Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гитлерийн психотрон зэвсэгУншсан9,587

Нацистын эрдэмтдэд өөрийн болон эзлэгдсэн орнуудын хүн амын ухамсрыг нэлэнхүйд нь боловсруулах сонирхол байсан боловч тэдэнд цаг хугацаа байгаагүй юм.

Ц.Насанбат, Л.Алтансүх нарын "Психотрон эзвсэг буюу Сэтгэцэд нөлөөлөх үйлчлэл (тусгай албадын нууц төслүүд)" хэмээх 2016 онд хэвлэгдсэн онц сонирхолтой, шинэхэн номыг бүтээгчдийнх нь зөвшөөрөлтэйгөөр цувралаар нийтэлж байна.


Нацистын эрдэмтдэд өөрийн болон эзлэгдсэн орнуудын хүн амын ухамсрыг нэлэнхүйд нь боловсруулах сонирхол байсан боловч тэдэнд цаг хугацаа байгаагүй юм. Хүний ухамсрыг удирдах өргөн хүрээний хөтөлбөрүүд боловсруулалтын шатандаа явж байтал дайн дууссан билээ.

1939 онд СС-ийн бүрэлдэхүүнд багтдаг Анэнербегийн дотор маш нууц байдалд сайн санхүүжсэн сэтгэл зүйн зэвсэг бүтээх болон хүмүүсийг зомбичлох ажлууд эхэлжээ. Түүхчид нацист Германд боловсруулагдаж байсан "ТООР" төслийн тухай нууц мэдээллийг бага багаар нийтэлсээр байна. Энэ төслийн хүрээнд хүн амын ухамсрыг төөрөгдүүлэх аппаратыг зохион бүтээхээр ажиллаж байв.

 (Хүсэл мөрөөдлийн талстууд,

"Анэнербе”-гийн архиваас)

1944 онд Германы эрдэмтдэд ямар нэг хэмжээгээр ажиллах чадвартай төхөөрөмжүүд байсан ба дайны төгсгөлд Германы нутаг дэвсгэр дээр хүн ам болон өөрийн цэрэг дайчдын сэтгэц ба ухамсарт нөлөөлөх 15 орчим станц ажиллаж цэрэг дайчдыг ялалтад урам эоригтой болгох, удирдагчийг улайран шүтэх, ялалтад хүрэх хүсэл тэмүүллийг нэмэгдүүлэхэд хандуулж байлаа.

Тэдний үйлчлэл нь юуны өмнө гипофизагийн хүрээний өвөрмөц мэдлэг болох “Эрх чөлөөний кристалл” “Хүсэл мөрөөдлийн талст”-тай холбоотой. Түүхчдийн ачаар нацист Германы “ТООР” төслийн хүрээнд боловсруулагдаж байсан психотрон зэвсгийн тухай сонирхолтой мэдээнүүд нууц архиваас нийтэд танилцуулагдаж байна. Энэ тухай “Хас тэмдэгтэй чөтгөр. III Рейхийн хар шид” (фон Кранц Ганс-Ульрих) номноос олж үзэж болно.

Лавлагаа: Гуравдугаар рейхт хүний ухамсрын хяналт, психотрон зэвсэг, харь гаригийнхантай хийж байсан уулзалт, тэднээс авсан байж болох нууц мэдлэг, техник технологийн судалгааны тухай "АНЕНЭРБЭ-Наследие предков. Секретный проект Г'итлера ”, Г.Кранц, “Астронавты Гитлера”, А.Первушин, “Великие тайны загадки секреты III Рейха”, В.В.Ваденеев. “Мистические тайны Третьего рейха”, Ганс Ульрих Кранц, “Неизвестные летательные аппараты III Рейха”, В.Козырев, ’’НЛО земного происхождения от III Рейха до наших дней”, М.Козырев, “Оккультные тайны III Рейха”, П.Роланд, "Программы контроля разума в III Рейхе ”, Паттон.Р, зэрэг номнууд байдаг.

Энэ төсөл дээр ажиллаж байсан Германы эрдэмтэд 1944 оны сүүл гэхэд хүний сэтгэцэд зайнаас нөлөөлөх зарчмуудыг үндсэндээ олсон гэж үздэг. Эдгээр цацруулагчдын ачаар дайнд бараг ялагдаад байсан Германы цэргийнхэн байж боломгүйгээр амь биеэ үл хайрлан тулалдаж, ард иргэд үг дуугүй Геббельсийн сурталчилгаанд итгэж байсан байж болох талтай.

Харамсалтай нь одоогоор эдгээр мэдээллүүдийг батлах ямар ч баримт бодитойгоор гараагүй байна. Мэдээлэл хичнээн их чухал байх тусам түүний нууцлал улам бүр нарийсч зөвхөн шуугиан дэгдээж хажуугаар нь баяжих хүсэл нь түүхчдэд нэргүй эх сурвалжаас мэдээлэл гаргах сонирхол руу хөтөлж болохыг анхаарах нь зүйтэй.

Эх сурвалж: Ц.Насанбат, Л.Алтансүх: "Психотрон зэвсэг буюу сэтгэцэд нөлөөт үйлчлэл (Тусгай албадын нууц төслүүд)

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]