15:29
Номд нэр дурдагдсан офицер.

Таны ой тогтоолтыг гайхашрав.

Бичсэн: Номд нэр дурдагдсан офицер.

2017, 10 сар 31. 15:28
Дэлгэр

Уншиж дууссаны дараа би байтугай, Монголын өөр ямар ч сэтгүүлч улстөрд ийм зам мөрөө үлдээж чадах нь хэцүү, үлдээсэн нь ч ховорхон биз дээ гэж өөрийнхөө сэтгэл хөдлөл, бахархал, атаархлыг тайвшруулав хэхэ.

2017, 10 сар 31. 15:27
zochin

Turd ajillaj tan shig bolmoor neg setgegdel, turd orood ch yavahgui biz dee geh met setgel hodloluud ene nomiig unshij bhad eeljleed l baiv.

2017, 10 сар 31. 15:27
zochin

Bi nasandaa iim dursamjiin nom olj haraagui. Iim sonirholtoi uls toriin adal yavdalt nom hobor doo. Tanii tuuh oguulsen uls toriin zamnal olon ulstorchdiin tuhai bidnii medehgui hesguud tun sonorholtoi.

2017, 10 сар 31. 15:20
Мягмар

Тэр 300 айлын орон сууц чинт аль хэдүйэн ашиглалтад орсоншү дэ. Бараг метр кв нь 600 мянга шахуу үнэтэй орон сууц хаана бн хаа чбхгүй. Ийм хямд үнэтэй орон сууцаар зэвсэгт хүчний 300 өрхийг хангаж чадсанд нь тэр хүмүүст баярлалаа гэж хэлмээр бн. 300 өрхийн оршин суугчид энэ орон сууцыг бариулсан хүмүүст өнөөг хүртэл талархаж явдаг гэдэгтитгэлтэй бн

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]